ДҮГНЭХЭД УЧИР БИЙ…

Манайхан их хачин. Юмыг бүхэлд нь харнаа нэг байхгүй. Гадаад харилцаа гэхэд л саяхан Японд хийсэн айлчлалыг баахан дүгнэв. Тэгээд Хятадын Си Ципиний айлчлалыг баахан дүгнэв. Одоо Путиний айлчлалыг бараг бүгдээрээ дүгнэж байна. Нөгөө АНУ, Европын Холбоо нь хаачсан юм ёстой бүү мэд. Энэ үеэр Солонгосын Гадаад хэргийн сайд айлчлав. Үйлтэйгээрээ Лу.Болдоос өөр түүнийг тоож байгаа хүн алга. Адилхан л “иж бүрэн түнш” ш дээ. Энэ талаар хэдэн үг хэлэх гэсэн юм…

Түншлэл олон янз
Ингэхэд түнш, түншлэл гэдэг үг ямар утгатай мэдэх монгол цөөхөн. Монгол хэлэнд түнш гэдгийг: 1. Дотно найз, нөхөр, 2. Худалдааны ажилд итгэж харилцах этгээд гэсэн хоёрхон утгаар ойлгодог. Харин дипломат ёсонд арай өөрөөр авч үздэг бололтой. Гэсэн хэдий ч хэт олон улстай түнш болдог жишээ нэг их олон биш байх…
Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол Улс түнш болох дур зуршилтай болов.
Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба 3 нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Австрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна. Одоо дээрээс нь “иж бүрэн түншлэл” нэмэгдэж байна.
Эдүгээ Монгол Улс 10 улстай түнш, 3 улстай стратегийн түнш, 5 улстай иж бүрэн түнш, 2 улстай өргөтгөсөн түнш, 1 улстай стратегийн иж бүрэн түнш болоод байна.
Үүнийг нэг талаас гадаад харилцаа жигтэйхэн сайхан хөгжиж байгаа гэж ойлгож болох байх. Нөгөө талаас дэлхийн ямар ч том улсад ийм олон түнш байдаггүй болохоор ямар нэг гаж үзэгдэл гэж үзэж болно. Миний ойлгож байгаагаар гаж үзэгдэл нь үнэн юм.
Дүгнэхэд учир бий
Япон, Хятад, Орос гэхчлэн “ганц ганцаар” нь дүгнэх нь шинжлэх ухааны талаас нэн буруу, улс төрийн талаас өрөөсгөл болох нь мэдээж атал Монголын бараг бүх улс төрч судлаачид энэ тэнэг ажлаар мэдэмхийрэн солиорох бөлгөө.
Монгол Улс ганц, түүний гадаад орчны субъектууд маш олон. Тиймээс эдгээрт гарч буй өөрчлөлт, хандлага, нөлөөллийг бүхэлд нь харж дүгнэх нь зүй ёсны бодит шаардлага мөн. Энэ бол шинжлэх ухааны системийн анализ гэдэг ангилалд багтах дээд түвшний ажил мөн.
Энэ жил гэхэд л Японд айлчлав. Японы Ерөнхий сайд Ш.Абэ: “Япон Монгол хоёр бол Зүүн Хойт Азид хамгийн ойр дотно стратегийн чухал түнш орнууд болсон төдийгүй зөвхөн хоорондоо түншлэх төдийгүй бүс нутгийн хэмжээндээ хамтдаа хувь нэмэр оруулдаг орнууд болжээ” гэж дүгнэв. Ийнхүү Монгол Улс Австрали улсын дараагаар Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах 15 дахь орон болов. Улмаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Эрч” санаачилгыг ажил хэрэг болгох боломж бүрдэв.
Дараа нь Хятадын Си Цинпин дарга айлчлав. Стратегийн иж бүрэн түншлэл тогтоов. Бидний горьдсон зоргоор нэг их мөнгө өгсөнгүй. Өгсөн мөнгийг нь идчихээд манай эдийн засгийг сөнөөсөн гэж загнадаг болохоор айгаа биз…
Дараа нь Путин айлчлав. Тус болбол ус болдог гэдгийг мэддэг учраас болгоомжлоо биз. Манайхан бас л дүгнэж өгч байна.
“Нийлүүлээд дүгнэдэг” юмыг толгой гэдэг, иймээс ганц ганцаар нь дүгнэдэг тэнэг зангаа больж үз. Ер нь ингэхэд хоёр хөршийгөө түнш гэдэг монгол хүн байдаг юм уу ?!
Харин Монголын гадаад бодлого, эдийн засгийг асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхий дахинаа, зөрчилт, зохиролт олон улсуудын дунд яаж авч явах ёстой гэдгийг хэн ч дүгнэхгүй байгаад манай гачлан оршино.
Миний бүрэн итгэлтэй үзэж байгаагаар яг одоо суугаад энэ олон түншийн гэрээ хэлэлцээрээ эмхэлж цэгцлээд гадаад бодлого, эдийн засгаа ямар чиглэлээр, яаж хөгжүүлэх гэж байгаагаа гадаадад ч, дотоодод ч тов тодорхой болгох ёстой. Наад зах нь худал хэлэхгүй, хулхидахгүй байх, хэлсэн үгэндээ эзэн болох явдлыг зарчим болгон оруулах ёстой. Нээрээ шүү…
Харин үүнийг хийхэд “эмнэлэг шиг ажилладаг ухаалаг төр” биш, шинжлэх ухаанд тулгуурласан, үндэстэндээ үйлчилдэг хүчирхэг төр хэрэгтэй.
Тэгэхлээр асуудал бидэнд байна. Тэнэг царайлчихаад тал тал тийшээ далжигнаад л…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 09 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ДҮГНЭХЭД УЧИР БИЙ…

  1. bi says:

    tegeed odoo negtgen dugneh geheer nogoo olon ulstaigaa baiguulsan tunshleliin gereenuud ni hoorondoo zorj davhiad boon orootsoldoon boloh um bishuuerhbish deer bdaguud medej bga bailgui gej l bodoh um manai erh ashig haana ch bga uym buu med gereeg yah gej hiideg um bol suuliin ued ergen toirnii bolon tom ulsuud manaihiig chadlaara noloogooroo bugdiig ni huvaaj avahaar tohirtson um shig ih sejigtei bga uygii ni uldeelgui tuuhiig ni hurtel shuu ter kazakuudiin tuuhiin talaar hiij bgui heruul bayan olgii sejigtei idvehjsen mon solongosuud gazar avsan bolon tuuhiig ooroor tailbarladag bolson udam ugsaa hoh tolbo nernii dor gm maash bur maash ih sejigtei bga mongolchuud neg l hodlohgui bol bolohgui bolson ue irsen bololtoi bidnii udirdagch eh orondoo hairtai ter hun haana bn ve

    • irgen says:

      Tani sydalgaag ene tor zasgiin mydakyyd sonsdog bolov yy?Hamgiin naad zah ni tyilshrahgvi,helsendee,ergej bytsahgvi olon talt bodlogo yavyylj bn gej myrihgvi yarisandaa l baival horongo oryylagch nar zygtahgvi ard tumen ni iim hund baidald orohgui shuu dee!Hydlaa olon geopolitik,yyl yyrhai, tomor zam meddeg yls torchdoos boloj mgl balarch bn da

    • ZOCHIN says:

      Bas hydlaa eh oronch nar denduu olshirloo chingisiin mongol naadmaar bugd l mongoliin dalbaa barij davhildaad l dyysangyyt shalbaagan der hogiin der hayachihna tegsnees hyshyyrnihaa tsasiig hogiin savand hayachihval baga ch bolov bodit eh oronch zan bh

    • ZOCHIN says:

      Ehnees ni hyatad manaih ch gesen ih guren mongold vizgvi zorchino geed l ehelnee

    • ZOCHIN says:

      Teriig ni manai avargyyd medej baigaa um bhgvi nudend ni mongo haragdaj bgaa

  2. delgermaa says:

    hehe, tal tal tiishee daljignaad…

  3. Bombiish says:

    Сайн уу Ганаа ах, Монгол 3 дахь хөршийн бодлого барьдаг. Ирак, Афганистанд цэргээ илгээж жил бүр АНУ-тай цэргийн сургууль хийж байгаа нь хятад орос 2-ийн хувьд манайх дайснаас өөрцгүй санагддаг байх. Дэлхийн хүчний төв тарж Хятад, Орос маш хурдан хүчирхэгжиж байна. Ийм үед бид 3 дахь хөрш гээд далдаганаж гүйх нь хэр зөв юм бол? Өөх ч биш булчирхай ч биш байхаар нэг талд нь орсон нь дээр гэж бодно, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нь элсээд 2 хөрштэйгээ жинхнээсээ түнш болвол илүү хурдан хөгжих болов уу гэж бодох юм. Дээр нь бид Оросын бөөрнөөс хэзээ ч салж болохгүй, яагаад гэвэл 4 саварт луу нэг савар нэмэхээр байнга биднийг отож байгаа учраас. Та энэ сэдэв дээр нэг зүйл бичвэл их сонирхолтой байна?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: