RIO TINTO ЮУ ХИЙЖ БАЙНА…

Бид нар ч яахав, мөнгө алга болгосон, болгоогүй, огцор, огцрохгүй гэж уламжлалт хэрүүлээ хийж байна. Энэ хооронд нөгөө Rio Tinto юу хийж байна гэдгийг олон хүн бодоогүй л болов уу. Тэгээд хувийн дүгнэлт хийлгүй “Rio Tinto юу хийж байгаа” талаар зарим мэдээ хүргэх гэсэн юм…
Дөнгөж саяхан Rio Tinto 2014 онд зэсийн үйлдвэрлэлээ 585 мянган тн болгоно гэсэн прогнозоо өөрчилж нэмэгдүүлэв. Концерны тайлангийн мэдээ баримтаас шүү дээ. Учир нь Rio Tinto концерн Kennecott Utah Copper орд газрын хүдрийн чанар хийгээд зэс гарган авах коэффициентээ өсгөсөн, мөн Монголын Oyu Tolgoi төслөөс авах гаргалтаа нэмэгдүүлсэн учраас ийнхүү прогнозоо өөрчилж нэмэгдүүлсэн байна.
Хэрэв би эндүүрээгүй бол энэхүү Kennecott Utah Copper нь америкийн Юта муж улсад байдаг зэсийн томоохон орд газар болно. Rio Tinto энэ уурхайн 30%-ийг эзэмшдэг ба эндээс олох олборлолтоо энэ оны эхний улиралд 23% өсгөж чадсан байна. Тэхээр манай зэстэй америк ямар нэг байдлаар холбогдож байна.
Өмнө нь Rio Tinto 2014 онд 570 мянган тн зэс гаргана гэж төлөвлөж байсан юм. Өмнөх улиралтай харьцуулахад Rio Tinto зэсийн үйлдвэрлэлээ 10% нэмэгдүүлсэн байна. Мөн төмрийн хүдрийн гаргалтаа бас л 10% нэмэгдүүлжээ.
Ер нь бол Rio Tinto-г зэсээ бага анхаарч, төмрийн хүдрийг илүү анхаарах хандлагатай болсон гэж дүгнэж болохоор байна.
Яагаад гэвэл санхүүгийн эхний хагас жилд Rio Tinto Австрали дахь уурхайнуудаасаа төмрийн хүдэр олборлолтын дээд амжилт тогтоолоо гэж энэ 7 дугаар сарын 17-нд мэдээлэв. Энэ үед төмрийн хүдрийн үнийг нэлээд буусан байна. Зургаан сарын дүнгээр Rio Tinto төмрийн хүдрийн олборлолтоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10% нэмэгдүүлж, хүдрийн нийлүүлэлтээ 20% өсгөж 142,4 сая тн болгож чаджээ.
“Төмрийн хүдрийн олборлолтоо өргөтгөсөн нь өндөр маргинал өсөлтийг хангаж, бага зардалтай үйлдвэрлэгч гэсэн манай байх суурийг бэхжүүлж байна” гэж Rio Tinto-гийн Ерөнхий захирал Сэм Уолш биржийн тайландаа дурдсан байна. Манайд ч гэсэн “бага зардалтай үйлдвэрлэгч” болох гэж зүтгэж байгаа нь тодорхой…
Энэ хандлага нь Rio Tinto ашиг олохын хамт түүхий эдээс хамааралт байдал нь ихсэж байгааг харуулж байна экспертүүд дүгнэж байна. Rio Tinto төмрийн хүдрийн хүчтэй эрэлтээ хадгалах Хятадын эрмэлзэл дээр бооцоо тавьж байна. Хятад гангийн томоохон нийлүүлэлт шаардсан метро, нисэх буудал зэрэг том төслүүддээ төрийн санхүүжилт хийдэг. Гаалийн статистикаас энэ жил Хятад 457 сая тн төмрийн хүдэр импортлосон нь өнгөрсөн оныхоос 19% илүү байгаа юм.
Дэлхийн олборлогч компаниудын зах зээлд нийлүүлж байгаа таван тн төмрийн хүдэр тутмын гурвыг Хятад худалдан авдаг аж. Иймээс миний ойлгож байгаагаар Монголын төмөр зэснээсээ дутуугүй ач холбогдолтой болоод байна.
Rio Tinto Хятадын энэ эрэлтийг хангахын тулд Баруун Австралийн алслагдсан Пилбар мужийн уурхайгаа өргөтгөхөд олон миллиард долларын хөрөнгө оруулаад байна. Энэ оны 6 дугаар сард Rio Tinto Пилбар дахь олборлолтын жилийн хүчин чадлыг 290 сая тн болгож чадав. Олборлолтыг ойрын гурван жилд бас дахин 20%-иар нэмэхийн тулд Rio Tinto дахин 2 миллиард доллар гаргахаар төлөвлөж байна.
Тэхээр манайхан зэсээс гадна төмрөө анхаарах цаг нэгэнт болсон байна. Би л хувьдаа манай төр засаг “төмөр” ярихыг 10 гаруй жил сонссонгүй…
Гэхдээ төмрийн хүрдийн үнэ унаж байна. Сүүлийн долоо хоногт Deutsche Bank AG, Commonwealth Bank of Australia, Morgan Stanley нэр хүнд бүхий байгууллагууд төмрийн үнэ буурна гэж прогноз хийж байгаа боловч шинэ уурхайнууд нээгдэх хурдыг тооцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Rio Tinto нийт ашгийнхаа 90% илүүг төмрийн хүдэр зарж олдог ба үнэ буурсан ч гэсэн Хятадын үйлдвэрлэл өндөр өртөгтэй учраас айх явдалгүй юм байна.
Rio Tinto төмрөөр хөөцөлдөөд зэсийг хаячихсан уу ? гэвэл тийм биш. Хэд хоногийн өмнө Индонези дахь зэс хайлуулах завод барих асуудлаар Индонезийн засаг, Freeport McMoRan Copper & Gold болон Rio Tinto хэлэлцээ хийхээр болсон байна. Энэ тухай Freeport-ын тэргүүн Ричард Адкерсон:”Rio Tinto удаан хугацааны ил уурхай сонирхож байгаа, түүнийг оролцуулахыг бид заавал судлан үзэх болно” гэж мэдэгджээ.
Тэгэхлээр Rio Tinto дэндүү их мөнгөтэй байгаа нь тодорхой байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 08 дугаар сарын 08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to RIO TINTO ЮУ ХИЙЖ БАЙНА…

  1. bi says:

    hedii jijig ch iluu garch setgemeer bn mongol mini harin yaj

  2. Anonymous says:

    2018 онд гэхэд 1 компани темрийн худрийн олборлолтоо 10 сая.тн-д хургэнэ. Ууний 30 хувь нь л эцсийн бутээгдэхуун болгох талаар ажлаа телевлеж байгаа. Даанч дотоодод темрийн бутээц хийхэд зардал их ендер гарч байгаа.

  3. Anonymous says:

    Rio Tinto anh bii bolj, tomorson uyeesee l Rotschild- n ger buliin England dahi salbariin negen company bsan yum bish uu..Medeej odoog hurtel Nuluu, erh medel n bh bailgui dee …..Tegehleer ene Company- d mungu bol problem bish n todorhoi. …3 dahi ch Ornuudiig humuusiin heldgeer yaj hyamdhan ashiglah ve gdeg n Zoriltot uraldaan maygarhuu yum bson blgui de. ..Manai Mongoloos Rothschild- n ger buliinhentei holbootoi humuus n medeej umnuh tuluulun udirdah zuvluliin Bagabandi erunhiilugch ,Tsagaan, Gan…gm ..

  4. Ганаа says:

    Иймхэн юм хэлэхийн тулд үхтлээ айж америкийн Waukegan, IL 60085 хаягаа хүртэл нуух шаардлага юу байгаам ?!
    Юм ярих гээд байгаа бол хулгайч шиг гөлөн гөлөн гэлгүй хүн шиг эгц харж байгаад хэлж сур…

  5. Зоригоо says:

    Уг нь хэрэлдэж суухаар Ерөөд нөөц нь бодогдоод бэлэн болсон төмрийн ордоо ашиглалтад оруулах талаар бодмоор юм. Монголын одоогоор нөөц нь бодогдсон хамгийн том орд шүү дээ. Аваргын урт нэрт хуулинд боомилогдчихоод зогсож байгаа гэсэн. Мөн алтны томоохон орд болох Гацууртыг ашиглавал хямралаас хүнээс гуйлгүй гарч болох л байх. Эрсдэлгүй юм гэж байхгүй ш дээ. Өмнөх алдаагаа ухамсарлаад гэрээгээ л эргэлт буцалтгүй найдвартай сайхан хийчихвэл…. Даанч манай тэнэгүүд өөртөө ашиг унагах гээд гэрээг баллаад хаячихдаг нь тодорхой

    • Almaslmas says:

      Hudlaa hudlaa. Nemj uurhai gej baihaar baigaagaa l oligtoi ashiglaad, ediin zasgaa busad uildverleleer demjeed bosgoh talaar bodoh heregtei baih. Yarah bish gol ni ireeduigee harsan ashigtai alham hiih heregtei. Uurhainuud unuudur Mongoliig baigal, mal aj ahui Mongol gesen yumnuudiig ugaasaa ustgaad suiruuleed ehelchiheed baina. Erchimtei nemeh, zoliosloh zuil odoo bidend barag uldeegui shuu. Baigal orchin ediin zasag hoyoriin ali ni iluu chuhliig oilgohgui baival amisgaagaa tugjij baigaad munguu toolood uz geed ug shig.

    • Ганаа says:

      Нэмж уурхай барина гэж хэн ч хэлээгүй. Манайд бэлэн нээчихсэн, одоо ч ашиглаад зөөж байгаа төмрийн асар том орд олон б/г. Би тэрийг хэлж б/а. Чи юм уншаад ойлгож сурчихаад дараа нь коммент бичиж бай…

  6. Daimi says:

    Rio Tumurt anhaarch bgaa ni unen. Odoo Guinea-n Simandu-n ord gazriin 4 blok-d 20 terbum USD-n hurhngu oruulahaar bolood ZG-tai ni “Togtwortoi baidliin geree” hiih geed bj bgaa. Udahgui batlagdchih tuluwtei baigaa ene geree.

  7. Anonymous says:

    ашиглаж буй зүйлийнхээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал , бий болсон уурхайгаа хөгжүүлж илүү юм олно гэдэг нь зөв зүйл байхаа

  8. boldоо says:

    Монгол улсын төрийн сэнтийд америк сонгуулийн хар хайрцгийн заль мэхээр гарч суусан америкийн тавиул ЯдууДжордж монголын хуулийн тогтолцоог тэр чигт нь америкжуулж байгаа хужаа нар, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн өмөг түшиг Тэмүжинг одоо бараг ганцаараа өмөөрөн хаацайлж байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Одоо давраад америкийн цэргийн баазад тусгай курс хийсэн, хятад хэлний мэргэжилтэй Батчимэг нар хамтран намрын чуулганы хэлэлцэх хуулийн жагсаалтанд МОНГОЛ КИРИЛ БИЧГИЙГ УСТГАХ ХУУЛИЙГ ШУРГУУЛЖ БАТЛУУЛАХ ГЭЖ ГЭТЭЖ БАЙНА. КИРИЛЛ БИЧИГ НЬ ЭРТНИЙ ГРЕК ГАРАЛТАЙ БИЧИГ. ОРОСООР ДАМЖИН МАНАЙД ОРЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫГ БАЛАР ЭРТНИЙ ХОЦРОГДСОН БАЙДЛААС ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГТ АВЧИРСАН ЭРДЭМ МЭДЛЭГИЙН ГҮҮР ГЭДЭГТЭЙ МАРГАХ ХҮН ХОВОР. Энэ асуудлыг анхааралдаа авч тэмцэж эхлэх шаардлагатай байна!!!!

  9. Ганиүү says:

    Сайн байна уу. Судлаач хүнийхээ хувьд валютын ханш яагаад өсөөд байгаа, цаашид бүр 5000 болох цагт бид өөр улсын мэдэлд орох уу. Үзбэкстан газраа өгсөн шиг

  10. монгол says:

    1992 онооос Монгол төгрөг монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт биш болсон, бодит баялагаа эрээн цаас доллараар сольсныг нотолсон цаасан тасалбар болсон шүү!!! Ардчилсан Монголын эрээн цаас төгрөгөө харж 10 ялгааг олж хар. 1924-1990 онд төгрөг Монгол улсын мөнгөн дэвсгэрт байсан. Монгол эзлэгдсэн орон. бид боолууд Нүдээ нээ

  11. gns says:

    sonin.mn дээр нийтлэнгүүд тэнд ярилцацгаая

  12. gns says:

    Ганаа ахын хэлээд байгаа төмрийн хүдрийн боловсруулалт Монголын ирээдүйл маш чухал үүрэгтэй. Үүнийг судлаач аж үйлдвэрлэлийн хөгжлийн асуудал дээр тун тодорхой хөндсөн. Ингэж байж л ирээдзйн хүнд үйлдвэрийн суурь баттай тавигдана.

  13. gns says:

    Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг зөвхөн 1-р үеийн материаль бэлддэг биш, 2-3 магадгүй нэлээд хэдэн жилийн дараа 4-5 болох автомашин нарийн эд ангийн үйлдвэрлэл болгоход уг нь тун ойрхон. Япон бол энэ дээр хамгийн сайн хамтрагч байж чадна. Бугатын хар төмөрлөгийн үйлдвэрлэл оруулж ирэхээс илүүтэйгүүр япон технологи хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг саяны Эбигийн айлчлалаар яригдсан эсэхийг мэдэхгүй ч, хийгдсэн байгаасай гэж хүсэх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: