УИХ-ЫН ГИШҮҮН Г.УЯНГА: ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВЭЛ БИ ӨӨРӨӨ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАНА…

Би дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  6 жил УИХ- д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана…
2014 оны 11 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to УИХ-ЫН ГИШҮҮН Г.УЯНГА: ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВЭЛ БИ ӨӨРӨӨ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАНА…

  1. Anonymous says:

    за арай ч дээ, хардана хардана гэхэд.

    • Ганаа says:

      Бид харддаггүй. Харин цаг ямагт бодитой зүйлийг хэлдэг, ярьдаг, нотолдог.

    • Anonymous says:

      ОТ дээр 34 хувиа зараад, роялтигаа өндөр болгох нь ашигтай.

    • Ганаа says:

      Чи нэрээ хэл…

  2. Anonymous says:

    Популист хардалт даанч газар авахгүй юм дөө хөөрхий. Уртаашаа Судлаач Ганаа, Уянга, Ганбаа та хэд л байх шив дээ ккккк хөөрхий чааваас

  3. Anonymous says:

    Бид гэж хэн бэ? Оюутолгой дээр 34 хувиа зараад роялтигаа 12-15 болгочвол маш ашигтай. Жинхэнэ буян болно. Одоо бол бөөн өр. РТ болон МУЗГ-ын хооронд яс хаяж байгаад луу, баавгайн аманд оруулья гэсэн хүмүүс цөөнгүй байгаа юм байна. Харамсалтай.

    • Ганаа says:

      Бид гэж чи удахгүй мэднэ. Бид гэж мөнгө идэж уугаагүй, мөнгө алга болгоогүй, Монголыг өрөнд оруулаагүй тэр хүмүүс…

  4. Anonymous says:

    ОТ дээр 34 хувиа зараад роялтигаа 12-15 хувь болгосон нь дээр шүү дээ. Дээр нь Рио-г Монголын ЗГ тай хагаралдуулж том төслүүдээс 3 дагч хөршийг гаргах бодлого явж байх шиг байна даа.

    • bt says:

      34хувьтай байхад ингэж дээрэлхэж байхад юу ч гүй болвол тэр роялти-г чинь төлөх үү тархиа угаалгасан мал минь

  5. delgermaa says:

    sain bna uu Ganaa ahaa, bid dahiad l neg bolomjoo aldlaa, tuilin haramsaltai, urd hersheesee dahin 1 terbum nogoon zeelj Saihanbileg&co “huvaaj ideed” 16ond zugtaad alga bolno, hairan cag, hairan bolomj, uneheer gutah um aa

  6. Erdene says:

    сайханбилэг ч ялагдаад зугатаж алга болдогоороо туршлагатай хүн л дээ. ялагдсан засгийн газрын хүн буцаад гараад ирэх гэж дээ. дүлий төр. болоо…

  7. Erdenebatiin Erdenesukh says:

    Sain uu Ganaa akhaa. Uchgigdur oroi buyu 11.21-nii oroi eagle tv-r AN-n 1 nuhur Oyu tolgoin 34%-g huvichlakh talaar yarij bnleee. Mun strategiin orduudad tur huvi ezemshih yosgui genee. Saikhanbilegiin ankhanii tushaal shiidver ni OT-n 34%-g huvichlakh talaar baikh uim bishuu. Uyanga gishuun onood helsen uim sanagdaj baina. Ene baidlaaraa ene zasag tsangaan sar hureh uimaadaa.

  8. gns says:

    Хэрвээ Сайханбилэг Оюу Толгойн гэрээг үзэглэвэл тус орд нь барьцаанд тавигдсан байх болно.

  9. Anonymous says:

    Айдас хүрч байна…ямар улсуулаар удирдуулаад байна даа…

  10. dfdf says:

    хардах ч гэж 76 ын дунд байгаа хүн хий хоосон хардахгүй байлгүй дээ. биднээс илүү л мэдээлэлтэй байгаа. Тэгээд ч анхнаасаа тэнэгтээ биш шуналтайдаа цавчаа авч хийж 34% аар тогтоосон гэрээ. Дахиад л лалруудад нөгөө нөхөр 34% аа зарчих та нарт ашиг өгнө тэгээд татвараа нэмчих гээд толгойг нь эргүүлсэн биз. ОТ-г ашиггүй ингэж удаагаад байгаа нь бодлого л биз. хөрөнгө оруулалтандаа ч биш байх

  11. bayanaa says:

    Ер нь бол от г одоо хаясан нь дээр монгол хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой алийн болгон үгээ буцаж гэрээгээ зөрчих юм. Яалт ч үгүй бидний сонгосон малнууд гэрээг хийсэн

  12. dfdf says:

    Угаасаа л Элбэгээ чинь одоо бараг ОТ оо алдчихлаа. дараагийнх дээрээ л бодолтой хийх хэрэгтэй ухааны юм аль дээр л ярьж байсан шд. охин байсан хүүхэн болсон юу юу гэлээ

  13. Anonymous says:

    монголчууд хэлсэндээ хүрдэг байх ёстой гэдэг элбэгээгийн үгийг тэнэгүүд давтах юм. дэлхийд томд тооцогдох ордыг хэдхэн луйварчдын ашгийг бодож хэлсэндээ хүрч байна гэж тэнэгтэх бид баян улс мөн үү?

  14. Tumur Bat says:

    Усыг нь уувал ёсыг нь дагнаа гэж. Дэлхийн жишгээр оюу толгой компани монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас тус компаны гадаад дотоод гүйлгээний бүх данс монголын банкинд байх ёстой бөгөөд монголын татварын албанд бүртгэлтэй байж оюу толгойгоос цалин авч байгаа бүх хүнээсээ авхуулаад гадна дотны хөрөнгийн биржээс босгосон мөнгө авсан худалдсан бүх гүйлгээ монголын банкаар дамжиж байж гэмээ нь тэр бүх гүйлгээний татвар монголд орох учиртай.34% бол ёстой хэрэггүй зүйл. Төр бизнес хийнэ гэж байхгүй төр бол аливаа нэгэн үйл ажиллагаа бизнес явуулж буй тухайн улсын нутаг дэвсгэр дээр амьдарч ажиллаж байгаа бүхнээс татвар авч хуримтлуулан туугээрээ улс орноо хөгжүүлэх бүрэн бүтэн байлгах хууль зүйн орчин бий болгох үүрэгтэй бас хариуцлагатай инстетуци. Харин 34% аа дотоодын компанид эзэмших боломж олгох талаар бодвол харин болмоор. 34 % Бол яах аргагүй эх оронч жагсагч Уянга Ганбаатар болон бусад эх орончдын монголын төрд үүрүүлсэн өр. Уянга болон бусад гишүүд дээрхи минии хэлсэн санааг буюу оюу толгойг 100% монголын хяналтанд үйл ажиллагаа явуулах хууль зүйн орчинг бий болгох дээр ажиллахыг уриалж байна.Яаагаад гэвэл үйл ажиллагаа явуулж байгаа компани тус уурхайг барьцаалж хөрөнгө босгосон учраас тэр босгосон цент бүхэн манай хяналтанд байх ёстой. Яагаад гэвэл Уянгын байрыг Ганаа ах барьцаанд тавьчихаад ганзганд явж байна. Шатчихвал Уянгаа чи байргүй болж гудамжинд гарна. Тийм учраас мөнгөний эзэн Уянга чи өөрөө учраас хяналт тавих учиртай. Болохгүй бол оргүй болхоосоо өмнө ямар нэг арга хэмжээ авах ёстой биз дээ.Үгүй ядаж тэр оюу толгойгоос өндөр цалин авдаг гадаад дотоодын нөхдүүд татвараа монголд төлөх ёстой.

    • Tumur Bat says:

      Хяналт тавих ганц боломж л орсон гарсан гүйлгээ.Хэрэв гаднын улсын банкаар хийгддэг бол бид юу олсон алдсаныг нь мэдэх аргагүй. Монголын банкаар гүйлгээ нь гүйдэг харин гадны данстай байх боломжийг нь хааж өгөх хэрэгрэй. Тэгээд хэрэв данснаас гадуур хууль бусыг нь харин тэр тагнуул АТГ энэ тэр нь хариуцдаг юм байгаа биз

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: