ШИЙД ГЭСЭН ЧИНЬ АСУУДАГ БАЙНА Ш ДЭЭ…

Ч.Сайханбилэг ард түмнээсээ “асуухаар” шийдэв. Уг нь түүнийг шийд гэж Ерөнхий сайд болгосон билээ. Тэр өөрөө ч гэсэн шийднэ гэж Ерөнхий сайд болсон биз. Тэгсэн чинь маниасаа асуудаг байна ш дээ. Энэ бол ердөө л хариуцлагаас зугтах гэсэн заль мэх юм. Энэ тухай өгүүлсү…
Манай эдийн засаг хямралд орсон нь хэн бүхэнд тодорхой. Одоо үүнээс гарах ёстой. Бэлэн жор байхгүй ч хямралаас гарах жорын үй түмэн хувилбар буй. Харин зорилгын хувьд гэвэл хямралаас гарч, эдийн засгийг тогтворжуулах ёстой. Энэ л цорын ганц зорилго. Манайхан зорилгыг “зам” гэж ярьдгийг дашрамд дурдаж байна. Хэрэв чадахгүй бол “сөнөнө”. Ингээд сэргээн босгох, эсвэл сөнөх гэсэн хоёрхон “зам” буй. Хэрэв монгол ухагдахуунаар ярьж байвал тэр шүү дээ.
Харин эдийн засгийг хямралаас гаргах энэхүү цорын ганц зорилгыг хэрэгжүүлэх асар олон арга хэрэгсэл бий. Үүнийг бүгдийг дурдах нь илүүц. Гэтэл манай Ерөнхий сайд ердөө хоёрхоныг хардаг хүн юмсанж. Чингэхдээ бүр мэдэн будилж арга хэрэгслийг “зам” хэмээн тодорхойлохдоо тулжээ. Ийм тэнэг юм гэж хорвоод үгүй.
Бөхийг бөхийн мэхтэй эндүүрч болохгүй, дуу дуулах арга техникийг дуутай эндүүрч болохгүй. Яг үүнтэй адил юм. Ерөнхий сайд маш энгийн юмыг маш том эндүүрч байна. Гэхдээ монголчууд биднийг тэнэг гэж бодоод санаатай эндүүрч байна. Тэрээр арга хэрэгслийг зорилго буюу “зам” болгон хуурамч асуудал болгон хувиргаж, сонголтын хоёрхон хувилбар байгаа мэт хууран мэхэлж байна. Үүнийгээ ч олигтой хийж чадахгүй байна.
Эсвэл гадаадаас зээл авна, эсвэл бүсээ чангална гэдэг бол сонголтын зам биш, зүгээр л арга хэрэгсэл сонгох төдий асуудал юм. Арга хэрэгслийг “зам” гэх утгагүй. Асуудлыг эсвэл, эсвэл гэж тавих угаасаа буруу. Энэ хоёрыг нэгэн зэрэг хэрэгжүүлж ч болно, мөн Засгийн Газрын ойлгож байгаагаас огт өөр агуулгаар хэрэгжүүлж ч болно. Мөн арга хэрэгсэл голдуу хоёроос дээш байдаг. Гэтэл манай Ерөнхий сайд заавал энэ хоёрын нэгийг сонго гэсэн тулгалт хийж байгаа нь эцсийн нэг үр дүнд хүрэх гэсэн тулгалтаас өөр зүйл биш. Түүний хүсч буй “үр дүнг” бид дэндүү сайн мэднэ.
Асуудлаа далдуур шийдчихээд хариуцлагыг нь ард түмэнд тохох гэсэн нохой заль гаргаж байгааг бид ч гэсэн сөрж илчлэх хэрэгтэй.
Нөгөө талаас Ерөнхий Сайдыг асуудал шийд гэж томилдог болохоос асуугаад бай гэж томилдоггүй. Бөөн будлианаа ард түмэн рүү шилжүүлэх нь тэднийг санаатай үймүүлж байгаагаас ялгаагүй. Нөгөө талаас Ерөнхий сайдыг тулгамдсан асуудлыг “зарах” гэсэн ганцхан өнцгөөс харж байгаа нь илт байна. Түүнд тулгамдсан асуудлыг шийдэх зангараг даанч алга. Зүгээр л нэг комсомолын ажилтан л харагдаж байна.
Түүнчлэн энэ удаагийн асуулга хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Ард нийтийн санал асуулгын хууль гэж байдаг. Үүнээс өөрөөр бол утгагүй, юу ч биш болно.
Судлаачийн хувьд хэлэхэд Ерөнхий Сайдын санал болгосон аль ч хувилбар “зарах” гэсэн үр дүнд хүргэнэ. Энэ бол баталгаатай…
Ахиад хэлье. Ерөнхий сайд асуудлаа далдуур шийдчихээд хариуцлагыг нь ард түмэнд тохох гэсэн нохой заль гаргаж байгааг бид ч гэсэн сөрж илчлэх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ эртхэн хэлэх хэрэгтэй ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2015 оны 01 дүгээр сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ШИЙД ГЭСЭН ЧИНЬ АСУУДАГ БАЙНА Ш ДЭЭ…

  1. Содоо says:

    Асуусан нэртэй хариуцлагаас мултарч, урьдаас бэлдсэн ЗЭЭЛ гэдэг арга замаа л хэрэгжуулэх биз….

    • narandulam says:

      Энэ АН ын удирдагч нар харийнхны зааврыг санаатай л монголд тулган хүлээлгэж монголыг дампууруулж ашиг олох гэсэн тэдний болон өөрсдийн хүслийг гүйцэтгэгч нар гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.

    • Anonymous says:

      монголчууд өөрсдөөө улс орноо аваад явчих эрдэм чадалтай болосон хүчин ,дотоод нөөц бололцоо техник технологийн болон оюуны чадамж хангалттай бий

  2. cm says:

    Яг 2008-2009 онуудад найз Баярцогт нь Оюутолгойн 2 гэрээ оруулж ирээд аль нэгийг нь сонгох болчихлоо гэж байсан арга нь бн шд.
    Тэр үед комсомолч найз нь Айвенхоу-д илт ашигтай өнөөгийн гэрээ, нөгөө нь бараг бүгдийг нь Монголын тал авна гэсэн байж боломгүй нөгөө тал сонсох ч гүй нэг хувилбар зориуд хийж бэлдээд ийм 2 хувилбар л байна өөр арга алгаа гэж дайрсаар байгаад өнөөгийн гэрээг батлуулж авсан. Одоо яг энэ аргаа дахиад хэрэглэж бн. Монголчуудаа ой санамжгүй гэж басамжилж бн даа

  3. batjargal says:

    bayartsogt naiz n iim arga zuvlusun baihaa

  4. bat says:

    асууна гэдэг чинь нээрээ дараа нь та нар л тэгсэн биз дээ гэх гэж байгаа муу арга юм байна шүү

  5. Purev says:

    Х.Д.Ганхуяг
    ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ tegvel ta 2-t yamar sanaa baina. terniigee siiruulveed. Shiidver gargaj chadahgui bga nuhdud yariad heleed ugchihulduu. tegvel tunchig ih heregtei bna.

    • Ганаа says:

      Чи замаас нь мэдмээр байгаа биз ?! Тийм юм байхгүй. Би хүнд “бэлэн хоол” зүгээр бэлдэж өгдөг хүн биш…

  6. Tomoo says:

    Mартагдсан хямрал буюу Грек (http://world.eagle.mn/content/read/9636.htm)

    2013 оны 12 сарын 13
    Грек улс их өрийн хямралд орж, Европын холбооноос тусламж гуйж байсан нь саяхны түүх. Тодруулбал, 2009 оны сүүлчээр эхэлсэн Грекийн хямрал 2010 он гарсаар улам даамжирсан. Хямралын жил буюу 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ний 15.2 хувьтай тэнцэж байсан.
    Европын холбооны улсуудад энэ үзүүлэлт гурван хувиас хэтрэх ёсгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, Грекийн өрийн хэмжээ нь Европын холбооны улсуудын хувьд байж болшгүй “сүйрэл” байсан юм. Грекийн хямрал хэрхэн яаж бий болоод, Евро бүс, цаашлаад дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлснийг хэвлэлүүд хангалттай бичсэн. Тиймээс энэ удаад Грек эдийн засгаа хэрхэн сэргээж буй жишээ болгохыг зорьсон юм.

    Төсвийн алдагдлаа буурууллаа

    Грекийн Төсвийн алдагдал ДНБ-ийх нь 15.2 хувьд хүрч байсныг дээр дурьдсан. Түүнчлэн гадаад дотоод өрийн хэмжээ ДНБ-ий 125 хувьтай байсан. ОУВС, Евро бүсийн орнуудаас өгч буй тусламжаар тус улс төсвийн алдагдлаа үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн. 2015 оныг хүртэл үе шаттайгаар арга хэмжээ авсны үр дүнд төсвийн алдагдал Евро бүсийн орнуудын стандарт буюу гурван хувьд хүрэх учиртай. Өнгөрсөн оны эцэст тус улсын төсвийн алдагдал 6.6 хувьд хүрснийг Сангийн сайд нь мэдэгдэж байв. 2009 оноос хойших гурван жилийн хугацаанд гэж тооцвол бас ч гэж чамлахааргүй л үзүүлэлт. Энэ жилийн эцэст Грекийн Засгийн газар төсвийн алдагдлаа 5.2 хувьд хүргэж бууруулахаар тооцоолж байгаа. Гэхдээ ОУВС болон Евро бүсийн орнууд үүнийг 4.5 хувьд барих ёстой гэж шаардаж байгаа юм. ОУВС болон Евро бүсийн орнуудын Төв банкны шаардлагын үр дүнд грекчүүд ийнхүү замбараагүй, үрэлгэн төсвөө цэгцэлсэн.

    Төрийн албан хаагчдаа халав

    Хамгийн сүүлд Грекийн парламент 15 мянган төрийн албан хаагчийг халах хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр тус улс евро бүсийн орнуудаас нэмэлтээр авах хоёр тэрбум еврогийн тусламжийг авах боломжтой болсон байна. Үүнээс өмнө 2012 онд Грекийн парламент 30 мянган төрийн албан хаагчийг бүтэн жилийн турш хагас цалинтайгаар ажиллуулахаар болоод байсан. Грекчүүд бараг ажил хийдэггүй хэр нь асар их цалин авдаг, цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ямар ч замбараагүй байсныг ийнхүү шинэ хуулиар цэгцэллээ. Мэдээж эдийн засгаа сэргээхийн тухайд энэ нь зөв арга хэмжээ. Гэхдээ үүнийг дагаад ажилгүйдлийн хэмжээ ихэссээр байгаа. Энэ оны эхний хагасын байдлаар тус улсын ажилгүйдэл евро бүсийн орнуудын дунд рекорд амжилт тогтоосон хэвээр байна. Ажилгүйдлийг дагаад хүн амын худалдан авах чадвар багасч, ДНБ-ний өсөлт саарч буй. Хэрэглээний үнийн улсын индекс нь ч бас буурч эхэлжээ. Уг үзүүлэлт энэ оны гуравдугаар сард тус улсын инфляци сүүлийн 44 жилийн хугацаанд анх удаа буурсан юм.

    Грек сургамж

    Хэдийгээр тус улсын Засгийн газар төсөв, мөнгөний хатуу бодлого баримталж, иргэдийг бухимдуулсан ч энэ нь эцсийн дүндээ . Тус улсын Ерөнхий сайд Жеоржас Самарас энэ оны дундуур эдийн засгийн байдал сайжирч эхэлснийг мэдэгдсэн. Тэгвэл үүнийг батлах мэт зарим шинжээчид 2014 оноос Грекийн эдийн засаг эргээд бага багаар сэргэх боломжтой гэх болсон. Өнгөрсөн хугацаанд тус улсын ДНБ бараг 20 гаруй хувиар буураад байгаа юм. Түүнчлэн энэ оны эцэст дахин 4.6 хувиар буурах магадлалтай гэж үзэж буй аж. Эдийн засаг эргээд сэргэдэггүй юм гэхэд ДНБ-ний уналтын хурд саарах нь биз ээ. Гүн хямралд орсон грекчүүдийн хувьд чамлахааргүй л амжилт байх. Гэхдээ эхний хагасын байдлаар хувийн хэвшлийн зарим салбарт бага боловч өсөлт ажиглагдах болсон гэх мэдээлэл ч байна. Энэ нь эрх баригчдын итгэлийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр хэрээ мэдэхгүй хэт их зарлага, үрэлгэн төсөв юунд хүргэдгийг грекчүүд сайн ойлгосон байх. Ганц Грек ч гэлтгүй төсөв, мөнгөний үрэлгэн бодлого хэрэгжүүлж байсан монголчууд ч бас чамгүй сургамж авсан биз. Хэдийгээр ирэх жилүүдэд манай улсын эдийн засаг харьцангуй сайн байх нь гэсэн хүлээлт байгаа ч “Грек маягийн сургамж” байгаа гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу.

    Л.Энхдэлгэр

  7. bi says:

    zaluu hunii shinjgui denduu hulchgar hun bn hiij bga uildlees ni harahad zorigtoi baij hariutslaga uurch ajillaj neg shiideld hureh hun bish bn mongoliig nuhnees gargah hun yavch bish bnaa

  8. gerleekhuu says:

    Энэ асуудаг моод буюу хариуцлагаас бултдаг арга Хотын дарга Батүүлээс эхтэй улс орны бүтээн байгуулалтанд яалт ч үгүй хурд хүч техник хэрэгтэй эний нь хааж боож хязгаарлчихаар хожим хариуцлагад унаж мэднэ гэсэндээ ард түмнээсээ асуусан гэдэг одооч тэгсээр байгаа Хойноос нь одоо ерөнхйи сайд орлоодоо ард түмэн чинь тэнэг биш ээ хариуцлагаас бултах гэж морь унсан толгойгүй хүн болж жүжиглэхээ болимоор юм аа

  9. Burenkhuu says:

    Ганаа судлаачаа, http://economy.news.mn/content/202948.shtml дээр төмөр замын талаар ярилцлага байна, 5 -н толгойн гэрээ хийхдээ хятдуудаар төмөр зам бариулаад эхний 30 жил 100% эзэмшүүлээд дараа нь 51 хувийг нь Монголд шилжүүлж авна гэж ойлголоо. 49% тэр чигтээ хятдын мэдэлд үлдэнэ, Төмөр замаа хятдуудад өгөх юм бол Монголын тусгаар тогтнолд маш том асуудал үүснэ, үүнийг дагаад хятад ажилчид үй түмээрээ орж ирнэ, тэгээд буцаж гарахгүй, өөрийн мэдлийн замаа хэнээр засуулахаа тэд өөрсдөө шийднэ. Хятадын эрлийз новшнууд Монголыг залгиж байгаа юм биш байгаа. Маш ноцтой сэдэв. Баттулгын ярьдаг шиг л юм болох гээд байх шиг санагдах юм, та энэ тал дээр өөрийн дүгнэлтээ юу гэж хэлэхсэн бол?

  10. bayarjargal says:

    Салаа замын уулзварт ирээд алийгээр нь явахийн гэж асууж байгаа жолооч юм гэсээн. Аль нэгээр нь л явна. Хоёулангаар нь болохгүй. Та нар тэгж сонгоо биз дээ гэж дараа нь нохойтоход мөн ч амар даа

  11. Anonymous says:

    иргэдийн оролцоо гэдгийг ШУ-ны үндэслэлтэй хэрэглэх, хариуцлагыг шийдвэр гаргагч эцэслэн хариуцах зарчмыг баримтлах ёстой. Интернетээр иймэрхүү байдлаар боловсрогдоогүй санал асууж болохгүй. ийм учраас би асуултанд хариулахаас татгалзсан. Д.Ламжав

  12. Erdene says:

    өргөн ойлголтгүй асуудалд санал өгнө гэдэг бол галзуурал. үүнийг зохион байгуулагчид бол адгийн шаарууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: