АЛЕКСАНДР РАР: СМОЛЬНЫЙН БҮЛГИЙН ЦААНА ХЭН БАЙДАГ ВЭ…

Германы олон улсын нэрт сэтгүүлч Александр Рарын номын орчуулгын хэсгээс өмнө хүргэсэн билээ. Одоо өөр бас нэг зүйлийг (параграф) орчуулан хүргэж байна. Бас л ихээхэн сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй…
Оросын өнөөгийн засаг яаж бүрдсэнийг ойлгох эхний газар нь Оросын түүхийн хамгийн билэгдэлт газрын нэг болсон Смольный юм.
Эндэхийн XIX зууны сүм хийдийн цогцолборыг яг сүм шиг бодож хийсэн юм. Гэхдээ энд Эрхэмсэг хатагтай нарын Институт байгуулжээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа большевик засгийн газрын Ордон болсноороо Смольный түүхэн алдраа олсон юм. Бараг зуун жилийн өмнө засгийн эрх авахаар Германаас Орост ирсэн хувьсгалч Лениний штаб Смольныйд байрлаж байв.
Засгийн Газар Москва руу нүүсний дараа Смольный коммунист намын орон нутгийн аппаратын товчоо болсон юм. Гадаадын зочид барилгын зүүн жигүүрт дуртайяа зочилдог. Шатаар өгсмөгц тэд даруухан зассан, эдүгээ музей болсон Лениний ажлын өрөөнд орно. Ленинээс хойш 75 жилийн дараа энэ байшингийн баруун жигүүрт Оросын түүхийг бас л бичсэн гэдгийг тэрхүү зочдоос бараг хэн ч мэддэггүй юм.
Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Смольный Санкт-Петербургийн хотын засгийн газрын ордон болсон юм. 1990-1996 онуудад тэнд байрласан урт коридор бүхий өрөөнүүдэд тун удахгүй Оросын түүхийг эргүүлэх хувь заяа ногдсон даруухан намтартай, хэнд ч үл анзаарагдсан эрчүүдийн бүлэг ажиллаж байсан юм.
Энэ хотын гадаад эдийн засгийн харилцааны Хорооны түшмэдүүд, тэндэхийн шеф Путинийг Орос орон анзаарч байсан нь юу л бол. Түүний тухай, тэр ажилтнуудын тухай юу ч ярьж байгаагүй юм. Хотын гадаадтай эдийн засгийн талаар харилцах Хороонд 10 жилийн дараа Оросын төрийн бүх эрх мэдлийг гартаа атгах бүлэг хүмүүс сууж байна гэж тэр үед хэний толгойд орох билээ ?
Смольныйн бүлгийн гишүүдийн намтар хоорондоо ав адилхан. Владимир Путин энэ сүлжээний нэг хэсэг юм. Тэр 70-аад онд Лениградын Улсын Их Сургуулийн хуулийн факультетийг төгссөн. Анатолий Собчак түүний багш нарын нэг. Сургууль төгссөний дараа Путин КГБ-д өргөдөл өгч, гадаад тагнуулын агентурын ажилд суралцаад 1985 онд таван жилийн хугацаагаар Германд ажиллаж, коммунист дэглэм нурахын гэрч болжээ.
Путин хоёр Герман нэгдэхийг хүлээлгүй гэртээ иржээ, гэтэл энд төр улс, систем, түүний дотор нууц албад ан цаваараа цуурч байв. Ингээд Путины карьер дууссан мэт болов, яг энэ үед хотын мэрээр сонгогдсон, хуучин профессор Собчак түүнийг Санкт-Петербург хотын Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах Хорооны даргаар урив.
ЗХУ задарч, намын хуучин элитүүдийг хөөжээ. Хүний эрхийн идэвхтнүүд, коммунист “бантан хутгагчид”, улс төрийн боловсролгүй сэхээтнүүдээс бүрдсэн алаг цоог бүлэглэлүүд нэгдэж, хоромхон зуур хотын парламентыг эзлэн, Орос ардчилсан орон учраас засаглал хуваах шинэ зарчмын дагуу Собчакын засгийн газрыг өөрийн хяналтад авахаар шийдэв. Тэдний хүрээлэлд Путин харь хүн байсан бөгөөд КГБ-ын хуучин ажилтанд ардчилагчид итгэхгүй байв. Гадаад худалдааны Хороонд эмх замбараагүй байдал ноёрхов.
Үндэсний эдийн засгийн сүйрлийн улмаас Санкт-Петербург хотын хангамж, нийгмийн амьдрал аажмаар задран унаж байлаа. Москва төвөөс тусалж чадахгүй учраас өөрсдөө л амьдрахын төлөө зүтгэх ёстой болжээ. Тэр үед Путин үнэ цэнэгүй түүхий эд Баруунд зарж, түүнийгээ нэг бус удаа хүнс тэжээлээр сольж байлаа. Хууль ёсны зааг дээр хийсэн энэ ажил хожим түүний карьерт саад болох шахсан юм. Тэр үеийн үйл ажиллагаандаа авилга авсан гэх хардлага түүнийг олон жил дагасан юм.
Гадаад Худалдааны Хороонд байхдаа Путин залууст тулгуурладаг байсан юм: жишээ нь 25-хан настай цэгц шударга Дмитрий Медведевтэй тэр бүх ярвигтай асуудлаар зөвлөлддөг байсан, мөн 80-аад онд гадаад худалдаагаар дагнасан “Техноэкспорт” концернд ажиллаж байсан 30 настай Игорь Сечин байна. Сечин ЗХУ-ын Африк дахь хүйтэн дайны сүүлчийн захиалагч болсон Мозамбик, Анголд “чөлөөлөх дайны” үеэр зэвсэг нийлүүлж байсан юм. Гадаад эдийн засгийн “тусгай” туршлага, франц, португал хэл сайн мэддэг Сечин немцээр ярьдаг Путинд зайлшгүй нэмэлт үйлчилгээ болж байв.
Албан бус мэдээгээр Путин, Сечин хоёр бүр Ленинградын Их Сургуульд суралцаж байх үедээ гадаад тагнуулын албанд элссэн гэдэг. Дараагийн бүхий л 20 жилийн турш Сечин Путины дэргэд халаагүй хамт байсан юм.
Хуульч болон аж ахуйнхнаас бүрдсэн, тусгай албадтай холбоо бүхий Путиний зүгээр л нэгтгэсэн бүлэг хотын мэр Собчакийн төлөө ажиллаж байв.
Нэрд гарсан эрх зүйчийг Борис Ельциний дараа шууд “номер хоёр” болж, постсоциалист Оросын ардчилсан шинэчлэлийн хөдөлгөгч хүч үзэж байв. Гэвч Ельцинээс ялгаатай нь Собчак улс төрийн эвдэн сүйтгэгч ч биш, жинхэнэ ардчилагч ч биш, Зөвлөлтийг задлах талын хүн ч биш байлаа.
Ельциний гол шинэчлэгч Анатолий Чубайс Орос орныг нэгэн удаа “либерал импери” гэсэн юм. Энэ санаа бол зальтай улс төрч Собчакаас гарсан билээ. Собчак хэдийгээр либерал, чөлөөтэй Орос оронд итгэдэг боловч өөрийн шинэчлэгч бодлогодоо хуучин тусгай албадыг татан оруулж, баталгаатай болгохыг оролдож байсан юм. Санкт-Петербургийн ивээл дор 10 жилийн дараа бүх улс орноор тархсан улс төрийн систем бий болсон юм. Энэ нь либерал эдийн засгийн шинэчлэл, шинэ капиталист үйлдвэрийн газрууд, түүнчлэн улс төрийн эрх мэдлийг аж үйлдвэрийн стратегийн салбарт тавих хяналт болон мөнгөтөй холбож байсан тусгай албадын нэгдлээс (симбиоз) бүрдэж байсан юм.
Шинэчлэгчдийн бүлгийн ажил үүрэгт хуучин зөвлөлтийн системийг эвдэх явдал орсон юм. Тэд төрийн өмчийн хувьчлалыг зөв чиглэлд оруулах, зах зээлийн эдийн засаг ажиллах механизм тогтоох, бас улс орондоо барууны хөрөнгө оруулалт татах ёстой байлаа. Энэ шинэчлэгчид дундаас хотын засгийн газар, ажил хэргийн бүтцийн хооронд ажилласан шинэ шинэ ажил хэрэгч хүмүүс, банкирууд төрөн гарч, тэдний хоорондын улс төрийн хэлхээ холбоог байнга ашигладаг байсан юм.
Тэр үеийн Санкт-Петербургийн улс төрийн бүлэглэлийн гуравдагч бүлэг нь ажил хэргээсээ ухаалаг бодит мэдрэмж, санхүүгийн амбицаасаа болж хөндийрсөн, гэхдээ идэвхтэй байсан, тусгай албадын хуучин офицерүүдээс бүрдэж байв. Энэхүү бүлэг бусад бүх өрсөлдөгч нарт дутагдаж байсан гадаад хэлний мэдлэг, хилийн чанад дахь ажлын туршлага зэргийг эзэмшиж байлаа.
Улс оронд шинэчлэл явуулахад шууд аюул занал учруулж, эрх мэдлийн төлөө илт өрсөлдөж байсан аюулт мафийг зүйл дуусгахад Собчакт ажиллах чадвартай тусгай албадын сүлжээ хэрэгтэй байсан юм. Тэр үед Путиний тусламжтайгаар хотын захиргаанд ирсэн тусгай албаны олон офицер пост зөвлөлтийн Санкт-Петербургт нэн амжилттай ажил хэрэгч хүмүүс болж чадсан билээ.
1996 онд Собчак хотын даргын сонгуульд ялагдаж, Путины багийг албан ёсоор тараасан нэртэй боловч Смольныйн бүлэглэл үүнээс болж хохироогүй юм.
Таван жилийн дараа тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ шефээ тойрон ахин цугласан бөгөөд энэ удаад Смольныйд биш, Кремльд цугласан юм.
Медведев, Сечин хоёр Оросын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын орлогч дарга нар болж, мөн улсын эрчим хүчний “Газпром”, “Роснефть” концерны Ажиглах зөвлөлийн Дарга нарын мандат өвөртлөв. Санкт-Петербургийн орлого ихтэй худалдааны боомт удирдаж байсан Путины өөр нэг орлогч Алексей Мюллер Оросын Умардын нефть дамжуулах хоолойн бүх системийн Ерөнхий захирал болов. Дуугай Мюллерийн араас төрийн концернийн өндөрлөгт хүрэх замаар Петербургийн өөр олон менежерүүд замнасан юм. Тэдний дунд Путиныг дагаж Москвад ирсэн тусгай албаны олон хуучин офицер бий: Владимир Якунин (төмөр зам), Сергей Чемезов (“Ростехнология”), Виктор Иванов (алмаз) гэх мэт.
Тэд хуучны олигархуудыг шахан зайлуулж, оронд нь эрх мэдлийн өөрийн пирамидыг байгуулсан юм. Путин засгийн эрхийг гартаа авсныхаа дараа Ельциний олигархуудад хандаж: хэрэв санхүүгийнхээ империйг хадгалъя гэж бодож байвал улс төрөөс аль болохоор хол бай гэдгийг ойлгуулсан юм.
Олигарх Владимир Гусинский хамгийн түрүүнд шоронд оров, түүний медиа эзэнт гүрнийг “Газпром” авав. Борис Березовский фирмээ залуухан олигарх Роман Абрамовичэд зараад зугтан одов. Харин Абрамович Кремлийн яг зааврын дагуу түүнийг “Газпром”-д тэр чигээр нь хүлээлгэн өгөв.
Смольныйн бүлэглэл Москвад ер бусын хурдан бэхжиж, түүний гишүүд улам хүчирхэг болж хамгийн гол нь баян болсон юм.
Путиний шинэчлэл Ельциний эрин үеийн шинэчлэлээс өөр нэр томъёотой гарч ирсэн юм. 90-ээд онуудад олон түмний нүдний өмнө утгагүй болсон “шинэчлэл”, “ардчилал”, “үзэл бодлын эрх чөлөө” зэрэг ойлголтуудыг Путиний баг “модернизаци”, “тогтвортой байдал”, “үндэсний зөвшилцөл” зэргээр сольсон юм.
Путинийг засгийн эрхэнд гарахаас өмнөхөн зүрх нь зогссон Путиний багш Собчакийн хувьд “удирдах систем” бол зорилго биш, харин ардчиллаас “либерал империд” эмх цэгцтэй цааш шилжих завсрын зайлшгүй үе шат байсан билээ…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 08 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to АЛЕКСАНДР РАР: СМОЛЬНЫЙН БҮЛГИЙН ЦААНА ХЭН БАЙДАГ ВЭ…

  1. bi says:

    manaih mash emgeneltei um oligarhiduuddaa buhnee bazuultsan salj chadahgui putin shig zurh setgeltei udirdagch garaasai manai tagnuul armiin generaliud uy bodoj suudag um bol do odoogiin tagnuuliin dargiig harahaar l gutraad bh um

  2. Sainsanaa says:

    Энэ 2 хуйн холбоотой ундэстэнгууд украйныг ернед зулгаана гэвэл хуний эхнэрийн хормойг чангаасантай адилтгавал таарна мэдээж мужикууд бол эхнэрээ алгадаад хендленгийн эрийн хузууг мушгина л даа

  3. gns says:

    Санаа нь үнэхээр янзтай. “Тэд хуучны олигархуудыг шахан зайлуулж, оронд нь эрх мэдлийн өөрийн пирамидыг байгуулсан юм. Путин засгийн эрхийг гартаа авсныхаа дараа Ельциний олигархуудад хандаж: хэрэв санхүүгийнхээ империйг хадгалъя гэж бодож байвал улс төрөөс аль болохоор хол бай гэдгийг ойлгуулсан юм. “. Улс төр хийх гэж улчтөрд орохуу? Бизнес хийх гэж улстөрд орох уу. Орчлуулгын дахин давтагдсан “юм” төгсгөлийг ганц нэгэн байц гишүүдээр уусгачихвал бүр шууд тусахаар байна. Ганаа ахдаа баярлалаа. Амжилт хүсье.

  4. Энхтөр says:

    Танд баярлалаа. Дараагийнхийг нь тэсэн ядан хүлээж байя. Ийм залуусын бүлэглэл манайд үүсгэхийг хүмүүс олон л оролдож байх шиг байна.

  5. уншигч says:

    Янзтай…Ганаа ахад амжилт хүсье.

  6. Nimka says:

    Yum unshih ch saihan shuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: