“СЕНТАРРА ГОУЛД” БА МОНГОЛЫН АРД ТҮМЭН

Манай эрх баригчид дандаа новшийн юмтай орооцолдож дандаа новшийн ажил хийнэ ээ. Үнэн дургүй хүрмээр шаарууд. Энэ тухай өгүүлсү…

Энэ өдрүүдэд Кыргизийн Засгийн Газартай Stans Energy компанитай зарга үүсгээд байна. Учир нь Киргизийн Засгийн Газар алтны асар том Кумторын орд газраа ашиглах гэж Centerra Gold-той хамтарсан үйлдвэр байгуулах гэж байгаа юм. Манайхаас хамаагүй ухаантай, хамтарсан үйлдвэрийн гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл Stans Energy компанийн зарга гараад иржээ.
2014 оны 10 дугаар сард Канадын Онторио мужийн Дээд шүүх канадын уулын олборлох Stans Energy Corp-ын шаардлагаар “Кыргизсталтын” ХХК-д хамаарч байсан Centerra Gold-ын 47 сая хувьцааг царцаасан байна.
Энэ шийдвэрийг Кыргиз Улс газрын ховор металлын Кутасай II ордын газрын хэвлийг ашиглах лицензийн гэрээг сунгасан нь хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх шүүхийн ажиллагаа Кыргизэд эхэлж, 118,2 сая долларын өр төлөх тухай Москвагийн Худалдаа-аж үйлдвэрийн Танхимийн дэргэдэх Арбитражийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж гаргасан аж.
“Хэрэв Кыргиз улс энэ маргаандаа ялж чадахгүй бол Stans Energy компани Centerra Gold-ын хувьцааг алдагдлынхаа нөхөн төлбөр болгож авах юм. Ингэснээрээ Кыргизийн Засгийн Газар Кумторын орд газрыг эзэмших хамтарсан үйлдвэрийн талд хүрэх хангалттай тооны хувьцаа олж чадахгүйд хүрэх болно” мэргэжилтнүүд дүгнэж байна.
“Кумтор” төслийн асуудлаарх кыргиз, канадын төлөөлөгчдийн хэлэлцээрийн сүүлчийн шат энэ оны 2 дугаар сарын 7-нд эхэлжээ.
Дүгнэлт
1. Монголын эрх баригчид дэвэн дэлхийн хамгийн шилдэг луйварчдыг санаатайгаар сонгон олж хуйвалдаанаа хийж байна.
2. Гачууртын хуйвалдаан Киргизийн будлиантай олон сэжмээр шууд холбоотой нь тодорхой байна. Кыргиз, Монгол хоёрт яг ижил цаг хугацаанд, яг ижил компаниуд, яг ижил асуудлаар ингэж хутгалдах магадлал байхгүй.
3. Монголчууд Кыргизэд алдсан Centerra Gold-ын өрийг Гачууртынхаа ордоор төлөх гэж байна гэсэн шууд дүгнэлтийг би хийж байна.
4. Ц.Элбэгдорж Кыргизэд очиж: “Та бид адилхан хөх оортой (толботой) ах дүүс” гээд байсны учир одоо тайлагдаж байна. Мөн түүний гадаад эдийн засгийн холбоо сүлбээ ил болж эхэлж байна.
5. Кумторын орд газраас болж Кыргизийн анхны Ерөнхийлөгч А.Акиев унасан, удалгүй бас л Кумторын ордоос болж тэнд “өнгөт хувьсгал” гарч Бакиев гэж бас нэг Ерөнхийлөгч унасан.
6. Монголчууд Гачууртынхаа ордыг Кумтор шиг болгохгүйн тулд Ц.Элбэгдорж болон Засгийн Газраар, түүнчлэн АН, МАН-аар “туг тахихад” манай ард түмнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
7. Сентерра Гоулдын Монгол дахь хувьцаа эзэмшигчид: Монгол Эрдэнэ компани, Морисон Кнудсен, Алтай трейдинг, бас АGR Libited цаана нь байдаг гэдгийг олон хүн мэдэхгүй ч судлаач хүн мэддэг юм.
8. УИХ-ын гишүүн Г.Уянгын Гачууртын болон бусад асуудлаар тавьсан улс төрийн шаардлага туйлын зөв, төгс үнэлэлт юм.
9. АН, МАН-ын мөнхийн хуйвалдааныг таслан зогсоох нь монгол үндэстний хойшлуулшгүй бодит зорилт мөн.
10. Эрх баригчид энэ бусармаг бодлого, үйлдлээ энэ чигээр нь үргэлжүүлэх аваас Монголын ард түмний бослого тэмцэл мандтугай !!!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to “СЕНТАРРА ГОУЛД” БА МОНГОЛЫН АРД ТҮМЭН

  1. bi says:

    MANDTUGAI !

  2. batjargal says:

    GANAA AH YAG ZUV DUGNELT GARGASAN BAINA. TA SHUU

  3. regzen says:

    Баярлалаа Монголчуудын оюуны нүдийг нээж ухаан ормоор үнэнийг бичдэгт, эх ороноо гэсэн гуйвашгүй зүрх сэтгэлд тань баярлалаа хүү минь. Монголчууд бид яагаад ийм эв нэгдэлгүй, монгол үндэстэн гэдэгээрээ бахархах сэтгэлгүй, ирээдүйгээ харж мэдэхгүй, бие биеэндээ итгэх итгэлгүй, бие биенээ хайрлах хүндэтгэхээ болив. Энэ хэвээр удвал бид мөхлөө Монгол цустай хүнд энэ ТӨР хэмээн тоглож буй хульхи хольцтой нөхөд монголыг буруу тийш чирч хөтөлж буй нь мэдрэгдмээр юм Ядаж амьтны биеэ, сүрэгээ хамгаалах мэдрэмж төрмөөр юм

  4. Anonymous says:

    Монгол улсыг зориудаар будилуулж мохоож хорлож байна.

  5. Ганаа says:

    “Сентарра гоулд” Кыргизийн Кумторын ордын нөөцийг 2013.12.31-нд 8.5 сая унци гэж б/наа 2014.12.31-нд 6,1 сая унци гэж “дахин” тодорхойлжээ. Ингэснээр Кумторын ордын нөөц үйлдвэрийн боловсруулалтыг тооцоод 1 жилд 1,6 сая унциар багассан б/а. Шалтгаан нь: ууланд өөрчлөлт гарсан.

  6. Anonymous says:

    Алтай трейдинг ХХК цаана нь байгаа бол Сү.Батболд болоод түүний нөхөд байна

    • Ганаа says:

      Дөнгөж одоо мэдэж авч байгаа бол чамд баяр хүргэе…

  7. bat says:

    ed nar tsaaguuraa iim bgaa.boroog yalaa? huu hamaad yu ch vgvi bolgood hayasan shvv dee. odoo bas davarch bna…

  8. уншигч says:

    Эх орныхоо газар шороого ингэж самарч байгаа хүмүүсийг ер нь яаж зогсоодог юм бол. Тэр эрх мэдлийг нь буулгаад авдаг арга байна уу.

    • Ганаа says:

      Чи муу новш монголчуудыг өдөөн хатгана гэж бодож байвал эндүүрч. Би Та нарыг үнэртээд л мэднэ. Хамгийн эхлээд чам шиг өдөөн хатгагч новшнуудыг илчилж устгах хэрэгтэй…

  9. Anonymous says:

    Ogt oilgomjgui tor uuseed ardchilal gej huuraad 20jil bolov

  10. Norov Batuka says:

    niitlel naraa shuud fb twitterd share hiideg button hiimeer yum bn shd sudlaach ahaa.

  11. Bayaraa Khad says:

    Huyagaa ah aa tanid mash ih bayarlaj yavdag shuu!Tand mongol ulsiin ard tumen ter tusmaa uvug ezeguudiin maani eh oronch sunsnuud talrhaj harj baidag n garzaagui! Amjilt!😊

  12. Anonymous says:

    БАТЗАНДАН ГУДАМЖНЫ ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙХДАА ТАНААС ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВДАГ БАЙСАН ГЭТЭЛ ӨНӨӨДӨР ЮУНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙСАН Нь ТОДОРХОЙ БОЛЛОО.

    • Ганаа says:

      Чи юундаа нуугдаад байгаам ?! Наад асуултаа Батзандангаас асуу. Ганаа ахын үгэнд хэр зэрэг орсон гэж ?!

  13. sdfgs says:

    centerra 33% -g kyrgiziin gasgiin gazar ezemshdeg, http://www.kyrgyzaltyn.kg/en/invest-proekti/46-proekt-kumtor

    • Ганаа says:

      Тэгээд тэр нь бүхэлдээ барьцаанд байгааг чи хэлсэнгүй…

  14. Mad man says:

    Сая бас Киргизд Латви эзэнтэй хувийн банкийг Киргиз улс хүчээр улсынх болгож хураан авсанаас Латви эзэн нь Парисын шүүхэд хандаж Киргизийн ЗГ энэ хүнд хохирлын барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргуулаад дараа нь Канадын шүүхэд хандсанаар Сентерра Гоулдэд байдаг Киргизийн ЗГ-ын эзэмшлийн 20 сая доллартай тэнцэх 6,5 сая ширхэг хувьцааг бас царцаалгасан байна лээ. Манай маанагууд хүний өмч хөрөнгө руу ингээд дураараа халдаад байвал ОТ дахь хувьцаагаа ч бас хураалгаж мэднэ дээ

  15. ulzii92ulzii says:

    Лениний хөшөөний тухайг хождож уншлаа гэвч танд нэг зүйл хэлэх зүйтэй гэж бодов.Монголыг өнгөний өвчнөөр сөнөж байсан гэдэг бол худлаа домог. Орос эмчийн сүүдэр ч тусаагүй өвөрлөгч нарыг нарыг хэн аварсан байх вэ. Одоо өвөрлөгч нар хятадад хядуулж хэлмэгсээр байгаа боловч 4 сая хүн байгаа гэдэг. Хятад Япон л лав авраагүй байх. Европ тэр чигээрээ тэмбүүнд дийлдэж Франц, Английн хаад, Оросын Их Петр, догшин Иван хүртэл өвчтэй байсан ч эдгээр улс байж л байна. Оросын зохиосон домогт бид одоо болтол тан шиг нь хүртэл итгэдэг нь эмгэнэл. Өвөг дээдсээ муугаар бодох нь бүх юмыг урвуу болгож байгаа юм. 1900 оны эхээр Хүрээнд олон жил ажилласан “Бүдүүн эмч” гэгддэг Санжмятав арьс өнгөний өвчин голдуу хүрээнд тэр тусмаа лам нарт бий. Харин хөдөөд бараг байхгүй. Эрүүл мэндийн хувьд сайн чийрэг биетэй гэсэн бол Ларсен, Майский, Прежевальский нар биднийг их эрүүл чийрэг улс, Мөхөж байгаа гэж зарим нь үздэг буруу гэсэн байдаг. Тэдний номыг бараг гаргахгүй байж Сэрэлт киног баяр болгоноор гаргана. Бидний дээдэс муухай. Бид сайхан юм уу хаашаа юм. Дээр үеийн монголчууд эрүүл мэндийн хувьд бусдыг атаархулахаар байсан юм. Одоо л хамгийн адагт ороод байна. Би энэ талаар 10 жилийн өмнө “Тарган мах уу, Таримал ногоо юу” гэсэн ном бичиж мах өөхөө идэж, ногоо жимс бага ид гэж ярьдаг байлаа. Даанч эрүүл иргэнтэй байхыг сайд нар хүсдэггүй бололтой. Энэ талаар бүр судалгааг “Наука и жизнь” -н бүх дугаарыг уншлаа. Эрэдмтэд хэзээ ч мах өөх хортой гэж хэлээгүй байдаг аж. Эцэг өвгөдийн маань хоол л зөв байж гэдгийг батална. Би эмч биш чгэсэн өөрийгөө судлаач гэж үзэн өвчний талаар дамаа монголчуудын талаар судалж байна. Бүгд биш ч зарим нь зөв боловуу. Л. Өлзий.

    • Ганаа says:

      1. Ларсен, Пржевальский, Майский нарын номонд тэгж бичээгүй. Тэдний зарим нь монгол хүнийг чийрэг гэсэн болохоос эрүүл гэж хэлээгүй. Харин ч Хүрээнд байсан эмч нарын ярианаас өвчний тухай тодорхой иш татсан байдаг. 2. Хот хүрээний лам нар зун цагт хөдөөлдөг байсан. Энэ нь өвчин тархах нэг гол суваг болдог байсан. 3. Мах өөх идэх болон тэмбүү өвчин хоорондоо ямар ч холбоогүй. 4. Тэмбүү өвчний талаарх нэн тодорхой судалгаа байдаг. Үүнийг чамаас өмнө асар олон хүн судалсан, түүнийг би мэддэг болоод ярьж байна. Чамд ямар ч судалгаа байхгүй…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: