ҮЙЛДВЭРЖИЛТЭЭР ХАЛХАЛСАН ЗАЛЬ МЭХ

М.Энхсайханы шар гозойжээ. Тэр 2014 оны 10 дугаар сарын 17-нд “Гадаадын хөрөнгө оруулалт ба үйлдвэржилт” гэсэн ээлжит тэмдэглэлээ бичив. Түүнд анализ хийх нь бас л миний үүрэг юм. М.Энхсайхан уйдахгүй бол би ч гэсэн залхуурахгүй…

Буруу тайлбараас эхлэв
М.Энхсайхан:”Зэс баяжуулах үйлдвэртэй, цахилгаан станцуудтай, барилгын үйлдвэрүүдтэй, хүнсний үйлдвэрүүдтэй, арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдтэй түүнийгээ дагаад хот суурин газруудтай болсон түүх бол гадаадын хөрөнгө оруулалтын түүх байлаа” гэж эхэлж байна.
Энэ нь эдийн засгийн талаасаа харьцангуй үнэн ч, нийгмийн талаасаа огт буруу юм. Манай өнгөрсөн зууны түүх бол уламжлалт нийгмээс модерн нийгмийн нэг төрөлд буюу зөвлөлт маягийн нийгэмд шилжсэн асар их дэвшил байсан юм. Үүнийг зөвхөн “гадаадын хөрөнгө оруулалтын түүх” гэвэл арай сэрүүднэ. Тэгвэл соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэгт гарсан асар их дэвшил хаашаа орох юм ? Энэ түүх хэний түүх юм ? М.Энхсайхан энэ түүхийг хасчихаад ганц хөрөнгө оруулалтын түүх гэж дүгнэвэл эсвэл тэр мал, эсвэл адал балмад этгээд.
Цааш нь тэр: “Коммунист үзэл суртал Барууны болон Хятадын хөрөнгө оруулалтыг “гадаадын” гэсэн ойлголтод оруулж түүнийг шахан зайлуулсныг эдийн засгийн том ололт, Зөвлөлт Оросын оруулсан хөрөнгө оруулалтыг ахан дүүгийн тусламж хэмээн ойлгуулдаг байсан. Одоо ч иймэрхүү ойлголт популистуудын “тархи”-нд хэвээрээ байна” гэж загнаж байна.
Өөрийгөө үндэсний үзэлтэн гэж алхам тутамдаа зарладаг энэ хүн Монголын түүхийг ор тас мэдэхгүйгээ үүгээр баталж байна. Учир нь XIX-XX зууны заагт гадаадын бараг ямар ч хөрөнгө оруулалт байгаагүй. Харин худалдаа арилжааны капитал, мөнгө хүүллийн капитал байсан. Тэд монголын ядуу тарчиг, эмзэг эдийн засгийг цусыг нь гартал шулан мөлжиж байсан. М.Энхсайхан хятадын мөнгө хүүллийн наймаачдыг Монголоос хөөн гаргасныг гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан гэж загнаж байвал ёстой дэмий л байна. Мөн колоничлолын ааш авир нэвт шингэсэн барууны цөөн тооны капиталистыг Монголоос гаргасан нь бас л гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн хэрэг биш юм. Тэд мөн л худалдаа, мөнгө хүүллийн салбарт л ажилладаг байсан. М.Энхсайхан заль мэх гаргаж, гүтгэлэг хийж байна.
Ингэж тэр нийгмийн дэвшил хийгээд гадаад хөрөнгө оруулалт хоёрыг санаатайгаар хольж хутгаж байна, ингэж тэр өнгөрсөн зууны худалдаа, мөнгө хүүллийн капиталыг өнөө үеийн гадаадын хөрөнгө оруулалттай адилтган үзэж байна. Энэ чинь хошин шогоос өөр зүйл биш.

Матрын нулимс
XIX-XX зууны заагт Монголыг шулан мөлжиж байсан хятадын Даашинхүү пүүс: “Бид Хүрээнээс Бээжин хүртэл ачаатай тэмээ эгнүүлж чадна” гэж даналзахад нөгөө Даашиндэ пүүс нь: “Бид Хүрээнээс Бээжин хүртэл мөнгөн ембүү эгнүүлэн тавьж чадна” гэж аархаж байв. Ийм болоод л эдгээр эцэс төгсгөлгүй шуналтай мөнгө хүүлэгчдийг Монголоос хөөн гаргасан юм. Гэтэл М.Энхсайхан үүнийг “гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан” гэж өнөөдөр “уйлж” байна. Энэ чинь ямар сэтгэл, ямар гээчийн үндэсний үзэл юм ?! Тэгвэл хятадын пүүсэнд тавиад Ардын засаг хүчингүй болгосон тэр дааж давшгүй их өөрийг М.Энхсайхан өөрөө хятадуудад төлөх хэрэгтэй л дээ. Би л лав үхэж байсан ч тэгж чадахгүй !!!
М.Энхсайхан ийм урьдчилсан заль мэх, гүтгэлэг хийснийхээ дараа “Монгол гадны хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржиж чадах уу ?” гэж даапаалан асууж байна. Учир нь ийм асуулт Монголоос хэн ч асуугаагүй юм. Тэгээд үүнийгээ улам лавшруулж: “Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржсэн тийм орон байна уу?” гэж асуугаад “Байнаа байна” гэж өөрөө хариулж байна. Энд тэр эсвэл эдийн засгаа ч мэдэхгүй байна, эсвэл илт худал ярьж байна.
Түүний жишээ авсан Хойт Солонгос Зөвлөлтийн тусламжаар буюу хөрөнгө оруулалтаар хөгжсөн юм. Дараа нь ЗХУ байна. Тэнд Сталины бүтээн байгуулалтын үеэр АНУ-д их хямрал (депресси) болж, тэндээс асар их хөрөнгө, ажиллах хүч их хямд авсан юм. Энэ бол хөрөнгө оруулалт биш гэж М.Энхсайхан яагаад ч нотолж чадахгүй. Бас Хятад байна. Хятад эхлээд Зөвлөлт, дараа нь 1960-аад оны сүүл үед АНУ-ын хөрөнгө оруулалтаар боссон. Ингээд М.Энхсайхан илт юман дээр ч худал хэлдэг нь баригдаж байна. Яг ийм юмыг дэлхий даяар популизм гэдэг болохоос өөр юуг ч ингэж хэлдэггүй. М.Энхсайхан бусдыг популист гэж яаж ч загналаа гэсэн өөрөө сонгодог популист мөнөөсөө мөн.
Ингээд тэр:”Түүхээ ч харсан, ертөнцийн зүй тогтлыг ч харсан Монголчууд бид ГШХО-ыг ашиглахгүйгээр босч чадахгүй” гэсэн дүгнэлт хийж байна. Ердөө л ийм дүгнэлт хийхийн тулд тэр бүхэл бүтэн цогц сургаал зохиож байна. Иймхэн юмны төлөө ингэж их хичээж, номлох ямар ч шаардлага байхгүй.
Тэгээд тэр бүр цаашаагаа ахиж: “Улс орон болгон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж, өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад “гоё” харагдуулахын төлөө явдаг” гэж хэлээд тэдний өмнө “ГОЁ” харагдахыг уриалан дуудаж байна…
Би бол гадаадынхны өмнө “гоё” биш, харин нэр төртэй, шударга, тэгш эрхтэй байхыг илүүд үзнэ. Ийм л учраас М.Энхсайхан либерал, би үндэсний үзэлтэн байгаа юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.

2014 оны 10 дугаар сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ҮЙЛДВЭРЖИЛТЭЭР ХАЛХАЛСАН ЗАЛЬ МЭХ

  1. bi says:

    taniig shig undesnii uzelten mongol sudlaachiig yaj enhsaihantai hariltsuulj chadaj bn ta bol shal esreg dur um enhsaihan ilted hyataduudiin tald bn oohond orooson chuluugaar bidniig tsohij buland shahaiig oroldoj bn gehdee ter chadahgui mongolchuud hangalttai olon jinhene undesnii uzeltentei er ni delhiid ediin zasgiin alchuuechid bdag gehdee mongoliin huvid ediin zasgiin alchuurchin hyatad uls tednii toloonii hudaldagdsan urvagchid erliizuud bolood bgaag ajiglaj bolj bn tednii tod toloologch deerh enhsaihan um

  2. Naraa says:

    Bugdiig ni huu hamahiin tuld uzel surtlaa aajmaar zuvshuuruuleh.

  3. regzen says:

    Хэлэх хийх нь үргэлж зөрж Монгол орныг мөхөөх бодлого барьсан Энхсайхан мэтийн хэдэн хүмүүс Монголын төлөө бус харь газрын төлөөлөл болсон ” ТӨР ” -өөр Монголыг удирдах аядах юм. Нэг ёсны тоглоомын засаг юм уу даа. Ард бид ч арчаагүй духаа цоортол мөргөж бие биенээ алж архи, хар тамхин далайд живж эвлэж нэгдэж тэмцэж чадахгүй гайгүй сэтгэдэг нь гадагш гарч, үндэс угсаагаа гэсэн хэдийгээ алж шоронд хийхэд нь өмгөөлөхгүй байсаар “БИД МОНГОЛ ОРОН” мөхөх зам руу аажимаар гулсаж байх шиг. Таны эх орон гэсэн сэтгэл шингэсэн үнэний дуу хоолой болсон эдгээр өгүүлэлийг олон залуус уншаасай зүрх нь булигалаасай Танд баярлалааа Таныг хөх тэнгэр үргэлж хамгаалж ивээг

  4. l says:

    энэ энхсайхан дарга 9 байхдаа улсын үйлдвэрийн газруудаар нэг тоглож билээ. Захирлуудыг нь хуу солиод л байсан. Үйлдвэрүүдийг дампууруулах замаар улсын юм ашиггүй байдгийг нь харуулах гээд. Баабаа тэр үеэр нь төр бол хамгийн муу менежер гэж ирээд сүртэй өгүүлэл нтр бичээд л. Либероидуудын алтан үе нь байсан бөлгөө.

  5. бимонголхүн says:

    Браво!!!……….Энхсайхан бол дотор угсааны тун дотуур тамиртай, гаднын эдийн засгийн алуурчдын жинхэнэ гар хөл, Монголд өстэй неолибералч этгээд дээ. Түүнийг дагадаг шуналтай Сономпил Батцэрэг Дэлгэрсайхан мэтийн долдой нар их байгаа….. Монголчууд хүнийг сургаар шүтдэг эсвэл мухар сүсгээс айдаг энэ “түвд” араншингаа хэзээ хаях юм бол. Бид чинь хөх тэнгэр аавтай, хөрст дэлхий ээжтэй Чингис үндэстэн шүү дээ..уг нь……… Бараг бүх юм Бүүбурын тархины угаалгаас эхэлсэн дээ… Бүүбур харийн тагнуулын албаны тавиул шүү. Тэр монголчуудын тархийг барьж байх үүрэгтэй. Ингэж ард түмний хүсэл эрмэлзлэл ардчилал болж төрөл арилжсан түүхтэй…

  6. Tuul says:

    Монголчуудыг манкурт боол болгох гэж ажиллаж буй машины эсрэг нүцгэн гараараа тэмцэж байдаг таньд болон таны мэдээллийг уншиж ойлгож үйл амьдралдаа хэрэгжүүлдэг, үзэл бодолдоо үнэнч, монголоо гэсэн эх оронч уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Таньд талархаад барашгүй. Ганцхан олдох амьдралдаа сайхан Монгол орондоо хүн шиг амьдрах (тархины тураалд орж, хэрэглээний боол болчилгүй) юмсан.

  7. deleted says:

    2012 OND AN-IIN URIA N HUN SHIG AMIDARYA,ULS SHIG HUGJIE BSAN. ODOO TER URIAGAA UURSDUU MARTAA BIZ DEE. ULS TURCHDUD HEZEE CH BUU ITGE.TEDURGELJ HUDAL HELDEG

  8. bayaraa says:

    Санал нэг байна аа. Тухайн үеийн Хятад болон барууны мөнгө хүүлэлтийг Зөвлөлтийн хөрөнгө оруулалттай яаж жишиж болох вэ. Зөвлөлтийн хөрөнгө оруулалт нь улс төрийн учир шалтгаантай гэж боддог шүү дээ. Гэхдээ Монголчууд ихээхэн хохирсон ч бас тэр хэмжээгээр асар их дэвшилд хүрсэн шүү дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: