ОДОО Ч ХӨВӨРНӨ ДӨӨ, ХАРИН ХААШАА ХӨВРӨХ НЬ СОНИН…

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 5 хүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал дэвшүүлэв. Оюу Толгойн асуудлаар зөвлөгөө авахаар гадаад руу мөнгө шилжүүлжээ, нөгөө туучий нь. Энэ асуудал өвсөнд тавьсан түймэр мэт шуугиан дэгдээв. Асуудал ганц С.Баярцогттой холбоотой гэж олон хүн бодож байтал АН, Засгийн Газар үүнийг “бузар булай гүтгэлэг” хэмээн нэрлэж хариу “няцаалт” хийв. Асуудал ингээд ирэхээрээ цаана нь олон томчууд холбогдох нь нэн тодорхой юм. АН, Засгийн Газар “няцаалт” хийснээрээ өөрийнхөө болон зарим томчуудын маанийг унших ажилд давхин оров. Энэ талаар тун товч санаа өгүүлсү.

Г.Уянгын гарт байгаа давс
Энэ Засгийн Газар угаасаа л мордохын хазгай байсан юм. Гэвч түүний хамгийн эмзэг цэг нь С.Баярцогт байв. Гинжээр бол хамгийн муу, сул цагираг нь байв. Бусад нь яаж ийгээд ачаагаа дааж болохтойгоо бол С.Баярцогт бол тийм биш. Хэрэв бүхэл бүтэн гинжин хэлхээний нэг цагираг тасарч тэр нь хэлхээний яг гол дунд байвал яахав ?!
Ийм нөхцөлд нийт хэлхээ биш, цагираг тус бүрийн бат бэхийг шалгаж, бөхөлж чангалж байж нийт хэлхээгээ авч үлдэх ёстой нь мэдээж хэрэг. Эсвэл муу цагиргаа авч хаяад бусдыг нь шууд залгаж болно. Олс дээсээр ч болтугай аргацааж болно. Гэтэл Ч.Сайханбилэг тэгсэнгүй. Хар залуугаасаа “хосоороо” яваад сурчихжээ. Өөрсдийгөө гинжин хэлхээ биш, ямар нэг хуримын бөгж гэж санажээ.
Ийм байлаа ч гэсэн “хаан бугуйвч”, “хатан сүйх” хоёрыг холбосон гинжин хэлхээний бусад цагираг байж л таараа. Тэрхүү хэлхээ С.Баярцогт гэсэн муу цагиргаас болоод тасрах дээрээ тулав.
Яасан гэхээр энэ Засгийн Газарт угаасаа сүжиггүй байсан, УИХ-ын Г.Уянга хамгийн муу цагиргийг нь олоод харчихжээ. Харахаар үл барам одоо түүний хөгийн факт дээр “хүчил шүлт” асгаад инээгээд зогсож байна.
Уг нь ухаантай хүмүүс бол нэг тэнэгээрээ туг тахидаг байтал АН, Засгийн Газар бүгдээрээ үхэхээр шийдэв. Одоо бол хамгийн эмзэг шархных нь дээрээс давсаа үйрүүлж цацах уу, бөөнөөр нь цацах уу гэдэг нь Г.Уянгын мэдлийн хэрэг юм. Энэ асуудлыг олон хүн цааш хөвөрдөх нь дэндүү тодорхой, харин хаашаа, яаж гэдэг нь бидэнд нэн сонирхолтой.
Асуудлын дэс дараа
Энэ Засгийн Газар яаж байгуулагдсан нь одоо бараг тодорхой болов. Монголын Оюу Толгой болон бусад ордыг гадаадад зарах тохироог гадаадтай болон томчуудын түвшинд нэгэнт хийсэн байна. Энэ талаар би “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа, хө”, “С.Баярын түүхий хоол”, “Монгол хэдэн Засгийн Газартай вэ”, “Чөтгөрийн” тойргийн учир”, хамгийн гол нь “Золиос ба хүлээс” аналитик өгүүллүүддээ тодорхой бичсэн.
Засгийн Газар Оюу Толгой болон бусад ордыг зарах шийдвэрийг аль эрт гаргаж, маш олон үйлдлийг хууль бусаар далдуур хийж ирсний зөвхөн нэг нь энэхүү мөнгө шилжүүлсэн явдал юм.
Монголчуудаас 17 тэрбумыг авах гээд байгаа “Painter Law Firm” гэгч ямар байгууллага вэ ?
Энэ компанийг үүсгэн байгуулагч нь Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар юм байна.
Тус компанийн веб сайтаас иш татъя:
“Манай практик: иргэний хэрэг болон бизнес-төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг.
Бид иргэний маргаанд: шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, харилцагч нарын бизнес-маргааныг төлөөлж, шүүхийн асуудлыг шийдвэрлэх арилжааны өргөн практиктай.
Бизнес-төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд: бид гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь манай захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар бүх дэлхийд, түүний дотор нийлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгдөг.
Манай захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх (???), итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авахаар болбол манай хуульчид тэнд байна.”

Эндээс үзэхэд энэ компани манай Таван Толгой мэтийн дэлхийн хэмжээний том төсөлд зөвлөгөө өгөх ямар ч чадвар, туршлагагүй нь тов тодорхой байна. Гэвч манай “аваргууд” ийм л компаниас “зөвлөгөө авахаар” сонгон авчээ.
Таван Толгойгоо “гэрээслэл” болгон үлдээх гээгүй юм бол ийм тэнэг компанийн хэрэг огтхон ч алга. Энэ явдал өнөөдөр эхэлсэн юм биш.
Манайд батаарын асуудал мандаж байхад “Painter Law Firm”-ын эзэн, АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Парри Юьрс нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс Батаарыг авчрах хэрэгт оролцжээ. “Painter Law Firm” АНУ-д болсон шүүх хурал дээр монголыг төлөөлж оролцож байсан ба үүнийхээ төлөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Роберт Пэйнтер “Алтан гадас” одон хүртсэн юм. Ямар ч гэсэн “Painter Law Firm” Ц.Элбэгдоржтой олон жил “үерхэж” байгаа юм.
Энэ үйлчилгээний төлөө тэд мөнгө авсан байх учиртай бөгөөд энэ талаар Монголын хэвлэл мэдээлэлд юу ч гараагүй юм. Нөгөө талаар манайхаас дутуугүй хүнд сурталтай америкийн шүүхийн систем асар хурдан ажиллаж ердөө л хэдхэн сарын дотор батаарын асуудлыг шийдсэн нь анхаарал татдаг юм. Энэ ажилд америкийн тусгай албад хүртэл оролцсон юмдаг. Тэгэхлээр “Painter Law Firm”-ыг улс төрийн шинж чанартай “зохиомол” (подставный) фирм гэж хардах бүрэн үндэслэл бий.
Үүнийг монголын Засгийн Газрын далд үйлдэл баттай харуулдаг юм.
1. Оюу Толгой хөдлөөгүй байхад яахаараа “зөвлөгөө” авдаг байна гэсэн асуулт гарна. Дөнгөж саяхан л зарах уу, бүсээ чангалах уу гэдгийг ард түмнээсээ “асууж” шийдэж байгаа биз дээ. Энд Засгийн Газрын бульхай баригдаж байна. Тэд шийдвэрээ аль хэдийн гаргачихаад, зөвлөгөө өгөх компаниа сонгочихоод мөнгөө шилжүүлчихсэн байна. Энэ чинь новшийн зан биш гэж үү ?!
2. Асар их 17 тэрбум төгрөгийн зөвлөгөө авахаар бол гадаадын зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлах ёстой. Ийм юм болсонгүй. Ямар ямар хууль зөрчсөнийг би биш, УИХ, ард түмэн тооцно биз…
3. Оюу Толгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад “зөвлөгөө” авах болохоороо хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон “гэрээслэл” хийж өгдөг жижиг компанийг сонгож байгаа нь гэмт хэрэг биш юм уу ?!
4. Мөнгө шилжүүлэх шийдвэрийг хэн тулгасан, хэн гаргасан байхав ?! “Хамтаараа” гаргана гэж л лав байхгүй. Эсвэл Засгийн Газар, эсвэл үүнийг Засгийн Газарт тулгасан хүн байх ёстой л доо. Одоо “хэнийгээ барьж өгөх асуудал” манай дээдсийн хувьд амин чухал юм. Ард түмнийг “сонго” гэдэг улсууд одоо өөрсдөө “сонгох” л болж дээ…
5. Интернетийг хянах, интернетэд гарсан өмнөх мэдээллийг устгах гэсэн оролдлого гарах болов. Энэ нь Ч.Сайханбилэгийн Харилцаа Холбооны Газрыг удирдаж байсны ид шид байх. Гэхдээ энэ бол үлэмж хоцрогдсон, мөн мангуу тэнэг үйлдэл мөн.
Хаашаа хөврөх бол…
Хаашаа хөвөрдөх нь одоогоор тодорхойгүй. Үүнийг Г.Уянга л мэддэг байх. Би бол дээшээ л хөвөрдөнө гэж бодож байна. Ингэвэл ч харин төр эргэнэ гэдэг нь болно байх…
Ингэхэд манай аваргуудаас Оюу Толгойтой холбоогүй хүн гэж байдаг бил үү ?! Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр, Сү.Батболд нарыг бол ярих ч юм биш. Ц.Элбэгдорж ч гэсэн зүгээр байгаагүй л байх. Баримт ч эхнээсээ гарч л байна…
Ингээд “бүх тулнууд” бөөнөөрөө гараад ирвэл ёстой үлгэр биелэнэ гэдэг болох байх. Үгүй ядаж хэд гурвыг “нядлах” байлгүй дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ОДОО Ч ХӨВӨРНӨ ДӨӨ, ХАРИН ХААШАА ХӨВРӨХ НЬ СОНИН…

  1. Anonymous says:

    amjilt, ganaa!

    • Anonymous says:

      Bataar gedeg ednii mungu ugaasan togloom yum bishù neg ni gargaad nuguu ni avchraad show

  2. dd says:

    Олигтойхон үзэхгүй бол бас л нэг тоглоом болоод өнгөрнө дөө барах болов уу

  3. bat says:

    yaj huvruj bol doo gej, harj l baiya daa, uudgui amitad, mongol uls ard tvmend iim yumnuud yamar ch hereggui shtee…

  4. ganba says:

    эндээс яаж гарах зөвлөгөөгөө авчихсан байгаа байлгүй дээ, дээдсүүд маань

  5. batjargal says:

    GANAA AHIIN PROGNOZIIN DAGUU UIL YAVDAL URNUJ LUIVARCHID BUGD IL GARAH BOLTUGAI

  6. Anonymous says:

    tsaad luuvirchid gartsaa olood l bgaa bhaa.gantsiig ch gesen hayatad shig tsaazlah yumsan daa

  7. Anonymous says:

    huujaa nar shig tsaazlah yumsan daa.amjilt

    • Dok says:

      Elbegee alsiin haraatai bolohooroo oorsdiigoo tsaazluulah yalaas avarch, tsaazgui oron bolgoson bishuu?

  8. mas says:

    amjilt iim duu hooloig ard tumend bainga hurgej bval ed shilen dans shigee shilnii tsaadah uildel ni tod haragdana shuu

  9. Anonymous says:

    Demjij bnaa elbegee toriin xutguur bnaa

  10. Anonymous says:

    Oyutan minii melmiig neej ogdog tand bayarlaj yavdag shuu tanii niitleliig unshij yu blod bgaag l joohonch gsen medej avdag

  11. gns says:

    Дараагийн нийтлэл яасан бэ?

    • Ганаа says:

      “Дараагийн” нийтлэлийг би 2014 оны 11-р сарын 22-нд “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа, хөө” өгүүлэлдээ аль хэдийн биччихсэн. Тэрийг дахиад унш…

  12. regzen says:

    Хөөрхий монгол минь хэзээ хөл толгойгоо олно доо. Хөгшин хүн миний нас Монгол орон зөв замд орохыг үзэхгүй бололтой. Бидэнд 1. удирдагч жинхэнэ монголын төлөө гэх сэтгэлтэй /хульхи хошгируулдаг биш/ 2. үндэсний үзэл /үндэсэрхэг биш шүү/ 3. үнэнч сэтгэл /монголын “за” андгаар буй за гэж байсан шиг нь/ 4.эв нэгдэл /идэх уух хульхидахдаа эвсэж чаддаг шиг биш/ 5. монгол эх ороноо гэх сэтгэл /аль сайхан газарт нь очиж архидаж зураг авч онгирох биш ухсан газар огтолсон мод алсан амьтан хараад зүрх өвдөх шүү/ дутагдаад байх шиг санагдах юм.

  13. mn says:

    “оюу толгой”, таван толгой гэх мэт мега төсөл гэдэг нь монголын нэртэй хэдхэн бүлэглэлийн уурхай баялаг болж, “Ардчилал цөөнхийн эрх ашгийг хамгаална” гэдэг байдаг харин монголд баян нь цөөхөн үү, ядуус нь цөөхөн үү? 25 жил ардчилал хүний эрх гэж хашигарсан хүмүүс ашиг сонирхолоо хамгаалж байгаа нэрэн доор ядуу ард түмэн ээ дээрэмдэж байна. Бид одоо юу хийж яавал зохиолтой

  14. Anonymous says:

    Togtooj chadval gemt hereg mon.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: