ХУВЬСГАЛД БЭЛТГЭХҮЙ…

Засгийн Газрын асуулгын дүн гарчээ. Монголын ард түмэн энэ асуулгад оролцож, “Оюу Толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжих” гэсэн нэгдүгээр “замыг” 56,1% нь дэмжсэн аж. Энэ бол сайтар бодож хэрэгжүүлж буй хорон төлөвлөгөөт үйл ажиллагааны тун өчүүхэн хэсэг юм. Энэ хорон үйл ажиллагааны цаад далд “тооцоог” илчлэн өгүүлсү…

Засаг барьж байгаа нөхдүүдийг тэнэг гэж ойлгож болохгүйг би байнга сануулдаг. Энэ удаад Засгийн Газар дэндүү “ухаантай” гэдгээ харуулав. Гэхдээ монголчуудыг залилан мэхлэнэ гэж бодож байвал ёстой горьд…
1. Засгийн Газар анх УИХ-д төсөв оруулахдаа ард түмний хамаг юмыг хуу танах төсөл оруулсныг бүгдээрээ санаж байгаа. Хүүхдийн мөнгө хасах, эхчүүдийн мөнгө хасах, эмч багш нарын цалинг хасах гэхчлэн монгол хүн бүрийн уурыг хүргэх төсөл УИХ-д оруулав.
2. Үүнийг монголууд бүгдээрээ эсэргүүцэв. УИХ ч гэсэн эсэргүүцэв. Дахин сонгогдох гэж бодож л байгаа бол юу боллоо гэж өөрийгөө дүүжлүүлэх ийм төсөл баталж байдаг юм. Үүнийг тайлбарлаж хэлбэл “бүсээ чангалах” төслөөс УИХ бүрэн татгалзсан юм. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн “2 дугаар хувилбарыг” хатуу байдлаар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн юм. Энд үүссэн нөхцөл байдлыг би “Золиос ба хүлээс” аналитик өгүүлэлдээ нэн тодорхой өгүүлсэн.
3. Гэвч энэ нь цаанаа маш нарийн тооцоотой байжээ. УИХ мэдээж “2 дугаар хувилбар” гэж яриагүй. Зүгээр л ард түмний орлогыг хэт танах хэрэггүй, өөр арга зам байгаа гэж л хэлсэн. “Өөр олон арга зам” байгааг УИХ-ын олон гишүүн дурдаж байсан. Мөн бусад олон мэргэжилтэн, хүн энэ талаар санаа оноогоо хэлсэн.
4. Гэтэл Засгийн Газар үүнийг илт буруу тийш мушгиж сонголтын хоёр замын асуудал босгож ирэв.
Сонголтын хоёр зам угаасаа утгагүй гэдгийг мөн л олон хүн сануулж шүүмжилсэн. Сонголтын хоёр замын нэгдэх буюу “2 дугаар замаас” УИХ нэгэнт татгалзсан байхад түүнийг санал асуулга болгон оруулж ирснээрээ Засгийн Газар “1 дэх” буюу Оюу Толгойг зарах гэсэн цорын ганц замыг тулган хүлээлгэж байна.
5. “Зарах арга зам” нь Засгийн Газрын анхнаасаа сонгон авсан зам бөгөөд бусад арга замууд бол ердөө л түүний халхлалт, анхаарал сарниулах ор нэрийн төдий зүйлс юм.
6. Харин ард түмнээс нууцаар бол “зарах” аргаар маш олон хорт болон хорлогчинтой, хууль бус үйлдэл Засгийн Газар хийж ирсэн ба хийсээр байна.
7. Нэгэнт бүсээ чангалах замаас УИХ татгалзсан тохиолдолд Засгийн Газар дараагийн хувилбараа УИХ-д оруулах эрх нь хуулийн дагуу нээлттэй юм. Энэ нь хууль ёсны жинхэнэ зам юм.
8. Гэтэл Засгийн Газар хууль ёсны энэ замаас татгалзан, Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчин хууль бус санал асуулга явуулав.
9. Хэрэв “зарах” асуудлыг хууль ёсоор УИХ-д оруулбал Засгийн Газрын хууль бус олон үйлдэл илчлэгдэх юм.
10. Засгийн Газар Монгол Улсын төрийн эрх барих цорын ганц дээд байгууллага УИХ-ыг үгүйсгэх Үндсэн Хуулийн бус замыг сонгов. Энэ бол ардчилсан Монгол Улсын түүхэнд гарсан анхны адал балмад үйл ажиллагаа юм.
11. Хууль бус санал асуулга УИХ-ын гадуур, “Ард нийтийн санал асуулгын хуулийн” гадуур явуулснаараа Засгийн Газар Оюу Толгой болон бусад ордуудыг зарах эрхтэй болсон мэт харагдахыг хичээж байна.
12. Энэ нь ихээхэн хорлогчинтой бөгөөд маш нарийн тооцоонд үндэслэсэн байна. УИХ-ын чуулган энэ 2 дугаар сарын 10-нд завсарлана. УИХ-ын гишүүд амарч байгаад хаврын чуулган 4 дүгээр сарын 5-нд эхлэнэ.
13. Энэ хооронд Оюу Толгой болон бусад том ордыг зарчихад Засгийн Газарт түвэг учруулах ямар ч байгууллага алга. УИХ-ын гишүүдийг хавар цуглахад “бүгдийг нь зарчихсан” гээд мэлийгээд зогсож байхад ер нь яахийм ?!
14. Их л сайндаа огцруулна биз. Гэлээ ч гэсэн хүссэн гэрээ хэлэлцээрүүдээ байгуулж амжих юм чинь. Тэгээд дараа нь гадаад руу гараад явчихна…
15. Ингэж монголчуудын сэтгэл зүй болон цаг хугацааг нарийн тохируулж үйлддэг хүн Монголд хэдхэн байдаг гэдгийг би олон удаа дурдаж байсан.
16. Мөн гадаадын ямар нэг оролцоогүйгээр ийм улаан цаймдаа гарсан, илт дээрмийн шинжтэй ийм адал балмад ажиллагааг манай луйварчид хийж чадахгүй гэдгийг би бүрэн итгэлтэйгээр хэлж чадна.
17. Тэгэхлээр Засгийн Газар луйвар дээрмийн үйл ажиллагаагаа маш нарийн тооцоолж, бодож төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хийж байна.
18. Энэ Засгийн Газар Монголын баялгийг ямар ч үнээр хамаагүй зарах гэрээ байгуулах цорын ганц зорилготой байгаа нь тодорхой байна. Тэд дараа нь огцруулсан ч алдах юмгүй нь нэн тодорхой байна.
19. Нэгэнт байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээс буцах хийгээд цуцлах нь Монгол Улсад ихээхэн халгаатай гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч Засгийн Газар яг үүнийг барьцаалж адгийн тооцоогоо хийсэн байна.
20. Монгол Улс, монгол үндэстний дайснуудын заль мэх нарийсч байгаа ч улам ил тодорхой болсоор байна.
21. Монгол Улсын төр бүрэн дампууралд орлоо. Монголын бүх намууд сөнөөд байна.
Одоо бол УИХ-ын гишүүн Г.Уянгын хэлсэн Үндсэн Хуулийн хувьсгалд бэлтгэж эхлэх цаг болсон гэж би үзэж байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to ХУВЬСГАЛД БЭЛТГЭХҮЙ…

  1. Хишигээ says:

    Энэ бүх бузар булай асуудлыг хувьсгалаар хална өөр зам бхгүй. Ард түмэн худалдагдсан, худалдаж авсан төртэй тэмцэх өөр зам бхгүй.

  2. Зааддаа анхнаасаа энэ ЗГ нэг л муу мэдрэмж төрүүлээд бсан лдаа. Эдийн засгийг хямраах, өмнөх ЗГ-г унагах, ЭЗ-г сэргээхээр гарч ирэх, тэгээд “Золиос ба хүлээс” нийтлэл, тэгээд санал асуулга бла бла бла… Цаг хугацаа хамгийн ухаантай нь гэдэг билүү, новшийн зүйлүүдээс залхаж бншүү 😛

  3. bat says:

    ene arai dendej baina.ene sanal asuulga geech yum yavuulj ard tvmneer toglood.ed nariiig dald …. maar yum.uuruur setgeh, huvisgal hiih tsag boljee…

  4. Амгалан says:

    Монголоор дүүрэн хужаа нар энэ саналд яаж хариулсан нь сонирхолтой.

  5. bi says:

    undsen huuliin huvisgal gej yu bdag um yamar arga zamuudtai bol yamar zorilgotoi yamar humuus terguun egneend baih estoi um be huvisgald belen

  6. Дорж says:

    Sonin .mn -ийг хаачлаа дөнгөж сая,эд юу ч хийхээс буцахаа больжээ
    эвлэлдэн нэгдэе

  7. Egel negen says:

    Ардчиллаас хойш МАН-ыг хамаг муу муухайн үүр уурхай, унагачихвал л цэнгэлийн манлайд хүрэх юм яриад байсан. АН засаг барилаа, адил даа адил годил доо годил гэдэг шиг бас л дээрдсэн юм үгүй. 25 жил найдаж, итгэж, хүлээлээ, хүссэн зүйлийн хагаст ч хүрсэнгүй. Тэгэхээр яг одоо өөр нэг хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм биш үү?!

  8. hi says:

    Buh yumaa zaraad daraa n yamar nuureeree songuulid ursulduh ve
    arai hudlaa taamaglal bna.

    • Баатар says:

      Нэгд ард түмэн зарсныг нь мэдэхгүй, тархиа угаалгасан байгаа. Хоёрт зарснаасаа заримыг нь их мөнгө оллоо гээд ардтүмэндээ тараах замаар сонгуулийн санал цуглуулна. Гуравт ард түмэн туйлдаа хүрэх тусам хямдхан худалдагдана. Гагцхүү ардчилсан мэт сонгуулиуд явагдаж л байх ёстой.

  9. altan says:

    yamar yumnii songuuli ve odoo l bosoj huvisgal hiihgui bol ulger .

  10. sainaa says:

    Та нэг асуултанд хариулж өгнө үү.

    Нэг ийм асуулт хариулт яваад байна. Үе солигдох тухай. Дараа үе нь өмнөх үеэсээ шат дээгүүр гарч байж нийгэм урагшилдаг гэлцэж байна. Энэ ч тод үнэн байх. Гээд зарим хүмүүс одоо байгаа нийгмийн асуудлууд дараа дараагийн үедээ илааршаад, намжаад, өөр сэтгэлгээ давамгайлаад аваад явах тухай ярьж байна. Ерөнхий зургаар харж. Зарим нэг нь бүр эсрэгээр, шинэ үеийнхэн бол бид нар шиг 70 жилийн даруулгагүй, одоо болж байгаа муу муухайг харж түүнд оролцож чамгүй сайн суралцаж, жинхэнэ харгис, түрэмгий, алуурчид болон гарч ирнэ гэх.

    Үе доторхи, үе хоорондох шилжилтийн талаар мдээж хэрэг онол үзэл байж л байдаг. Зүгээр манайд энэ зүйл одоо болоод ирээдүйд хэрхэн бууж байгаа нь сонин. Та ямар бодол тээж явна. Ганаа ахаа.

    Thank you

    • Ганаа says:

      Би аль эрт 2008 оны 5 дугаар сарын 4-нд “Үе хийгээд залгамжлал” өгүүлэл бичиж тулгамдсан асуудлыг онол практикийн талаас нь хөндсөн. Одоо ч миний блогт байгаа. Би нэг юмыг дахин дахин хэлээд байх завгүй байна…

    • Болд says:

      Сайнаа гуай үе шилжих солигдох ерөнхий зураг харчих гээд бгаам бол!?! талархлаа монголоороо хэлчээд, /мдээж/ гэж томролгүй “хүн” байж чадчихаад МОНГОЛдоо ГАНЦ олноо гэсэн ЭРДЭМТЭН лүү чанга хашгир за,.. эхлээд энэ ЧИНээ хийчээд олны итгэл авчаад бүлтэр хө хэхэ. Шүүмж гэхээс нөхөр ёсны сануулга гэж мэдүүл мэд, мэдэхгүй бол ЗӨВ ойж сур доо хэхэ.

  11. Nana says:

    Та аль улсын засгийн газарын захиалгаар Монголд нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалаад байна. Өөрөө хөгшин хоньны насгүй болсон юм бол үлдэж хоцорох үр удамаа бодмоор юм муу коммунист царайлса өвгөн төгзөг!

    • Ганаа says:

      Наад цэхэр чинь хардаг бол замбараагүй байдал аль хэдийн үүсчихээд байна. Монголд бүрэн дампуурал нүүрлээд байна. Үүнийг би биш төр засаг, намуудын зөрчил өдөөсөн. Монголын ард түмний дийлэнхи олонхи энэ төр засаг, намуудаас үнэн залхаж байна. Тэгэхлээр энэ бол манай ард түмний захиалга юм. Би судлаачийн хувьд болж буй үзэгдэл, бодит хандлагыг сануулан хэлж байна. Цаашид ч хэлэх болно. Би үр удмаа бодсон тулдаа үүнийг хийж байна. Иймээс чамд байцаагдахгүй ба чамаар заалгахгүй…

  12. munkhuu88 says:

    Таньд захиа очих өдрийн мэнд хүргэж наран жаргадаг алс холын нутгаас мэндчилье.
    би энд Күнзийн сургаалиас бичихээр шийдлээ.
    Эртнээс нааш хэн болов ч үхлээс зайлсан нь үгүй буюу. Харин олон ард итгэл үгүй аваас улс тогтож үл чадах бөлгөө” Таньд амжилт хүсэе. Хувьсгал гарцаагүй…… Хэзээ……

  13. munkhuu88 says:

    Олон жил төрөөр яааж тоглодгийг, олон жил ард түмэн дээрлэхүүлж хууртагдаж байсныг харлаа. Миний ард түмний зориг зүрх мохоогүй итгэл үнэмшлээ алдаагүй гэдэгт итгэж .байна.Тэд яааж баяжсаныг ард түмэн яааж ядуурсаныг харцгаа харьцуулж үзэгтүн. Нийгмийн баялгийг хэдэн хулгайчууд гартаа оруулж мангас шиг ханаж цадахгүй хахаж үхэхгүй үр удамдаа залгамжлуулж бна . ОДОО БОЛЛОО. СЭРЦГЭЭ БОСОЦГОО. ИХ САЛХИ НИЖИГНЭН ХӨДӨЛБӨЛ ХӨДӨЛТҮГЭЙ.

  14. duk says:

    bid tgd odoo yg yah yostoi yum bee “jinhene udridagch heregtei bna jijighen urialagch bish”

    • Ганаа says:

      Судлаачийн хувьд бодит хандлагыг сануулан хэлэх нь миний үүрэг. Хэрэв гэв гэнэт удирдлагагүй үйл явц өрнөвөл сануулан хэлснээс ч долоон дор юм болно гэдгийг би сайн мэдэж байна…

  15. bi says:

    nana gegch yavch mongol hun bish bidnees holhon baisan chini amind chini olziitei shuu iimerhuu urvagchid jinhene gadnii gar holoos bolgoomjil

  16. ибуж says:

    хэн санал өгчив өө би л лав өгөөгүй миний мэдэх гэр бүл найз нөхөд өгөөгүй л гэж ярьцгааж байсан

  17. Bilguun Khurelbaatar says:

    Их Эзэн Тэмү чин Чин Гис Хааны сургаалиас:

    “Гадаад дайсан бол түр зуурынх
    Дотоод дайсан бол мөнхийн дайсан юм”

  18. Anonymous says:

    Ганаа ахаа одоо яах вэ. Амь тэмцээд ухэх нь ээ

  19. Red says:

    Бид бусдыг шүүхдээ муулахдаа сайн болохоос өөрсдийгөө биш л дээ. Жишээ нь Казакстан улс ингээд хямраад том ордуудаа алдаж байна гэвэл бид яасан их шоолж муу тэнэгүүд хохь чинь мангарууд гэж доромжлох болоо. Харин өөрсдийгөө бол огтхонч анзаарахыг хүсэхгүй. Бусад улсын иргэд биднийг шоолвол бид боож үхнэ биз бид бол ухаантай улс та нар юу болчоод бднийг муулаад байна гэж.

  20. Erdene says:

    http://www.youtube.com/watch?v=6XeMA_BKppQ

    манайхны өнөөгийн байдал яг ийм л харагдаж байна.

  21. Anonymous says:

    Бид үр хүүхдийнхээ төлөө үххээс айхгүй шүү ЭНэ газар нутгийг бүрэн бүтэн байлгах гэж өвөг дээдсийн минь өчнөөн алтан амь төгссөн байх Одоо бол тэмцэнэ Бүгд газар нутаг үр хүүхдийнхээ төлөө үххэд бэлдхээс яая гэхэв Ард түмэн Монголд аюул нүүрлэсэн үед хятадын үр угсаа нар зайлах л байх л даа

  22. Erhem says:

    Neeree huvisgal gargahl heregtei bh daa.Ene buzar shunalin tulamnuudiig zailuulahad.Avilgal alban tushaal mongonii aalzni torond hulegdsen nugeltenguud.Gehdee tsag ehelsen baigaa.Tengeriin tsag…

  23. Zorig says:

    МУ-н үндсэн хуульд төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглосон бдаг ., гэхдээ цаг цөвийн иргэдийн амьжиргаа тарчиг, му-н хууль цаасан дээрээс цааш хэрэгжих хэрэгжихгүй дээ тулсан энэ цагт хувьсгалын цаг ойрхон ирсэн гэж бодогдож байна., тэхдээ хувьсгал гаргах., гарсны дараа яахуу гэдгийг төсөөлөхөд: сайхан төсөөлөл бодит бдал 2 их зөрөх вий гэдгийг тун сайн бодох хэрэгтэй бх.,

  24. Zorig says:

    Үндсэн хуультай холбогдуулж хэлэхэд ард түмэн засаглах эрхээ үнэхээр эдэлж чадахгүй байна, УИХ-н гишүүдийн тоог олон болгож эрх мэдлийн эрхийг саармагжуулж, илүү олон төлөөлөлтэй байх хэрэгтэй гэж санагддаг, хувьсгалын өмнө энэ мэт өөрчлөлтийн салхийг зүтггүүлээд үзүүштэй ч гэж бодож байна.

  25. Болд says:

    Reblogged this on Ганболд and commented:
    Энэхүү МОНГОЛ /нутгаа, улсаа, гэр бүлээ, өөрийгөө, олон/-оо залилан буй хулгай худлын эсрэг нийтээрээ тэмцэн үнэнг нээх ёстой ч, бодлоготойгоор чамгүй их мөнгө хөрөнгө заран хийгээд бгаа луйварчдийг илчлэх, зогсоох, ирээдүйг өнөөг олондоо таниулах зам амаргүй, амь нас ч золих бэрх цагт “энэхүү нийтлэлийг уншиж мэдэх” нь бидний ухаан сэтгэлийг нээх юм.

  26. Болд says:

    Хувьсгал гэдгийг хүний өөрийхнөөр нь ялгаж устгаж цэмбийлэх гэж та бид бодоогүй гэж найднам. Угтаа болохгүйг орвонгоор нь шинэчилж ирээдүйгээ бат нот ЧИГлүүлж тодорхойлж, нийтээрээ сайн сайхан дэвшилд олноороо очих СОНГОЛТ гэж би бодох юм.
    Үүнд очих арга зам олон чиг ҮНЭН ЗАМ ганц. Үүнийгээ л нийтээрээ олох хэлэх чухал бхоо…

    • Жавхаа says:

      Хувьсгал хийснээс миний ойлгож байгаагаар 2 танхимтай хурал байгуулах хэрэгтэй. Урьдных шиг, Бага хурал нь их хурлаа хянаад байх, тэрнээс биш тухай бүр ард түмнээсээ асуугаад асуулга явуулаад байх шаардлагагүй, тэр болгонд нь ард түмнээ чирэгдүүлээд байх шаардлагагүй. Эхний ээлжинд энэ бидэнд тохирно, гэтэл яагаад бага хурлыг тараасныг би мэдэхгүй, бодвол тэр үеийн хөрөнгө мөнгөний гачаал, бушуу туулай борвиндоо баастай үлгэрийн харгайгаар орсон юм шигээ. Саналын ижил тэгш эрх гэдэг бол байж болшгүй алдаа гэж би хардаг. Ялангуяа та нарын дургүй популист гэдэг хүмүүст нэн тааламжтай сонголт шүү дээ. (Танд биш шүү) Энгийнээр хэлэхэд ухаантай хүний нийт олонд хандаж хэлсэн үг, цөөн хэдэн сэхээтэнд ойлгохуйц хүнд хүрэхийн хооронд хичнээн их ялгаа байдгийг ямар их ойлгосныг яаааааана, ихэнхи нь эсрэг.
      Орон нутгаас их хурлын биш бага хурлын гишүүн сонгодог байх хэрэгтэй гэж би ойлгож байгаа, Ийм шийдэлд хүрвэл ядаж л хувьсгал гаргахгүй байх боломжтой биш үү.
      харин орон нутгийн эрх мэдлийг хумьж салан тусгаарлах байдлын эрх мэдлийг хуулинд ч, хуулиар гадуур байсан ч тусгаарлах хэрэгтэй. Хаха, сүүлийн өгүүлбэр хууль мэдэхгүй муу пацаан гэх л байх, гэх дээ л… тэр 13-р зууны үед элчийг алж болдоггүй ёсыг тэр үеийн бүх тивд мэдрүүлсэн ард түмэн шүү дээ. Одоогоор бол элчин сайд гэж нэрлэдэг шүү дээ. Тээр нэг жил (2004 онд) намайг Энэтхэгт байхад Пакистан, Афгаснитан, Хойд Энэтхэг гаралтай боловсролтой хүмүүс надтай илт хүндэтгэлтэй харьцаж байхыг бусад нөхөд маань их л гайхаж байж билээ… Түүхэнд олон баримт бий. Түүх гадарладаг хүмүүс монгол хүнд сайн хандаж байхыг бишгүй дээ л харлаа, гоё л байдаг юм, тэнэгүүд нь биднийг алуурчин, тонуулчин дээрэмдэгчид, соёл мөхөөгчид гэж хэлж байхыг ч зөндөө л харлаа. Хамгийн сайн бас муу гэж болох 2 том хөршөө бид өөрсдөө байгуулчихааад одоо энэ 2 чинь манай түүхээс идэж өгч байгаа нь илт байна. Сүүлдээ хадуурчиж, уучлаарай.
      Баахан юм бичснийхээ дараа Эрдэнэгийн хэлснийг харав… хадуурчиж…

  27. Сайхнаа says:

    Нэг санал байнаа. Баярцогтыг огцруулахаа ард түмнээсээ асуучих уу?

  28. Erdene says:

    Үндсэн хуулийн хувьсгал гэж Уянгын хэлж байгааг маш сайн ухаарах хэрэгтэй. Хальж гаргахгүй байх нь энэ ухаарлаас эхтэй

  29. G.Batjav says:

    Жавхаад: Дахиад нэг бага хулгайч гарч ирээд, том хулгайчаа хянана гэж байхгүй байлгүй дээ. 10 жилийн өмнө бол энэ үлгэрт итгэж болох л байлаа. Ганаа ахын сануулж байгааг дэмжиж байна. Тос дотроосоо өтвөл аюлтай байдаг байхаа? Тэгвэл тэр өтсөн тосны өтийг нь авсан ч, үнэр нь байж л байна. Тогоотой нь холхон асгаж орхиод тогоогоо ч тосоо ч шинээр нь эхэлсэн нь дээр. Одоо нэг их нялуураад байх цаг биш.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: