ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР Y

Ингээд суут Фейербахын “Шашны мөн чанар”-ын удаах 44-55 буюу сүүлчийн 11 тезисийг хүргэж байна. Ингээд нийт 55 тезис бүхий энэ суут туурвил дуусч байгаа юм. Социализмын үед ч, ардчиллын үед ч зориглон орчуулж байгаагүй энэ сод туурвилыг чадан ядан орчуулж чадсандаа би их баяртай байна. Энэ нь манай нийгмийн сэтгэлгээний түвшинг нэгэн алхам урагшлуулахад багагүй нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Бидний сэтгэлгээний түвшин ихээхэн хоцрогдсон гэдгийг сануулан хэлэх нь шудрага хэрэг болно. Харин Л.Фейербахын үндэслэлүүдийг зөвшөөрөх эс зөвшөөрөх, маргах маргахгүй олон асуудал гарах нь мэдээж боловч энэхүү маргаан мэтгэлцээний түвшинг ухрааж, хойшлуулж огт болохгүй гэдгийг онцлон сануулах нь бүр ч шударга хэрэг болно. Ядахдаа энэ түвшинд хүрэхийг бүгдээрээ хичээх ёстой л доо.  Цаашаа бол энэхүү хүрсэн түвшинг алдахгүй, цааш ахисан ямар ч маргаан мэтгэлцээн манай нийгэм, үндэстэнд ашигтай нь эргэлзээгүй юм…

45.
Хүнээс ялгаатай амьтан, зүйлт амьтан болсон хүмүүн амьтны үзэл бодол бол өөр үгээр хэлбэл: хүнээс ялгаатай зүйлт амьтныг хүнжүүлэх урьдач нөхцөл болсон хүмүүн амьтныг зүйлжүүлэхэд (опредмечивание-Орч.Х.Д.Г.) тулгуурлаж байдаг. Энэ бол хүмүүн амьтны хувьд байгалийг үзэх үзэл мөн. Ийм учраас энэ үзлийн үүднээс бол байгалийг бүтээгч нь байгалийн бодит байдлаас ялган авсан, салган авсан хийсвэрлэлийн тусламжтайгаар байгалиас мэдрэхүйн зүйл мэт салган авсан, хийсвэрлэлийн хүчээр хүний буюу хүнтэй төстэй амьтан болгож, хувиргасан, хялбаршуулсан, антроморфжуулсан буюу хүнжүүлсэн байгалийн мөн чанараас өөр зүйл биш юм.
Байгалийн санаандгүй үйлдэл хүний үнэлэмжийн үүднээс түүнд зориудын, зорилго чиглэлтэй, улмаар байгал бол ухаант амьтан буюу ямар ч тохиолдолд оюун ухааны цэвэр зүйл мэт санагддаг учраас нь хүсэл зориг болон ухаан хүнд байгалийн үндсэн хүч буюу шалтгаан гэж төсөөлөгддөг. Нарны хувьд бүхэнд илт байгаа нарны бурхан “Гелиос бүхнийг харж, сонсож байдаг” гэдэг, ийм учраас хүн нарны гэрэлд бүх юмс өөрөө аяндаа ямар нэг сэтгэдэг зүйл байдаг шиг бүхнийг хүлээн авдаг, яагаад гэвэл тэр нь хүнээр сэтгэгддэг оюун ухааны бүтээл юм, яагаад гэвэл тэр нь түүний хувьд оюун ухааны объект юм. Хүн одод болон тэдгээрийн хоорондын зайг хэмжиж байвал тэр өөрөө хэмжигдсэн гэсэн хэрэг, хүн байгалийг танин мэдэхийн тулд математикийг хэрэглэж байвал энэ нь тэрээр байгалийг бүтээх үед хэрэглэгдсэн гэсэн хэрэг; хүн хөдөлгөөнийхөө зорилго, хөгжлийнхөө үр дүн, эрхтнийхээ хөдлөхийг урьдчилан харж байвал энэ зорилго нь урьдчилан харагдсан гэсэн хэрэг; нэгэнт хүн тэнгэрийн эрхсийн байрлал болон чиглэлийг эсрэг чиглэлд, тэр ч байтугай тоо томшгүй бусад олон чиглэлд төсөөлж чадаж байвал чингэх үедээ хэрэв энэ чиглэл байхгүй бол түүнтэй хамт үр ашигтай, таатай өөр олон үр дагавар гарна гэдгийг анзаарах ёстой байсан, яагаад энэ цуваанаас өөр чиглэл биш, чухамхүү энэ чиглэл гарч байгааг анзаарах ёстой байсан, ингэхлээр энэ нь өөр бусад олон чиглэл дундаас, тэдгээрийн аятай таатай үр дагаврыг анхнаасаа үнэхээр гайхамшигтай ухаантайгаар сонгон авсан байна гэсэн хэрэг, гэхдээ энэ нь зөвхөн хүний толгойд байна гэсэн хэрэг юм.
Ийм маягаар аливаа ялгаагүй, шууд хүний хувьд мэдлэгийн зарчим нь ахуйн зарчимтай, сэтгэдэг юмс бодит юмстай, зүйлийн тухай сэтгэлгээ зүйлийн мөн чанартай, апостериал зүйл априор зүйлтэй давхцаж байна.
Хүн байгалийн тухай яг байгаагаас нь өөрөөр сэтгэдэг; хүн үнэндээ бол байгалийн суурь болон шалтгаан байдлаар яг байгалийн зэрэгцээгээр зөвхөн түүний толгойд, түүнээс гадна түүний өөрийн ухааны мөн чанар болж байдаг өөр амьтныг санал болгодогт гайхалтай зүйл үгүй юм. Хүн юмсын жам ёсны дэг журмыг орвонгоор нь эргүүлж, тэрээр орчлонг хөлөөр нь дээш харуулан, үгийн шууд утгаар пирамидыг оройгоор нь газар тавьж түүний суурийг нэгдүгээрт оюун ухаандаа болон оюун ухааныхаа тулд барьж байна, тэрээр логик “яагаад”-ыг шалтгааныг нөхцөлдүүлэгч анхдагч бодит байдал болгон хувиргаж байна. Түүний оюун ухаанд юмсын суурь нь юмс өөрөө болов. Ухаалаг буюу цэгнэн үзэгч мөн чанар, сэтгэдэг мөн чанар зөвхөн логикийн хувьд төдийгүй, биет байдлаар хүний хувьд анхдагч, үндсэн мөн чанар болсны учир нь энэ юм.
46.
Теолологийн нууц нь байгалийн зайлшгүй байдал хийгээд хүний дур зориг хоёрын хооронд, бодит байдал дээрээ байгаа байгал хийгээд хүнд төсөөлөгдөж буй байгал хоёрын хоорондын зөрчилд байдаг. Хэрэв дэлхий өөр газар, жишээлбэл, Буд гаригийн оронд байх ахул зүйрлэшгүй халууны улмаас бүх юм үхэх байсан. Дэлхий маш ухаантай чухамхүү энд төвхнөж, тэндээ таарсан бүтэцтэй болсон байна. Гэхдээ энэ мэргэн ухаан чухам юу вэ ?
Зүгээр л дэлхийг бодит байдал дээрээ байгаа тэр газраас нь дур зоргоороо, сэтгэлгээгээрээ өөр газарт тавьж байгаа хүний зөрчилт, эсрэг тэсрэг байдлын харьцаанд байгаа юм. Хэрэв чи бүр анхнаасаа байгальд салшгүй байдлаар оршин байгаа зүйлсийг бие биенээс нь салгавал, жишээлбэл, тэнгэрийн эрхэс болон түүний биет бүрэлдэхүүнийг ингэвэл байгалийн нэгдэл чамд зүйд нийцсэн мэт, зайлшгүй байдал төлөвлөгөө мэт түрүүлж санагдана, тэнгэрийн эрхсийн байрлалын мөн чанартай давхцсан бодит байдал, зайлшгүй байдал зэрэг нь чамд чиний сэтгэж бодож, сонгон авсан үл тохирох тэр байрлалын эсрэг талд буй ухаалаг, зөв урьдчилж харсан, зөв тооцоолсон, ухаалаг сонгон авсан байрлал шиг санагдана.
“Хэрэв цас хар өнгөтэй буюу хар өнгө туйлын орнуудад давамгайлж байсан бол…дэлхийн туйлын бүх мужууд органик амьдралтай үл нийцэх бараан цөл байх байсан билээ…Биесийн харьцаанд өнгө хуваарилагдах нь ертөнцийн зүй зохист байгууламжийн хамгийн шилдэг нотолгооны нэг болох билээ”. Хэрэв хүн цагаанаас харыг хийгээгүй бол, хэрэв хүний тэнэглэл байгалийг дур зоргоороо захиран тушаагаагүй бол бурханлаг мэргэн ухаан дэлхий дээр ноёрхохгүй байсан юм.
47
“Шувууг доош нисгэхийн тулд сүүлийг нь өргөх хангалтай, дээш нь нисгэхийн тулд сүүлийг нь буулгах хангалттай гэж хэн зааж өгөх ёстойв. Нисэх үедээ шувууны төлөө боддог дээд мэргэн ухааныг шувуу анзаардаггүй гэдгийг таг сохор хүн л мэдэхгүй байж чадна.
Байгалийг танин мэдэж чадахгүй бол мэдээж хэрэг сохор байж таарна, өөрийн мөн чанараас байгалийн дүр төрхийг гарган ирж, өөрийн ухааны хүчээр анхдагч хүчийг хувирган өөрчилдөг, шувууны нислэгийг нислэгийн механикаас хамааруулан тавьж, байгалийн ойлголтоос хийсвэрлэсэн ойлголтыг шувуу нисэхдээ хэрэглэдэг хууль болгон хувиргаж, морьтныг морь унах дүрэм журамтай, усанд сэлэгчийг сэлэх дүрэм журамтай хольж байгаатай адилаар, гэхдээ шувууны нисэлтийн урлагийг хэрэглэх нь төрөлх, анхдагч өөрт нь оршдог гэсэн ганцхан ялгаагаар хольж хутгадаг хүмүүсийг бид ерөөсөө ойлгодоггүй.
Гэхдээ шувууны нислэг бол урлаг ерөөсөө биш юм. Урлаг бол урлагт эсрэг эрхтэн түүнтэй шууд бөгөөд зайлшгүй холбоотой үүрэг гүйцэтгэж, түүний мөн чанарыг шавхан авч байдаг, тэрхүү эрхтний бусад олон бодит хийгээд боломжит онцгой функци болсон тэр газарт л үүсдэг юм. Шувуу бол нисэж байгаагаасаа өөрөөр нисэхгүй, нисэж чадахгүй. Амьтан бол хийж чаддаг цорын ганц тэр зүйлээ л хийх чадвартай, үүнийхээ хажуугаар тэр юу ч хийж чадахгүй, зөвхөн ийм учраас л тэр энэхүү цорын ганц үйл ажиллагаагаа хамгийн чадварлаг, давагдашгүй байдлаар гүйцэтгэж чаддаг, тэр өөр юуг ч чадахгүй, зөвхөн ганц энэ функцээр л тэр өөрийн бүх чадварыг шавхан гаргадаг, түүний энэ функци нь тухайн амьтны өөрийнх нь мөн чанартай давхцаж байдаг. Ийм учраас хэрэв чи амьтны төлөө үйлчлэгч ухаан санал болгохгүй бол уран сайхны гэж нэрлэсэн инстинкт бүхий амьтны, чухамдаа доод амьтны үйл ажиллагаа хийгээд функцийг өөртөө тайлбарлаж чадахгүй, энэ бүхэн чиний санал болгосонтой холбоотойгоор, тэдгээр амьтдын үйл ажиллагааны зүйл нь чиний ухамсар болон ухааны зүйл ямар байгаа шиг тийм зүйл мэт холбогдоно. Хэрэв чи амьтны үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг уран сайхны бүтээгдэхүүн гэж, дур зоргийн үр дүн гэж ойлгож байвал мэдээж хэрэг чи ухааныг түүний шалтгаан гэж санал болгоно, учир нь урлагийн бүтээл бол сонголт, зорилго, ухаан шаарддаг, улмаар амьтад өөрсдөө сэтгэдэггүй гэсэн туршлага ямар ч гэсэн чамайг сургаж байгаа болохоор чи тэдний төлөө өөр амьтныг сэтгэхийг албадна.
Ерөөс байгалиас ахуйд хүртэлх бүхий л оюун дүгнэлтүүдэд хүний үүсэл гарлын нөхцөл, урьдач нөхцлүүд байдаг; үүний үр дүнд хүний буюу хүн төст амьтан бий болдог нь гайхалтай биш юм. Хэрэв ертөнц машин бол мэдээж хэрэг түүнд механик байх ёстой. Учир нь байгалийн амьтад хүний индивид шиг бие биендээ хайнга байдаг, жишээлбэл, ямар нэг дур зоргоор сонгон авсан төрийн зорилгыг, жишээлбэл, цэргийн албанд, ердөө л дээд эрх мэдэлд нэгтгэж, ашиглаж болно, яагаад гэвэл хэрэв байгаль “эмх замбараагүйд” (анархи-Орч.Х.Д.Г.) уусахыг хүсэхгүй бол байгалийг засаглагч, эрх баригч, байгалийн ерөнхий командлагч, “үүлсийн ахмад” гэж байх ёстой нь ойлгомжтой. Ингээд хүн анхандаа ухамсаргүйгээр байгалийг хүний бүтээл болгон хувиргасан, өөрөөр хэлбэл өөрийн мөн чанарыг байгалийн уг чанар болгон хувиргасан; учир нь тэр үүний дараа буюу нэгэн зэрэг байгалийн бүтээл хийгээд хүний урлагийн бүтээлийн хоорондын ялгааг анзаарсан, ингээд түүний энэ мөн чанар түүнд ямар нэг өөр юм мэт, гэхдээ төстэй, адилхан мэт санагддаг. Ийм учраас бурхны ахуйн бүх нотолгооны утга санаа нь ердөө л логикийн, голдуу антропологийн, энэ болтол бол логик хэлбэрүүд- хүмүүн амьтны хэлбэрүүд л байдаг.
Та аалзанд тороо нэг модноос нөгөө модонд, нэг дээврээс нөгөө дээвэр лүү, нэг өндөрлөгөөс голын нөгөө тал руу, татах зөвлөгөө өгч чадах уу ? “Яагаад ч чадахгүй; гэхдээ хэрэв аалз чиний байгаа тэр байдалд байгаад, яг чам шиг “энэ ч талд”, “тэр ч талд” оршин байгаад чам шиг түүний тулд толгойны замаар энэ зорилтыг шийдэхэд хүрсэн бол чи бодож чадах уу ?”
Өөрийн торонд шүлсээ бэхэлж буй аалз болон зүйлийн хооронд чиний яс болон булчингийн хооронд байгаа шиг тийм нягт холбоо байгаа; аалзын хувьд гадаад зүйл бол түүний амьдралын утасны тулгуур цэг, түүний амьтан барих зэвсгийн тулгуураас өөр зүйл биш юм. Аалз чиний харж байгааг харж чадахгүй; түүний хувьд зааг, ялгаа, зай огт оршин байдаггүй, ямар ч тохиолдолд чиний оюун ухаантай хараанд өгөгдсөн шиг оршин байдаггүй. Ямар ч ухаан хэрэглэлгүй аалзны хийж буй тэр зүйл, улмаар зөвхөн чиний ухаанд оршин байгаа тэр бүх хүндрэлгүйгээр хийж буй тэр зүйл чиний хувьд шийдвэрлэшгүй онолын асуудал болж байна.
“Намар болохоор модны мөчирт бөөн бөөнөөрөө байдаг атлаа навчнаас илүүтэй хөрснөөс хоол тэжээлээ олохыг модны бөөсөнд хэн зааж өгсөн вэ ? Хөрс болон мөчир рүү хүрэх замыг тэдэнд хэн зааж өгсөн бэ ? Навчин дээр төрсөн модны бөөсний хувьд хөрс бол алс холын төдийгүй, огт үл мэдэх салбар юм. Би модны бөөс болон чийгийн улаан хорхойг бүтээгчид залбирч, тэгээд дуугай болж байна.”
Хэрэв чи модны бөөс болон чийгийн улаан хорхойг теизмыг номлогч болгон хувиргаж, хэрэв чи тэдэнд өөрийн бодол санаагаа шургуулах аваас чи ч гэсэн дуугай байх ёстой нь мэдээж хэрэг, учир нь яг модны бөөс хийгээд чийгийн улаан хорхойд бус, зөвхөн хүн төст модны бөөс болон чийгийн улаанд хөрс бол алс холын төдийгүй, огт үл мэдэх салбар юм; түүний хувьд навч бол навч шиг оршдоггүй, хөрс бол хөрс шиг оршдоггүй, харин түүнд химийн хувьд төстэй бодис мэт эзэмшигдсэн байдаг.
Ийм учраас бүхнийг тольдогч нүдний бүтээлийг байгалиас олж харахыг чамаас шаардаж буй чиний өөрийн нүдний тусгал л аалзны хошногоноосоо гаргаж буй тэр утсыг сэтгэгч амьтан гэж толгойноосоо гаргахад чамайг албадаж байна.
Чиний хувьд байгал бол чиний харааг баясгаж буй зөвхөн төсөөлөл, зөвхөн үзүүлбэр; ийм учраас чи нүднийхээ баясан буй тэр зүйлд итгэж, бодож, түүнчлэн байгалийг хөдөлгөж, удирдаж байна; байгал доторхи тэнгэрийн гэрлийг чи байгалийг бүтээсэн тэнгэрийн амьтан болгож, харах гэрлийг чи байгалийн хөшүүрэг болгож, харах мэдрэлийг (нерв-Орч.Х.Д.Г.) чи ертөнцийг бүхэлд нь хөдөлгөх мэдрэл болгон хувиргаж байна. Мэргэн бүтээгчээс байгалийг гаргах нь ганцхан харцаар хүүхэд төрүүлнэ гэсэн хэрэг, хоолны амтат үнэрээр өлсөхийг дарна гэсэн хэрэг, сайхан аясаар хадыг хөдөлгөнө гэсэн хэрэг юм. Хэрэв гренланд хүн аварга загас хүний шээснээс гарсан гэж бодож байвал яагаад гэвэл энэ нь хүний үнэртэхэд шээс шиг байдагт оршино, амьтан судлалын ийм таамаглал нь байгал хүний ухаанд ямар нэг ухаалаг хийгээд зүй зохистой сэтгэгдэл төрүүлдэг гэх шалгаанаар байгалийг ухаанаасаа гарган авдаг теистуудын космологийн таамаглалтай адилхан үндэстэй юм. Байгалийн үзэгдлүүд нь бидэнд ямар нэг оюун ухаантай мэт төсөөлөгддөг нь мэдээж хэрэг, гэхдээ эдгээр үзэгдлийн шалтгаан нь гэрэл бол гэрэл гэдэг шиг оюун ухаан байх нь үгүй юм.
48.
Байгальд яагаад эрэмдэг амьтад байдаг вэ ? Яагаад гэвэл түүний хөгжлийн үр дүн зорилго байдлаар урагш өгөгдөөгүй. Яагаад мууран толгой гэгдэх зүйл байдаг вэ ? Яагаад гэвэл байгал тархи бүрдүүлэх үед түүнийг бүрхэхийн тулд ясны бодисийн тухай мэддэггүй байснаас гавлын ясны тухай бодоогүй. Яагаад илүүдэл эрхтэн байдаг вэ ? Яагаад гэвэл байгал тоолдоггүй. Яагаад зүүн нь барууныхаа байранд, баруун нь зүүнийхээ байранд оччихдог юм бэ ? Яагаад гэвэл байгал баруун зүүнийг мэддэггүй. Эрэмдэг байдлыг иш татах нь ердийн зүйл, түүнийг теологийн ивээлээс байгалийг чөлөөлсөн хуучин атеистууд, тэр ч байтугай теистууд дэвшүүлэн тавьдаг, тэд жам ёсны бүрдлүүд урьдчилан хараагүй, урьдчилан бодоогүй, дур зоргийн бус үр төл гэж нотолдог; үнэн хэрэг дээрээ бүх үндэслэлүүд, түүний дотор шинэ натуралистуудын гарган ирсэн зэрэмдэг бол үр хөврөлийн өвчний үр дагавар л юм мэтээр зэрэмдэгийг тайлбарлах гэсэн үндэслэл хэрэв байгалийн бүтээлч буюу бүрдүүлэгч хүч нэгэн зэрэг хүсэл, зориг, ухаан, болгоомжлол, ухамсар зэрэгтэй холбогдсон бол утгагүй болох байсан юм.
Хэдийгээр байгал урьдчилан хардаггүй ч тэрээр ямар ч гэсэн сохор биш юм; хэдийгээр тэр хүний утгаар амьдардаггүй, ерөөс субъектив, мэдрэхүйн амьдралаар оршдоггүй гэсэн, хэдийгээр тэр зорилгынхоо дагуу бүтээдэггүй ч гэсэн түүнд тохиолдлын явдал байж л таарна.
Үнэхээр хүн байгалийг үхмэл буюу сохор хэмээн тодорхойлж, түүний бүтээлийг тохиолдлын гэж үзэж байгаа тэр газар хүн өөрийн мөн чанар, чингэхдээ субъектив мөн чанарыг байгалийн хэмжээс (мерило-Орч.Х.Д.Г.) болгож, энд тэрбээр байгалийг өөртөө эсрэг байдлаар л тодорхойлж байна, учир нь түүнд байгальд байгаа тэр зүйл байхгүй юм.
Байгал газар сайгүй үйлдэж, бүтээж, гэхдээ тодорхой холбоонд зайлшгүй шаардлагаар ингэдэг; энэ холбоог хүн ухаан гэж тэмдэглэдэг, ингээд тэр газар сайгүй олж харсан энэ холбоондоо утга санаа олж, сэтгэлгээ, “хангалттай үндэслэл”, системдээ материал болгодог. Байгалийн зайлшгүй байдал бол хүний буюу логикийн, метафизикийн буюу математикийн, ерөөс хийсвэр зүйл биш юм; учир нь байгалийн амьтан бол сэтгэдэг амьтан биш, логик буюу математик бие биш юм, гэхдээ бодит, мэдрэгдэх, хувь амьтан мөн; энэ зайлшгүй байдал мэдрэгддэг; ийм учраас хүнд чөлөөтэй буюу наад зах нь эрх чөлөөний бүтээгдэхүүн гэж төсөөлөгдөж буй эксцентрист, өвөрмөц, тогтмол бус (иррегулар-Орч”Х.Д.Г.) зүйлс ийм гаж байдлын ачаар эрх чөлөөний бүтээгдэхүүн болдог.
Байгалийг зөвхөн байгалиар өөрөөр нь дамжуулан ойлгож болно; байгал бол ойлголт нь өөр юунаас ч хамаардаггүй тийм амьтан юм: гагцхүү тэр л ганцаараа өөртөө байгаа юм болон бидний хувьд байгаа юмны хоорондын ялгааг гаргах чадвартай; хэдийгээр бид байгалийн үзэгдлийг хүний төстэй үзэгдэлтэй харьцуулан үзэж, жишээлбэл, дэг журам, зорилго, хууль мэтийн хүний ойлголтыг бидэнд ойлгомжтой болгохын тулд түүнд хэрэглэж, ердөө л юмсын субъектив харагдах байдалд тулгуурласан бидний хэлний уг чанарыг түүнд арга буюу хэрэглэдэг хэдий ч байгал бол яагаад ч хүний хэмжээсэнд багтахгүй цорын ганц амьтан болно.
49.
Байгал дахь бурханлаг мэргэн цэцний өмнө буй шашны урам зориг бол ердөө л уулга алдах агшин мөн; энэ нь ердөө л хэрэгсэлд чиглэгддэг ба байгалийн зорилгын тухай эрэгцүүлэлтэй тулахад унтардаг юм. Элсэн дэх шоргоолжны үүр, аалзны тор ямар гайхалтай байдаг гэж санана ! Энэ ухаалаг байгууламжууд юуны тулд байгаа юм ? Хоол тэжээлийн тулд гэвэл ийм зорилгыг хүн энэ байдлаар нь бол энгийн хэрэгсэл л гэж үзнэ. Сократ: “Өөр-энэ өөр амьтад-амьтан хийгээд амьтантай төстэй хүмүүс идэхийн тулд амьдардаг, би бол амьдрахын тулд иддэг” хэмээн хэлсэн.
Цэцэг, түүний бүтэц гайхмаар сайхан ! Гэхдээ энэ бүтэц, энэ агуу их юуны тулд байгаа вэ ? Гоёл чимэглэл хийгээд хамгаалалтын энэ зүйлээр зөвхөн хүн л ичгүүр буюу тэр ч байтугай шашны чармайлтаасаа болж бэлэг эрхтнээ нууж байна. Байгал судлаач-онолч бахархан хүндэлдэг “модны бөөс хийгээд чийгийн улаан хорхойг бүтээгч” бол ийм учраас л шашны утгаар зөвхөн жам ёсны амьдралд зорилгоо харсан бурхан болон түүний тулгуур мөн. Үгүй. Бурхан хийгээд тулгуур бол шашны объектын хувьд ердөө л хүнийг, чухамхүү байгалиас ялгаатай, байгалийн дээр гарсан тэр хүнийг бүтээгч юм, Энэ бүтээгч дотор хүн өөрийгөө ухамсарлаж байдаг ба энэ бүтээгчид шашны үзлийн үүднээс гадаад байгальд суурилсан чанаруудаас ялгаатай түүний мөн чанар хэрэгжиж байдаг. Лютер:”Загалмайлан ариутгах үед авч хүүхдийн дээрээс гоожуулж буй рашаан бол бүтээгчийнх биш, харин аврагч бурхны рашаан” гэж хэлсэн.
Жинхэнэ ус бол надад ч, амьтанд ч, ургамалд ч ямар нэг нийтлэг зүйл бөгөөд энэ бол шившсэн рашаан биш юм. Эхнийх нь намайг бусадтай холбож байна, удаах нь намайг байгалийн бусад амьтдаас ялгаж байна.
Жирийн бус, шившсэн рашаан л шашны ач холбогдолтой, ийм учраас бүтээгч хийгээд байгалийн тулгуур, шившсэн рашаан бүтээгч нь шашны объект болно. Байгалийн усыг бүтээгч нь өөрөө жам ёсны амьтан болох нь мэдээж, улмаар шашны биш, хэт жам ёсны бус амьтан юм. Ус бол мэдрэхүйд өгөгдсөн харагдах мөн чанар мөн, ийм учраас түүний чанар хийгээд үйлчлэл биднийг ямар нэг хэт мэдрэмтгий шалтгаанд хүргэдэггүй; харин шившсэн рашаан бол “биеийн нүдний” зүйл биш, харин сүнслэг, үл харагдах, хэт мэдрэмтгий мөн чанар мөн, өөрөөр хэлбэл, шүтлэгт л бэлэн байгаа, зөвхөн төсөөлөлд, зөвхөн дүрслэн бодохуйд л үйлчилж, оршин буй мөн чанар юм; ингээд энэ бол дүрслэн бодохуй дахь шүтлэгт л өгөгдсөн оюун ухааны мөн чанарыг өөрийн шалтгаан болгохыг шаарддаг мөн чанар болно. Жинхэнэ ус бол зөвхөн миний биеийн хир, буртгийг цэвэрлэнэ, харин шившсэн рашаан бол ёс суртахууны хир буртгийг цэвэрлэнэ; эхнийх нь миний энд байгаа, цаг зуурын, хувирамтгай амьдралын цангааг л тайлна, хоёр дахь нь миний мөнхийн амьдралын хүслийг тайлна; эхнийхэд хязгаарлагдмал, тодорхой, эцсийн үйлдэл хэвшмэл байдаг бол хоёр дахид нь төгсгөлгүй, байгалийн усны хязгаараас даван гарсан бүхнийг чадагч үйлдэл байдаг, улмаар байгалийн ямар ч хязгаарлалтай холбоогүй, туршлага хийгээд оюун ухааны ямар ч хил заагтай холбогдоогүй бурханлаг амьтны хэрэгжүүлж, бодитой болгож буй үйлдэл нь хүний итгэл шүтлэг хийгээд дүрслэн бодох чадварын хязгааргүй мөн чанар байдаг. Шившсэн рашааныг бүтээгч нь жинхэнэ усыг бүтээгч биш гэж үү ? Шившсэн рашаан жинхэнэ усанд яаж харьцах нь нэн тодорхой юм; хоёр дахь нь байхгүй бол эхнийх нь байхгүй, хоёр дахь нэгдэхийнхээ нөхцөл, бас хэрэгсэл юм.
Байгалийг бүтээгч л зөвхөн хүнийг бүтээгчийг нөхцөлдүүлдэг. Гар дороо жинхэнэ ус байхгүй хүн хэрхэн түүнийгээ жам ёсноос хэтийдсэн үйлдэлтэй холбож чадах бил ээ ? Түр зуурын амьдрал байхгүй хүнд яаж мөнхийн амьдрал бэлэглэж болох бил ээ ? Өөрийн мэдэлд байгалийн элемент байхгүй тэр хүн хэрхэн миний биеийг сүнснээс дахин сэргээж чадах бил ээ ? Юу ч үгүйгээс өөрийн хүсэл зоригийн энгийн үйлдлээр байгалийг бүтээхийн тулд хүчин чадал хийгээд хүч эзэмдсэн тэр амьтнаас өөр хэн гээч байгалийн захирагч, хууль тогтоогч болж чадах бил ээ ?
Ийм учраас жинхэнэ усыг шившигч жам ёсноос хэтийдсэн мөн чанарын холбоог утгагүй зөрчил хэмээн зарлагч бас байгалийг бүтээгчийн жам ёсноос хэтийдсэн мөн чанарын холбоог утгагүй гэж зарлаж л байг; учир нь шившсэн рашаан жинхэнэ ус хоёрын үйлчлэлийн хооронд хэт байгалийг бүтээгч хийгээд жам ёсны байгалийг бүтээгч хоёрын хооронд байгаа шиг тийм нягт буюу сул холбоо байгаа юм.
Бүтээгч хэт байгалийн, гайхамшигт шившсэн рашаан гарган авч буй тэр л булгаас гарсан юм. Рашаанд чиний хараанд илт өгөгдсөн бүтээгч амьтан, бурханлаг амьтан байгаа юм. Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл гайхамшгийн мөн чанарыг хэвээр нь орхиод рашаан хийгээд бусад гайхамшгийн ид шидийг чи үгүйсгэж чадна гэж үү ? Өөрөөр хэлбэл бүтээлийн агуу их гайхамшгийг хүлээн зөвшөөрчихөөд жижиг гайхамшгийг үгүйсгэж чадна гэж үү ? Дашрамд теологийн ертөнцийн ажил хэрэг улс төрийн ертөнцийн ажил хэрэгтэй адилхан өрнөдөг: энд жижиг хулгайчийг дүүжилж, том хулгайчийг чөлөөтэй орхидог.
50.
Байгалийн дэг журамд, зай зохистой байгууламж хийгээд зүй тогтолд илрэн харагддаг зөн билэг (провидение-Орч-Х.Д.Г.) бол шашны зөн билэг биш юм. Эхнийх бол зайлшгүй байдалд суурилдаг бол шашны зөн билэг эрх чөлөөнд суурилж байдаг; шашны зөн билэг хязгааргүй, гарцаагүй бол жирийн зөн билэг хязгаарлагдмал, мянган нөхцлөөс хамаардаг; шашны зөн билэг онцгой, хувьч байдаг бол жирийн зөн билэг зөвхөн бүхэл, зөвхөн төрөлд тулгуурлаж, нэгж, хувь зүйлийг тохиолдол гэж төсөөлж байдаг. Нэгэн теист зориг сэтгэлтэй байгал шинжээч: “Олон хүн (олон хүн гэж үү ? Байгалийг математикийн, хуурамч, эхлэх цэгээс бурхныг ямар нэг том гэж санадаг бүх хүн), ялангуяа хүн өөрийгөө ертөнцийг өөртөө хадгалдаг ямар нэг шууд, онцгой амьтан гэж төсөөлдөг ба бурхан бүх амьтан адгуусын үйлдлийг удирдан, тэднийг өөрийн үзэмжээр жолоодож байдаг мэтээр өөртөө итгүүлдэг…Гэхдээ хүмүүс хийгээд бусад амьтдын үйлдэлд ингэж онцгой их оролцох болон хянахыг байгалийн хуулийн үүднээс хүлээн авч болохгүй юм…Тусгай нэг амьтны хувьд байгалийн үзүүлж буй өчүүхэн бага халамж үүнд биднийг итгүүлж байна” гэсэн юм.
Дашрамд байгал төрөл буюу зүйлдээ тун бага “анхаардаг”. Зүйл нь жам ёсны шалтгаанаар хадгалагддаг, ийм учраас зүйл бол бөөгнөрлөөр дамжин хөгжиж, үржиж буй хувь амьтдын (индивидум-Орч.Х.Д.Г.) нийлбэр цогцоос өөр юм биш. Хэрэв ганц тусгай амьтан тохиолдлын сүйрүүлэгч үйлдэлд өртвөл бусад нь үүнээс зайлан зугтана. Олонлиг байдлыг тусгай нэг амьтад хамгаалж байдаг. Түүний хамт яг ийм буюу үнэндээ бас л ийм шалтгаанаар тусгай ганц амьтан үхэхэд дагаад бүхэл зүйл мөхдөг. Ингэж дронт (нисдэггүй нэгэн төрлийн шувуу байсан аж-Орч.Х.Д.Г.) хийгээд ирландын аварга буга мөхсөн; одоо ч гэсэн хүн мөрдөн хөөсний улмаас нэн тархсан соёлууд, амьтны олон зүйл хаа нэгтэй саяхан болтол асар олон тоотой байсан тэр салбаруудад мөхөж алга болсоор байна; жишээлбэл, Өмнөд Шотландын арлуудад далайн нохой цаг хугацаа урсахын хэрээр газрын хөрснөөс арчигдаж байна. Байгалийн асар их баялагтай үед ч тэд хэдэн мянгаараа хайр найргүй, өрөвдөх сэтгэлгүйн золиос болж байна…Ийм явдал хүнд ч гэсэн тохиолдож байна. Хүмүүн төрөлхтний тэн хагас нь хоёр нас хүртэл амьдарч чадахгүй, чингэхдээ эдгээр хүүхдүүд хэзээ нэгэн цагт амьдарч байсан гэдгээ бараг ухамсарлаж амжилгүй үхэж байна. Түүнчлэн сайн муу хүмүүсийн азгүй явдал, зовлон гуниг нүдний өмнө ил байна; энэ бүхэн бүтээгчийн онцгой дэмжлэг болон сэтгэлийн үйлдэлтэй тийм их авцалдахгүй байна. Түүний хамт тусгай зориулалт байхгүй энэхүү удирдлага, энэхүү зөн билэг нь зорилго, мөн чанар, зөн билгийн ойлголтод нийцэхгүй байна; зөн билэг тохиолдлыг арилгах ёстой, гэхдээ хэрэв бүх юм нийтлэг зөн билэг байвал тохиолдол өөрийн хүчийг хадгална, ийм учраас ийм зөн билэг бол ерөөсөө зөн билэг биш юм.
Ингээд жишээлбэл байгал дахь “бурхны лүндэнгийн” нэгийг, өөрөөр хэлбэл жам ёсны шалтгааны үр дүнг тодорхой тоогоор илэрхийлсэн хүмүүсийн нас болон үхлийг харгалзуулан гаргаж болно; ингээд жишээлбэл, эхний жилд гурваас дөрвөн хүүхдийн нэг үхдэг, тав дахь жилд 25-ын нэг, долоо дахь жилд 50-ийн нэг, арав дахь жилд 100-гийн нэг үхдэг; тэгвэл чухам энэ хүүхэд үхдэг, бусад гурав буюу дөрвөн хүүхэд амьд үлддэг нөхцөл байдал бол тухайн хуулиар нөхцөлдөөгүй, өөр тохиолдлын шалтгаанаас хамаарсан тохиолдлын үзэгдэл мөн.
“Гэр бүл бол бурхны лүндэн”, энэ бол хүмүүн төрлийг өсгөн үржүүлэх жам ёсны зөн билгийн хууль мөн, улмаар миний хувьд үүрэг болно. Гэхдээ энэ үүрэг би чухам энэ эмэгтэйтэй гэрлэх, энэ бүсгүй тохиолдлын органик гэмтлийн улмаас гэрлэлтэд тохирох эсэх буюу үргүй эсэх талаар надад юу ч хэлж өгөхгүй. Гэхдээ энэ хуулийг тодорхой хувь тохиолдолд хэрэглэж, эгзэгтэй үед шийдвэр гаргасан л бол жам ёсны зөн билэг намайг хэрэгцээний бахинд хавчин хувь заяаны эргүүлгэнд хаяна, үнэн хэрэг дээрээ бол энэхүү жам ёсны зөн билэг бол байгал өөрөө л юм; энэ тохиолдолд би түүнээс дээд зиндаанд, байгалиас хэтийдсэн бурханд хандах болно: тэдний нүд байгалийн гэрэл дуусч буй яг тэр газарт над руу хандана, тэдний хаанчлал жам ёсны зөн билгийн хаанчлал дуусч буй тэр газар эхэлнэ.
Байгалийн тодорхойгүй байдлын бүрэнхийд орхиж, тохиолдлын мэдэлд үлдээсэн тэр зүйлийг тодорхойлж намайг албадаж байгаа гэдгээ бурхан мэдэж байдаг. Тохиолдлын хүрээ бол энгийн утгаар ч, философ утгаар ч “эерэг”, хувь шинжтэй, урьдчилан хараагүй, тооцоололд өгөгдөөгүй хүрээ, бурхдын хүрээ, шашны зөн билгийн хүрээ мөн.
Харин зэмлэл хийгээд залбирал бол хүн тохиолдлын, харанхуй, үл мэдэгдэх зүйлийн зөн билэг, магад чанарын зүйл, үгүй ядахдаа найдлагын зүйл болгон хувиргах шашны аргууд л юм. Үүнтэй холбогдуулан Сократын зэмлэлийн тухай (Ксенофонтынхоор) хэлсэн үгийг харьцуулаад үзэгтүн.
51.
Эпикур бурхад ертөнцүүдийн хоорондын завсар зайд амьдардаг гэж хэлсэн. Сайн л байна. Эпикурын ертөнц хоорондын орон зайны жинхэнэ утга санаа бидэнд сонирхолтой биш нь мэдээж. Бурхад хоосон орон зайд, ёроолгүйд (бездна-Орч.Х.Д.Г.) бодит хийгээд дүрслэн бодсон ертөнцийн дунд, хууль хийгээд түүнийг хэрэглэхийн дунд, үйлдлийн үйлчлэл хийгээд үр дүнгийн дунд, одоо хийгээд ирээдүйн дунд оршин байдаг.
Бурхан бол дүрслэн бодсон, хуурамч, уран сэтгэмжийн амьтан бөгөөд нарийн яривал өөрийн ахуйгаар одоо цагт биш, харин ирээдүй болон өнгөрсөн цагт л үүрэгтэй. Бурхад өөрийн ахуйгаар өнгөрсөн цагт өртэй: энэ талийгаачид, эдгээр амьтад зөвхөн сүнс хийгээд төсөөлөлд л оршин байдаг, тэдний культ зарим ард түмний бүх шашныг бүрдүүлж, заримд нь шашны ихээхэн, гол хэсгийг бүрдүүлж байдаг. Гэхдээ өнгөрснөөсөө хязгааргүй хүчтэйгээр сүнсэнд ирээдүй нөлөөлж байдаг; өнгөрсөн нь дурдатгалын тайван мэдрэмжийг (ощущение-Орч.Х.Д.Г.) л үлдээж байдаг бол ирээдүй бол бидний хараанд там буюу тэнгэрийн амар жаргалангийн өмнө зогсож байдаг.
Ийм учраас авснаас босч ирсэн бурхад зөвхөн бурхдын сүүдэр юм; жинхэнэ, амьд бурхад, бороо хийгээд нар, аянга хийгээд цахилгаан, үхэл хийгээд амьдралын захирагч нар, тамын эзэд бол өөрийн оршихуйгаар айдас хийгээд итгэл найдварт, үхэл хийгээд амьдралыг хуваарилагч хүчинд, гүн хар эргүүлгийг гэрэлтүүлэгч ирээдүйн уран сэтгэмжийн амьтдад хамаарна.
Одоо бол дээд зэргийн зүймэл, төгссөн, тодорхой зүйл мөн; түүнийг өөрчилж, нөхөн гүйцээж, салгаж болохгүй. Одоод байгаа төсөөлөл бодит байдалтай давхцана, одоо цагт бурханд байр байхгүй, уудам орон байхгүй, одоо бол бурхангүй. Ирээдүй бол яруу тансагийн хаанчлал мөн хязгааргүй боломж хийгээд тохиолдлын хаанчлал мөн, ирээдүй бол миний хүсч буй тийм зүйл буюу миний айж буй тийм зүйлийн аль аль нь байж болно.
Ирээдүй бол ямар ч хэмжилтэд ороогүй, хатуу ширүүн хувь заяанд хараахан нэрвэгдээгүй; тэрээр “өдөр тутмын” бодит байдал болон гэнэн бэлэн байдлаас дээгүүрх өөрийн өндөрлөгөөс ахуй хийгээд үл ахуй хоёрын хооронд одоогоор хөвөн явж байна; тэрээр өөр “үл харагдах” ертөнц, хүндийн хуулиар хөдөлдөггүй, харин мэдрэмтгий мэдрэлээр хөдөлдөг ертөнцийн хүрээнд хараахан ороогүй байгаа.
Энэ ертөнц бол бурхдын ертөнц юм. Одоо бол надад хамаарна, ирээдүй бол бурхдад хамаарна. Одоо би яг байна; бурхад одоогийн агшинг, дашрамд хэлэхэд тэр дороо л өнгөрсөн болдог энэ агшинг надаас салган авч чадахгүй; тэр ч байтугай бүхнийг чадагч бурханлаг хүчин чадал тохиолдсон зүйлийг байгаагүй болгон хувиргаж чадахгүй, үүнийг эртний хүмүүс аль эрт баталсан. Гэхдээ би дараагийн агшинд орших болов уу ? Миний амьдралын дараагийн агшин миний хүсэл зориг буюу тэр маань одоох агшинтай зайлшгүй холбоонд байж чадах болов уу ? Үгүй.
Энд тоо томшгүй олон тохиолдол үүсдэг; минут тутам ирээдүйн агшин одоогоос ухаандаа: эсвэл миний хөл дорх хөрсний тогтворгүй байдал, эсвэл миний толгой дээр дээвэр унах, аянга буух, буугаар буудах, чулуугаар шидэх, тэр ч байтугай усан үзмэнд хахах зэргээр үүрд зайлуулагдаж болно.
Гэхдээ буянт бурхад ийм эрс түрхэлт гаргадаггүй, тэд өөрийн хоосон (эфир-Х.Д.Г.), баригдашгүй биеэрээ бүхий л боломжит хортой үйлдэлд нээлттэй байдаг бидний хүмүүн биеийн нүх сүвийг дүүргэж байдаг, тэд өнгөрсөн агшинг ирж буйтай холбож байдаг; тэд ирээдүй болон одоогийн хооронд зуучлагчаар үйлчилдэг, тэд хүмүүс бол сүвтэй бурхад байж завсар хоорондыг ердөө л завсарлагатай эзэмшиж байдаг тэрхүү тасралтгүй хэлхээ холбоо болж, бас эзэмдэж байдаг юм.
52.
Энэрэл нигүүлсэл бол бурхдын шинж мөн; гэхдээ хэрэв тэд бүхнийг чаддаг бол, хэрэв тэд жам ёсны зөн билгээс чөлөөтэй биш бол, өөрөөр хэлбэл байгалийн зайлшгүйн хэлхээнээс, хэрэв хувь тохиолдолд, үхэл амьдралын асуудлуудад тэд байгалийн эзэд байж чадахгүй, улмаар тэд ид шид бүтээж чаддаггүй юм бол тэд яаж энэрэл, нигүүлсэнгүй байж чадах бил ээ ? Бурхад, үнэндээ бол байгал өөрийн оршихуйг дэмжиж чадахуйц биеийн болон сэтгэлийн хүч хайрласан юм. Гэхдээ өөрийгөө хамгаалах жам ёсны эдгээр хэрэгсэл цаг ямагт хангалттай байдаг уу ? Жам ёсны дэг журмын хайр найргүй явцыг бурхны гар тогтоон торгоогоогүй бол би ямар ч найдваргүй үхэх тийм нөхцөл байдалд би үргэлж орох ёстой юу ? Жам ёсны дэг журам сайн сайн гэхдээ үргэлж сайн байдаг уу ? Жишээлбэл, энэхүү тасралтгүй бороо, энэхүү тасралтгүй ган юмсын дэг журамд бүрэн орно, гэхдээ бурхан туслахгүй бол, энэ ганг зогсоохгүй бол үүний үр дүнд би үхэхгүй юу, миний гэр бүл үхэхгүй юу, тэр ч байтугай бүхэл бүтэн ард түмэн мөхөхгүй юу ? Христчүүд хүртэл Зевст хандсан грекүүдийн адил борооны талаар өөрийн бурханд залбирч, тэр нь тэдний залбирлыг сонсож байгаа гэж боддог. Лютер ширээний арын яриандаа: “Бороо удаан ороогүйгээс асар их ган болж, талбай дээрх талх хүртэл шатаж байлаа; тэгэхэд доктор Мартин Лютер залбирч, хүндээр амьсгалан: “Оо, Бурхан минь, Бидний залбирлыг өөрийн зорьсон мэт болгоогооч..Бид чин зүрхнээсээ чамайг дуудаж, гуниглан дурсаж байгааг би мэднэ, чи яагаад биднийг үл сонснов ? Үүний дараахан нэгэн шөнө ургамалд таатай, элбэг баян хур бороо оров” гэжээ.
Ийм учраас гайхамшиг бол бурханлаг удирдлага хийгээд зөн билэгтэй нягт холбоотой, түүгээр ч үл барам энэ нь байгалиас ялгаатай хүч болон амьтан болсон бурханлаг байдлын цорын ганц нотолгоо, нээлт, илрэл юм. Бурхан хүмүүсээс юугаараа ялгагдах вэ ?
Хүмүүс цаг хугацааны агшинд ямар байдаг шигээ үргэлж тийм байдаг ба хүмүүс үүгээрээ хязгаарлагдмал байдаг бол бурхан үүгээр хязгаарлагдаагүйгээрээ л ялгаатай. Хязгаарлалтыг арилгах нь уг чанарыг хүчтэй болгох болон өөрчлөх явдлыг дагалдуулна, гэхдээ адилтгал нь хэвээр үлдэнэ.
Хүмүүс амьдрах чанар бол бурханлаг чанар гэж амьдардаг, энэ бол мөн чанарын шинж, бурханлаг байдлын нөхцөл мөн, гэхдээ харамсалтай нь ! хүний амьдрал удаан биш, хүмүүс үхдэг, харин бурхад мөнх амьдралыг эзэмдэж үхдэггүй; хүмүүс бас л аз жаргалтай, гэхдээ бурхад шиг тасралтгүй биш; хүмүүс бас л сайн, гэхдээ үргэлж биш, энд Сократын хэлснээр хүн төрөлхтнөөс бурханлаг байдлын ялгаа оршдог, ингээд бурхад бол цаг ямагт сайн байдаг; хүмүүс бас л Аристотелийн хэлснээр сэтгэлгээний бурханлаг амар сайхан байдлаас сэтгэл ханадаг, гэхдээ тэдний оюун санааны үйл ажиллагаа бусад ажлаар, бусад үйл ажиллагаагаар тасалдаж байдаг. Ингээд хүнд ч, бурханд ч адилхан чанар, адилхан амьдралын дүрэм журам байдаг, зөвхөн эхнийхэд хоёрдахийнхтайгаа адил дүрэм журмын хязгаарлалт, онцгойлон үзэх явдал байдаггүй.
Нөгөө ертөнцийн амьдрал бол үхлээр тасарсан жинхэнэ амьдралын үргэлжлэлээс өөр зүйл биш, байгалиар тасалдаагүй хүмүүн амьтны үргэлжлэл болсон яг тийм бурханлаг амьтнаас өөр зүйл биш юм. Ерөөсөө бол тасралтгүй, хязгаарлагдаагүй хүмүүн амьтан юм. Байгалийн үзэгдлээс гайхамшиг юугаараа ялгагддаг вэ ? Хүнээс бурханлаг чанар ялгагддаг тэр л зүйлээр ялгагдана. Тухайн тусгай тохиолдолд тустай байж чадаагүй байгалийн үйлдэл буюу чанар гайхамшгийн тусламжтайгаар тустай буюу ямар ч тохиолдолд гэм хоргүй зүйл болон хувирдаг: гайхамшгийн ачаар би тохиолдлоор усанд уналаа гэхэд би живдэггүй, хахаж цацдаггүй; гайхамшгийн ачаар гал намайг шатаадаггүй, миний толгой дээр унасан чулуу намайг алдаггүй, өөрөөр хэлбэл гайхамшиг амьтдыг заримдаа сайн үйлт, заримдаа хортой, заримдаа хүнд ээлтэй, заримдаа түүнд халтай болгон хувиргаж, гарцаагүй сайн амьтан болгодог.
Бурхад хийгээд гайхамшиг бол өөрийн оршихуйгаар дүрмээс гажсан онцгой байдалд бүхэлдээ өртэй. Бурханлаг байдал бол дүрмээс гажихийг нөхцөлдүүлдэг хүний хязгаарлагдмал байдал хийгээд гэм согогийг арилгах явдал юм. Байгалийн амьтан бол тодорхой, улмаар хязгаарлагдмал байдаг. Онцгой тохиолдолд тэдний энэхүү хязгаарлагдмал байдал нь хүний хувьд үхлийн байдлыг нөхцөлдүүлдэг; гэхдээ шашны үзлийн үүднээс бол энэхүү хязгаарлагдмал байдал нь ямар нэг зайлшгүй зүйл биш, гэхдээ дур зоргийн, бурхнаас өгөгдсөн, улмаар хэрэв хүнд хэрэг гарах юм бол арилгаж болох зүйл, өөрөөр хэлбэл түүний хувьд сайн зүйл юм.
Гайхамшиг бол анхаасаа бүхий л үед бүх зүйлийг сайн сайхан болгох гэж урьдчилан тодорхойлогдсон, урьдчилан тогтоогдсон гэж үзээд гайхамшгийг бурхны нэр төр, мэргэн цэцэнд нийцэхгүй гэх шалтгаар үгүйсгэх нь байгалийн тусын тулд хүн болно, ухааны төлөө шашин болно гэсэн хэрэг болно, мөн энэ нь бурхны нэрийн өмнөөс атеизм заасан хэрэг болно.
Хэрэв бурхны тусламжгүйгээр биелж болох хүний зөвхөн тэр л гуйлт, хүсэлтийг бурхан биелүүлдэг байсан бол энэхүү биелүүлэх үйлдэл нь жам ёсны шалтгааны хил зааг болон нөхцлийн хүрээнээс халин гарахгүй байсан, хэрэв бурхан зөвхөн урлаг хийгээд байгалийн хам үйлдлийн үед л тусламжаа хүргэх болон хүргэхээ болих юм бол гайхамшигт үйлчилгээтэй матери шавхагдсан болж таарна, ингэвэл ийм бурхан бол бурхны нэрээр халхалсан, зайлшгүй болон дүрслэгдсэн зүйлээс өөр зүйл биш юм.
53.
Бурханд итгэх итгэл нь эсвэл хүмүүн (субъектив) амьтан болсон байгальд (объектив) итгэх итгэл, эсвэл байгалийн мөн чанар болсон хүмүүн амьтанд итгэх итгэл мөн. Нэгдэх итгэл нь байгалийн шашин, политеизм болно, хоёр дахь нь сүнслэг-хүний шашин, монотеизм болно. Политеизмыг байгалийн шашин гэж тэмдэглэх нь (ерөнхий утгаар бол үг дуугүй) зөвхөн харьцангуй утгатай, эсрэг тэсрэгийн утгатай. Политеизм байгальд өөрийгөө золиослож, байгальд хүний нүд хийгээд зүрх өгдөг; монотеизм бол байгалиар өөрийгөө золиослож, хүний нүд болон зүрхэнд тэр байгалийг захирах хүч хийгээд эрх мэдэл олгодог; политеизм хүмүүн амьтныг байгалиас хамааралтай болгодог бол монотеизм хүмүүн амьтныг байгалиас хамааралтай болгодог; эхнийх нь хэрэв байгал байхгүй бол би ч байхгүй гэж баталдаг бол хоёр дахь урвуугаар: хэрэв би байхгүй бол орчлон ч, байгал ч байхгүй гэж баталдаг.
Шашны анхдагч сэдэв (тезис-Орч.Х.Д.Г.) ийм байдаг: би бол байгалтай харьцуулахад юу ч биш, надтай харьцуулахад бүх юм бурхан, бүх юм надад хамааралт байдлын мэдрэмжийг өгдөг, бүх юм, ядахдаа тохиолдлоор ч гэсэн надад аз жаргал болон уй гуниг, аврал болон мөхөл авчирч болно, ийм учраас бүх зүйл шашны зүйл болно, анхандаа хүн тохиолдлын шалтгийг шалтгаанаас ялгадаггүй.
Шүүмжлэлт шалгалт байхгүй хамаарлын энэхүү мэдрэмжид тулгуурласан шашин бол фетишизм гэж нэрлэгдэх бөгөөд политеизмын үндэс мөн. Шашны төгсгөлийн сэдвийн хувьд гэвэл тэр нь ийм байна: надтай харьцуулахад бүх юм юу ч биш, хүний сүнсний агуу ихийн өмнө тэнгэрийн эрхсийн бүх гял цал, политеизмын дээд бурханлаг чанар гялалзан байдаг; орчлонгийн бүх хүчин чадал хүний зүрхний хүчин чадлын дэргэд юу ч биш, бүхий л зайлшгүй байдал бол байгалийн ухамсраас хагацсан үхмэл зүйл бөгөөд хүний, ухамсартай амьтны зайлшгүй байдлын дэргэд юу ч биш, учир нь миний хувьд бүх юм хэрэгсэл юм.
Гэхдээ хэрэв байгал бие дааж оршин байгаагүй бол, хэрэв тэр бурхнаас үүсэн гараагүй бол тэрээр надад хүртээлтэй байхгүй байсан. Хэрэв байгал бие даан оршиж, улмаар өөртөө өөрийн ахуйн үндсийг агуулж байвал түүний мөн чанар надад ямар ч хамаагүй, миний мөн чанар хийгээд ахуйгаас үл хамаарагч бие даасан, өөртөө хангалттай мөн чанар байх ёстой байсан.
Учир иймд өөрөө хар аяндаа ямар нэг өчүүхэн зүйл мэт болсон, хүний хувьд энгийн хэрэгсэл болсон байгалийн ач холбогдол нь зөвхөн бүтээлийн үйлдэл рүү очдог; гэхдээ энэхүү ач холбогдол нь юуны өмнө хүн хэрэгцээнд унаж, үхлийн аюулд нэрвэгдэж, байгалтай зөрчилд орсон тэр тохиолдолд л нээгдэн гардаг, сүүлийн энэ зүйл нь хүний сайн сайхны төлөө золиос гаргадаг ба ингэж гайхамшиг бүтдэг.
Ингээд гайхамшгийн урьдач нөхцөл бол бүтээл юм, гайхамшиг бол бүтээлийн дүгнэлт, үр дагавар юм. Бүтээл бол тусгай хувь амьтанд төрөл буюу зүйл харьцдаг шиг гайхамшигт харьцдаг; гайхамшиг бол онцгой, нэгж тохиолдол байдлаар буй бүтээлийн үйлдэл юм. Өөр үгээр бол: бүтээл бол онол; практик хэрэглээ нь гайхамшиг болно. Бурхан бол хүн шалтгаан бөгөөд орчлонгийн зорилго болно. өөрөөр хэлбэл бурхан бол онолын анхдагч амьтан, хүн бол практик анхдагч амьтан юм. Бурхны хувьд байгал юу ч биш, тэр бол түүний бүхнийг чадагч хүчин чадлын жирийн тоглоом юм, гэхдээ зөвхөн хэрэгцээтэй тохиолдолд ийм байна, ерөөсөө байгал хүний дээр байх ямар ч хүч байгаагүй. Бүтээгчид байж хүн өөрийн амьтны, өөрийн “сүнсний” хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгддөг, гайхамшигт байж тэр өөрийн оршихуйн хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгддөг; эхний тохиолдолд тэр байгалийн амьтныг өөрийн үл харагдах, сэтгэдэг хийгээд үл сэтгэх амьтан болгон хувиргана, хоёр дахь тохиолдолд тэр өөрийн харагдах, практик хувь амьтан болгоно; эхний тохиолдолд тэр гайхамшгийг хуулчилна, хоёр дахь тохиолдолд тэр түүнийг хэрэгжүүлнэ.
Ийм учраас гайхамшигт шашны зорилго мэдрэмжийн, хүрэлцээтэй замаар хүрдэг, байгалийн дээрх хүний засаг, хүний бурханлаг чанар мэдрэхүйн хувьд хүлээн авах үнэн болдог. Бурхан гайхамшиг бүтээдэг, гэхдээ хүний хүсэлтээр хийдэг, хэрэв тэр хүний халуун залбиралд хариу өгдөггүй юмаа гэхэд түүний нууц, дотоод хүсэлд ямар ч гэсэн хариу өгдөг.
Бурхан хөгшин болсон хойно нь хүүтэй болгоно гэж амлахад Сарра шоолон инээж байсан, гэхдээ тэр бүр энэ үед ч мэдээж хэрэг өв залгамжлагчийн тухай бүхнээс илүү боддог байсан. Ингээд нууц гайхамшиг бүтээгч нь хүн болсон, гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд мэдээж цаг хугацаа аливаа нууцыг задалж, тэрээр ил, харагдах гайхамшиг бүтээгч болох ёстой.
Анхандаа хүн гайхамшгийг өөр дээрээ туршсан, төгсгөлд нь тэр тэдгээрийг өөрөө бүтээдэг; анхандаа хүн бурхны объект байсан, сүүлдээ тэр өөрөө бурхан болсон; анхандаа бурхан зөвхөн зүрх, сэтгэл, сүнс, бодол санаанд оршин байсан, дараа нь махан биед орших болсон.
Түүний хамт бодол санаа даруухан бол мэдрэмж даруу биш юм; бодол санаа дуугай бөгөөд хүлцэнгүй бол мэдрэмж нь нээлттэй, далд утгагүй өөрийгөө илэрхийлдэг, ийм учраас түүний хэлсэн зүйл хэрэв оюун ухаантай зөрчилд орвол инээд хүргэдэг, ийм учраас энд нүдэнд илт зөрчил байгаа нь маргаангүй юм.
Ийм учраас орчин үеийг рационалистууд биетэй бурханд, өөрөөр хэлбэл ил байгаа бурхан, ил байгаа гайхамшигт итгэхээсээ ичдэг атлаа мэдэрдэггүй бурхан, өөрөөр хэлбэл, мэдэрдэггүй, далд гайхамшигт итгэхээс ичдэггүй. Гэхдээ Лихтенбергийн зөн биелж, ерөөсөө бурханд итгэх итгэл, улмаар рационал бурханд итгэх итгэлийг бас л адил мухар сүсэг гэж үзэх цагт ирнэ, одоо үед ч гэсэн гэнэн итгэлийн оронд сүмийн гэрэл, бүрэнхий гэрлийн оронд рационал итгэл хүн төрөлхтнийг рационал итгэлийн байгал, оюун ухааны хурц гэрлээр бүлээцүүлэн гийгүүлж, биетэй, гайхамшигт үйлдэлтэй бурханд итгэхийг, өөрөөр хэлбэл христианы бурханд итгэх явдлыг жинхэнэ итгэл гэж тооцдог лугаа адилаар ийм цаг ирнэ.
54.
Байгаль шинжлэл, амьдралын ухаан буюу ерөөс юмсын жам ёсны үзэл бодолд гарган өгч буй материалаас өөр бурханд өгөх материал байхгүй тэр хүн, улмаар бурхныг ердөө л зөвхөн өөрөө астраноми, физик, геологи, минералоги, физиологи, зоологийн болон антропологийн хуулиудын шалтгаан буюу зарчим гэж ойлгосон байгалийн ухааны өгөгдөхүүнээр дүүргэж байгаа тэр хүн бурхны нэрээр татгалздаг шигээ тийм шударга байх ёстой, учир нь байгалийн зарчим бол цаг ямагт байгалийн мөн чанар байдаг, харин бурхан гэсэн ойлголтоос тогтдог зүйл биш юм.
Үгийг хэрэглэх дур зориг хязгааргүй. Гэхдээ бурхан, шашин гэсэн хоёрхон үгийг хамгийн их буруугаар хэрэглэж, зөрчилтэй тайлбарладаг нь жам. Хаанаасаа ингэж дур зоргоороо аашилж, хаанаасаа ингэж хольж хутгадаг байна аа ? Энэ нь аль эрт тайлбарлачихсан үзэл бодлоос айх буюу түүнтэй зөрчилд орохыг хүсдэггүйгээс болж гардаг, хуучин нэрс хадгалагдан үлдсэн байхад цаг хугацааны явцад үүссэн огт өөр ойлголт тэдгээртэй холбогдож эхэлдэг, учир нь зөвхөн нэр, зөвхөн харагдах байдал ертөнцийг, тэр ч байтугай дэлхийн шашныг удирдаж байдаг.
Цаг хугацааны явцад хамгийн зөрчилт утгатай болсон грекийн бурхдын байдал ийм байсан, христианы бурхад ч бас л ийм. Шашин бол өөрийгөө теизм гэж нэрлэдэг атеизмтай адил юм; орчин үеийн христианы ёс бол өөрийгөө христчүүд гэж нэрлэсэн антихристтай адил юм. Ертөнц хууртсан байхыг хүсдэг.
Байгалийн ухааны кабинет болон хувирсан сүм хийд бол нэгэнт бурхны ордон биш, түүнийг тэгж нэрлэх ёсгүй, хэрэв бурхны мөн чанар хийгээд үйлдэл ердөө л астраноми, геологи, зоологи, антропологийн ажлуудаар илрэн гардаг юм бол тэр нь аль хэдийн бурхан биш; бурхан бол шашны нэр томъёо, шашны мөн чанар хийгээд объект юм, харин биет, астраномын зүйл биш, өөрөөр хэлбэл сансрын мөн чанар биш.
Ширээний арын яриандаа Лютер:” Deus et cultus sunt relativa: бурхан болон бурханд үйлчлэх хоёр харилцан холбоотой, нэг нь нөгөөгүйгээр байж чадахгүй, учир нь бурхан заавал тодорхой хүний буюу тодорхой ард түмний бурхан байх ёстой, тэрээр ямагт pracdicamento relationis-д буюу ямар нэг өөр юманд харьцаж байх ёстой. Бурхан өөрт нь мөргөдөг, залбирдаг хүмүүстэй байхыг хүсдэг, учир нь энэ нь нэг л зүйл юм, бурхантай байх хийгээд түүнийг шүтэх нь гэр бүл доторх нөхөр, эхнэр хоёр шиг нэг нь нөгөөгүйгээр байж болохгүй харьцангуй ойлголт юм” гэжээ.
Ингээд бурхан бол өөрт нь мөргөдөг, залбирдаг хүмүүсийг үгүйлдэг; бурхан бол ойлголт хийгээд төсөөлөл нь байгалиас ч, хүнээс ч, чухамдаа бол шашин шүтдэг хүнээс ч хамаардаггүй амьтан юм;
мөргөн залбирах амьтан байгаа үед л шүтэх объект байна, өөрөөр хэлбэл бурхан бол шашин байгаа үед л хамт, зөвхөн шашны мөн чанартай хамт мөн чанар нь өгөгддөг объект юм; ингээд бурхан бол шашны гадна оршин байдаггүй тэр зүйл, түүнээс ялгаатай, үл хамааран оршин байдаггүй тэр зүйл мөн; шашинд субъектив байдлаар байдаг зүйлээс өөр илүү гарах зүйл бурханд объектив байдлаар юу ч байдаггүй.
Ийм маягаар ердөө л философийн зарчмийг, улмаар философийн зүйлийг төлөөлсөн, шашин биш биш, мөргөл биш, залбирал биш, мэдрэмж биш, бидний хүслийг биелүүлдэггүй, бидний залбирлыг сонсдоггүй амьтан бол өөрийн мөн чанараар биш, зөвхөн нэрээрээ л бурхан юм.
Дуу авиа бол зүйлт мөн чанар, бурхны сонсгол; гэрэл бол зүйлт мөн чанар, бурхны хараа; дуу авиа зөвхөн чихний төлөө оршин байна, гэрэл бол зөвхөн нүдний төлөө оршин байна; чиний чих бол дуу авианд байдаг шиг тэр л зүйлтэй байдаг, энэ бол хальсанд тэлсэн цохигдох, хэлбэлзэх, нялцгай бие мөн; чиний нүдэнд ч гэсэн гэрлийн эрхтэн буй. Бурхныг физикийн, астраномийн болон зоологийн объект буюу амьтан болгон хувиргах нь дуу авиаг харааны зүйл болгосонтой адил юм.
Дуу авиа зөвхөн чих болон сонсголын тулд оршин байдаг шиг бурхан ч гэсэн зөвхөн шашинд болон түүний тулд, зөвхөн итгэл хийгээд итгэлийн тулд байдаг. Сонсголын зүйл болсон дуу авиа буюу өнгө аяс зөвхөн сонсголын мөн чанарыг илэрхийлдэг бол зөвхөн шашны зүйл байдлаар авсан бурхан зөвхөн шашны мөн чанар, итгэлийг илэрхийлнэ. Юуны ачаар объект бурхны объект болдог вэ ? Зөвхөн хүний уран сэтгэмж, хүний дүрслэн бодохуй хийгээд зүрх сэтгэлийн ачаар л гэдгийг бид үзсэн.
Шашны зүйл бол юу ч биш, ердөө л ийм учраас энэхүү юу ч биш итгэлийн объект болсон уран сэтгэмж болон мэдрэхүйн объект болдог, чухам ийм учраас түүний зүйл болсон шашны зүйл бодит байдал дээр оршин байдаггүй, харин ч түүнтэй зөрчилд байдаг, зөвхөн ийм учраас л тэр итгэлийн объект болдог юм.
Ингээд хүний үхэшгүй мөр буюу хүн үхэшгүй амьтан гэдэг бол шашны объект юм, гэхдээ чухам ийм учраас энэ нь зөвхөн итгэл үнэмшлийн зүйл байдаг, харин бодит байдал бол харин ч урвуугаар үүний эсрэг зүйлийн тухай, хүний үхлийн тухай ярьдаг. Итгэнэ гэдэг бол оршин байхгүй зүйлийг оршин буй мэт, энэ дүр нь амьд амьтан мэт, энэ талх бол мах, энэ дарс бол цус, өөрөөр хэлбэл байхгүй зүйлийг байгаа мэтээр бодно гэсэн хэрэг юм.
Хэрэв чи сансрын уудмаас телескопын тусламжтайгаар, эсвэл өсгөдөг шилний тусламжтайгаар ботаникийн цэцэрлэгт, эсвэл геологийн орд газарт геологийн алхны тусламжтайгаар, эсвэл амьтан буюу хүний дотор эрхтнүүдээс мэс заслын хутга, микроскопийн тусламжтайгаар бурхныг хайж олно гэж найдах ахул чи ингэснээрээ шашныг бүрэн үл ойлгодгоо олж илрүүлэх болно.
Би бурхныг зөвхөн итгэлээс, зөвхөн дүрслэн бодох чадвараас, зөвхөн хүний зүрх сэтгэлээс л олж чадна, учир нь бурхан бол уран сэтгэмж буюу дүрслэн бодох чадварын мөн чанар, хүний зүрх сэтгэлийн мөн чанараас өөр зүйл биш.
55.
“Чиний зүрх сэтгэл ямар байна, чиний бурхан мөн тийм байна.” Хүмүүсийн хүсэл ямар байна, тэдний бурхан мөн тийм байна. Грекийн бурхад хязгаарлагдмал байсан; энэ нь тэдний хүсэл мөн л хязгаарлагдмал гэсэн хэрэг. Грекүүд мөнх амьдрахыг хүсдэггүй байсан, тэд зөвхөн хөгширч болон үхэхийг хүсээгүй юм, гэхдээ тэд үхэл гарцаагүй гэдгээс биш ,харин яг одоо үхэхээс л айдаг байсан, хүнд хугацаанаасаа өмнөх юм ямагт үл таалагддаг; грекүүд ид насандаа үхэхийг хүсэхгүйгээр үл барам цаг зуурын, зовлонт үхлээс зайлсхийхийг хүсдэг байсан; тэд амар жаргалан руу тэмүүлээгүй, тэд ердөө л аз жаргал руу тэмүүлж байсан, тэд зөвхөн тайван, хөнгөн амьдрахыг хүсээгүй; тэд христчүүдтэй бэлгийн мэдрэмж, нойр, хоол ундыг нь дээрээс байгалийн хууль дарамталж байна гэж адил шүүрс алдаагүй; тэд хүсэл эрмэлзлээрээ хүний мөн чанарын хүрээнээс гараагүй, тэд юу ч байхгүйгээс юм бүтээгч хараахан болоогүй, тэд усыг дарс болгож хараахан хувиргаагүй, тэд жинхэнэ усыг л зөвхөн цэвэрлэх, ариутгах болон органик аргуудаар л бурханлаг шүүс болгон хувиргадаг байсан; бурханлаг, амар тайван амьдралын агуулгыг тэд цэвэр дүрслэн бодохуйгаас бус, харин бодит ертөнцийн элементүүдээс шавхан авдаг байсан; тэд бурхнуудын тэнгэрийг энэ газар дэлхийн үндсэн дээр бүтээдэг байсан.
Христийн уран сэтгэмжийн диваажинд бол хүн үхэж чадахгүй, мөн нүгэл үйлдэхгүй бол тэрээр үхэхгүй байх ёстой; грекүүдэд бол хүн Кроносын жаргалтай эрин үед ч үхэж болох ба чингэхдээ унтаж байгаа мэт сайхан үхдэг. Энэ төсөөлөлд хүний жам ёсны төсөөлөл хэрэгжиж байна.
Хүн мөнх амьдралыг хүсдэггүй, тэр зөвхөн биеийн хийгээд сүнсний хувьд таатай, үргэлжилсэн амьдралыг л мөрөөддөг ба жам ёсны өвчин зовлонгүй үхлийг л хүсдэг. Улмаар үхэшгүй мөнхөд итгэх итгэлээс татгалзахын тулд хүнд харш стоикуудын ангижрах сэтгэл зүй рүү гүйх зайлшгүй шаардлага байхгүй юм.
Бүх зүйлс итгэл үнэмшлийн христианы бэлэгдэл (символ-Орч.Х.Д.Г.) зөвхөн хэт жам ёсны, уран сэтгэмжийн хүсэл, энгийн, бодит хүний мөн чанар руу эргэн ирэхэд үндэслэгддэг гэдэгт итгэхэд оршино. Бурханлаг, өөрөөр хэлбэл боломжтой амьтныг тэд бодитой амьтны дүр төрх, зорилго, хэмжээс болгон хувиргаагүй, харин бодит амьтныг боломжит амьтны хэмжээс болгосон юм.
Тэр ч байтугай тэд философийн тусламжтайгаар өөрсдийн бурхдыг ариутгаж, сүнсжүүлсэн хэдий боловч тэдний хүсэл бодит байдлын хөрсөн дээр, хүний байгалийн хөрсөн дээр үлдсэн юм.
Бурхад бол хэрэгжсэн хүсэл юм, гэхдээ үнэхээр философич, сэтгэгчийн дээд хүсэл, дээд аз жаргал бөгөөд сэтгэлгээний тасралтгүй байдалтай дүйцнэ.
Грекийн философчдын бурхад- наад зах нь голдуу философлог Зевс, Аристотель мэтийн грекийн философчдын бурхад тасралтгүй сэтгэж байдаг; амар амгалан, бурханлаг байдал зэрэг нь юугаар ч үл тасалдах сэтгэлгээний үйл ажиллагаатай адилхан байдаг.
Гэхдээ энэхүү үйл ажиллагаа, энэхүү амар тайван байдал нь өөрөө энэ ертөнцийн хязгаар дотор, хүний мөн чанарын хил зааг дотор, эндэхийн нөхцөл завсарлагатайгаар урсан явдаг юм. Энэ бол бодит, тодорхой, онцгой амар тайван байдал юм, ийм учраас христианы үзлийн үүднээс бол энэ нь амар тайван байдлын уг мөн чанартай зөрчилдөгч хязгаарлагдмал, өрөвдөлтэй мэтээр төсөөлөгддөг: учир нь христианы бурхан бол хязгаарлагдаагүй, харин ч хязгааргүй, аливаа жам ёсны зайлшгүй байдлын дээр байдаг, хүнээс хэтийдсэн, ертөнцийн гаднах, трансцендент байдаг; энэ нь: ертөнц, байгаль, хүмүүн амьтны хязгаараас, өөрөөр хэлбэл туйлын уран сэтгэмжийн хүслээс халин гарсан хязгааргүй, трансцендент эрх мэдэлтэй гэсэн хэрэг юм.
Христчүүд Олимпийн бурхдаас ч илүү төгсгөлгүй аз жаргалтай байхыг хүсдэг; тэдний хүсэл бол байгалийн бүх зайлшгүй байдал, аливаа хил зааг алга болж, бүх хүсэл биелж байдаг тэнгэр болно;
энэ тэнгэр ч хэрэгцээ ч, зовлон ч, шарх ч, тэмцэл ч, шунал тачъяал ч, саад тотгор ч байхгүй, бас өдөр шөнө, гэрэл сүүдэр, баяр гуниг солигдохын аль нь ч байхгүй, гэтэл энэ бүхэн грекийн тэнгэрт байдаг юм.
Жишээлбэл Лютер:”Бурхан байгаа тэр газарт л (чухамхүү тэнгэрт л) хүсэн мөрөөдөж болох бүх сайн сайхан байх ёстой” гэжээ. Саварийн орчуулгаарх Коран сударт диваажинд амьдрагсдын талаар: “Тэдний бүх хүсэл биелдэг”, гэхдээ зөвхөн тэдний хүсэл өөр төрлийн хүсэл байдаг гэжээ.
Тодруулбал, тэдний итгэлийн зүйл нь хязгаарлагдмал, тодорхой бурхан биш, Зевс, Посейдон буюу Гефест хэмээх тодорхой нэр бүхий бурхан биш юм, харин туйлын, нэргүй бурхан юм, ийм учраас тэдний хүслийн зүйл нь ямар нэг тодорхой, төгсдөг, газрын аз жаргал биш, тодорхой бус сэтгэл ханамж- хайр дурлал буюу сайхан хөгжим, ёс суртахууны эрх чөлөө буюу сэтгэлгээний сэтгэл ханамж бус, харин бүхий л боломжит сэтгэл ханамжийг хамарсан тийм сэтгэл ханамж юм; ийм учраас аливаа төсөөлөл, аливаа ойлголтоос даван гарсан, онцлог сэтгэл ханамж бол амар жаргал байдлаар харагдахгүй төгсгөлгүй, хэмжээгүй, илэрхийлж болохгүй тийм сэтгэл ханамж юм. Сэтгэл ханамж хийгээд бурханлаг чанар хоёр бол яг адил зүйл болно. Итгэл үнэмшил, төсөөллийн объект, ерөөсөө онолын объект болсон амар жаргал бол бурханлаг байдал мөн; зүрх сэтгэл, хүсэл зориг, хүслийн объект, ерөөсөө практик объект болсон бурханлаг байдал бол амар жаргал юм. Дашрамд моралистуудын ойлгодог хүсэл зориг бол шашны өвөрмөц онцлог болдоггүй, учир нь би өөрийн хүсэл зоригоор хүрч чадах үед бол надад бурхны хэрэг гардаггүй.
Ёс суртахууныг шашны мөн чанарын тал болгон хувиргах нь шашны мөн чанараас татгалзаад түүний нэрийг хадгалан үлдэх гэсэнтэй адил юм. Бурхангүйгээр ёс суртахуунтай байж болно, гэхдээ амар жаргалан, жам ёсноос хэтийдсэн, христианы утгаар ойлгосон амар жаргалан бурхангүй байж болохгүй, учир нь энэ утгаар амар жаргалан бол байгал болон хүний хязгаарын чанадад байж, тэдний эрх мэдэлд захирагдаггүй, ийм учраас оршин тогтнохын тулд энэхүү амар жаргалан жам ёсноос хэтийдсэн амьтныг шаарддаг, энэ амьтан байгал болон хүний хүч хүрдэггүй, хүний гэсэн бүхнээс дээгүүр байдгаараа ийм байдаг байх.
Ийм учраас Кант ёс суртахуунаас шашны мөн чанарыг хийсэн, ингээд тэр онолын үйл ажиллагаа бол бурхны мөн чанар гэж үзсэн, Аристотель грекийн шашинд яаж харьцаж байсан шиг христианы шашинтай ойролцоогоор яг тийм байдалд оров. Ердөө л хуурамч мөн чанар, ердөө л ухааныг төлөөлсөн бурхан ч гэсэн хараахан бурхан биш байдаг шиг ёс суртахууны амьтан буюу “дүрслэгдсэн ёс суртахуун” бол бас л хараахан бурхан биш юм.
Бурхдын тэмцэлд Олимпийг инээмсэглэн хардах үедээ Зевс ч гэсэн философич байсан нь мэдээж, гэхдээ тэр ямар нэг төгсгөлгүй илүү их юм; христианы бурхан ч гэсэн ёс суртахууны амьтан нь мэдээж, гэхдээ түүнийхээ дээрээс төгсгөлгүй илүү их юм; ёс суртахуун бол амар жаргалын ердөө л нөхцөл болно.
Христианы амар жаргаланг тодорхойлогч жинхэнэ утга санаа, чухамхүү философийн онгод шүтлэгийн эсрэг утга санаа бол зөвхөн хүмүүн амьтны хангалуун байдалд жинхэнэ амар жаргалангаа олж болох чухамхүү тэр бодол санаа болно, ийм учраас христианы ёс нь бурханлаг байдал буюу бие, сэтгэлээрээ “амар жаргалан” гэх тэр зүйлд холбогдолтой байхад хүргэдэг.
Дашрамд дурдахад энэхүү санааны хөгжил энэ бүтээлд биш, харин “Христианы мөн чанар”-т хамаарна. Эсвэл бурханлаг байдал бол бодит шинжийг нь амар жаргаланд нийцүүлсэн үнэн болон бодит байдал юм. Амар жаргалангийн хүсэл хэчнээн их тэлнэ, тэр хэрээр, түүнээс хэтрэхгүйгээр бурханлаг байдлын төсөөлөл тэлнэ. Жам ёсноос хэтийдсэн хүсэл ахиад байхгүй бол жам ёсноос хэтийдсэн амьтан ч ахиад байхгүй.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР Y

  1. bi says:

    augaa buteeliig orchuulj ogsond ih bayarlalaa nadad lav ih sonirholtoi bailaa margaan metgeltseen hiimeer baivch ooriin ochuuhen medlegiig golj unshij medehiig zoriv nom bolj gargaval tun zugeer um mon surah bichigt tovchlon oruulbal hhuhed zaluuchuud yadaj or tas medehguigees deer um da

  2. delgermaa says:

    sonin.mn deer hagas dutuu tavchihaj-((

  3. Amraa says:

    Эрхэм Ганаад баярлалаа!

    ” ‘Хvн гэж хэн бэ?’, хvн, тархи судлахуйгаар…” “‘basic’ мэдлэг, мэдээлэл” -ээр хэдэн жилийн емне
    Tsahimurtuu-нийхен дебат хийж билээ, “Gantfriends.com”- нхaн гээд тэр vед German-д сурч байсан тун дажгvй залуус байв даа.

  4. Цэнгүүн says:

    Гүнээ талархлаа. Танд эрүүл энхийг хүсье.

  5. Б.Хүрэглтогоо says:

    Баярлалаа.

  6. qos says:

    ta ch bur tag boljee

  7. koko says:

    Ганаа ахаа энэ ойрд болоод байгаа улс төрийн асуудлаар 1 нийтлэл бичихгүй юмуу бүр таныг юм бичсэн байна уу гэж өдөр болгон таны сайтыг шалгадаг боллоо та 1 дүгнэлт этр бичээч

  8. qos says:

    Ganaa ah neg yum bichihgui bol tsaana chini suid bolloo…

  9. Alex says:

    Ta yagad niitlelee bichihgui bna we

  10. gns says:

    Ганаа судлаач бүр таг болсон нь түүний судлаж буйтай нь холбоотой. амжилт.

  11. gns says:

    Одоо дүгнэлт хийхэд арай эртдэх гээд.. Ганаа ахын дараагийн таргет бол яалтчгүй ерөнхий сайдын болон түүнээс улбаалан гарч болох сөрөг үзэгдлүүдийн тухай тойм… алалцана даа.. шинэ юм “гаруут”, Хаа очиж МАН-ыхан харин ч их зангарагтай хүмүүс юм аа… Энхбаярын саяны Монгол туургатаны 100н эрхэмээр ярьсаныг судлаачийн зүгээс юу гэж дүгнэсэн бол гэдэг үнэхээр онц сонирхолтой байдаг… Судлаач энэ талаар нэг часхийлгэхгүй бол хүмүүс хэнд нь итгэхээ мэдэхээ байлаа…

  12. gns says:

    Ганаа ахыг юм бичихийг шаардаж байна.

  13. gns says:

    http://www.news.mn/content/196091.shtml үзвэл зохилтой..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: