ХЯТАДЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Хүн болгон Си Цинпины айлчлалын тухай ярьж байна. Харин энэ удаад түүний гэргийн тухай ярих гэсэн юм. Ингээд Оросын lenta.ru сайтад бичсэн Игорь Денисовын “Үндэстний эх” (Мать нации) өгүүллийг товчлон орчуулав.
Си Цинпины гэргий Хятадын тэргүүн хатагтайн уламжлалт төсөөллийг эвдэж байна. Түүний нэрийг Пэн Лиюань гэнэ. Хятадын гадна Пэн Лиюаныг саяхан болтол олон хүн мэддэггүй байсан юм. Ли Пэнюань бол хятадын алдарт дуучин юм. Хятадуудын хувьд бол Пэн Лиюань манай Алла Пугачева л гэсэн үг юм. Түүнээс гадна моод тодорхойлогч, бас армийн генералтай дүйцэх цолтой “дарга” дуучин юм. Хятад Улсын даргын эхнэр “Форбс” сэтгүүлийн “дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн” рейтингэд Анжела Меркель, Мишель Обама, II Елизавета, Леди Гага нартай зэрэгцэн сүүлийн хоёр жил дараалан тавигдах болов.
1
Мөрөөдөл биелсэн нь
Яг үнэндээ бол “Форбс” сэтгүүлд Пэн Лиюань даруухан 57 дугаар байр хавьцаа яваа боловч үүнийг “хятадын агуу их сэргэн мандалтын” нэгэн жишээ гэж хятадад үзэж байгаа юм. Ийм ч учраас Пэн Лиюань Хятаддаа эмэгтэйчүүдийн тэргүүлэх байр суурийг ямар ч эргэлзээгүй эзэлдэг аж. Хятадын интернет ертөнцийнхөн түүнийг “гому” гэж дууддаг бөгөөд энэ нь яг орчуулбал “үндэсний эх, ээж” гэсэн утгатай дүйх үг аж.
Хятадын өмнөх удирдагчид Цян Зэмин, Ху Жинтао нарын гэргий нар ийм “эрхэм” алдрыг хүртэж байгаагүй юм. Тэд бараг ихэнхи хугацаанд сүүдэрт байсан гэж хэлж болно. Тэдний үзэл бодол, намтрыг бараг хэн ч сонирхож байгаагүй. Түүнээс гадна тэд хэзээ ч ярилцлага өгч байгаагүй, даруухан бөгөөд нунж хувцасладаг байсан. Мөн тэдний хувцсыг хэн ч сонирхож байгаагүй.
Харин Пэн Лиюань “хятад мөрөөдлийн” бодит биелэл болон гарч ирсэн юм. Хурц тод, цар хүрээтэй, орчин үеийн гэж өөрийгөө харуулсан, гэхдээ өнгөрсөн агуу ихийг сануулсан, язгуур үндсээ алдаагүй, гадаад загварыг хуулбарлаагүй, хүчтэй төрийн тухай мөрөөдөл цоо шинээр гарч ирэв.
Си Цинпин, Пэнлиюань нарын гэр бүл болсон ч гэсэн амьдралынхаа ханийг эцэг эх, найз нөхөд, хамтран зүтгэгсэд, танилуудынхаа зааж зөвлөснөөр сонгож авдаг хятад ёс заншилд нийцдэг гэнэ. Нөхөр Си-г ирээдүйн гэргийтэй нь “харанхуй уулзуулах” ажлыг найз нар нь зохион байгуулсан гэж ярилцдаг. Си-гийн хувьд энэ холбоо хоёр дахь нь байжээ. Түүний анхны гэр бүлийн талаар мэдээлэл хомс, энэ гэр бүл хэдэн жил болсон нь ч тодорхойгүй. Си Цинпины эхний эхнэр Хятадаас Их Британид сууж байсан элчин сайдын охин байсан гэдэг. Гэр бүл салсан шалтгаан нь залуу эхнэр Баруунд суралцах хүсэлтэй байсан ба харин Си эх орондоо алба хашихийг илүүд үзсэн гэж ярьдаг.
Тэднийг уулзах үед Пэн Лиюань Си-гээс нэлээд эгчмэд байсан ба тэр үед Си Цинпин Өмнөд Сямэнь хотын дэд даргаар ажиллаж байжээ. Улсын “нэгдүгээр гэр бүл” байгуулсан албан ёсны намтарт: “Си Цин пин, Пэнлиюань хоёр 1986 онд танилцан анхны харцаар дурлалцсан бөгөөд тэр жилдээ гэр бүл болсон. Тэд хэдийгээр албан ажлаас болж холдох нь олон байсан ч бие биенээ ямагт ойлгож, дэмжиж, бие биенээ халамжлахад бүхнээ зориулдаг байлаа” гэж бичсэн байдаг. Хотын Засгийн Газарт байсан Си Цинпингийн хамтран ажиллагсад түүнийг нэрд гарсан дуучинтай гэрлэх гэж байгааг хуримлах үеэр мэдсэн гэнэ. Тэр үед найз нар нь хотын дэд даргыг нууц ажлын хаан гэж тоглож байжээ.
Төмрийг уяраах дуу
Пэн Лиюаны аав Шаньдун мужийн соёлын ордны эрхлэгч, ээж хятадын уламжлалт “юйцюй” дуурийн жижиг хамтлагт дуулдаг байжээ. Эцэг эхийнхээ нөлөөгөөр Пэн Лиюань хөгжмийн дунд боловсролтой болж, улмаар 18 насандаа ХАЧА-д элсэн оржээ. Армийн дуучны ажил түүнд асар их боломж олгожээ. ХАЧА-ын хөгжмийн болон бүжгийн хамтлагууд Улс Төрийн Ерөнхий Газрын харъяанд байдаг бөгөөд дээд зэргийн боловсон хүчнээр хангагдаж, дасгал сургуулилалтын сайн баазтай, бас дээд зэргийн хангамжтай байсан юм. Тэдэнд улс орны концертын шилдэг тайзыг олгодог байсан ба арилжааны аялан тоглолтын үеэр муугүй цалин хөлс олддог байв.
4. 2014.
Хар багаасаа дуулж сурсан, гайхамшигтай сапрано хоолойтой, авъяас төгөлдөр энэ бүсгүйд “төмөр уяраах” чадвараа бүрэн нээх л үлдсэн юм. “Төмөр уяраах” гэдэг нь эртний хятадын яруу найргийн дүрслэл бөгөөд дуу хөгжим, бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хамтад нь илэрхийлсэн утга юм.
ХАЧА-ын гоцлол дуучин Пэн Лиюань Хятадад гайхамшигтай амжилт олсон юм. Тэрээр нэгэн үе нөхрөөсөө илүү алдар хүндийг олсон гэвэл хэтрүүлэг болохгүй. Эх оронч хийгээд ардын дууг гайхамшигтай сайхан дуулдаг Пэн Лиюань Хятадын төв телевизийн гол гол нэвтрүүлгийн халаагүй оролцогч болсон ба ялангуяа жил тутмын Цагаан Сарын гала нэвтрүүлгийг түүнгүйгээр төсөөлөхийг аргагүй аж.
2.Бээжингийн Олимп
Түүний дууны урлагийг зөвхөн Хятадад мэддэг биш гэнэ. Пэн Лиюаны дуу Нью-Йоркын Линкольн Төв, Венийн Улсын Дуурийн Театрт цуурайтаж байжээ. Тэр тэндээс маш олон цол, диплом хүртэж байсан аж. Барууны хэвлэлд Пэн Лиюаныг хошууч-генералтай дүйцүүлэн ярих нь элбэг. Үнэндээ бол тэр армийн иргэний албанд байдаг, зүгээр л түүний байр суурь болон хангамж нь генералын зиндаатай дүйцдэг юм байна. Яг нарийндаа бол тэр ХАЧА-ын генералтай дүйцэх зиндааны том дуучин юм байна.
Москвад
2007 онд Орост Хятадын жил болсон юм. Түүний хаалт дээр Пэн Лиюань ирж “Прощай, моя наложница” дуурийн хэсгээс дуулсан билээ. Цуурхлаар бол энэ дууг өөр дуучин дуулах байсан ба яг энэ үед болсон ХКН-ын 17 Их Хурлаар хятадын “тавдугаар үеийн” удирдагчдын асуудал шийдэгдсэн тул Пэн Лиюаныг дуудуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл Си Цинпин ХКН-ын УТТ-ны Байнгын Хорооны гишүүн болж, Ху Жин Таогийн халааг авах нь тодорхой болсон хэрэг юм.
5. Москва
Хожим Си Цинпин Хятадын дарга болмогцоо 2013 онд Орост айлчилсан ба Пэн Лиюань анх удаа гадаадад төрийн албан ёсны айчлалд оролцсон юм. Тэр үеэр Пэн Лиюань өнчин хүүхдийн сургуульд зочилсон аж. Мэдээж хэрэг армийн дуу хөгжмийн харилцаагүй өнгөрөөгүй. Пэн Лиюань А.В.Александровын нэрэмжит Оросын армийн Дуу Бүжгийн Академик Чуулгынхантай уулзсан юм. Энэ чуулгыг Хятадад дэндүү сайн мэддэг. Уг чуулгын концертыг үзээд Пэн Лиюань “дуу хөгжимд хил хязгаар байхгүй” гэж хэлээд чуулгыг Хятадад урьсан байна. Ингээд тэрээр чуулгын хоортой хамт “Ой цветет Калина” хэмээх оросын алдарт дууг дуулжээ. Чингэхдээ эхний бадгийг хятадаар, хоёр, гурав дахь бадгийг оросоор дуулсан нь тэнд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Тэргүүн хатагтай олны анхааралд
Хятадын тэргүүн хатагтай шинэ байдлаар гадаадад анх удаа айлчилсан нь хятадын олон нийтийн анхаарлыг тэр дороо татсан юм. Интернетээр Си Цинпины гэргий хэрхэн тансаг хувцаслаж байгааг шүүрэн авав. Москвагийн аяллын дараа нетийн сүлжээнд Пэн Лиюаны фанат хэд хэдэн бүлэг бий болсон аж. Гэхдээ энэхүү интернет нийтлэгүүд удаан байгаагүй бөгөөд удалгүй хаагдсан юм.
Намын дээд удирдагчийн эхнэр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийн сэдэв болоход консерватив удирдагчид дасахгүй байсан бололтой. Асар удалгүй Пэн Лиюаны хувцас болон биеэ авч явах байдлын маргаан хэвийн үзэгдэл болсон юм. Засгийн үйл ажиллагааг харуулах догматик хандлагыг өөрчлөх талаар өгсөн Си Цинпины сануулга үүнд нөлөөлсөн байж ч магадгүй.
Үнэндээ бол Пэн Лиюань нөхрийнхөө тунхагласан улс төрийн зарчмуудыг өөрийн зан үйлээр бататгаж байгаа юм. Түшмэдийн даруу зан гаргаж, хүмүүсийг хүндэтгэж байна уу ? Тэгвэл симпони концертын очерт бусдын хамт зогсож буй Си-гийн гэр бүлийн фото зургийг интернетэд харуулж байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй юу ? Тэгвэл Европт айлчлах үеэрээ Пэн Лиюань хятадын Nubia Zini смартфон хэрэглэж байна. Энэ загварын гар утасны үнэ 300 доллараас илүү гарахгүй.
Пэн Лиюань бүх хувцсаа зөвхөн хятад дизайнаруудаар хийлгэдэг гэж хятадын интернет бахархан бичиж байна. Нийгмийн тэгш бус харьцааг тэгшитгэж, спидтэй тэмцэх хэрэгтэй юу ? Пэн Лиюань тосгоны сургуулийн дэмжих хөтөлбөрт оролцож, түүний идэвхитэй оролцоотойгоор ВИЧ халдвартай хүүхдүүдэд зориулсан анхны сургууль нээв. Сычуань мужид болсон гамшигт газар хөдлөлтийн дараа нэрвэгдсэн хүмүүст туслах ёстой юу ? Пэн Лиюань тэнд өөрөө төлбөргүй концерт тоглосон ба тэр хандиваар байгуулсан бяцхан сургуулийн нэгэнд Си Цинпин, Пэн Лиюань нарын охин Си Минцэ ажиллаж байна. Пэн Ли юань сүръеэ, спидээр өвчлөгсдөд туслах Дэлхийн Эрүүлийг хамгаалах байгууллагын сайн дурын элч бөгөөд тамхитай тэмцэх идэвхтэн гэж алдаршсан байна. Тэр Билл Гейтстэй хамт идэвхигүй тамхи таталтын аюулын эсрэг хятад бичиг бүхий улаан майк өмсөн зургаа авахуулсан байна. Өмнө нь хятадын эрх мэдэлтний ямар ч эхнэр ийм зүйл хийж байгаагүй юм.
Си Цинпин Европт хийсэн анхны айлчлалын үеэр нэг бяцхан сенсаци болжээ. Амстердам дахь хааны Ордонд болсон хүлээн авалт дээр Хятадын лидер, тэргүүн хатагтай хоёр хятадын уламжлалт костюмтай иржээ.
6.
Өмнө Хятадын бүх удирдагчид ийм арга хэмжээнд барууны стандарт костюм зангиатай ирдэг байсан. Харин уламжлалт хувцсаа эхнэрүүд нь өмсдөг байлаа. Энэ бол “зөөлөн хүч”-ээ харуулсан хэрэг гэж барууныхан үзсэн юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 08 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ХЯТАДЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

  1. sainaa says:

    Таны нийтлэлч тавигдлаа, бас бус хүмүүсийн ярилцлага, нийтлэл гарлаа. Бичсэн сэдвээс гажууд асуултууд үргэлжилж байна. Тэр ёсоор нэг асуулт асууяа. Энэ төсвийн хэмжээ ДнБ-ийхээ тал хувьтай тэнцээд байна. Үүнээс үүдэж дагавар асуудлууд гарч ирээд байгаа гэж Баабар нилээн дээр бичсэн байсан, ойрхоноос эдийн засагч Жаргалсайхан, саяын ярилцлаганд Уянга гишүүн бас энэ талаар хөндөж байна. Бүгд мэдэж байгаа байх л даа. Гээд одоо авч байгаа төсвийн хэмжээгээ их гэх үү, бага гэх үү, аль эсвэл тохирсон тун гэхийн болов уу? Таны гаргалгааг сонирхож болох уу Ганаа ахаа.

    • Ганаа says:

      Энэ нийтлэл улс төрд ямар ч хамаагүй, сонирхуулах төдий зүйл. Өөрөөр хэлбэл би дүгнэлтээ хэлээгүй байгаа. Анализыг бол би тасралтгүй хийдэг. Гэхдээ манайхан наадамдаад “завгүй байгаа” гэж би ойлгож байгаа. Удахгүй мөнгөгүй болоод, айлчлалууд болоод, хэрүүл зодоон эхлэх үед нь хэлье гэж төлөвлөж байна. Тун удахгүй гэсэн үг л дээ…

  2. lamp city says:

    Сайн байна уу, та нийгэм судалдаг хүн юм байна. Байгаль дээр буй бүхэн байгалийн үзэгдэл байдаг, тиймээс түүний хуульд захирагдан мөчлөгтэй оршдог. Та судалгаагаа хийхдээ нийгмийг байгалийн үзэгдэл гэдэг талаас нь авч үздэг үү? Геофизиктэй холбодог уу? Цаашлаад оршихуйн онолын /theory of existence-SUT/ үүднээс судалдаг уу?
    Миний мэдэхээр нэгдсэн онол боловсрогдоод хэдэн жил боллоо. Одоо энэ онол ямар ч чиглэлийн судлаачын удирдамж болох ёстой.

    • Ганаа says:

      Оршихуйн онол гэж шинэ сүрхий юм байхгүй, бий болох үндэслэл ч бага. “Удирдамж болох” гэдэг нь санаачилсан хүмүүс болон чиний хэтрүүлэг. Энэ бол Буддын сургаалийг хүнд ойлгомжтой болгох гэсэн ядарсан оролдлого гэж би бодож байна. Харин мөчлөгийн хувьд энэ талаар олон л онол ном бий. Би мөчлөгийг сонирхдог болоод Л.Н.Гумилевийг орчуулсан. Миний блогт бүтнээрээ байгаа. Яагаад гэвэл байгаль болон нийгмийн зүй тогтлыг “хамтад нь” тайлбарласан түүнээс илүү хүн байдаггүй…

  3. bi says:

    hyataduudiig sain sudlah heregtei um shigee tegj baij tednii sul tal emzeg tseg deer ni ajillah baih yalanguya oorchlogdon bui shine hyatadiig

    • DN says:

      Хүний сул тал яах вэ. Өөрсдийнхөө сул талтай тэмцэх ёстой биш үү? Хэн нэгнээс илүү байх бол сонин биш, ялангуяа тэр хэн нэгний сул талыг ашиглан давуу байдал олох бол арчаагүй явдал. Хүн ер нь өчигдрийн өөрөөсөө л дээшилж байвал сайн биш үү?

  4. Anonymous says:

    Goe

  5. lamp city says:

    “сүрхий юм байхгүй” гэж та хэллээ. Тэгэхээр та мэдэж л байгаа юм байна. Үгүй ер, мэдэлгүй л яав гэж. Гэхдээ энд ноцтой анхаарах нь юу гэхээр, энэ онол бол цэвэр математик, байгалийн шинжлэлийн суурь онол. Тэгэхээр зохиож болдоггүй. Оршихуйн онол гэж би арай өөрөөр хэлснээс биш энэ чинь супер нэгдэлийн онол. Би таныг монголын төлөө хүн гэж бодож явдаг. Тийм биздээ? Та 6 сарын 12 нд симпозиум дээр ирсэн, Ч.Эрдэнэ гуайн илтгэлийг сонссон.

    • Ганаа says:

      Сонссон. Тэгээд юу гэж ?! Би онолын нэр сонсоод үнэмшдэг хүн биш. Би түүнийг чинь шалгах ёстой. Супер нэгдлийн онолын хувьд бол оросын нэг физикчийн нээсэн онол байж л байдаг. Нэрийн хувьд нэг их шинэ юм биш. Агуулгын хувьд би үзэж л байна. Монголын төлөө хийгээд Ч.Эрдэнээгийн онолыг зөвшөөрөх эсэх хоорондоо ямар ч холбоогүй гэж бодож байна. Би Ч.Эрдэнээг үгүйсгээгүй, бас зөвшөөрөөгүй, зүгээр л уншиж байна. Ингэж болохгүй юу…

    • lamp city says:

      Ашгүй дээ. Хүмүүс харин уншихгүй, шалгахгүй байгаад л хамаг учир байна. Би тооны машин барьж байгаад шалгасан, яг гарч байна лээ.Тийм уран гоё томъёо тэгшитгэл харж байгаагүй. Яг л яруу найраг шиг юм билээ.
      Та тэр Их гурвалжин гээд номыг нь уншсан уу гуравдугаар хэвлэл нь Бид Ялав нэртэй?
      Монголын сэргэлтийн мөчлөг ирсэн шүү.

    • Ганаа says:

      Бас өөр аргаар ч сэргэлтийг мөчлөгийг тооцоолж болдог.

    • lamp city says:

      Баруунд Ширээний ном гэсэн төрөл байдаг даа, тийм ном бичиж үлдээгээрэй. Колрижийн Biographia Literaria шиг. Буян заяа нь хэмжээлшгүй.

    • lamp city says:

      Limits to Growth гэж ном бий. Энэ талаар та блогтоо бичээч гэж хүсэе. Юу болоод байгааг мэдэж байгаа хүн их цөөн байна, нэмэгдүүлэх хэрэгтэйшд.

  6. Сайн бна уу. Би таны бичсэн өгүүллүүдийг 2 жил уншлаа. Хэрэв та зөвшөөрвөл таны үзэл бодлын (таны үзэл бодлыг би гадарлах болсон) талаар санал бодлоо солилцмоор бна. Боломжтой бол утсаа үлдээнэ үү. утас 99116081
    профессор Ш.Батмөнх

  7. Зоригоо says:

    Эмэгтэй хүний хатан ухаан УЛС ОРОНд ямар их хэрэгтэйг харуулсан нийтлэл байна.

  8. Зоригоо says:

    ХИЙЕ БҮТЭЭЕ ХӨГЖҮҮЛЬЕ гэсэн сэтгэл асар их дутагдаж байна даа ах минь. яамаар ч юм бэ дээ

  9. Qos says:

    Tanii bichseniig unshlaa saihan bailaa yun goe ii. Ene bol sudlaachiin sonsoh durtai ugs

  10. Ганаа says:

    Чи зүв зүгээр байж байгаад жаахан ч гэсэн юм мэдээд авсан гэж санана. Чамд надад уурлах, дургүйцэх шалтгаан байхгүй. Хүний хийсэн юмыг зүгээр уншчихаж сур. Энд чинь чамгүй хөдөлмөр ордог юм…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: