ЕГОР ГАЙДАРЫН СУРГАГЧ БАГШ НАР

Ахиад л мөнөөх номын “Бүдүүлэг залуучууд”-ын дараагийн зүйлийг орчуулан хүргэж байна. Бүр ч илүү сонирхолтой. Бас л Монголтой шууд дүйцүүлэн ойлгож болно. Монголд яг ийм юм болсон. Үүнийг би удахгүй нотлох болно…

Гэхдээ болсон явдлыг “бүдүүлэг залуучуудын” алдаа дутагдалтай холбон тайлбарлах нь буруу юм. Дэд Ерөнхийлөгч Руцкой энэ багийг бүр ч илүү оновчтой эрээн өмдтэй пацаанууд гэсэн билээ.
Явж явж бидний харьцуулан ярих дуртай тэрхүү барууны орнуудын гадаад туршлага гэж байсан юм. Хэрэв биднээс өмнө бүх зүйлийг бодоод олчихсон бол унадаг дугуй зохион бүтээх гэж бид эвэр туурай ургуулах хэрэггүй л байхгүй юу.
Манай шинэчлэгчид юу ч зохион бүтээгээгүй юм. Тэд гадаадын зөвлөгчдийн жорыг ягштал баримтлан ажилласан юм. Үнэндээ бол энэ жор нь ямар ч гайхамшиг байгаагүй, харин цул хор байсан юм. Бэлэг авчирсан данайчуудаас болгоомжил…
Бид дэлхийн хөшигний цаадах асуудал, нууц явдлууд, хуйвалдааны янз бүрийн онолын талынхан биш гэдгээ шууд хэлэх нь зүйтэй. Олонхи гай зовлондоо бид өөрсдөө буруутай. Гэхдээ энэ бүх жилүүдийн турш манай дайсагнагч хөршүүд гараа хумхиад суугаад байсан гэсэн хэрэг биш юм. Барууны эвдэн сүйтгэгч нөлөөллийг хэмжээг хэтрүүлэх хэрэггүй нь мэдээж хэрэг, гэхдээ багасгаж бас л болохгүй юм.
ЗХУ задрахад “иргэншсэн ертөнц” хүнд асуудалтай тулгарсан юм. Нэг талаас, Орост хаос ноёрхохыг хэн ч хүсэхгүй байв. Савартаа цөмийн толгой атгасан өлсөж уурласан баавгай Бен Ладенаас ч илүү аюултай байлаа. Гэхдээ хуучны хэт их гүрэн бас л хэнд ч хэрэггүй байв.
Энэхүү ацан байдлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах асан Збигнев Бежинский тун тодорхой илэрхийлсэн байдаг: “Оросын ардчилсан өөрчлөлт, түүний эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх явдал нь евроатлантын илүү том систем төлөвшүүлэх америкийн геостратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд саад болох евроазийн шинэ эзэнт гүрэн дахин төрүүлэхгүйгээр байх ёстой” гэж тэр хэлсэн юм.
Асуудлын гол улс төрийн гэхээсээ эдийн засгийн шалтгаан байсан юм. Шинэ Орос нийлүүлэлтийн аварга том зах зээл байсан бөгөөд түүний тусламжтайгаар Баруун өөрийнхөө хэт үйлдвэрлэлийн хямралаас гарч чадах (гарч чадсан) байв. Доллараа хэн нэгэнд нийлүүлэх хэрэгтэй биз дээ !
Түүнээс гадна залуу ардчилсан улс орон өмч болон хуваагдаагүй түүхий эдийн асар их нөөцтэй, аварга их газар нутагтай байлаа, хөрөнгө оруулалтын талаасаа энэ бол цэвэр Колландайк байлаа.
ОУВС болон олон улсын бусад ивээн тэтгэгчдийн зээл Орос орныг байнга зүүн дээр суулгаж байсан нь мэдээжийн хэрэг, гэхдээ ганц энэ нь бага байсан юм. Улам баттай болгохын тулд энд явуулж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлийг бүр илүү хөнгөвчлөх шаардлагатай болов.
Энэхүү ёстой зүйлийг өгөхийг тэд хийж чадсан юм.
Шинэчлэгчдийн засгийн газар тэр чигээрээ барууныхан болон либералуудаас бүрдэж байв. “Ахлах” нөхдүүдийн мэргэн зөвлөгөөг удирдлага болгох нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байсан юм.
АНУ-ын засгаас санхүүждэг төрийн бус байгууллагууд бараг л Гайдарын Засгийн Газрыг өөрийг нь орлох шахав. Тэд хууль бичиж, өмч хувьчлах уралдаан төлөвлөх, явуулахад оролцож, шинэчлэлүүдийг бэлтгэж, төрийн шинэ бүтцүүдийг бий болгох болов. (Жишээлбэл, Үнэт цаасны тухай Холбооны Комиссийн Дүрмийг бүхэлд нь ямар нэг Эрх Зүйн Эдийн засгийн Олон Улсын Институт гэгч цэвэр америкийн загвар, жишээгээр зохиосон.)
1992 онд АНУ-ын Конгресс Оросын либерал шинэчлэлийг дэмжих тусгай хууль баталж, төсвөөсөө 137 сая доллар гаргав.
Одоо бол зангилаа яам болгонд гадаадын зөвлөх алба хаах болж, ажил олгогчоосоо илүү эрх мэдэлтэй байх нь цөөнгүй байв.
Бүр Гайдарын дэргэд хүртэл английн эдийн засагч Ричард Лайард, гарвардын профессор Жеффри Сакс, швед Андерс Ослунд нарын сургагч багш нар байсан юм. Энэ швед нөхөр мөн нэгэн зэрэг украйны засгийн газрын эдийн засгийн зөвлөх, Киргизийн ерөнхийлөгчийн хувийн зөвлөх хийж байлаа.
Түүний сургаалиар явуулсан Акаевын макро эдийн засгийн шинэчлэл Киргизийг сүйрлийн ирмэгт хүргэчих шахсан бөгөөд үүнийхээ дараа Ослунд Бишкекийн хувьд персон нон грант болсон юм.
Бас л иймэрхүү мэдрэмжийг Гайдарын орыг залгасан Черномырдин амссан билээ. Шинэ Ерөнхий сайд гадаадын зөвлөхүүдийн зөвлөмжийг уншаад сэмхэн айдаст автсан байна. Ослунд ч тэр, Сакс ч тэр эдийн засгийг хянах төрийн хяналтын үлдэгдлийг бүрэн устгах, системийн төлөвлөлтийг алга болгох, чиглэлийн яамдаас нөлөөллийн сүүлчийн хөшүүргийг нь булаан авахыг шаардаж байжээ.
Черномырдины дотор муухай болов. Эхлээд тэр энэ нь хэн нэгний тоглоом гэж бодсон байна. Гэтэл үнэн байжээ.
Сүүлдээ Черномырдин баахан зөвлөгчдийг чимээгүй алга болохыг зөвлөв, гэтэл тэд ийм байдалтай эвлэрсэнгүй, “ач санадаггүй оросуудаас” хонзон авахаар оролдов. Тэр үеийн ерөнхий сайдын орлогч байсан Александр Шохины хэлснээр: Ослунд, Сакс нар Баруунд “энэ засгийн газар анхнаасаа шинэчлэлийн эсрэг учраас санхүүгийн тусламж үзүүлэх хэрэггүй, хэрэв тэнд Гайдар, Федоров хоёр байхгүй бол тусламжийг хүлээсэн нь дээр, тэднийг засгийн газарт эргэж иртэл нь хүлээх хэрэгтэй” гэсэн уур амьсгал бүрдүүлэхийг оролдож байжээ.
Бүр ч сонирхолтой нөхцөл байдал Анатолий Чубайсын удирдаж байсан шинэчлэлийн төв болох Төрийн Өмчийн хороонд бүрдэв. Тэнд 30 гаруй гадаадын зөвлөх ажиллаж байжээ. Тэд ямар ажил хийдэг, ямар зөвлөгөө өгдгийг хэн ч нарийн мэддэггүй байв, гэхдээ Чубайсын оронд түүний албан тушаалыг авсан Амур мужийн захирагч Владимир Полеванов эдгээр гадаадын иргэд Төрийн Өмчийн хорооны хамгийн ариун нандин газар болох бэлтгэж буй арилжааны тухай бүх мэдээлэл хадгалагдаж буй компьютерийн төвд ямар ч хяналтгүй нэвтэрдгийг мэдээд ихэд гайхсан байна.
Поливанов энэ номын зохиогчид нарын нэгэнд: “Энэ хүмүүс ямар конкурс болох, ямар ямар нөхцөл тавигдсан, явуулах он сар, өдөр болон газар, нэг удаагийн төлбөрийн хэмжээ зэрэг инсайдерийн бүх мэдээллийг авах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл энэ мэдээлэл тэдэнд асар их давуу тал олгож, ялалтыг нь урьдчилан тодорхойлж байлаа. Энэ бол Гудерианы жанжин штабт нөхөр Жуков, эсвэл урвуугаар ажиллаж байгаатай адил хэрэг юм” гэж хэлсэн юм.
Полевановыг гайхашруулсан өөр нэг зүйл нь гадаадын зөвлөхүүдийн нэг америк Жонатон Хей-ийг ТТГ-ын жинхэнэ ажилтан гэж түүнд Лубянка-гаас албан ёсоор мэт мэдээлсэн байна. Үүний дараа Полеванов хамгаалалтынханд гадаадынхнаас үнэмлэхийг нь хураан авч ахин нэвтрүүлэхгүй байхыг тушаажээ. Гэхдээ тэд Чубайсын хэвлэлийн нарийн бичгийн дарга Евстафьевээр удирдуулан бараг л хүчээр хамгаалалтыг сэтлэн компьютерийн төвд хаалт босгож бараг бүтэн хоногийн турш ямар нэг юм устгажээ. Үүнээс хойш хоёр долоо хоногийн дараа Поливановыг ажлаас нь авч хаяжээ…
Поливанов Владимир Павлович (1949) Оросын Төрийн Өмчийн Хорооны дарга, 1994-1995 онуудад Засгийн Газрын ерөнхий сайдын орлогч. Засгийн мэдэлд гайгүй хүн гарсан ховор тохиолдол. Полеванов эхэндээ геологич байсан, дараа нь хувь заяаны эрхээр Амур мужийн захирагч болсон. Москвад тохиолдлоор ирсэн. Ельциныг Благовещенскт айлчлах үед Полеванов түүнд их таалагдсан юм, геологичид бол шөрмөстэй, тэвчээртэй хүмүүс билээ. Тэр дэвшин явсан Чубайсын оронд удалгүй томилогдсон юм. Тэрээр Гайдар Чубайс хоёрын юу хийснийг хараад учир утгагүй өмч хувьчлалыг нэн даруй зогсоохыг оролдож, Ерөнхий сайдад зохих илтгэл хүртэл бичжээ.
Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уорен Кристофер: “ОУВС-аас шинэ зээлийг шугам нээх асуудал Төрийн өмчийн Хорооны даргын нэрээс шууд шалтгаална” гэж мэдэгдсэнээр дууссан юм. Маргааш нь Полевановыг халж, зээлийн шугам агшин зуур нээгдсэн билээ.
Тэр албан тушаалдаа хамгийн бага хугацаагаар буюу 2 сар 10 өдөр ажилласан юм. Түүнээс гадна Полеванов Засгийн Газрын хамгийн үнэтэй гишүүн болов, түүний толгойгоор ОУВС 6 миллиард доллар төлсөн юм.

Энэ үед Хей батлан хамгаалах үйлдвэрийг хувьчлах ажилд аль хэдийн идэвхитэй оролцож байв. Тэрээр Москвагийн электроникийн завод, түүнтэй хамт ажилладаг “Стелс” маягийн үл харагдах онгоцны бал чулуун бүрхэвч хийдэг улс орны цорын ганц “Графит” хэмээх эрдэм шинжилгээний хоршооллын хувьцааны 30 хувийг худалдан авсан байна. Үүнийхээ дараа Полевановын баталж байгаагаар тэдний батлан хамгаалахын бүх захиалгыг цуцалсан байна.
Дашрамд дурдахад батлан хамгаалахыг сүйтгэх нь Төрийн Өмчийн Хорооны даргын зөвлөхийн гол зорилго байгаагүй нь илт. Тэр зундаа л Хей өөрийн хамтрагч Гарвардын Их сургуулийн профессор Андрей Шлейферийн хамт оросын засаг дахь өөрийн холбоо харилцааг хувийнхаа баяжиж хөлжихөд ашигласан юм.
АНУ-ын конгрессоос манай шинэчлэлийн дэмжиж өгсөн мөнгийг эдгээр хүмүүс хамгийн адгийн аргаар халаасалсан юм. Тэр мөнгөөр тэд оросын хамгийн томоохон үйлдвэрүүд болох “Ростелеком”, “Газпром”, “Пурненефтьгаз”, “Черногорнефть”, “Иркутск”, “Саян”, Братскийн хөнгөн цагааны заводуудын хувьцааг худалдан авсан билээ. Тэдний мэдэлд Төрийн Өмчийн Хорооны хамгийн гүнд байдаг инсайдерийн бүх мэдээлэл байдаг гэдгийг харгалзвал үүнийг хийхэд амархан юм.
2006 онд Массачусетийн тойргийн шүүх Хей, Шлейфер нарыг “төрийн мөнгөн хэрэгслийг хувьдаа баяжихад ашиглаж, америкийн засгийн газрыг хууран мэхлэх зорилго бүхий хуйвалдаанд оролцсон” гэж буруутгасан юм.
Үүнтэй зэрэгцээгээр Хейгийн эхнэр Оросын анхны улсын лиценз бүхий хөрөнгө оруулалтын “Паллада” сангийн хувь эзэмшигч байсан нь илэрсэн бөгөөд энэ нь хөрөнгийн аж үйлдвэрийн нэр бүхий аварга бий болохоос өмнөх явдал аж.
Энэ сангаар дамжин америкийн засгийн тэрхүү мөнгө, зөвхөн америкийн төдийгүй мөнгө эргэлддэг байжээ. Холбооны нийгмийн сангийн төсвөөс хувь нийлүүлэгчдийн эрхийг хамгаалах дор хаяж 50 сая доллар “Паллад”-д шингэн бас л ор мөргүй алга болжээ. Энэ санг Чубайсын орлогч байсан, Үнэт цаасны Холбооны комиссийн дарга Дмитрий Васильев хянаж байжээ.
Харилцан ашигтай либерал найрамдал гэж энэ дээ…
…Гадаадын сургагч багш нарт ухаанаа алдтал бөхөлзөх нь Орост шууд болон шилжсэн утгаар ч хүнд туссан юм.
Оросын Баруунаас зээл болгон авсан гадаадын арван долларын лавтайяа дөрвөөс багагүй нь зөвлөгчдийнхөө цалинд явсан. Энэ мөнгө ажил хэрэгтээ явсан бол тустайсан. Гэтэл үгүй.

Гадаадын зөвлөхүүдийн боловсруулсан оросын анхны шинэчлэл нь улс орныг хөршүүдийн боомилох тэврэлтэд оруулсан юм. Яг ийм сул дорой, хамааралт, арчаагүй Орос орон Баруунд бүхнээс илүү таалагдаж байв.
Францын Ерөнхийлөгч асан Жорж Помпиду: “Гарцаагүй сүйрэх гурван баталгаатай арга бий: хүүхэн, морин уралдаан, экспертэд итгэх гурав. Эхнийх нь хамгийн тааламжтай, удаах нь хамгийн хурдан, сүүлчийнх нь хамгийн найдвартай бөгөөд баталгаатай…” тэмдэглэсэн байдаг.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 09 дүгээр сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to ЕГОР ГАЙДАРЫН СУРГАГЧ БАГШ НАР

  1. Миеэгомбо says:

    Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна гэх боловч үнэнээсээ худал мэдээлэл, тархи угаалт байхаар зохион байгуулагдсан нийгэмд амьдарч байгаагаа л олоод харчих хэрэгтэй юм. Ганаа багшийн орчуулсан энэ мэт нийтлэлүүд их олон зүйлийн тухай “үнэн” мэдээллийг өгч байна гэж би боддог. Хуучин соц нийгэмд өсч хүмүүжсэн бид үнэндээ хулхидуулчихсан үеийнхэн болохоор багад өгч байсан худал мэдээлэлдээ дэндүү дасчихсан, дэлхий ертөнцийг тэр нүдээрээ хараад сурчихаж л дээ. Энэ үүднээс эсэргүү нүдээр харж, Александр Рар-ын номыг таны орчуулсан нийтлэлүүдээр баримжаалахад их хэрэгтэй санагдлаа. Улам илүү мэдээллийг залуус бидэнд өгнө гэж найдаж байна. Амжилт хүсье.

    • бимонголхүн says:

      ////Хуучин соц нийгэмд өсч хүмүүжсэн бид үнэндээ хулхидуулчихсан үеийнхэн болохоор/// соц нийгмийн үед ард түмнийг өнөөгийнх шиг улайм цайм хулхиддаггүй байсан, харин гаднын хүйтэн дайны зэвсэг хулхи үзэл суртлыг тараахыг зөвшөөрдөггүй байсан, 1990 оноос хойш “эрх чөлөөтэй” болсон жилүүдэд хэн хаана үнэн зөв юм хэлж бичсэн бэ. үзээд өгье бараг бхгүй ш дээ.

  2. бимонголхүн says:

    Францын Ерөнхийлөгч асан Жорж Помпиду хэлэхдээ: “Гарцаагүй сүйрэлд хүргэдэг баталгаатай 3 арга бий: хүүхэнд толгойгоо алдах, морин уралдаанд мөрий тавих, барууны шинжээч гэгчдэд итгэх !. Эхнийх нь эхэндээ их тааламжтай байдаг, удаах нь хамгийн хурдан хоосролд хүргэдэг, харин сүүлчийнх нь хамгийн найдвартай бөгөөд хамгийн баталгаатай…” тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ОУВСан, ДБанк, Азийн Сангийн зөвлөхүүд, эдийн засгийн шинжээч гэгч этгээдүүд, манай “ардчилсан” Үндсэн хуулийг бичиж шургуулсан, 24 жил Монголыг хөшигний араас сөхрүүлж бүхнийг удирдаж ирсэн хүмүүс бол гаднын тагнуулын тусгай албадын хүмүүс байдаг нь хэдий тогтсон дүрэм юм….

  3. Миеэгомбо says:

    Хамгийн гол нь бид өөрсдөө юу хийж чадах вэ, тэр нь хэн байх вэ гэдгийг л эрүүл нүдээр олоод харчихмаар, эрүүл сэтгэлгээтэй хүмүүс нь тойрч суугаад ярилцчих хэрэгтэй юм байгаа юм. Түүнээс морины хөлс ба тендерийн мөнгө хусах дуртай ч, юм бодох дургүй улс бол биш. Ийм хүмүүс Монголоор дүүрэн байна ш дээ. Дүүрэх дүүрэхдээ сүүлийн 20 жил улс орноор багтах зайгүй пиг дүүрлээ ш дээ. Яг үнэндээ 13-р зууны Монголчууд чинь биднээсээ хэдэн зуу дахин ухаантай байсан байна шүү. Гэхдээ л гол асуудал нь бид хэн нэгний зөвлөгөөгөөр гэхээсээ илүү өөрсдөө өөрсдийнхөө тархийг ажиллуулж байж л энэ лаг шавраас цухуйхчаа болно л доо

  4. bi says:

    oros manai 2 yag 1 zamaar yavjee gehdee opros ni namag shavraasa yamar ch bsan garch bn mongol ni gun dooshoo shigdseer bn iim l yalgaa bn

  5. Энхтөр says:

    Орос одоо хэцүү байгаа болохоор Хятадтай өрсөлдөж байгаа юм шиг харагдахыг хүсээгүй тул Шинээр хоёр биендээ хэрэгтэй Эдийн засгийн амлалт өгч чадахгүй. Бас биднээс ч юм авахыг хүсэхгүй байгаа нь илт байна. Зүгээр л хэдэн арван жилийн өмнөх хөрөнгөө л тоосыг нь арчих талаар ярилцлаа гэж би бодож байна даа. Бидний хувьд Орост визгүй зорчих нь тийм ч их тулгамдсан асуудал биш. Зүгээр л тэд өөрийн улсад харъяалагдах Монгол үндэстэнгүүд болон Монгол Улсын талаар Хятадтай хойшид юу тохирохоо шийдэх гэж өөрийн бодлого боловсруулагчидтайгаа Якут, Буриад, Монголоор айлчиллаа. Тувагаас гаралтай Шойгуг үнэмшилтэй шалтгаанаар дагуулж ирсэнгүй. Үр дүнд нь цаашид бидний хувь заяа хэрхэн өрнөх вэ?

  6. Энхтөр says:

    Одоо Америкууд сандраад бидэнд виз өгөөд л, хөрөнгө оруулаад л эхлэх үү? Биднийг цэргийн баазаар биш хөрөнгийн биржээр дамжуулан дахин мултрах боломж өгөхгүйгээр гартаа оруулахаар зүтгэх үү?

  7. bat says:

    bas manaid bdag l uzegdel gj…

  8. Badral says:

    Putinii tuhai oor neg nom garsniig Nepko orchuulan hevlej, Baabar todotgol bichjee: http://baabar.niitlelch.mn/content/6401.shtml Ug nomiig bi unshaagui bolovch Baabariin bichsenees tuhain nomiin aguulga ni Putiniig tanii ene orchuulj bui nomniihoos ooroor haruuljee gej oilgoloo. Ta Nepko-giin hevlej bui ene nomiig herev unshsan bol tanii sanal, bodliig sonirhmoor baina?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: