GLOBAL FIREPOWER INDEX РЕЙТИНГ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ АРМИУД

Манай монголчууд геополитикдээ “дэндүү сайн”. Сүүлийн үед бүр ч “сайн” болж байгаа. Төмөр зам барьвал танк зөөгөөд оруулаад ирнэ гэдгийг нэг муухан мэдэхтэйгээ. Ямар ч гэсэн “дэлхийн хамгийн хүчирхэг армиуд” гэсэн тойм өгүүллийг орчуулан хүргэж байна. Оросын “Военное обозрение” сэтгүүлд Кирилл Рябов гэж нөхрийн бичсэн өгүүллийг орчуулсан юм. Сонирхолтойгоос гадна манайхны геополитикийн “агуу их сэтгэлгээнд” хэрэг болж магадгүй гэж бодсон хэрэг шүү дээ…
Янз бүрийн улсуудын цэргийн хүчин чадлыг харьцуулах явдал хэцүү боловч сонирхолтой асуудал байдаг. Аль нэг улсын зэвсэгт хүчний хүчин чадлыг үнэлэхтэй холбогдсон бүхий л хүндрэлийг үл харгалзан цэргийн талаар хамгийн хүчирхэг улсуудын рейтингийг гаргаж харьцуулах оролдлого байнга хийгдэж байдаг. Дэлхийн янз бүрийн хэсгүүдэд байнга болж байгаа байнгын хүчдэл буюу нээлттэй мөргөлдөөн зэргээс шалтгаалан иймэрхүү рейтинг их эрэлттэй байдаг бөгөөд олон нийтийн анхаарлын их татдаг юм.
Саяхан буюу энэ оны 7 дугаар сарын 10-нд америкийн Business Insider сэтгүүл “Дэлхийн хамгийн хүчирхэг 35 арми” гэсэн материал нийтүүлжээ. Гарчгаас нь харахад энэ өгүүллийн зохиогчид тэргүүлэх орнуудын зэвсэгт хүчнүүдийг харьцуулах, аль улс хамгийн хүчирхэг армитай вэ гэдгийг тайлбарлахыг оролдсон байна. Тохиромжтой болгохын тулд жагсаалтыг 35-аар хязгаарласан бөгөөд дэлхийн дийлэнхи орон үүнд багтаж чадаагүй юм.
Business Insider-ын энэ судалгаагаар цэргийн талаар хамгийн хүчирхэг эхний арван улсад: АНУ, Орос, Хятад, Энэтхэг, Их Британи, Франц, Герман, Турк, Өмнөд Солонгос, Япон зэрэг ордог байна. Сүүлийн үеийн үйл явдлуудыг санавал бусад хэд хэдэн улсын рейтингийг тэмдэглэн хэлэх ёстой юм. Тухайлбал, Израиль эхний аравт орохгүй ч 11 дүгээрт, Украин 21 дүгээрт, түүний араас Иран ордог гэх мэт. Сирийн зэвсэгт хүчин дэлхийн рейтингэд 26 дугаар байранд орно. Харин Business Insider-ын жагсаалтын сүүлчийн 35 дугаар байрыг Хойт Солонгос эзлэнэ.
GFP-ын рейтинг
“Дэлхийн хамгийн шилдэг 35 арми” нийтлэлийг зохиогчид өөрсдөө бие даасан судалгаа явуулаагүй, харин бэлэн өгөгдөхүүний баазыг ашигласан гэдгийг дурдах хэрэгтэй. Тэд өөрийн ажилдаа нэрд гарсан Global Firepower Index (GFP)-ыг ашигладаг юм. Энэ рейтинг бол дэлхийд хамгийн алдаршсан, хамгийн нэр хүндтэй рейтинг юм. GFP-ын суурь өгөгдлийн зорилго нь дэлхийн зэвсэгт хүчнүүдийн талаарх мэдээллийг цуглуулан, түүнд анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал байдаг.
Одоогийн байдлаар дэлхийн армиудын хамгийн сүүлчийн рейтингийг энэ оны 4 дүгээр сард гаргасан бөгөөд түүнд 106 улсын зэвсэгт хүчний тухай мэдээллийг агуулсан байна. Цаашдаа энэ рейтингэд хамруулах улсуудын тоо өсөх юм.
Улс орны цэргийн хүчин чадлыг харьцуулахын тулд Global Firepower Index-ыг зохиогчид янз бүрийн 50-иас дээш хүчин зүйлийг тооцсон үнэлгээний маш нарийн арга зүй ашигладаг. Ингэж тооцоолсны дүнд армиуд үнэлгээ (Power index буюу PwrIndex) авдаг. Энэ нь тухайн армийн боломжийг тусган харуулдаг. Үнэлгээг илүү бодитой болгохын тулд бонусын болон торгуулийн баллын систем хэрэглэдэг. Түүнээс гадна бодит шинж нь нэмэлт хэд хэдэн нөхцөл хангах ёстой:
– үнэлгээнд цөмийн зэвсгийг тооцохгүй,
– үнэлгээнд тухайн улсын газар зүйн онцлогийг тусгахгүй,
– үнэлгээнд зөвхөн зэвсэглэл болон техникийн тоо хэмжээг харгалзахгүй,
– үнэлгээнд зарим төрлийн нөөцийн үйлдвэрлэл болон хэрэглээг харгалзана,
– далайд гарцгүй улс тэнгисийн цэргийн хүчингүйн улмаас торгуулийн балл авахгүй,
– цэргийн флотын хязгаарлагдмал боломжийн төлөө торгуулийн балл авна,
– үнэлгээнд улс орны улс төр болон цэргийн удирдлагын онцлогийг харгалзахгүй.
Ингэж тооцоолсны дүнд таслалын ард дөрвөн тэмдэгт бүхий аравтын бутархай гарна. Төгс байдлаар бол улсын индекс 0,0000 байх ёстой. Гэхдээ бодит байдал дээр ийм төгс үзүүлэлт аль ч улсад байхгүй. Жишээ нь хамгийн сүүлчийн рейтингийн лидер АНУ гэхэд л 0,2208 гэсэн үнэлгээ авч, эхний арвыг Япон PwrIndex 0,5586-аар хаах жишээний. Тэгээд 25 дугаар байрнаас буюу Саудын Аравиас эхлэн улсуудын рейтинг нэгжийг давна. Хамгийн сүүлчийн 106 дугаар байрны Танзани гэхэд л рейтинг нь 4,3423 болно.
Мэдээж хэрэг GFP рейтинг олон асуудал үүсгэдэг, гэхдээ л туйлын олон янзын хүчин зүйлийг харгалзсан харьцангуй бодит дүр зураг харуулж чаддаг. Ингээд Global Firepower Index-ын суурь өгөгдөл дээр үндэслэн эхний 5 байр эзэлсэн улсуудыг авч үзье.
1. АНУ
Рейтингийн зохиогчид сүүлийн үед АНУ-ын байдал ихээхэн түвэгтэй байгааг тэмдэглэсэн. Асар үнэтэй хоёр дайн, шинэ төслүүдтэй тулгарсан бэрхшээл, түүнчлэн цэргийн төсвийн таналт нь Пентагоныг олон хүндрэлтэй учруулсан байна. Хэдий ийм боловч АНУ-ын зэвсэгт хүчин GFP рейтингэд эхний байр эзэлж, 0,2208 үнэлгээ авч чадсан байна.
АНУ-ын нийт хүн ам 316.668 сая. Цэргийн алба хаах хүний нөөцийн нийт тоо 142.2 сая. Зайлшгүй тохиолдолд 17-45 насны 120 сая хүн армид татагдах боломжтой. Жил тутам цэргийн алба хаагчдын боломжит тоо 4,2 саяар нэмэгддэг. Одоогийн байдлаар АНУ-ын зэвсэгт хүчинд 1,43 сая хүн алба хааж байна. Харин армийн нөөц нь 850 мянган хүнтэй.
Тэдний зэвсэгт хүчний хуурай замын нэгтгэлүүд янз бүрийн ангилал, хэв маягийн асар их техниктэй. Нийтдээ АНУ 8225 танк, 25782 хуягт тээвэрлэгч, явган цэргийн хуягт машин, түүнтэй адилтгах машин, 1934 өөрөө явагч их бууны төхөөрөмж, 1791 чирэгч их буу, 1330 шуурган галын тийрэлтэт төхөөрөмжтэй.
АНУ-ын Агаарын цэргийн болон Тэнгисийн цэргийн нийт нисэх аппаратын тоо 13.683. Түүнээс 2271 сөнөөгч, 2601 цохилтын онгоц, 5222 цэргийн тээврийн онгоц, 2745 сургалт-дасгалын онгоц, түүнчлэн 6012 олон зориулалтын болон 914 цохилтын нисдэг тэрэгтэй.
АНУ-ын Тэнгисийн Цэргийн хүчин болон бусад бүтцэд эдүгээ 470 гаруй усан онгоц, шумбадаг онгоц, катер, туслах хөлгүүд байдаг. 10 нисэх онгоц тээгч хөлөг, 15 фрегат, 63 эсминц, 72 шумбадаг онгоц, 13 эргийн хамгаалалтын онгоц, 13 чирэгч онгоц буй.
Шинэ шинэ зэвсэглэл, техник бий болж байгаа ч гэсэн АНУ-ын зэвсэгт хүчин урьдын адил нефть, нефть бүтээгдэхүүнээр дутагдаж байгаа. АНУ-ын нефтийн салбар өнөөдөр өдөрт 8,5 сая баррель олборлодог. Хоногийн хэрэглээ нь 19 сая баррель. АНУ-ын батлагдсан нөөц 20,6 миллиард баррельтай тэнцэнэ.
GFP рейтингэд түүнчлэн улс орны үйлдвэрлэл болон ложистик боломжийг харгалзсан. АНУ-ын ажиллах хүчний нийт тоо 155 сая хүн. Улс оронд 393 худалдааны усан онгоц байгаа (америкийн тугийн дор явдаг) ба далайн 24 боомтыг ашиглах боломжтой. Автомашины замын нийт урт 6,58 сая миль, төмөр зам 227,8 мянган миль. Нийтдээ 13,5 мянган нисэх буудал, нисэх талбай ашиглаж чадавхитай.
Рейтингийн чухал элемент нь зэвсэгт хүчний санхүүгийн бүрэлдэхүүн юм. АНУ-ын цэргийн төсөв 612,5 миллиард доллар. Чингэхдээ улс орны гадаад өр 15,9 триллион доллар. Улс орны алт валютын нөөц 150,2 миллиард доллар, худалдан авах чадварын боломж 15,9 триллион доллар.
Global Firepower Index рейтингэд прогноз хийхийн тулд хамгаалах дайны нөхцөлд улс орны газар зүйн онцлогийн харгалздаг юм. АНУ-ын нийт нутаг дэвсгэр 9,8 кв.км. Эргийн шугам нь 19,9 мянган км. Хөрш улсуудтай 12 мянган км зайд хиллэдэг. Усан зам нь 41 мянган км.
2. Орос
GFP-ын 4 дүгээр сарын рейтингийн 2 дугаар байранд Оросыг зэвсэгт хүчин 0,2355 үнэлгээгээр орсон байна. Рейтингийн зохиогчид 2013 онд оросын цэргийн чадавхи эрс өссөн нь ирээдүйд ч хадгалагдана гэж үзжээ.
Оросын нийт хүн ам 145,5 сая хүн, үүний 69,1 сая нь цэргийн алба хаах чадвартай. Жил тутам цэргийн насны хүний тоо 1,35 саяар нэмэгддэг. Эдүгээ Орост цэргийн албыг 766 мянган хүн хааж байгаа ба армийн нөөц нь 2,28 сая хүнтэй.
Оросын арми хуягт танкийн хамгийн том парктай. Түүний зэвсэглэлд 15,5 мянган танк, 27607 хуягт тээвэрлэгч, явган цэргийн хуягт машин болон түүнтэй адилтгах машин, 5990 өөрөө явагч их бууны төхөөрөмж, 4625 чирэгч их буу, 3871 шуурган галын тийрэлтэт төхөөрөмжтэй.
Зэвсэгт хүчин дэх нисэх аппаратын нийт тоо 3082. Түүнээс 736 сөнөөгч, 1289 цохилтын онгоц, 730 цэрэг-тээврийн онгоц, 303 сургалт-дасгалын онгоц, түүнчлэн 973 олон зориулалтын болон 114 цохилтын нисдэг тэрэгтэй.
Оросын Тэнгисийн Цэргийн Флот болон хилийн албанд 350 гаруй усан онгоц, катер, туслах усан онгоц ашигладаг. Энэ нь 1 нисэх онгоц тээгч хөлөг, 4 фрегат, 13 эсминц, 74 корвет, 63 шумбадаг онгоц, 65 эргийн хамгаалалтын усан онгоц болно. Минжүүлэгч болон чирэгч 34 онгоцтой.
GFP рейтингийг зохиогчдын үзэж байгаагаар Орос өдөр тутам 11 сая баррель нефть олборлодог. Өөрийнх нь хэрэглээ өдөрт 2,2 сая баррель. Батлагдсан нөөц нь 80 миллиард баррель.
Оросын “ажлын гар” 75,68 сая хүн болно. 1143 далайн болон худалдааны усан онгоцтой. Ложистик үндсэн ачаалал нь 7 томоохон боомт болон терминал дээрээ төвлөрдөг.
Орост 982 мянган км авто зам, 87,1 мянган км төмөр зам буй. Агаарын тээвэртээ 1218 нисэх буудал ашиглах боломжтой.
Оросын цэргийн төсөв эдүгээ 76,6 миллиард доллар. Улс орны гадаад өр 631,8 миллиард доллар. Алт валютын нөөц нь 537,6 миллиард доллараар үнэлэгддэг. Худалдан авах чадвар нь 2.486 триллион доллар.
Орос нь 17 сая квадрат км талбай бүхий дэлхийн хамгийн том улс юм. Эргийн шугам нь 37.653 км, хуурай замын хил нь 20.241 км. Усан замын нийт урт 102 мянган км.
3. Хятад
Global Firepower Index-ын 3 дугаар байранд 0,2594 оноо авсан Хятад орж байна. Энэ орон батлан хамгаалах зардлаа ихэсгэсэн нь Ази-Номхон Далайн бүс нутагт өөрийн оролцоог нэмэгдүүлж, улмаар дэлхийд эзлэх байр сууриа бэхжүүлжээ.
Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай улс бөгөөд эдүгээ хүн ам нь 1,35 миллиард болоод байна. Зайлшгүй тохиолдолд зэвсэгт хүчиндээ 749,6 сая хүн дайчилж чадна. Жил тутам цэрэг татлагын насны 19,5 сая хүн нэмэгддэг. Одоогийн байдлаар ХАЧА-д 2,28 сая хүн алба хаадаг ба нөөцөнд 2,3 сая хүн байдаг.
ХАЧА-д 9150 янз бүрийн ангиллын танк, 4788 явган цэргийн хуягт техник, 1710 өөрөө явагч их буу, 6246 чирэгч их буу, 1770 шуурган галын тийрэлтэт төхөөрөмж буй.
Хятадын Агаарын Цэргийн болон Тэнгисийн цэргийн хүчинд 2788 нисэх аппарат бий. Үүнээс 1170 сөнөөгч, 885 цохилтын онгоц, 762 цэргийн тээврийн онгоц, 380 сургууль дасгалын онгоц буй. Түүнээс гадна ХАЧА-д 865 олон зориулалтын, 122 цохилтын нисдэг тэрэг байдаг.
Хятадын флот 520 усан онгоц, катер, туслах онгоцтой. Үүнд 1 нисэх онгоц тээгч, 45 фрегат, 24 эсминц, 9 корвет, 69 шумбадаг хөлөг, 353 эргийн хамгаалалтын усан онгоц, катертай. Түүнчлэн минжүүлэгч болон чирэгч 119 усан онгоцтой.
Хятад өдөр тутам 4.075 сая баррель нефть олборлодог нь өөрийн хэрэглээний (өдрийн 9,5 сая баррель) хагасаас бага юм. Нефтийн батлагдсан нөөц нь 25,58 миллиард баррель.
Хятадын ажиллах хүч 798,5 хүнээр хэмжигдэнэ. Улс орон 2030 худалдааны усан онгоцтой. Стратегийн ач холбогдол бүхий 15 усан буудал, терминалтай. Авто замын нийт урт нь 3,86 сая км, 86 мянган км төмөр замтай. Нисэх хүчин нь 507 нисэх буудал ашиглах боломжтой.
GFP-йн мэдээллээр Хятадын батлан хамгаалах төсөв өнгөрсөн онд 126 миллиард доллар байсан. Улс орны гадаад өр 729 миллиард доллар. Алт валютын нөөц 3,34 триллион доллар. Худалдан авах чадвар 12,26 триллион доллар.
Хятад 9,6 сая арай хүрэхгүй талбайтай. Эргийн шугамын урт нь 14,5 мянган км. Хуурай хил нь 22.117 км. 110 мянган км усан хилтэй.
4. Энэтхэг
Энэтхэг 0,3872 оноо авч, GFP-ын рейтингэд 4 дүгээр байр эзэлжээ. Энэ улс зэвсэглэл, цэргийн техникийн томоохон импортлогч бөгөөд цаашид ч гадаадын хамтрагчидтай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Хүн амынхаа тоогоор дэлхийд 2 дугаарт ордог. 1,22 миллиард хүн амтай. Зайлшгүй тохиолдолд 615,2 сая хүн цэрэгт дайчилж чадна. Жил тутам цэргийн насны 22,9 сая хүн нэмэгддэг.
Одоогийн байдлаар Энэтхэгийн зэвсэгт хүчинд 1,325 сая хүн алба хааж байгаа бөгөөд ахин 2,143 сая хүн нөөцөнд байдаг.
Энэтхэгийн хуурай замын цэрэгт 3569 танк, 5085 явган цэргийн хуягт машин, байлдааны машин, 290 өөрөө явагч их буу, 6445 чирэгч их буу, 292 шуурган галын тийрэлтэт төхөөрөмж байдаг.
Энэтхэгийн агаарын флот бүх загварын 1785 нисэх аппараттай. Үүнд 535 сөнөөгч, 468 цохилтын онгоц, 706 цэргийн тээврийн онгоц, 237 сургууль-дасгалын онгоцтой. Түүнчлэн 504 олон зориулалтын, 20 цохилтын нисдэг тэрэгтэй.
Тэнгисийн цэргийн хүчин нь харьцангуй цөөн тоотой, 184 усан онгоцтой. Үүнд 2 нисэх онгоц тээгч, 15 фрегат, 11 эсминц, 24 корвет, 17 шумбадаг онгоц, эргийн хамгаалалтын 32 онгоц, катертай. Мөн 7 чирэгч онгоцтой.
Энэтхэгийн нутаг дээр харьцангуй бага нефтийн ордууд буй ч улс орон гадаад нийлүүлэлтээс бүхэлдээ хамаардаг. Батлагдсан нөөц 5,476 баррель.
Энэтхэгийн аж үйлдвэр жил тутам 897,5 мянган баррель нефть олборлодог, гэтэл хоногийн хэрэглээ нь 3,2 сая баррель болдог.
Энэтхэгийн ажиллах хүч 482,3 сая хүн гэж үнэлэгддэг. Энэтхэгийн тугийн дор 340 худалдааны усан онгоц явдаг. 7 томоохон усан боомттой. Автозамын нийт урт 3,32 сая км. 64 мянган км төмөр замтай. 346 нисэх буудал ашиглах боломжтой.
Энэтхэгийн энэ жилийн батлан хамгаалах хэрэгцээ 46 миллиард доллар болсон. Гадаад өр нь 379 миллиард долларт дөхөж байгаа. Алт валютын нөөц 297,8 миллиард доллар. Худалдан авах чадвар нь 4,71 триллион доллар.
Энэтхэгийн нутаг дэвсгэр 3,287 кв.км. 14.103 км урт хилтэй, эргийн шугамын урт нь 7 мянган км. Усан замын урт 14,5 мянган км.
5. Их Британи
GFP рейтингийн тавдугаар байрыг Их британи 0,3923 үнэлгээгээр эзэлж байна. Энэ орон зэвсэгт хүчиндээ ойрын үед онцгой анхаарал тавьж байгаа ба үүнтэй холбогдсон хэд хэдэн шинэ төсөл хэрэгжүүлж байгаа.
Их Британийн 63,4 сая иргэдээс армид ердөө л 29,1 сая хүн татагдах боломжтой. Боломжит цэргийн албан хаагчдын тоо жил тутам 749 мянган хүнээр нэмэгддэг. Одоо зэвсэгт хүчний цэргийн албанд 205,3 мянган хүн алба хаадаг. Нөөц нь 182 мянган хүнтэй.
Их Британийн хуурай замын зэвсэгт хүчинд 407 танк, 6245 явган цэргийн хуягт машин, 89 өөрөө явагч их буу, 138 чирэгч их буу, 56 шуурган галын тийрэлтэт төхөөрөмж байдаг.
Хааны Агаарын Цэргийн хүчинд 908 нисэх аппарат буй. Үүнээс 84 сөнөөгч, 178 цохилтын онгоц, 338 цэргийн тээврийн онгоц, 312 сургууль-дасгалын онгоц бий. Түүнчлэн 362 олон зориулалтат, 66 цохилтын нисдэг тэрэг бий.
Дээр үед Их Британи дэлхийн хамгийн хүчирхэг усан флотттой байсан, гэхдээ сүүлийн жилүүдэд далайн хүчин чадлаа алдсан. Эдүгээ британийн Тэнгисийн цэргийн албанд ердөө л 66 усан онгоц, хөлгүүд байдаг. Үүний 1 нисэх онгоц тээгч, 13 фрегат, 6 эсминц, 11 шумбадаг онгоц, 24 эргийн хамгаалалтын онгоц, 15 чирэгч онгоц байдаг.
Их Британи Хойт мөсөн далайн суурийг ашиглан өдөр тутам 1,1 сая баррель нефть олборлодог. Гэсэн хэдий ч өдөрт 1,7 сая баррель хэрэглэдэг өөрийн хэрэглээг хангаж чаддаггүй. Улс орны батлагдсан нөөц 3,12 миллиард баррель болно.
Их Британийн аж үйлдвэр, эдийн засагт 32 сая орчим хүн ажилладаг. Худалдааны флот нь 504 усан онгоцтой. 14 томоохон усан боомттой. Их Британийн газар нутагт 394,4 мянган км авто зам, 16,45 мянган км төмөр зам байдаг. 460 нисэх буудал ашиглах боломжтой.
Их Британийн цэргийн төсөв 56,6 миллиард доллар, гадаад өр 10,09 триллион доллар. Алт валютын нөөц 105,1 миллиард доллар. Худалдан авах чадвар 2,313 триллион доллар.
Арлын энэ улс 243,6 мянган кв.км нутагтай. Эргийн шугамын нийт урт 12.429 км. Их Британи хуурай газраар ганцхан Ирландтай хиллэдэг. Энэ хилийн урт 390 км байдаг. Усан замын нийт урт 3200 км.
Манлайллын асуудал
Global Firepower Index-д эхний байр эзэлж байгаа улсууд хэд хэдэн нийтлэг шинжтэй байгааг бид харж байна. Эдгээр орнууд зэвсэгт хүчиндээ, түүний дотор санхүүгийн талаар ихээхэн анхаарал тавьж байна. Өөр эх сурвалжаас GFP рейтингийн зохиогчдын дүгнэлтийн баталж болно. Жишээлбэл, Энх тайвны асуудал судлах Стокгольмийн Институтын (SIPRI) судалгаагаар сүүлийн хэдэн жилд Энэтхэг (GFP-ын рейтингээр 4 дүгээр байр) зэвсэглэл, цэргийн техник худалдан авах зардлаа ихээхэн нэмэгдүүлж, зэвсэглэл импорлогч орны жагсаалтад нэгдүгээр байр эзлэх болсон.
GFP-ын “мөнгөн шагналт” Орос гэхэд л Зэвсэглэл хөгжүүлэх Төрийн хөтөлбөр хэрэгжүүлж, энэ дагууд 2020 он хүртэл зэвсэглэл, техник худалдан авахад 20 триллион шахам рубль зарцуулна.
Зэвсэг, техник худалдан авах нь энд үзэж буй рейтингэд дээгүүр байр эзлэх гол хүчин зүйлийн нэг гэж үзэж болно. Гэсэн хэдий ч зөвхөн шинэ хангамжид хөрөнгө оруулах нь тухайн улс орныг жагсаалтын дээд эгнээнд оруулдаггүй. Худалдан авалтын зэрэгцээгээр чадварлаг удирдлага, зэвсэгт хүчний янз бүрийн бүтцийн зөв ажил гэх мэт олон зүйл шаардагдана. PwrIndex-ыг тооцоолох үед хагас зуун хүчин зүйлийн харгалздаг бөгөөд энэ үзүүлэлт тус бүр тодорхой улс орон жагсаалтын хаагуур байхад нөлөөлдөг.
Гэхдээ л техникийн тоо, чанар хийгээд рейтинг дэх улс орны байдлын хооронд зарим нэг хамаарал байдаг юм. Үүнийг харахын тулд Business Insider-ын сэтгүүлчдийн хийсэн хүснэгтийг ахин харах хэрэгтэй юм.
“Дэлхийн хамгийн хүчирхэг 35 арми” өгүүллийн зохиогчид мэдээллээ хамгийн эвтэйхэн байдлаар өгөөд зогсоогүй, аль нь аль “салбарт” лидер гэдгийг харуулсан юм.
Ухаандаа цэргийн төсвийн хувьд гэвэл 612,5 миллиард долларыг батлан хамгаалахдаа зарцуулдаг АНУ ямар ч маргаангүй лидер болох нь мэдээж юм. Мөн энэ орон нисэхийн салбарт 13.683 нисэх аппарат, нисэх онгоц тээгч флотдоо 10 нисэх онгоц тээгчтэй юм. Ийм болохоороо АНУ рейтингийн эхний байранд орно.
Орос ч гэсэн нэлээд үзүүлэлтээр тэргүүлж байгаа учраас 2 дугаар байранд байгаа юм. Оросын армид өөр хэнд ч байхгүй 15 мянган танк байдаг. Түүнээс гадна Busines Insider-ын сэтгүүлчид улс орнуудын цөмийн зэвсгийн мэдээллийг нэмэн оруулах зориг гаргаж, GFP-ын мэдээллийг баяжуулсан юм. Тэдний тооцоогоор Орос янз бүрийн ангилал, хэв маягийн 8484 цөмийн зэвсэгтэй юм.
Хүн хүчний салбарт тэргүүлдэг Хятад 3 дугаар байранд орсон. Онолын хувьд Хятадын армид 749,6 сая хүнийг татах боломжтой. Түүнээс гадна Business Insider-ын судалгаагаар Хятадын цэргийн төсөв өсч 126 миллиард доллар аль хэдийн хүрсэн бөгөөд энэ нь америкийн дараа орох үзүүлэлт юм.
“Дэлхийн хамгийн хүчирхэг 35 арми” өгүүллийн жагсаалтад жижигхэн, цэргийн талаар тийм ч хүчирхэг биш нэг орон орсон нь сонирхолтой юм. GFP-ын рейтингийн 35 дугаар эгнээг Хойт Солонгос эзэлж байгаа ба үүнийг Business Insider-ын судалгаа ч нотолж байгаа юм. Хэдийгээр доогуур байр суурьтай ч Хойт Солонгосын Тэнгисийн Цэргийн Хүчин усан дорх флотын салбарт дэлхийн лидер болдог аж. Бүхий л төрлийн мэдээллээр Хойт Солонгос янз бүрийн ангиллын 78 шумбадаг онгоцтой ажээ. Гэхдээ Хойт Солонгос жагсаалтын 35-аас дээш гарч чадахгүй байгаа юм.
Global Firepower Index хэдхэн сарын өмнө хэвлэгдсэн боловч маш их сонирхол татаж байгаа билээ. Үнэлгээг тодорхойлох арга зүй бэрхшээлтэй, янз бүрийн хэт олон хүчин зүйлийг тооцоолсон зэрэг хүндрэл байгаа боловч энэ рейтингийг цэргийн салбар дахь бодит байдлын багцаа дүр зургийг хангалттай тодорхой харуулсан гэж үзэж болох юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 07 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to GLOBAL FIREPOWER INDEX РЕЙТИНГ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ АРМИУД

  1. Sodka says:

    Mongol 72t baina.

    • Ганаа says:

      Надаас сүүлдэж үзэж байгаа бол залуу насандаа гомдож яв…

  2. burenkhuu says:

    Usa-iin 5- r uyin sonoogchuud gamshig bolson, f-22 iin tusuliig zogsoson, asar undur urtugtei daalgavar guitsetgeh chadvargui buh uzuulelt ni tsaasan deer l bdagaas bish neg Ch ajillagaand oroltsoj bgagui mash emzeg ingots, f-35 nisdeg gahai hochtoi Hurd manever mash muu, haragdah zaind neg heat seeker missile tavihad bultaj chadahgui sonono, Australia, canad zereg olon oron uneniig medeed edgeer ongotsiig hudaldaj avah gereegee ergej harahad hured bga, teheer agaart russia-n Su, mig- uud l noylj BNA da odoogor

    • Nemesis says:

      Су-30 байлдааны онгоцыг давах онгоц одоогоор хаана ч байхгүй. Гэтэл удахгүй Т-50 зэвсэглэлд ороод ирэхээр Оросуудыг онгоцоороо давах хүч бүр үгүй болно. Дээр нь Армата Т-14, Бастион АА, ЕМП эд нарыг холихоор НАТО ер нь юу юм бэ?

  3. bi says:

    manaih zevseglelee saijruulj hun buree er em gelygui dainii ueiin ajillagaand beldeh heregtei odoo ene so l gehed tekvondogoo har bagaas ni huuhduuddee zaaj bn oorsdiihoo soel ulamjlalaa zaaj bgagiin hajuugaar hun buree bie hamgaalah daitah chadvar suulgaj eruul mendiih ni talaas ni ch anhaarchihaj bn 1 sumaar ochnoon olon tuulai buudaj bn manaid neg iimerhuu undesniihee ontslogt tohirson hun buree daichin bolgoh heregtei ued ashiglah amid garah gm beltgeliig huuhed bhaas ni suulgaj ogoh heregtei um

  4. Ganbold says:

    orosuuud ch aguu shvvv deeee orosiin zevsegvvd hamgiin shildeg ni topol m tsomiin zevsegiin talaar medeelel oruulaad ogj boloh bolovuu

  5. dandii says:

    Би таныг АЙН РЭНД ийн АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ гэдэг зохиолын ЖОН ГАЛТ гэдэг дүр гэж бодоод байх юм. Та мэдэж байгаа байлгүй дээ. Шудрага бус төр бүтээх чадваргүй улсуудад хоолыг нь бэлдэж өгөхгүй байх гэдэг хувиа хичээх үзэл мөн үү гээд л гардаг. Зохион бүтээх, үйлдвэрлэх чадвартай хэдхэн хүн тэднийг/ бүтээх чадваргүй улсууд/ яаж мухардалд оруулж эсвэр хөдөлгөж байгаа гээд гардаг

    • Ганаа says:

      Би түүний ганц ч уран зохиолыг уншиж үзээгүй. Унших ч шаардлага надад байхгүй. Харин философийг бол мэднэ. Түүнчлэн би аль нэг гадаад уран зохиолын баатартай адил байхыг огт хүсдэггүй…

  6. муслим says:

    Ираны сая гаруй цэрэгтэй хүчирхэг арми гар хоосон шахуу тэмцэж эхэлсэн цөөхөн хэдэн мужахеденүүдийг чадахгүй болхоор дайнд ганц зэр зэвсгийн сайн хүний олон байх хамаагүй асуудал байна шүү.Аллахын нэрийн өмнөөс байлдах эх орныхоо төлөө ,мөнгөний төлөөбайлдах 2 ч газар тэнгэр шиг ялгаатай асуудал даа хэхэ.Үүнийг ойлгохгүй ану ба бусад улсууд мөн ч алдах юмдаа.Үзэл сурталтай тэмцээд юу ч олж долоохгүй шүү гэдгээ.ҮЗЭЛ СУРТАЛ ТЭР ТУСМАА ЖИНХЭНЭ ШАШНЫ САНААГ хүчээр дарж болохгүй ээ гэж.Тэрний оронд зүгээр л оролдохгүй зүгээр орхицон байсан бол араабын орнууд унтаалл байж байх байлээш дээ.Өөрсдөө очиж унтаж буй арсланг сэрээлээ д
    ээ.Одоо ч мужахеденүүд зогсохгүй шүү дээ ..израйлруу Аль-Акса сүмрүү гээл махийна шүү харжил байгаарай

  7. olzii says:

    ai medhgvie dan gants setgel zvrheer ywbal hetsvv l bh. medleg bhgvi hooson hiirhvv setgeliiin hodloloor hvchirheg armiin esreg temtswel hetsvv l bh. medleg chadwartai hvchirheg armitai bwal yu helhew. tegeed ch ganaa ah end oros hytad ymr hvchirheg bn. bid demii ym yriad medemhiireed, tsag vreed hegegviiee urdah ajlaa l sn hii gj l bichsen

  8. Anonymous says:

    Дайн байнга хийдэг Америк #1 орох нь зөв. Хятад хүний болоод материалаг нөөц сайтай боловч дайны туршлага хоосон. Тэгэхлээр #3 орох нь арай л хөөрөгдсөн юм шиг.

  9. Anonymous says:

    ANU yaj 300 garui hudaldaanii ongotstoi bdiin? Oros 1,000? Naad toogoo zalruulaach

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: