ПАВЛОВЫН БАЙШИН БУЮУ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ

Энэ 2 дугаар сарын 2-нд Сталинградын тулалдааны агуу их ялалтын 72 жилийн ой болж байна. Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, Германы талаас 1500.000 цэрэг амь үрэгдсэн байдаг. Дэлхий II дайнд амь үрэгдсэн 4 герман цэргийн 1 нь Сталинградад амь үрэгдсэн тооцоо ч байдаг. Эндээс дэлхийн хуурай газрын хамгийн том Сталинградын тулалдааны аймшигт цар хүрээг төсөөлж болно. Манайхан саявтар Фёодор Бондарчукын найруулсан “Сталинград” киног амтархан үзсэн билээ. Сталинградын тулалдааны аймшигт, эмгэнэлт хийгээд бас агуу баатарлаг агшнуудыг өнөөгийн бидэнд нүдэнд харагдтал дүрслэн харуулж чадсанд энэ киноны гайхамшиг оршино. Энэ кино үнэхээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Кинонд гарах байшинг “Павловын байшин” гэж нэрлэдэг ба үүнийг Орос хүн болгон мэддэг юм. Энэ тухай товч өгүүлсү…

Жирийн байшин хувь заяа шийднэ
Энэ байшин Сталинградын төвийн Лениний талбайн хажууд байрлах дөрвөн давхар жирийн нэг байшин юм. Гэхдээ хотын төвд учраас элитүүд амьдардаг байжээ. Хажууд нь өөр нэг адилхан байшин байж. Энэ хоёр байшинг авбал хотын төвийг эзэлж болно. Хотын төв талбайг эзлэхгүйгээр яаж хотыг эзлэх билээ ?! Түүнээс гадна яг хажуугаар нь төмөр замын салаа өнгөрнө. Энэ бол хотын стратегийн хамгийн чухал газар юм.
Павловын байшин дайны үед
Pavlov's_House 1
Эхлээд немцүүд 2 байшинг хоёуланг нь эзэлжээ. Оросууд байшинг буцаан авах үүргийг бас л хоёр дайрагч бүлэгт өгчээ. Нэг байшинг эзлэн авах гэсэн бүлэг байшинтайгаа хамт сүйрчээ. Харин нөгөө байшинг түрүүч Павлов гурван нөхрийн хамт эзлэн авчээ. Та эндүүрээгүй, Павловын бүлэг ердөө л 3 хүнтэй байсан юм. Ингээд гурван өдөр гурвуулхнаа немцүүдтэй үзэж тарсан байна.
Ингээд гурав дахь өдөр нь ахлах дэслэгч Афанасьевийн удирдсан бүлэг туслахаар иржээ. Тэд пулёмет, танк эсэргүүцэх буу, миномёт хэд хэдийг авчирсан байна. Ингээд байшинг хамгаалах баатарлаг хамгаалалт эхэлжээ.
Ийнхүү ганцхан байшингийн төлөө тулалдаан хоёр армийн нэр төр, алдар гавъяа, эр зоригийн шалгуур болон хувирах нь тэр. Немцүүд байшин руу өдөрт хэд хэдэн удаа дайрах боловч эзлэн авч чаддаггүй байжээ. Заримдаа доод давхар, аль нэг жигүүрийг эзэллээ гэхэд хамгаалагчид тэр дор нь амь хайргүй гардан тулалдаан хийж няцаадаг байв. Энэ байшингийн төлөө хүний тэсгэл тэвчээрийн дээд хязгаарыг шалгасан тулаан болж. Сониноос байшингийн подвалд цөөн тооны энгийн иргэд байсан гэдэг.
Энэ байшин немцийн командлалын хувьд хоолойд тээглэсэн яс болсон байна. Ямар сайндаа фельдмаршал Паулюсын газрын зураг дээр Павловын байшинг цайз гэж тэмдэглэж байхав. Ердөө л 31 хүн ганц энэ байшинг бүхэл бүтэн хоёр сарын турш хамгаалж чадсан юм. Энэ бол цэрэг дайны амжилт гэхээсээ хоёр армийн цэрэг эрсийн тэсвэр хатуужил, эр зоригийн сөргөлдөөний гайхамшиг байсан юм. Эр зориг байвал юуг ч дийлж болдгийг Павловын бүлэг үзүүлсэн юм.
Павловын байшин одоо
Дом_Павлова 2
Ингээд Улаан армийн ерөнхий давшилт эхэлж, байшингийн хамгаалалт хоёр сарын дараа буусан юм. Хамгаалагчдаас Павлов, Афанасьев нарын нэлээд олон хүн амьд үлдсэн юм. Ингээд тэд амьдаараа домог болжээ. Эндээс Павловын байшин гэдэг алдар суу Орос орон болон дэлхий дахинаа түгсэн юм. ЗХУ-ын баатар болсон Яков Федотович Павлов хожим сургууль төгсөж хариуцлагатай алба хашиж байгаад бүр хожим төрөлх Великий Новгород хотноо 1981 онд нас барсан юм.
ЗХУ-ын баатар Яков Федотович Павлов, манай хадам эцэг Ш.Нинзэн. 1957 он. Москва хот.
???????????????????????????????
Сталинградын тухай бүхий л кинонд Павловын байшингийн талаар заавал өгүүлдэг. Энэ нь аргагүй буй заа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 2 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to ПАВЛОВЫН БАЙШИН БУЮУ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ

  1. bat says:

    saihan niitlel tavisand bayarlalaa.eh ornoo ingej l hamgaaldag yum bna.suum gazariin tuluu…

  2. Амгалан says:

    Ёооё. Хоёр армиас бараг гурван сая хүн үрэгдсэн нь үнэн үү. Монголын хүн ам тэр чигээрээ байнашд. Дахиж ийм аймшиг бүү болоосой.

  3. Nimka says:

    Jinhene baatruud bjee

  4. Энхээ says:

    Дэлхийн -ер дайн гэснээс өчигдөр “имитейшен гаме” гэдэг кино үзэв. Алан Тюрингийн зохиосон код тайлагч (хамгийн анхны компютер ч гэж болох) машин дэлхийн 2-р дайны төгсгөлийг 2 жилээр хурдасгаж 14 сая хүний амийг аварсан, Сталинградын ялалтад чухал нөлөө үзүүлсэн гэж байна. Улс болгон л өөрсдийгөө энэ дайнд бараг л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болтой сурталчлах юм аа. Орос ном уншиж, кино үзэж өссөндөө л арай ч нэг таг итгэчихгүй юм.

    • Ганзориг says:

      Дэлхийн дайнд нэг л ялагч гэж байхгүй. АНУ тэргүүтэн фашизмын эсрэг тэмцлийг санхүүжүүлэгч нь байсныг бүү март. ЗХУ үйлдвэрүүдээ Евро бүсээс нүүлгэсэн боловч 1943 оны 10 сар хүртэл тэдгээр нь жигдрээгүй байсан үед тэд ЗХУ-ЫН армийг түлш, буу, сумаар хангаж байсан. Бид Европт л ганцхан дайтаад байсан гэж бодож байвал эндүүрэл шүү. Азид Японтой, Африкт Итали-Германтай тулалдахдаа нефтийн болон каучукийн түшиц газруудаас тэднийг зайлуулж чадсан байдаг. Оросууд өнөөгийн террорист маягийн дайныг эхлүүлсэн шүү. Партизаны дайн гэдэг ба дайны эхний 6 сард 2 сая гаруй цэргийг фронтын ар талд хорлон сүйтгэх ажиллагааг хийлгэхээр хаясны дүнд нөөцийн түлшийг устгаж Москва руу Германы танкын 6 дивизээс ганцхан нь довтолж ялагдсан.

    • Ганаа says:

      Би нэг ялагч байсан гэж хэлээгүй. Чи битгий түүх гуйвуул. АНУ эхлээд Германыг, дараа нь Оросыг санжүүжүүлсэн. Ингэсэн тулдаа дэлхийн II дайнаар хамгийн их баяжсан. Энэ бол баримт. Үнэндээ бол новширсон л байхгүй. Эх орноо хамгаалах хөдөлгөөнийг партизан гэдэг. Энд муу утга байхгүй. Германы аймшигт үхлийн лагеруудуудыг чи оросыг муулах аргаар өмөөрөх боломжгүй. Чи түүх мэдэж байж цуурч бай…

  5. mashaa says:

    Сталинградыг хамгаалж байсан 62-р армийн генерал Чуйковын дуртатгалд Павловын байшинг дайрах явцдаа вермахт 1000 гаруй цэргээ алуулсан нь 1940 оны 6 сарын 14-нд Парисийг (нээлттэй хот гэж зарласан ч хэд хэдэн тулалдаан болсон) эзлэхдээ хохирсон хохирлоос илүү байсан гэжээ.

  6. bayarjargal says:

    Ржевийн тулалдааны талаар оросууд олон жил чимээгүй байсан. Там гэж тэнд л байсан юм шиг байгаан

    • mashaa says:

      Ржев Вязьма-ийн тулалдаан /1942-1сарын 8-с 1942 оны 4 сарын 20/ Жуковын “Дуртатгал ба бодол”-ын 2-р ботид маш тодорхой байгаа. Москвагийн тулалдааны дараа германы арми өвлийн нөхцөлд муу бэлдэж байлдах чадвар тааруу байгаа гэж тооцоолж Төв армийн бүлэглэлийн эсрэг хийсэн Улаан армийн давшилтын ажиллагаа байсан. Гэвч Германы командлал Оросуудын тооцоолж байснаас өөрөөр хүчээ бүлэглэж нэвтэрч орсон десантын бүлэг болон цохилтын корпусыг нь бүсэлж бут цохисон. Десантын бүлгийн зарим хэсэг нь л бүслэлтийг сэтлэж өөрийнхөн дээрээ очиж чадсан. Москвагийн тулалдаанд шалгарсан нэлээд хэдэн генерал дээд тушаалын офицерууд алагдсан байдаг

    • Ганаа says:

      Оросууд 1941 онд бүрэн ялагдаж байсан, 1942 онд тэнцэж ирсэн, түүнээс хойш дандаа ялсан. Ингээд дэлхийн II дайнд Оросууд ялсан. Чи ганц нэг ялагдсаныг ярих аргаар нийт ялалтыг гутаах боломжгүй…

  7. Sodka says:

    Өнөөдөр нээрэн Д.Сүхбаатар жанжны төрсөн өдөр юм байна. Цэцэг нтр ядаж хөшөөнд нь өргөсөн юм болов уу?

  8. Бодит says:

    Судлаач Ганаа ахаа. Аливаа асуудлыг баримтанд түшиглэж бичихдээ үргэлж тэрслүү байж чаддаг цорын ганц хүн бол та. Таныг байхгүй бол юугаа уншиж кайф авнаа гэж бүр аймаар чиг заримдаа. Гэхдээ та яагаад дандаа ийм хэрүүлч байдаг юм бээ. Монголын өнөөгийн арчаагүй байдалд цаг ямагт бухимдаж явдаг учир юм болов уу даа гэж таныг бас зөвтгөж боддог л доо. Гэхдээ л Тань руу илт дайрч доромжлоогүй л бол тэр болгон хэрэлдсэн маягаар хариу өгч нервээ бүү бараасай, эрүүл энх байж удаан хугацаанд хүмүүсийн оюун тархийг цэнэглээсэй гэж ихэд хүсэх юм. Тэй??

  9. Tume says:


    Ржевийн талаарх Оросуудын өөрсдийнх нь баримтат кино. Өөрсдийн түүхэнд бодитой л хандах гэж л хийсэн кино. Үзэл суртлын улмаас Ржевийн дэргэдэх хохирлыг олон жил нуун дарагдуулсан. Гэхдээ энэ тулаанаас Оросын олон баатрууд төрсөн л юм байна.Эрэлхэг л тулалдсан л юм байна ш дээ. Ржев , Вязьма гэх мэт жижиг хотуудаа чөлөөлөх оролдсон дайралтууд, тактикийн хувьд ялагдсан болохоос стратегийн хувьд ялагдаагүй л тулаан байж. Сталинградын тулаан шийдэгдмэгц, германчууд ухарсан, Оросууд энэ хэсэгт зуралдан байлдсанаар Сталинградад давуу тал олж чадсан. Стратегийн хувьд энэ нь ялалт байсан. Тактикийн хувьд бол 3:1 гэсэн харьцаатайгаар хохирол амссан. Хоёр талаас нийлээд 1,5 сая үхсэн юм байна.

  10. deerstone says:

    Вязьмаг чөлөөлөх 33-р арми, генерал Ефремовын түүх бол энэ дайны бас сэтгэл хөдөлгөмөөр баатарлаг түүх байна. Ефремовыг Москвагаас тусгай нислэгээр татах гэсэн боловч өөрөө татгалзаж, бүслэгдсэн цэргүүдтэйгээ үлдсэн (оронд нь армийнхаа тугийг явуулсан). Бүслэлтийг сэтэлж яваад, хүнд шархдан, олзлогдохгүйн тулд өөрийгөө егүүтгэсэн. Германчууд харин түүнийг цэрэг эрийн ёсоор хүндэтгэн оршуулж. Оршуулгыг үйлдсэн герман офицер өөрийн цэргүүддээ “Ефремов Оросын төлөө эрэлхэг байлдсан шиг Германы төлөө байлд” гэж хэлсэн байх юм. Хэзээ сүүлд Ефремовын шарилыг хөндөн, дахин хүндэтгэн оршуулах үед түүний гарт байсан алтан цагийг нь Германчууд хөндөлгүй оршуулсан байснаар олсон байна. Тэгэхээр аль аль нь эрэлхэг байгаад зогсоогүй, тийм байж чадсан дайсандаа хүртэл хүндэтгэлтэй харьцаж байсны том жишээ болжээ.
    Судлаач ахын нийтлэлийг унших далимд Ржевийн төлөөх тулааны талаар шинэ зүйл мэдэж авлаа. Ржевийг чөлөөлсөний дараа Сталин анх удаа тулаан болсон газрыг өөрийн биеэр очиж үзсэн юм байна. Бас л сонирхолтой түүхтэй тулаан болжээ

    • mashaa says:

      Тухайн үед бүслэлтэнд байсан Ефремовын цохилтын бүлэг, Беловын десантын бригад морьт корпусын бүслэлтээс гарах чиглэлийн талаар Сталин Жуковоос асуухад нь Кировын чиглэлд 180 км тойрч гарахыг тушаасан. Беловын десантын бригад морьт корпус энэ дагуу явж бүслэлтээс гарсан. Харин Ефремовын бүлэгт энэ нь дэндүү хол байсан учраас шууд Угра голын чиглэлд явж замдаа Германуудад цохиулсан.

  11. Anonymous says:

    оросуудтай юу ярих вэ дээ, зүгээр л биднийг аварсан гээд л дандаа бодож байх хэрэгтэй шүү. үнэхээр агуу ард түмэн,

  12. mashaa says:

    1941 онд Оросууд бүрэн ялагдаагүй. Харин ч маш хүнд нөхцөлд Ленинградад Германы давшилтыг зогсоож Ельня-гийн дэргэд анхны давшилтаа хийж Москвагийн сөрөг цохилтоор Тайфун ажиллагааг нь сүйрүүлсэн. Бас Берлинийг бөмбөгдсөн. 1942 онд Германууд бүх фронтоор нэгдсэн давшилт хийх боломжгүй болж зөвхөн Кавказ Сталинградын чиглэлд гол хүчээ хаясан. Сталинградын дэргэд цохиулсанаас хойш Германууд 1943 оны 7 сард л сүүлчийн удаа давших ажиллагаа хийсэн /Цайз ажиллагаа/ нь Курскын дэргэд амжилт олоогүй. 1942 онд нүүлгэн шилжүүлсэн болон шинэ үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр 1943 оны нөөцийг хангалттай бий болгосон.

  13. bi says:

    Enenees augaa tuuhuud mongold zondoo bii

  14. Erdene says:

    энэ бичсэн сэтгэгдлүүдээс дайны талаар ярилцах сонирхолтой хүмүүс байдаг юм шиг санагдав. гэхдээ өөрийн нутагт болсон халхын голын дайны талаар ингэж мэтгэлцэж чадаж байна уу. халын голын дайны ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд юу болоод өнгөрөв өө. орос сэтгүүлчийн халхын голд амь үрэгдсэн орос цэргүүдийн хоёр боть номноос өөр сэтгэлд торох юм байв уу. гарын арван хуруунд багдаг энэ дайнд оролцсон хөгшчүүлийг дуусахаас өмнө дорвитойхон баримтат кино хийж залуу үедээ ойлгуулахсан

    • Tvvh says:

      Харин тийм шүү. Эх түүх ээ мэдэхгүй байж болонгүй

  15. 1хүн says:

    “Манайхан саявтар Фёодор Бондарчукын найруулсан “Сталинград” киног амтархан үзсэн билээ” гэж та бичсэн байна. Та өөрөө яг бүтэн үзсэн үү? Эцэг Бондарчукынхаа нэрийг гутаасан, 2-р дайны түүхийг маш их гүтгэж гуйвуулсан, барууны гүтгэлэгт тэндхийн үзэгчдэд тохируулж хийсэн кинонцор байна лээ шүү дээ!!!! Энэ кинонцор Фукусимагийн сүйрлийн үед нэг орос барууны нэг нөхөртэй таарч эхэлдэг ш дээ. цааш нь шал худлаа байна лээ. Түүнийг олон нийт маш их шүүмжлсэн. Олон үндэстний улс оросуудын дунд баруунд мөргөгчид-либералчид-урвагчид-гэнэн тэнэгүүд бас их байдгийг та юу эс андах вэ…Ийм киног та сайн илчилж шүүмжлэх хэрэгтэй дээ…Манай тв-ээр ч түүхийг маш их гүтгэж байгаа шүү….. Амжилт хүсье

    • Ганаа says:

      Би бүрэн үзсэн. Энэ кино 66,7 сая $-ын орлого олж хамгийн олон хүн үзсэн шилдэг кино болж чадсан. Чи худал, буруу дүгнэлт хийж байна. Илт юманд дээр ингэж шааж болохгүй ш дээ, чи…

    • mashaa says:

      тийм гуйвуулсан юм байхгүй л санагдсан. гэхдээ яаж “Тэд эх орныхоо төлөө тулалдсан”-ыг гүйцэхэв

  16. nina says:

    Pawlowin baishingiin niitlel unshilaa.toorosoor toroloo olloo. sudalaach Ganaa niitlelii chin sonirhoj unshdag shvv Ninzen manai hadam gesen baina. Ninzen otgoni eej manai aabin hamaatan jum nadad tusalna uu utasni dugaar vlldeene vv

  17. Б.Хүрэглтогоо says:

    Сайхан юм аа. Сэтгэлдээ үлдээе….

  18. bataaa says:

    сайн байна уу. таны хадам эцэг Ш.Нинзэн аймгийн арслан хүн байхаа

    • Ганаа says:

      Тийм. Ховд аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан. Оныг нь яг одоо санахгүй байна. 1930-аад оны сүүл, 1940-өөд оны эх шиг л санагдана. Бичиг дансаа ухвал гаргана л даа…

  19. Anonymous says:

    Таны нийтлэлийг унших явцад нэг уншигчийн тавьсан киног үзээд, сэтгэл хөдлөөд, цаашаа халуураад Дэлхийн 2-р дайны үед олзлогдож байсан ЗХУ-ын дээд тушаалын офицер, генералуудын талаар уншлаа. Их юм бодогдож байна шүү. Энэ талаар та бичвэл сайхан бичнэ дээ. Халх голын дайны талаар яагаад бичдэггүй вэ гэсэн нэг уншигчийн саналтай санал нийлж байна. Гэхдээ энэ бол сэтгүүлчид, судлаачид, дайны түүхчдийн хийх ажил байх аа. Генерал Ефремовын тухай хийсэн кино маш олон дайны түүхчдийн санал, шүүмжлэл дагуулсан байсан.

  20. ganaa.b says:

    германы комадлал энэ тулалдааныг удирсан хүмүүсээ өндөр албан тушаалд тавьсан байсан. хохир ол багатай давсан гэж

    • Ганаа says:

      Бүгдээрээ олзлогдсон юм чинь ямар юмных нь “өндөр албан” тушаал байхийм. Худал солиороход хүртэл ухаан ордог юм ш дээ…

  21. Та амар сайн байна уу? Болгар улсад сурч байсан гэж намтраас тань харлаа. Болгарт төгсөгчидтэй холбоотой байдаг болов уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: