МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”

Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш…
Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна…

“Эртний” хэлхээ холбоо
Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Пэйнтэр хууль” зөвлөгөө өгөх компанийн захирал Роберт Пэйнтертэй эртний танил. Бүр оюутан байхын танил ажээ: (http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)
Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагыг удирджээ:
(http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx)
Бүр 2003 онд Ц.Элбэгдорж Техаст “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296
2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211)
Энэ Натан Куупер гэгч хуульч мэргэжилтэй, хуурамч компани байгуулж виз гаргадаг хууль бус үйлдлэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges) 2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:
(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)
2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)
Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html)
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)
Роберт Пэйнтэр Техаст байдаг “Energy Group of South Texas” компаний эзэн Larry Ewers-ийн өмгөөлөгч. Ларри Эверс нь бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байсан. ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан) Роберт Пэйнтер түүнийг шүүхэд өмгөөлжээ: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Энэ Ларри Эверс гэгч ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1)
Р.Пэйнтер 2011 онд Л.Эверст Монголын нүүрс, болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Улмаар өөрөө Ларри Эверсийг Монголын эрх баригчидтай танилцуулахдаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх чадвартай гэж итгүүлсэн байна. Ларри Эверс мөн ондоо Монголын “Бодь” компанитай гэрээ байгуулжээ: (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16 /james-passin-the-american-who-bought-mongolia#p2)
Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Л.Эверс өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичжээ:
http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew)
Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34)
Энэ тухай “Голомт” ЦЭХ-ийнхэн эртнээс сонирхож хэлэлцэж байсан ба энэ талаар өрнөсөн фейсбүүкийн яриаг эндээс уншиж болно:
(https://www.facebook.com/deegdalantai)
“Голомт.орг”-оор юу ярьсан бэ ?
Энэ мэдээллийн мөрөөр анх орж энэ ажлын эхлэлийг тавьсан Голомт-ЦЭХ-ний Амарлин, Дэлгэр нартаа талархал илэрхийлж байна. Тэдний жинхэнэ нэрсийг нь нийтэд хэлэх болоогүй. Даанч хэнэггүй монголчууд тухайн үед нь тоогоогүй болохоос. Голомт.ЦЭХ-ийнхөн интернет орчинд үнэхээр гайхалтай ажилладаг сүрхий залуучууд байдаг юм. Одоо жил, жил гаруйн өмнө “голомт.орг” сайтад болон одоо бусад сайтад энэ талаар юу ярьсныг товч хүргэе:
…Тэднийг тагнах гэж Монголын Засгийн газар хэдэн зуун мянган еврогийн тоног төхөөрөмж худалдан авч, тэр илрээд нүдний булай болсон. Тэд “Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байна. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)
Р.Пэйнтэр “Монгол улсад хөрөнгө оруулдаг АНУ-ын компаниудад зөвлөдөг”, “Т.Батаар динозаврын яс алдагдахад Ц.Элбэгдорж өөрийн хамтрагч Р.Пэйнтэрээсээ тусламж гуйж, тэрбээр ясыг Монголд эргүүлж авчирсан тул түүнийг “Алтан Гадас” одонгоор шагнажээ. Харин “одонт найз” нь “Эрдэнэс-Оюу толгой” компанид ямар зөвлөгөө өгч байгааг Ерөнхийлөгчөөс л асуух хэрэгтэй юм байна” гэжээ.
Тэд “Ц.Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. “Ц.Элбэгдорж болон түүний нөхөд бас “Газрын хууль”-ийн цаана байгаа гэж хардаж байна, “TNC” гэгч ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа 76 гишүүн эрх мэдэл нь хязгаартай нэг хүнд “бариулж” байна гэхээр ямар хүмүүсийг сонгосноо ард түмэн харж байгаа… Бүгд хамтарч байгаа байх аа, нийлээд ийм юм хийж байгаа… Жишээ нь С.Баярцогт байна… энэ мөнгийг төсөвт суулгасныг мэдэн будилж гарын үсэг зурж байгаа. Оффшор данс нь илэрчихээд байхад Ц.Элбэгдорж /С.Баярцогтыг/ яах ч үгүй байгаа биз дээ…Тэгэхээр бүгд нэг тал хамтарч хийж байгаа, нэг л өдөр тэсрэнэ дээ…” гэсэн байна.
Одоо хэлэлцэж байгаа хуулиуд болон хуулийн төслүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдоржоос ард түмэн нэг удаа асууж, шалгаах цаг болсон. Дандаа импортын хуулиуд, төсөл гэдэг сайхан нэрээр орж ирээд манай улс, ард түмний эрх ашиг тусаагүй хуулиуд батлагдаад байна. (Энэ талаар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх явцдаа юм уу, эсвэл хаалттай хуралдаан дээр асуух ёстой байх…)
Хуулиндаа ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа тавих ёстой, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тайлангаа тавьж байсан удаа байна уу? “Шударга” Ерөнхийлөгч хуулиа зөрчөөд байна шүү дээ! Магадгүй ард түмнээс сонгогдоогүй болохоор тайлан тавих шаардлагагүй гэж боддог юм болов уу?
Энэ хэргийг судлаад байхаар “Бодь” группын нэр бас олон таарч байна. Лу.Болд чинь одоо үлдсэн хоёр жилдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулиа батална гээд байгаа ш дээ… Хамгийн гол нь эдний дараагийн алхмыг ард олноороо ярьж хэлэлцэж, хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. (Үнэндээ энэ хуулийг Лу.Болдтой УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хамтран санаачилж, УИХ-д оруулсан, тэдний хооронд нэг тойрогт дэвшиж ялснаас өөр холбоо бий юу ? Яагаад АНУ-д төгссөн энэ гишүүн ийм хууль санаачлах болов ? Бас бүх талаар Т.батаарын үйл явцтай нягт холбогдсон хүн шүү дээ)
Р.Пейнтер “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхай үүнд нуурс олборлох, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчийн эсрэг хуулийн зөвлөгөө авах нь ашиг сонирхлын зөрчил биш үү ?
Р.Пэйнтерийн бас нэг үйлчлүүлэгч James Passin бол Монголын уул уурхайг зуучилдаг “Discover Mongolia”-ийн гол хүн, “Б.Клитоны сан”-г санхүүжилдэг. James Passin “Монголыг худалдаж авлаа” гэж “Бизнесвийк” сэтгүүлд ярьсан байна…Өөрийгөө орчин үеийн “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ…Тэгвэл ард нь Билл Клинтон байгаа гэж ойлгож болох нь ээ ?
(http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16/james-passin-the-american-who-bought-mongolia)
Гэтэл тэр Ж.Пассин бас Роберт Фрийдландын найз гэнэ…Фрийдландаас зөндөө юм сурсан гэнэ шүү…(During Passin’s early visits to Mongolia, he befriended Robert Friedland, the founder of Vancouver-based Ivanhoe Mines, now called Turquoise Hill Resources) Р.Пейнтер эргүүлээд “Larry Ewers”-ийг өмгөөлдөг юм байна. CIA-гийн тагнуулчтай хамтарч ажилласан хэрэг дээр нь хүртэл R.Painter гэдэг нь L.Ewers-ийг өмгөөлсөн гэнэ. Энэ видео дээр таны төлөөлөгч Painter гэж байна: 00:42 дээр сайн сонсоорой.
Энэ Р.Пэйнтэр гэдгийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь манай уламжлалт бус газрын тосны салбарт, занар, фракинг-д оролцож, зөвлөгөө өгч, хууль боловсруулахад оролцсон юм шиг байна. (http://mongolia.usembassy.gov/ news 052114.html)
Р.Пэйнтэрийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь “Norton Rose” гэдэгтэй нийлээд “Norton Rose Fulbright” болсон байна. Энэ компани Монголд олон компанитай эртнээс хамтарч ажилласан юм байна. Жишээ нь: “Петроматад”, “Айвенхоу Майнз”, “Салхитын салхин парк”… Тэгэхээр Р.Пэйнтэр гэнэт л уул уурхай руу “уначихаагүй” юм байна… гэх мэтчилэн бичжээ.
Энд зориуд анхааруулахад энэ 7 дугаар сард, наадмын дараа “Эх орны дайны ялалтын баяр”, “Чөлөөлөх дайны ялалт”-ын баярын дундуур “Анхдугаар ардчилсан сонгуулийн ойн баяр”-ыг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм нэртэй баярыг Польшууд л тэмдэглэсэн.
Энэ хуралд Б.Клинтоныг урьсан байна. Хэрэв бид үнэхээр ашиг хонжоо харвал Б.Клинтоны эхнэр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох бол үүнийг чимээгүй өнгөрөөж болох байх. Гэвч бид “дуугүй өнгөрөөх” ёстой юу ? Эрчүүл бид эмэгтэйчүүдийн занг мэдэхгүй л насаа бардаг…
Өнгө оруулагчид
Киргизүүд хоёр удаа “дахин хувьсгал” хийчихсэн. Мэдээж энэ тухай дурдаж байгаа нь “Сентерра гоулд”-ын асуудалтай холбоотойгоор Киргизийн асуудлыг сонирхож байсантай минь холбоотой.
Гүржид М.Саакашвили төрийн эрхийг булаан авсан ч “яаж авсан, яг тэгж алдсан”. Украин бол өнөөдөр бүр баларч байна, найрсаг славянчууд ингэж алалдах юм гэж хэн саналаа. Манайтай зарим талаараа ижил төстэй нь эдгээр улсууд. Харин хойд Африкийн тухайд бол ярих ч юм биш л дээ…
Харин Монголд яасан билээ? Монголын “өнгөт хувьсгал” хийх оролдлого тэднийхээс огт өөр байсан юм.
Үнэндээ тэдний тэмцлийн өрнөл ид үед манай ТЕГ-ын дэд дарга “Өнгөт хувьсгал” Монголд халдварлаж байна гэж буурь суурьтай “Стратеги судлал” сэтгүүлд цэцэрхэж байсан ч “өнгө оруулагчид нь” түүнийг шоолж л байсан байх. Монголын Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл гадны нөлөөллөөс ангид байсан бөгөөд илүүтэй үндэсний шинж чанартай байсан гэдгийг үйл явцад ойр байсан хүний хувьд би батлан хэлж чадна. Хэрэв аль нэг улсын дэмжлэгтэй бол илүү их үр дүнд хүрэх байсан байх…
Харин ч гадны нөлөө нь эрх баригч талыг тогтооход илүүтэй үйлчилсэн байх. Энд УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”. Дашрамд дурдахад одоо манай улс төрийн бохир систем, түүний учир нь олдохгүй балиар механизмыг Г.Уянгаас өөр нэвт шувт мэдэх хүн байхгүй гэж би баттай хэлж чадна.
Үүний дараа Монголд “дүр эсгэсэн ардчиллыг” батжуулах суртал нэвтрүүлгийн нүсэр арга хэмжээнүүд төлөвлөгдөж байна. Үүний жишээ нь “Анхны ардчилсан сонгуулийн ой”, мөн АСЕМ-ын зардал ихтэй, манайхыг туйлдуулах чуулга уулзалт зэрэг болно. Яг үнэндээ манайд явагдаж буй шинэтгэлийн хөдөлгөөний гол зорилго нь “национализаци” хийхэд оршиж байв.
Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр алдагдан буй баялаг хийгээд боломжуудаа харсан хэн ч ийм алхам хийх ёстой. Зөвхөн 2012 онд Монголд 62 уурхай ашиглалтад орсон бөгөөд энэ талаар Та нар сонсоо ч үгүй байх. Учир нь манайхан “Оюу толгой”, “Таван толгой”-г л хардаг. Гэтэл тэр 62 уурхай манай эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна.
Одоо “Оюу толгой” гацаанд орсон гэдэг ч ажиллаж буй ил уурхайгаас жил бүр экспортлож буй тэр их зэсийн баяжмалын орлого хаашаа орчихоод байгааг нэхэх хүн дэндүү цөөн байна. Харин С.Баярцогт үүнд хариулахдаа: “Манай ашигт малтмалын хуулиар мөнгийг нь манай банкуудаар дамжуулахгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтийн явцад дахин батласан” гэж бахархалтай хэллээ. Цаад санаа нь хуулинд ингэж туссан учраас Монголчууд яаж ч чадахгүй гэсэн үг, гэтэл эргэлтийн хөрөнгийг хянахгүйгээр, орлого зардлыг нь хянахгүйгээр бид “Оюу толгой” төслөөс сохор зоос ч олж долоож чадахгүй нь ойлгомжтой.
Нэгэнт хөрөнгө оруулалтаар боссон уурхайнуудынхаа экспортыг хянаж мөнгөө олж авч чадахгүй байж цаашдаа ийм хуульчилсан гэрээнүүдийг байгуулаад байх нь “орох тусмаа муу” гэсэн хувилбарт хүргэчихээд байгааг манайхан ойлгохыг хүсэхгүй байна, үнэндээ ойлгуулахыг хүсэхгүй байна.
Тэр ч аргагүй, зөвхөн “Рио тинто”-д үйлчилснээрээ тэдний “хөрөнгө оруулалтаар” амьдардаг сонин хэвлэл, судалгааны агентлагууд, бүлэг нийтлэлч гэж өөрсдийгөө хөөргөгсдийн тавдугаар цуваа, хэд хэдэн барууны соёлтой телевиз дэх жижиг албан тушаалын эрх мэдлээрээ мөнгө хийгч, улстөрчдийн гар хөл бологсдын “пиар” групп гэгчид “өлсөж үхэхийг хүсэхгүй байна”. Тэд пирамид бүтэцтэй, мөнгө цутгахад доош цацрах маягаар хуваарилагддаг системтэй. Гол халхавч нь өөрсдийгөө либерал гэж өргөмжлөх. Дээрээ ихэнх мөнгө нь тунаж үлдээд доошлох тусмаа багасдаг, гэхдээ доодчуул нь дээшлэхийн тулд бүтээлч байх ёстой гайхамшигтай бүтэц бий л дээ.
Хамгийн хөгийн нь хамгийн лаг бичдэг нь “нийтлэлээ” огт бичгийн талын ойлголтгүй хүнд хянуулдагт байгаа юм. Түүнийг нь нийтлэгдсэн даруйд нь доодчуул нь зааврын дагуу ишлэн тараадаг. Харин хамгийн доод эгнээнийхэн курсын сурагчийн л зиндаатай, энэ шатанд мөнгө бол олдохгүй, либерал гэдгээ батлах шаардлагатай. Тэд дээд шатныхныгаа шүтэн бишрэгч болж, сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг, заримдаа дайрагч отрядын эгнээнд шилжиж эзэндээ үнэнчээ баталдаг. Хэрэв дотор нь үндэсний ямарваа санаархал гаргавал аль ч шатанд байсан тэр этгээдээс түргэн зайгаа барьдаг ийм гайхалтай бүтэц бий дээ. Хэрэв “барууны” захиалагчид нь гарах гарцгүй болбол тэд ганцхан гарцаар л дайрдаг. Тэр нь Орос, Хятадаар айлгах. Энэ уламжлал нь эргээд улсад их ч гай болсон доо…
Тэд үнэнийг дэлгэсэн тохиолдол бүрт бүлэглэн дайрч, интернетийн орчинд зохион байгуулалттай дарангуйлал тогтоохыг оролдож байгаа юм. Хэрвээ тэд ихээхэн өвчигнөөд байвал Оюутолгойн сүүлийн хоёр жилийн бүх гүйлгээнүүдийн жагсаалтыг би ил гаргах болно, тэгээд хэн нь хэн бэ? гэдэг нь тодорно. Халхавч клубынхээ оффисийн түрээсээс эхлээд нийтлэгдсэн материалын төлбөр хүртэл янз бүрийн санхүүжилтийн хэлбэр тэдэнд бий…
Зөөлөн хүч
Энд АНУ-ыг юм уу, либерализмыг хараагаад байх нь утгагүй болно. АНУ дэлхийн улс орнуудын улстөрчдийг сурган бэлтгэж, улстөрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар төрийн дээд албан томилж, нөлөөллөө тогтоодог нь нууц биш юм. Ардчилсан улс учраас үүнийгээ өөрсдөө ч нуудаггүй бөгөөд “Софт повер” буюу “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд ил зарладаг.
Тэр зөөлөн хүчний бодлого гайхалтай хэрэгжиж буй улс бол Монгол Улс мөн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа.
Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ.
Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа. Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ? Харин сурагчид нь арай ч Саакашвили шиг Оростой дайтаж зүрхлэхгүй байх.
Энэ бол бараг л ёс бөгөөд 1923-1938 онд Сталины нэрэмжит КУТВ-д манайхныг бэлтгэж байсантай адил зүйл юм. КУТВ бол муу сургууль байгаагүй, энд Японы коммунист Сэн Катаяма, Хятадын Дэн Сяопин, Вьетнамын Хо Ши Мин, Туркийн Назим Хикмет, Тайваний Чан Кайшийг залгамжлагч орос эхнэртэй Зянь Зинго сурч байсан. Дорно дахинд коммунизмыг дэлгэрүүлэхийг оролдож байсан тэр цагтай адил дэлхий дахинд Америкийн либерализмыг дэлгэрүүлэх хөтөлбөр АНУ-д бий.
Америкчуудын хувьд МАН, АН хоёр нэг их ялгаа байхгүй, тэр ч байтугай хоёр гол намын дэргэдэх хүрээлэнгүүд нэг зорилготой тул Монголд Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн ганцаараа ажилладаг. Гэтэл Германчууд болохоор АН-ын дэргэд Конрад Аденаурын санг, МАН-ын дэргэд Эбертийн санг ажиллуулаад байдаг юм. Харин энэ суурин байгууллагууд сүүлийн үед бие даагчидтай тулж ажиллаж эхэлсэн нь тов тодорхой баримт юм.
Чөтгөрийн тойрог
Одоо тойргийг битүүлье. Америкийн зөөлөн хүч яалт ч үгүй үйлчилж байна. Энэ хүчний оройд одоохондоо Ц.Элбэгдорж байна. Тэр улс төр-хэвлэлийн өргөн хүрээтэй сүлжээ байгуулаад ажиллуулж байна. Түүнийг төсвийн мөнгөөр угждаг ба пирамид бүтэц нь сүрхий боловсронгуй болсон.
Аль ч нам ялсан тохиолдолд “зөөлөнчүүд” бүх эрхийг гартаа авах юм. Өнгөрсөн жил цорын ганц “Монгол боорцог” Н.Алтанхуягийг түлхэн унагасныхаа дараа үнэмлэхүй эрх мэдэл тэнд төвлөрсөн байна. Энэ утгаараа МАНАН бол яаж ч салгаж болшгүй сиамын ихэр болсон байна.
Роберт Пейнтер бол энэ хэлхээ холбоонд гол үүрэгтэй оролцож байсан хүн юм. Гайхалтай нь бүр ТТГ-т очиж холбогдсон байна. 2012 оны сонгуулийн дараа “Т.батаарыг” буцаан өгсөн үйл ажиллагаа бол төлөвлөсөн “дэмжих төсөл” байсан байна. Түүнээс АНУ шиг олон хуультай, хүнд сурталтай, ардчилалтай оронд тусгайлсан зорилгогүй бол тэр олон үлэг гүрвэлийн ясыг тийм богино хугацаанд цуглуулаад, савлаад, тамгалаад явуулна гэдэг үнэндээ гайхамшиг юм. Тиймээс Соёлын яамыг байгуулсан, Ц.Оюунгэрэлийг сайдаар тавьсан бол үнэндээ төлөвлөсөн ажиллагаа байжээ.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг энд биш тэнд мэдэж байсан нь ил болж байна. Лу.Болд “Бодь”-ийн маргаанаас болж Д.Баясгалан, М.Зоригт нартай түнжин хагарсан ба банкаа авч үлдсэн талтай нь Ц.Элбэгдорж ойр үлджээ. Тиймээс Лу.Болдыг шахаж, давхар бүтцийн өөрчлөлт рүү Засгийн газрыг шахахдаа бүхий л гадаад харилцааг өөрийн мэдэлд авах гэж улайрч, зорилгодоо хүрснийг хэн ч мартаагүй байна.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн энэ тэнэглэл олон улсын будлиан тарьж, “Голомт” банкны өр ширийн асуудлыг бүр блүүмбүргийн түвшинд сөхөн гаргаж ирэх болов. Үүнийг санамсаргүй явдал гэж үзэж хэрхэвч болохгүй юм. Эдний хутгасан бантанг тоочоод тоочоод барахгүй…
Энэ зуур санхүү мөнгөний махинациуд, тэрбум долларын хөрөнгө оруулалтын амлалттай луйвар явж байсан нь гэнэтхэн задарсан байна. Тэр нь 17,5 тэрбумын асуудлаас болжээ. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болор зориулалт нь тодорхойгүй багцын задаргааг шаардаж, түүнийг С.Баярцогт явуулснаас санамсаргүй мэт байдлаар хэлхээ холбоо илэрчээ.
С.Баярцогт түүнийг хариуцахгүй, тоглоомын тойргийн гадна байсан гэх дүр эсгэж эхэллээ. Хэрэв тийм бол Р.Пэйнтертэй эртний найз учраас Ц.Элбэгдорж, эсбэл С.Баярцогтын өмнө ЗГХЭГ-ийн дарга байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын аль нэг нь гарцаагүй холбогдоно. С.Баярцогт маш хүнд дарамтан дор удаан тэсэхгүй тоглоомоос маш эрчимтэй сугаран гарч байна. Одоо асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулж байна. Энэ талаар хэзээ нэгэн цагт бичнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу ?
Энэ мөнгө зөвхөн хуулийн зөвлөгөөнд биш, бас олон нийттэй харилцах үйл ажиллагааны зөвлөгөөнд зориулагдсан талаар ярьж байсан. Тэр зөвлөгөө нь гадагшаа ч дотогшоо ч чиглэлтэй байсныг би хувьдаа маш анхааралтай ажиглаж байсан юм.
Засгийн газар бүрдмэгц Ч.Сайханбилэг анхны үгээ хэлэхдээ монголчуудыг тултал нь айлгасан. Тэрээр нэгд, хоёрт, гуравт эдийн засаг гэсэн. Дараа нь ийм найдваргүй хүчинд тулгуурлаж байгаа Засгийн газар гэхэд дэндүү гоомой мэт шийдвэрүүдийг УИХ-д тулгасан нь халамжийг огцом татах төлөвлөгөөнүүд байсан юм. Мэдээж түүнийг нь нэг ч УИХ-ын гишүүн дэмжээгүй.
Тэгмэгц Засгийн газар хариулт нь тодорхой санал асуулга явуулж хүссэн дүнгээ зарласан. Яагаад гэвэл угаасаа УИХ халамжийг хавтгайруулан зогсоохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байсан шүү дээ. Энд пиарын хувьд дараалал нь зөв, учир нь халамжийн тэтгэмж хасагдахаас нийгэм айж цочирдсон байсан, тиймээс төслүүдээ явуулахыг дэмжих нь гарцаагүй юм.
Гэхдээ хуулийн хувьд буруу бөгөөд Засгийн газар хэзээ ч ард түмнээс асууж шийдвэр гаргадаг субьект биш, зөвхөн УИХ л Засгийн газарт яаж ажиллахыг заах ёстой, энэ бол төлөөллийн ардчиллын амин сүнс. Чухамдаа Үндсэн хуулийг давсан, зөрчсөн, парламентыг цэрээр нулимсан энэ алхам нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан мөн боловч асуудал Ерөнхийлөгч рүү эргэчихээд байгаа юм. Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийг маш сайн тооцсон бөгөөд санал асуулгыг ажил хэрэг болгох тэр хугацаанд УИХ завсарласан байх ба олонх гишүүд тойрогтоо, үйлдсэн нь гадаадад байх ёстой байсан, тэр ч ёсоор болж байна.
Парламент дахь дараалал нь гарын дор байгаа хэзээ мөдгүй унах Засгийн газрыг биш, харин энэ бүхний цаана байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа юм. Энэ улсад хэн эрх барьж байгаа билээ ?! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Уг нь бол нөгөө хамгаалаад байдаг Үндсэн хуулиар бол парламент төрийн эрх барих дээд байгууллага биш үү ?!
Энэ зуур санаатай санал асуулгаар шахаж асуудлыг шийдэх гэж Засгийн газар улайрч байна. “Н.Алтанхуягийн Засгийн газар унасан тул бид цаашид ямарваа хориг саадгүй ажиллах болно” гэж зарласан Сэм Уолш ирж байна. Энэ одоо Монголыг удирдаж байгаа юм уу, хаашаа юм ?!
Нэр цохсон “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг төслийг “урагшлуулах” санаархал явсаар л байна. “Таван толгой”-д ноцтой саад учирсан нь ард түмэн хийгээд парламентаас хамааралгүй юм, учир нь М.Энхсайхан тактикийн алдаа гаргаж АНУ-ын “Пибоди”-г санаатай санаандгүй алин боловч “мартчихсан” байна. Тиймээс Денверийн нөхөр ажлаа хийлгүй л яахав.
УИХ-ын чуулган завсарлахын өмнө хийсэн “Засгийн газрын санал асуулга” хэмээх пиар ажиллагааны төгсгөл нь УИХ-ын чуулган нээгдэхээс өмнө хэрэгжиж дүнгээ гаргах ёстой. Тэр үед Рио Тинтотой тохирсон тохиролцоогоо Засгийн газар парламентад тулгах ба халхавч нь “ард түмнээс асуусан” гэх тайлбар байх юм.
Энүүхэн завсарлагын хугацаанд парламентаас төрийн бүх эрх мэдлийг булаасан хуйвалдааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Одоогоор УИХ-ын даргыг солих асуудлыг оруулах замаар парламентыг самрах төлөвлөгөө л хамгийн бодитой явж байна.
Тиймээс төрийн “гурван өндөрлөг” гурвуулаа найдваргүй байдалд байгаа ба аль нь түрүүлж унах талаар мөрийгөө тавьцгаагаарай !!! Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно…
Үнэндээ хөгийн новшнууд улс төрийн бүтцийг, улмаар Монгол Улсыг бүрэн самарчихлаа л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

54 Responses to МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”

  1. batjargal says:

    gaihaltai bichjee. 1990-uud ond oros oron suirliin irmeg deer ochson tuuh mongold davtagdaj baina.1990-uud onii ehend ZHU-iin delhiid gaihuulah tsergii uildver zavoduud,baildaanii usan ongotsiig 1$-oor hudaldaj baisan tuhai youtube deer bichleg baina.ENE BUH TUSLIIN ARD AMERIK ZUVLUGCH BAISAN GEDEG. ZORILGO N AMERIKIIN GOL URSULDUGCH BOLOH OROS ULSIIG USTGAJ GAZAR NUTGIIG N UURIIN BOLGOH UM.ENE BODLOGODOO URVAGCH GORBACHEV,YELTSIN NARIIN GARAAR HEREGJUULDEN UM.MONGOLD ENE URVAGCH BOL ELBEGDORJ MUN GEDEG N MASH TODORHOI BOLSOOR BAINA. TA BUHNIIG BARIMTAAT GARTSAAGUI NOTOLJEE.

  2. Itgel. A says:

    Эрхэм Ганаад амжилт!

  3. bi says:

    Mundag bichjee bid gasalsaar l suuna olsloo metgeltsii gelee ter harin duugui suuj ar hudragaar ni iimerhuu ajil hiine mongoliin taliig barimtlagchid hezee ulsiin tolgoid garch ireh ve gants avah um ni enhsaihnii martdag pibodi hyatadiin savart tavantolgoig orohoos avarch gatsaalaa gehuu uy gehev

  4. CM says:

    Яг үнэн арилжаа судлаач ч гэх шиг, аанхаа ч гэх шиг, либерал амраа ч гэх шиг нусан буунууд эргүү эргүү юмаа твиттерээр өдөржин цацна. Либерал үзлийг эхэнд явсан Алан Грийнспан хүртэл 2008 оны дараа ийм юм байдаггүй юм байнаа гээд хэлээд байхад ертөнцөд ганцхан манай монголд хэдэн dream team-ын бацкаанууд либерал онол ярьчих юмаа хаахааха

    • Батхүү says:

      Үнэн, үнэн тэднүүс бол бас бодох, эргэцүүлэх л хэрэгтэй.

  5. sainaa says:

    Бүүр сонин болчихлоо. Бараг л түр зуурын шоконд.

    Ард түмэн, засаглал хоёр түүхийн ч сэдэв, ирээдүйн ч сэдэв. Одоогийн ч хэрэг. 4 дэх засаглал гэдэг зүйлсээс үнэхээр болгоомжлох, буйр суурьтайхан хүлээж авч байхгүй бол болохгүй гэдгийг ойлгоод байгаа. Тэд “а” үсгийг “б” үсгээр сольж чадна, монтажлах гэдгийг тэд л хийж чадна. Өчүүхнээс хичнээн их төөрөгдөл урган гарч болох билээ.

    Ганаа ахад талархаж байна.

  6. Khaltar says:

    Барууны хулхи ардчилалыг хүчээр тулгах оролдлого дэлхий даяар өрнөж бусад улсыг өөрийн тусгаар, бие даасан бодлогогүй, зөвхөн тэдний заасан замаар Явуулахыг баруун их хүсэж байна. Тэгээд ч Монгол стратегийн маш чухал байрлалд, бие даасан, үл хамаарах бодлоготой 2 гүрний дунд байгаа болохоор тэдний сонирхлыг маш их татаж байгаа. Үүнийг түмэнд хүргэх сайхан нийтлэл бичсэнд нь баяр хүргэе Ганхуягтаа

  7. afafd says:

    Elbegdorjoo chi yer ni yu l hiigeed bna daa ? Chamaig bolon ger buliig chini tenger nirgene gedgiig medej bgaa bizde? Novshiin um hiihee boliod odoo sereech!!!!!!!!

  8. Anonymous says:

    Musun uulyn haragdahgui baigaa hesgiig ulam l olon hun harah bolomjtoi bolloo. Amjilt!

  9. Ganaa says:

    Монголд мэдээлэлийг зөв үнэн авдаг таных болон голомт,орг зэрэг цөөхөн олон нийтийн хэрэгсэл байх юм даа.Сонин, үндэсний ТВ энээ тэрээг бүр хаясан шүү дээ, танд амжилт хүсэе

  10. Anonymous says:

    Монголчууд бид чинь олон зуун жилийн туршлагатай хөлжигч капмталистуудтай ажиллаж байна шүү дээ. Бид өөрсдөө эв нэгдэлтэй, ухаантай байхгүй бол хувиа хичээгч жижиг толгойтой том луйварчид улс орныг маань худалдчихаж байна уу даа?

    • bat says:

      harin tiim l bolj bna daa, yamaar ch yum be dee…capitalistuud gej capitalistuud shvv dee

  11. Anonymous says:

    Sudlaach Ganhuyag tand bayarlalaa. Turiin ergelt xiix tsag negent bolson bna. Bid xarin ch dendvv amgalan baisnaar bvr sexej chadaxgvi yum bolno shvv!

    • Ганаа says:

      Би болон бид “төрийн эргэлт” хийх гээгүй, харин энэ утгагүй төрийг халж өөрчилнө…

    • baysaa says:

      16 онд эрхээ эдлэж зайлуулая

    • Sanchir says:

      АН МАН Америк хар хайрцага 4 байхад сонгуулиар өөрчлөлт хийнэ гэж хэцүүлдээ. Уг нь сарын өмнө Энэтхэгт байгуулагдаад 1 жилч хүрээгүй нам сонгуулиараа ялсан, ихэвчлэн сэхээтнүүд төрийн албан хаагчид татварийн ажилтнуудаас бурдсэн нам юм байна, гол амлалтуудийн нэг татварийн шинчлэл хийнэ гэсэн юм бна лээ. Манайд бол ард түмэндээ танигдсан эх орноо гэсэн сэтгэлтэй хэдэн нөхдүүд байнаа, тэр хэд маань нэгдээд нам байгуулаад орвол уг нь хонгилийн үзүүрт гэрэл харагдаж л бна. Надежда умирает последним гэдэг бхаа. Энэ акуулуудын эсрэг маш сайн зохион байгуулалттай тэмцэхгүй бол наад товаришууд чинь үхэр буугаа тавина шүүдээ.

  12. Dari says:

    Түрүүний бөөс толгойд гарахыг нүдээрээ харж ой гутаж ханалаа. Ерөөсөө бүх үсээ хусаж байж бөөснөөс сална шүүдээ! Д Ганхуяг танд баярлалаа.

  13. bilgee says:

    Сайхан мэдээлэл байна баярлалаа, Манай улс маань АНУ-ын “puppet” улс болсон юм байна даа. Энэ мэдээллүүдээр нөгөө ЭБЭ-ээс Цензүргүй яриагаар асуусан бол яах байсан болдоо

  14. Erdene says:

    юу үнэн гэвэл энэ үнэн. харин яах ёстойг “тэнгэр заяатай” гээд байдаг монголчууд бид өөрсдөө шийдэх цаг болсон байх.

  15. Tugs says:

    Маш сонирхолтой нийтлэл болсон бн. танд баярлалаа. Хэлэх ч үг олдохгүй бн.

  16. regzen says:

    Ганаад баярлалаа дахин баярлалаа. Эх орон гэж цохилох зүрхтэй, сэтгэлтэй, хүчтэй хүн ингэж ажиллаж ингэж баримтаар баталдаг юм байна. Цавчих сэлэмний ир шиг зоригтой, харвах сумны үзүүр шиг хурц ухаантай нэгэн уухайн дуугаар түрхэрэн босдог МОНГОЛ эр хүн, үхсэн ч сэхсэн ч хамт байдаг МОНГОЛ эмэгтэй хаана байнаа? Бид нүдэн дээр маань гэр орон, эх орныг маань цөлмөн дээрэмдэж байхад таг дуугүй эв эегүй мухар сүсэглээд хэвтсээр архидсаар хэрэлдсээр мөхөх үү? Сэрээч ухаараач Монголчуудаа. Ядуурч гудамжинд гарсан нэгнээ, ухаж төнхүүлсэн газар шороогоо хараад элэг чинь эмтрэхгүй, зүрх чинь шархирахгүй байна уу? Хөх тэнгэр минь сэрээгээч биднийгээ.

  17. мөнхнасан says:

    Таниар бахархаж байна. Энэ цагийн монголын шилдэг судлаач, эр зоригтон гэж таныгл хэлэх байх.

  18. Anonymous says:

    Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно geed baih yum.. Bugdiig Uyanga medne geed baih yum. Ta chini uuriinhee tolgoigoo yachihaa vee. esvel Uyangad ta tolgoigoo zoogoo yu

    • Ганаа says:

      Г.Уянга албан ёсоор ард түмнийг төлөөлж үгээ хэлэх эрхтэй УИХ-ын гишүүн. Мөн түүнд бусдад нь байхгүй, бусад нь мэдэхгүй “юм” олон байгаа. Үүнийг УИХ-ын индэрээс ярьж л байвал сайн биз дээ. Чи юуг нь гайхаад байгаам ?!

    • Anonymous says:

      Ene niitleliig jm boddog,uhaan saruul uls yndestenee deedleh gen-tei 15000-30000 ard zond hyndelegddeg mongolchuudad unshuulahiin tuld bid ju hiih estoi ve.Bolomj bolgoniig ashiglahad demjiee gesen hyn byr 1-iig hiigeerei.Baabar ch bilyy neg jm bichij MONGOLCHUUDIIG huuli busaar tyeriin ergelt gargahad ni turhirch USA-giin CIA-giin zarlagiig hemnej tusalalcaa yzyylj chadaj baisniig ch ergen sanahad ilyydehgyi

  19. Anonymous says:

    SHALDAN HAAN

  20. Anonymous says:

    Маш их ажиллажээ та зөв үнэнийг гаргаж тавьдаг тань баярллаа

  21. Anonymous says:

    Elbegeegiin dur esgesen nohoinuud ch hutsaad uraad ehelnedee.

  22. Болд says:

    Сайханбалаг эхэлж салж унаад, Элбэгдарс дараан сагаад эцэст нь Энхөмч хог дээр шидэгдэн гэж мөрийцлөө кк :-p

  23. Almas says:

    Ингэхэд тэр гар утасны санал асуулга гэдэг хүчинтэй байх хуулийн үндэслэл бий юу? Новшийн юмаа яаж тэмцэж, эх орноо хамгаалж үлдээх вэ?

  24. Ganzorig says:

    Билэг тэмдгийн шинж чанартай ерөнxийлөгчид базуулчиxдаг 76 эргүү төлөгөөр яаxав дээ бид.Одоо жагсаалтаар ордог болсоноор эдний xүч улам сул болсон.Сөрж дуугарвал аманд нь салаавч xийгээд жагсаалтаар орсон чамайг эргүүлж татна,ард түмний санал авч сонгогдож чадаx уу чи гэxэд л гөлөг болцгоож байна.ИЙм төлөөлөлтэй байсанаас эx оронч сэтгэлтэй жинxэнэ Монголоо гэx ерөнxийлөгчийг сонгож ерөнxийлөгчийн засаглалтай болвол ямар вэ.Xарин ерөнxийлөгчийг буруу замаар будаа тээлгэчиxгүй байлгаx меxанизмийг тооцоолоx xэрэгтэй байна.

  25. Anonymous says:

    Amjilt hvsey…. Mundag bna shvv… bayrlalaa

  26. amgaa says:

    ҮНЭН гэж энэ л байн даа. СЭРЭЭЧЭЭ МОНГОЛЧУУДАА !!!

  27. Anonymous says:

    Eo hamag DARALT ihdeed gar hul salganaad sonin bolchihloo Ene BATLAN HAMGAALAHIIN SAID chin MANAN-n hvn bish bizdee!!!!!!

  28. Чинбат says:

    Сонгуульд 2000 онд ялагдаад америк явсан ноход Эбэ Зэ Сб Бц нарыг америкууд халамжлаад толгойг нь оорийн суртлаар эргуулээд 2004 оноос сонгуудьд нь дэмжээд эх орныг минь хувхайлах ажилд оруулсан нь одоо нэгэнт илэрхий боллоо 2000 онд ялсан МАХН Энхбаяр ба тууний ноход оорсдийгоо тахин шутуулэх гээд элийрч хугацаа алдсан нь энэ орныг тэдэнд ашиглуулах боломжийг олгосон Энэ 2 намын толгойд байгаа хумуусийг тойрон хурээлэгч болон залгамжлагч хуухэд залуустай нь зайлуулж цэвэрлэхгуй бол Монгол маань нохойн замаас гарахгуй мохох болох нь дээ Эднийг ухаарна гэж горьдох хэрэггуй Америк болон бие биедээ хага базахад бэлнээр томсогоо бариулчихсан амьтад Жанцанноров Тудэв гэх мэт сайхан хумуусээр еронхийлогч УИХ-ын гишуун тавих юмсан Арай эх орноо унэгуй зарахгуй байх

  29. Anonymous says:

    МАНАН гэж иймэрхуу л амьтан даа

  30. ddd says:

    энэ мэдээллийг олон хүнд хүргэх хэрэгтэй, яаж шейрлэх вэ

  31. БИЛГЭ says:

    УЛСАА ЗАРАХЫГ НЬ МЭДСЭН БОЛ ТЭР ӨДӨР ЦЭРЭГ ОРУУЛЧИХ БАЙСАН ЮМ ГЭЖ ХЭЛЭХ БАЙСАН БАЙХДАА Ж.БАТМӨНХ ГУАЙ.

    • Anonymous says:

      Bi ter hunii eh ornoi ard tumnuu gsn setgeliig uneheer bishirch yavdag. Ur huuhed hoich uedee dursaj sanuulj yavah bolno. Harin ene nohduud udahgui bulaaldsan yasandaa hahaj uheetsgeeh bh gej bodoj bna

  32. Turrmunkh says:

    Ганхуяг гуайд талархал илэрхийлье. Улс орныхоо төлөө зүтгэнэ гэж энийг л хэлнэ. Цөвүүн цагт ингэж ажиллахаас өөр аргагүй. Ийм гавьяа байгуулсан хүн л “Баатар” цол авах ёстой байдаг юм гэж Бат-Үүлд нь ойлгуулах цаг удахгүй ирнээ. Харж байцгаая

  33. Dashkaa says:

    Уншаад үнэн харамсалтай санагдлаа. Гэхдээ бодит байдал ийм байгаа гэдгийг олон хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Үнэнийг байнга хэлж байдаг Ганхуяг ахдаа ч баярлалаа.
    Би нэг юмыг л гайхаад байх юм. Энд нэр ус нь гараад байгаа Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт хэн ч тэнэг хүмүүс биш. /Би эд нарыг өмөөрөх гээгүй юм шүү./ Эдгээр хүмүүс эх ороноо зараад, худалдаад сайхан амьдарна, үр хүүхдийнхээ нүүрийг харах эрхгүй болно гэдгээ эрх биш нэг юм мэдэж байгаа байх. Тэгээд яагаад эдгээр хүмүүс эх орныхоо эсрэг юм хийгээд байна. Энэ хүмүүс эх орондоо хайргүй дээ, дургүйдээ ийм юм хийгээгүй байх. Нэг бол маш их шахалт дарамт доор ийм юмыг хүчээр хийлгүүлж байна уу ?. Манай улсын түүхийг харах юм бол дандаа нэг иймэрхүү МОНГОЛЫГ МОНГОЛООР нь гэсэн хорлонт ажиллагаа явсан байдаг шүү дээ. Манжийн үе, Улаан Оросын үед гээд.

    Уг нь бид нарын “дайсан” бид нарын нэг хэсэг биш баймаар.

    • chimeg says:

      Өнгө, мөнгөнд дуртай болоод л тэр. Тийм хүмүүст Монголыг гэх сэтгэл гэx байхгүй..

  34. egel1n says:

    http://www.zeit.de/politik/ausland/2015-03/ukraine-oligarch-revolution-poroschenko-leschtschenko-kolomojskyj – Сонирхолтой мэдээлэл байна. Уншаад үзээрэй Ганаа судлаач аа. Манайд ч гэсэн иймэрхүү л зүйл хөшигний цаана өрнөөд байна даа…

  35. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Миний бодлоор дээрх эрх мэдэлтэнгүүдийн зарим нь гадаад улсын стратегийн тагнуулууд байж болох магадлалтай юм. Хэрвээ тийм бол бид нар одоо мэдэх боломжгүй 50-100 жилийн дараа л мэдэх байх.

    • mongol hun says:

      Tiim uchraas turuuchiin eronhiilegchiin songuuliar Bat Erdene avarga garsan bol arai ch iim baliar zavaan yum gazar avahgui baij dee. Tegeed Elbegdorj sayhnii tsenzurgui yarij nevtruulegt “odoo nadad ursuldugch baihgui” gej helsen n unen yumaa.

  36. сүхжаргалмаа says:

    Судлаач Ганад баярлалаа. Сэтгэл зүйн талаас ч энэ бэлтгэгдсэн эрх баригчид хүн чанараараа ямаршүү болохыг бид мэдэх хэрэгтэй. Тэр “зөөлөн хүч”-нийг бэлдэх хүрээнд зан байдлын судлал гэх ухааныг хэрэглэсэн. Өнгөт хувьсгалуудын удирдлагаар гол төлөв социопат-уудыг сонгож бэлдсэн. Социал патолог буюу нийгмийн эмгэг согог гэгч нь хүнд хайр, өрөвдөл, ичгүүр, гэмшил зэрэг “нийгмийн эмоци” гэгдэх сэтгэлийн хөдлөл байхгүйгээр илэрдэг. Эдгээр эмоци нь ёс суртахууны суурь. Эрх баригчид ичгүүр сонжуургүй, сэтгэлгүй гэж бид гутардаг. Согогтойг нь мэдэрсэн. Гагцхүү согогтнуудыг зориуд сонгож бэлдсэнийг төдийлөн мэддэггүй. Согоггүйнүүд нь улстөрөөс, зарим нь ертөнцөөс ч үгүй болсон. Хүний үнэргүй хэд нь үлдсэн.

  37. Sain baina uu ta minii email hayga ruu holboo barih haygaa yavuulaarai

  38. Anonymous says:

    AнМан арай дэндэж бна нүгэлээ үүрч л таарна .Ганаад амжилт хүсье санаатай байхаа мэднэ биз дээ .Одоо наад ноёдууд чинь бүгдээрээ кармаандаа өмнийн тунтай байгаа шүү дээ.Гэхдээ шудрага хүн бүхэн чамтай хамт гэдэгт итгэ.

  39. Anonymous says:

    Нөгөө дарамт шахалт яана аа???

  40. Anonymous says:

    olon hund hurgemeer yum bn. Ihenh humuus ene tuhai ymar ch medeelelgui nogoo Elbegdorj Saihanbileg n ard tumnii omno hudla sn hunii durd toglood gadnii gar hol bolj baigaa gdgiig olon hund hurgeh heregtei yum shig sanagdlaa. Amjilt husey shudraga uneniig erhemlegch hun buhen chamtai hamt baigaa shvv.

  41. Bat says:

    Ёстой алмайрлаа. Ийм ч юм гэж байх гэж.

  42. Tsolmon. says:

    Эх орны минь төр засагт гарч буй нарийн ширийн үйл явдлыг гярхай ажиглан ухааны ирээ хурцалж ард түмэгдээ хүргэх сэтгэлийн их хүчтэй сэтгүүлч танд их баярлалаа. Үзэг чинь хурц ухаан чинь цэлмэг, аялах зам чинь алс хол ая жаргалтай байх болтугай…. Иймэрхүү үйл явдал ямагт гарч болох нийгэмд амьдарч яваагаа ойлгож явдаг нэгэн ……

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: