ҮҮНИЙГЭЭ ЭХЛЭЭД ТАЙЛБАРЛАЧИХ, ТЭГЭЭД ЯАХЫГАА ӨӨРӨӨ МЭД…

Одоо би олон юм ярихгүй. Зүгээр л тов тодорхой баримт илчилж, үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тайлбар шаардаж байна. Төрөө хүндэтгээд иргэн шаардаж болохгүй гэсэн утгагүй тэнэг тайлбар надад хэрэггүй. Ингээд тов тодорхой баримтыг олон нийтийн хүртээл болгож байна. Хэрэв энэ “гүтгэлэг” бол тэрийгээ ч гэсэн хэлэх л хэрэгтэй ш дээ. Гэхдээ ингэх боломж 100% байхгүй…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Оюу Толгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан болон түүнийгээ “Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн” гэж хүлээн авснаа Монголын ард түмний өмнө тайлбарлах ёстой гэж би бодож байна.
Яахаараа Ц.Элбэгдорж хувьдаа байр авахаар Оюу Толгой төслийг монголчууд дэмжих ёстой гэдгийг бүр ч тодорхой тайлбарлах ёстой юм ?! Энэ одоо юу болж байгаам ?! Дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэж байгаа юм биш үү ?!

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 04 дүгээр сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

25 Responses to ҮҮНИЙГЭЭ ЭХЛЭЭД ТАЙЛБАРЛАЧИХ, ТЭГЭЭД ЯАХЫГАА ӨӨРӨӨ МЭД…

  1. bi says:

    uy ve ene odoo elbegee odoo bolimoor umaaa eeooo yamar huneer ene uls udirduulaad bnaa chaavas gej neg muu bairand yavchdag buhel buten ulsiin eronhiilogch eniigee tailbarla elbegdorjooo ene uls chini sonoj mohloo

  2. bat says:

    erhem erunhiilugch tailbar tavina gej itgej baina, shudarga baitsgaaya gej urialdag sanagdah yum…

  3. Anonymous says:

    Bayartsogtiin barimt baihguim uu?

  4. tsolmon says:

    unshij bolohgyi bna

  5. user says:

    Brauhaus gej haa bdgin, bas yagaad 36 say tugrugiin unetei baidgin bol?

  6. ffff says:

    Баримт илчилж гэчихээд баримтаа скандаад оруулчихгүй дээ. Яаж итгэхийн? тэгээд ч одоо байр 100 саяаас дээш байгаа биздээ.

    • Ганаа says:

      Чи битгий тэнэгтээд бай. Ийм ноцтой юмыг санаанаасаа зохиож сайн дураараа хэрэгт ордог тэнэг гэж энэ хорвоод байхгүй…

  7. Anonymous says:

    Teriig suudlaa ogsnii daraa aaviind n yavuulii gesen omno n yavuulhaas daa

  8. Dashkaa says:

    Төрийн тэргүүн ерөнхийлөгч нь ганц байр аваад урваж байгааг бодоход тун ч ядуу сэтгэлгээтэй, тун ч их өрөвдөлтэй юм даа.

    Манайхан тун ч ядуу сэтгэлгээтэй юм даа хөөрхий.

    • Anonymous says:

      ene Erunhiilugchiig ogtsruulah heregtei tegeed shalgah heregtei gej bodoj baina Unendee dandaa hudlaa yarij uls eh ornyhoo esreg dandaa ajillasan sh tee ard tumnii amidral jyaj doroitsonoos l todorhoi sh tee suuldee bur dabraad ATG aar dalailgaj humuusiig ailgaj surduuldeg bolson yag avilgaltai temtseed baigaa yam uu gevel ugui arai dendsen Oyutolgoin gereeg zasah yamar ch sonirholgui nuden balai chih ni dulii yu ch boloogui yam shig gazar nutag maani seglegdej duusch baihad ch yu ch boloogui yam shig baidagt ni mash ih gaihdag hervee bi erunhiilugch baisan bol uls oron iim bolchihson baihad yun gadaad ornoor demii zugaalj yavah shunu untaj ch chadahgui noir hool amraltgui uls ornyhoo tuluu zutgeh baisandaa ene hun zuvhun uuriinhuu tuluu l ajillasan baih Ard tumen chini teneg bish tany uildel buriig anhaaraltai harj baigaa gedgiig meddeggui yam baih daa

  9. Ganaa says:

    Төрд хүүхэдээрээ сэтгэж ажиллаж байгаа олоон хүн байгаа , тэднийг эвтэйхэн аргалахгүй бол том хүний эдлэх ёстой эрхийг авчихаад улс орныг ямарч байдалд оруулхад бэлэн байгаа шүү,санаа их зовж байна

  10. Миеэгомбо says:

    Одоо Ганаа ах 20-р тогтоолын мөн чанар, одоо хэрэгжүүлэх гээд байгаа үнийн чөлөөлөлтөөр яг яах гээд байгаа тухай гэх мэт Үнэ чөлөөлөлтийн тухай нэг даацтай нийтлэл бичиж тавих хэрэгтэй юм биш үү? Хүмүүсийн мэдлэг муутайг далимдуулаад нөхдүүд юу хийх гээд байгаад би нэг л гайхаад л байна шүү.

    • Anonymous says:

      Санал нэг байна, их хувьчлалуудын ард жинхэнэ улсаа хүчгүйдэх бодлого явж байгаа төр муу менеуер бүгдийг хувьчил гээд л 96онд яалаа г давтаж байна

  11. mashaa says:

    Аль дээр үеэс л авдаг юмаа авсан юм байна штэ. Саяны өршөөл бол байрны өрөө төлж байгаа л хэрэг. Өөр юу юу хийж өрөө барагдуулахын болдоо.

  12. Криминал says:

    Энэ Ардчиллын эцэг гэж өөрсдийгөө товойлгодог гарууд үнэндээ төр сүйрүүлэх авьяастай гэдгээ удаа дараа нотлох юм. Чааваас энэ засаг нь хаврыг давж чадхиймуу. Ээбээ энд тэндээс янз бүрийн шахааны залуучуудыг лифтэнд суулгаж, шинэ үеийнхний тархийг буртаглаж байна. Энэ шүүхийн шинэтгэл гээч завхарлыг хардаа. Ирэх таван жилийн өнгөнд бидэнд өөдтэй зүйл харагдахнуу.

  13. Anonymous says:

    Ali ch zasgiin uyed Erunhiilogchoo tetgevert garahad ni hunii nuur ulailgahaargui bair ogdog biz dee?! getel ingej bair avah bsan yum uu, iim uneer bair zarj bgaa bol bi ch gesen avmaar bna l sh dee

  14. Erdene says:

    хууль хэрэгжих ёстой

  15. Зүйрлэн says:

    Гэм хийвэл цааз бэрх. Хилэнц хийвэл там бэрх.

    • Ганаа says:

      Наад үгээ гэм үйлдэж, хилэнц хийсэн хүмүүстээ хэл…

  16. Anonymous says:

    Бид хэнийг сонгоод биднийг хэн удирдаад ба аа ер нь нам гэдэг с чинь улс тор эдийн засг албан тушалын зохион байгуултай нэгдэл юм биш уу эднийг гэмт хэргийн булэг гэж тодорхойлоод мордон шалгах болсон юм биш уу

  17. agaa says:

    ganaa ah gaigui heruulch yumaa.zaaval komentod hariu bichij hereldeh yamar shaardlaga bnaa.ooriigoo dooshni hiigeed baih yum

  18. М.Чинтүшиг says:

    Больчёооооооооо…яршиг тэр ардчилал, хувьсгал энэ тэр гэж байхаар зүгээр л коммунизмаа хөгжүүлээд явах ёстой байж…

    • Ганаа says:

      Тэр нь ч юу юм бэ ?! Өөр олон л зам байгаа ш дээ…

  19. Daria says:

    Ерөнхийлөгч нь арчаагүй, үгүй ядахнаа ичсэн нүүрэндээ тайлбар хийж болно. Тэгэхэд таг шүү. Энийг шалгах байгууллага нь өөрөө гар хөл нь болохоор яалтай билээ.

    Ганхуяг судлаачийг шууд бариад арга хэмжээ авч чадахгүй байна гэхлээр их л мэдээлэлтэй, хамгаалалт сайтай байна шүү.

    • зочин says:

      Дээр үед 36 сая байсан байр одоо хэд болсон байх вэ? Өөр олон юм гарнаа харж л байгаарай. Хүний амь ч нэгээр тогтохгүй л бол уу? Юуны тулд цаазын ялгүй улс болгосны цаад учир ч их бий дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: