ЦАХИЛГААН СТАНЦ БА ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ

Сүүлийн үед МҮАН-ын дарга М.Энхсайхан ээлжит хувиралдаа орж эхлэв. Залуу хүн байсан бол бас яая гэхэв, үзэл санааны эрэл хайгуул хийж байна гэхсэн. Харин М.Энхсайхан одоо, өнөөдөр үзэл санаа хайж байвал хуцваа л байхгүй юу. Энэ тухай товч өгүүлэх гэсэн юм…
Бүтэц болоход амь нь тэмцэв
Засгийн Газрын бүтцийн өөрчлөлт намууд болон албан тушаалтнуудын тарыг таниулж байна. Эдүгээ манайд албан тушаалын аймшигтай, учир утгагүй дайн болж байгаа нь хэн бүхэнд илэрхий.
Олон хүн гол дайнд АН-д болон МАН, АН-ын хооронд болж буй гэж бодож байгаа нь үнэн бөгөөд бодитой юм. Үнэхээр тийм үзэгдэл болж байгаа. Гэтэл энэ дайнд “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй МҮАН болон МАХН жигтэйхэн идэвхитэй оролцож түүнийг хүн ойлгохын аргагүй холион бантан болгож байна.
Үгийн шууд утгаар нам гэхэд арай л сэрүүдэх энэ бүлэг хүмүүсийг чухам юу гэгч хөтлөн жолооддог юм бол ?! Арай том АН, МАХН хоёрын талаар бид байнга бичдэг, талцаж харааж ерөөдөг. Үлдэх МАХН-ын талаар ч гэсэн намын дарга Н.Энхбаяр хийгээд түүнтэй холбоотой адал явдлаар нь ямар нэг хэмжээгээр мэднэ. Үгүй ядаж л манай намын дарга солонгосын иргэн болсон юм ерөөсөө байхгүй гээд хэвлэлийн хурал хийгээд ярьчихаад байгаа юм.
Ингээд МҮАН үлдэж байна. Энэ намын дарга нь манай туршлагатай улс төрч М.Энхсайхан.
М.Энхсайхан 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажиллаж эхэлсэн юм. Ингэхлээр тэр 2006 он хүртэл ардчилсан, либерал үзэл санааг баримталж, хэрэгжүүлж байсан. Үүнийг түүний бүхий л үйл ажиллагаа нотолдог. Мөн түүний туслахаар ажиллаж байсан Д.Ганболдын дурдатгалын ном хөдөлбөргүй нотолдог.
М.Энхсайхан 2011 онд Үндэсний Шинэ Нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдоод одоо болтол ажиллаж байна. МҮАН үндэсний үзлийг туг болгон мандуулав. Энэ нь монголын нийгэмд хамгийн чухал, хамгийн эрэлттэй үзэл санаа байсан юм.
М.Энхсайханы коммунист байгаад либерал болсон, тэгээд үндэсний үзэлтэн болсон мэтийг бол монголын хөгийн нөхцөлд байж болох явдал гээд орхиё гэж саная. Гэхдээ нэг хүн үзэл бодлоо солих бол “бага” асуудал, харин үзэл бодлоо солиод бүхэл бүтэн нам байгуулах бол “том” асуудал гэдгийг би онцлон дурдаж байна.
Гэтэл чамгүй амжилт олсон МҮАН М.Энхсайханаас болоод сүүлийн үед таг зогсох болов. Яав, юу болов ?!
Төсөл горьдсон нам
Намын дарга М.Энхсайхан том төсөл дээр ажилладаг мэргэжилтэн болсонд хамаг учир байгаа юм. Эхлээд тэр “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдов. Хэдэн сарын дараа УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдав. Ингээд Таван Толгойд баригдах Цахилгаан станцын төслийн дарга болов. Түүнээс хойш тэр мега төсөл гэдэг нэг сайхан юмтай болж авав. Аль нэг намын дарга аль нэг том төсөл дээр ажиллаж мэдээж болно. Гэхдээ намын ажил гэж байх ёстой биз дээ ?! Яг энэн дээр тэр үзэл бодлын хийгээд үйл ажиллагааны зөрчилд орсон юм. Энэ нь Засгийн Газрын бүтцийн өөрчлөлт дээр тод илэрч байна.
МҮАН ямар ч ажил хийлгүй их удсан байснаа Эрчим хүчний яамны асуудал сөхөгдөнгүүт гэнэт улс төр ярьж эхлэв. М.Энхсайхан “Бүлтрэлт” хэмээх өгүүлэл маягийн зүйл бичиж “хурц тод” тэмцэж эхлэв.
Намын дарга тэмцэж болно л доо. Гэхдээ төсөл өгсөн үед “энх тайван” зарлаж, тэмцэх гэсэн бусад хүмүүсийг зад загнадаг, Засгаас гарах болсон үед шүүмжилж тэмцдэг хөгийн зан үйл байж болохгүй л дээ.
Ингэснээр МҮАН-ын үндэсний үзэл гэсэн сүртэй сайхан уриа оргүй алга болж, намын дарга М.Энхсайханыг төсөлд үлдээх гэсэн хөгийн бүлэг болон хувирав. М.Энхсайхан өтөлж, “энхтайвныг” хүсэн мөрөөдөх болсон байж магадгүй. Гэхдээ түүнийг төсөлд байлгахын тулд бүхэл бүтэн намын үйл ажиллагаагаа саармагжиж зогсох утгагүй.
Одоо дүгнэлт хийгээд үзье. ҮШН-ыг байгуулж эхлэх үед нь “либерал үзэл М.Энхсайханы яс махны шинж” гэж Г.Уянгын эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонинд” цагаан дээр хараар бичиж байсан. Үүнийг би үзүүлсэн ч чадна. М.Энхсайханы “үндэсний үзэлд” итгэсэндээ биш, харин үндэсний үзлийг нийгэмд дэлгэрүүлэхэд хэрэгтэй гэж тодорхой хүмүүс энэ намыг ашигласан юм. Харин энэ бол жич яриа болно.
Үндэсний үзэл бол М.Энхсайханы зөвхөн баг, хүнд үзүүлэх хэрэглүүр гэдгийг их эртнээс мэддэг хүмүүс байсан юм. Одоо тэр багаа хуулан хаяв, мэдээж хэрэг цаанаас нь хэн бүхний таних либерал царай харагдаж эхлэв. Гэвч тэр багаа хуулаад хоосон үлдэнэ, харин үндэсний үзэл үүрд байна…
Энэ тохиолдолд түүнтэй өөрөөр ярих учиртай. Яагаад гэвэл Монголын үндэсний үзэл санаа ямар ч тохиолдолд цахилгаан станцын мега төслөөс зүйрлэшгүй том гэдгийг бид бүрэн итгэлтэйгээр баталж чадна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to ЦАХИЛГААН СТАНЦ БА ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ

  1. gns says:

    Энхсайхантай та ер нь яг тулж уулзаж байв уу?

  2. Anonymous says:

    Think Tank байгуулгад ямар мэдлэг боловсрол шалгуур хэрэгтэй бдаг юм бэ Та хариу бичнэ гэж найдаж байна

    • Ганаа says:

      Тэрийгээ байгуулаад юмуу, байгуулах гээд үз л дээ. Тэгээд зарим нь гологдоод, хасагдаад хүн үлдвэл мэдлэг боловсрол нь тэнцэж байна гэсэн үг. Юу ч хийгээгүй, ажил дээр шалгаж үзээгүй байж хүн “ялгахаар” санаархах муухай…

  3. Anonymous says:

    Өөрөө уул нь мундаг хүн шүү дээ, Улс төрчид дундаа л ядахнаа Энхсайхан л бн шд. Гэхдээ бусад хүмүүсийн л адилаар ардаа амьдралтай хэдэн дүнхүү гэдсээ даахаа байсан дүү нараа хоолтой байлгах гээд эцэстээ ийм болох гэж хайхан хүн.

  4. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Эрлийз хүн үндэсний үзэлтэй байж чадах уу??? либерал үзэлтэй байж харин ч нэг чадах байх шүү.

  5. Anonymous says:

    ta ooroo undesniihee toloo yu hiij baina daa hun shuumjleh chin aria denduu huwiin shinj chanar orood baigaa ym bishuu jaahan bodoj uzne biz dee

    • Ганаа says:

      Чи одоо юу гэж солиороод байгаа новш вэ ?! Би үндэснийхээ зөв сэтгэлгээний төлөө ш/у-ны манаанд ажиллаж байна…

  6. Anonymous says:

    ali ch nam todorhoi neg uzel barimtlal janjin shugamtai yamar ch ued tuuneesee uhardaggui baimaar yum.daanch tiim bish yumuu daa.tsagiin ayasaar huvirna gdg lav manai mongolchuudiin vgeer bol ulaaniig dagaj…, shariig dagaj … gdg ni bh daa…

  7. ДМ нэгдэл says:

    Хулгайч нар Эх орныг чинь тонож байхад Монголчууд та нар юу хийж байв. Луйварчид газар шороог чинь гаргаж байхад та нар юу хийж сууна. Харин үүний төлөө нас дээр гарсанч амь биеэ үл хайрлан институтын хэмжээнд өнөөдөр ажиллацгааж байгаа хорт үзэл сурталын эсрэг хэдхэн л хүн оюун ухаанаараа тэмцэж дайтаж байхад. Учираа мэдэхгүй байж бас хүн шүүмжилж гэнэ. Энхсайханы яаж тэнэгтэж байгааг мэдэхгүй байж олон юм бүү ярь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: