RIO TINTO БАЛАРЧ БАЙНА

Рио Тинто-гийн талаарх энэ мэдээлэл манайд маш их ач холбогдолтой гэж санана. Монголын албан ёсны сайт, мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлэл бараг гаргадаггүй. Одоо ч таг чиг. Яагаад ингээд байдгийг би гайхаад байдаг байсан юм.

Аж үйлдвэрийн аваргуудын орлого нүдний өмнө хайлж эхлэв. Ердөө л хагас жилийн дотор Rio Tinto ашгийнхаа дөрөвний нэгийг алдав.
8 дугаар сарын 8. Сидней. Энэ оны эхний хагас жилд англи-австралийн уулын олборлох салбарын магнат Rio Tinto-ийн ашиг 5,5 дахин буурав. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн цэвэр ашиг 806,0 млрд ам.доллараар багассан байна.
Rio Tinto-ийн гаргасан тайлангаас үзэхэд энэ оны эхний хагас жилийн алдагдал 1,3 млрд ам.доллар болсон байна. Ашгийн энэхүү асар их алдагдал нь мөнгөн гүйлгээ, ханшны ялгаа, дериватын алдагдалтай холбоогүй гэж Rio Tinto-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Түүнээс гадна компанийн операцийн үйл ажиллагаанаас олох ашиг 43 хувь буурсан ба энэ үзүүлэлт 2,923 млрд ам.доллар хүрчээ. Энэхүү бууралт нь “дэлхийн хэмжээний түүхий эдийн хямд үнийн эффект”-ээс болсон аж. Мөн Rio Tinto эрчим хүч агуулагч, арилжааны эерэг ханшны зардлаа бууруулж чадалгүй байсаар ашгаа алдсан аж.
Түүнчлэн Rio Tinto ашгаа алдсанаар үл барам, өрийн нүхээ ихэсгэсэн байна. Компанийн цэвэр өр 10 хувь өсөж, 13,683 млрд ам. доллар хүрээд байна. Санхүүгийн нөөцөө хатуу хэмнэх дэглэмд дор Rio Tinto-ийн удирдлага хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийг дэмжих зардлаа 36 хувь бууруулах шийдвэр гаргасан байна.
Компанийн Ерөнхий захирал Сэм Уолш: “Компанийн капитал зардлыг 2015 онд 5,5 млрд-ын түвшинд байхаар төлөвлөсөн юм, гэвч түүнийг 2,1 млрд болтол нь бууруулах шаардлага гарав. 2016 онд нөхцөл байдал сайн тал руу өөрчлөгдөнө гэж найдаж байна. Бид бүхий л төлөвлөсөн 6 млрд доллараа үйлдвэрлэлээ дэмжих хийгээд шинэчлэхэд зарцуулна” гэсэн тун таагүй прогноз хийлээ.
Rio Tinto-ийн үндсэн, төмрийн хүдрийн салбар бүтээгдэхүүний гаргалтын үнэ буурсны улмаас ашиг нь 55 хувь буурсан аж.
Ингээд Rio Tinto концерны нийт орлого эхний хагас жилийн дотор 26 хувь унасан байна. Уг нь EBITDA-ийн аналитик үзүүлэлт 30 хувь гэж байсан аж.
Сурвалж: http://www.steelland.ru/news/business/5570.html#ixzz3jCUhq600
Эхний дүгнэлтүүд:
1. Оюу Толгойн гэрээг Дубайд үзэглэж байхад эдгээр мэдээлэл манай төр засгийн удирдлагуудад ямар нэг хэмжээгээр байсан нь лавтай. Хэрэв мэдээгүй бол Ч.Сайханбилэг Рио Тинтогийн захирлынд очиж хүүхдийнх нь гэрийн даалгавар хийж байхынхаа оронд энэ талаар асууж лавлах чинь яасийм ?!
2. Дубайн гэрээг нууцаар байгуулсан нь Рио Тинто-ийн асар их өр хийгээд алдагдлыг Монголын Оюу Толгойгоор нөхөх, Монголыг зарах адгийн хорт үйл ажиллагаа байх бүрэн үндэстэй.
Бид Рио Тинтогийн талаарх сэжигтэй мэдээллийг бүх чадлаараа тарааж байхад Монголын Засгийн Газар бүх чадлаараа магтаж байлаа. Хэрэв Засгийн Газар саад болоогүй бол тухайн үеийн мэдээллээс “цаанаа ийм учиртайг” хэн ч гэсэн ойлгож болох байв. Гэтэл Засгийн Газар хуурамч мэдээллээр биднийг жингээрээ нам дарж байв. Одоо аль нь үнэн байна ?! Сүүлдээ УИХ-ын индэр дээрээс УИХ-ын гишүүн Г.Уянга: “Та нар Монгол Улсаа гаднын өрөнд өглөө шүү” гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Гэтэл Засгийн Газар “популистуудын эсрэг” гэсэн бүхэл бүтэн дайн өрнүүлсэн. Одоо хэн нь популист байна ?
3. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн нууц гэрээгээ ямар нөхцөлд, яаж хийснээ УИХ хийгээд ард түмэнд тайлбарлах ёстой.
Дубайн нууц гэрээгээ УИХ-д тайлбарла гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Г.Уянга албан ёсоор өргөн бариад их удсан. Бас л Засгийн Газрын дарамтын дор хэн ч тоогоогүй.
4. Хэрэв тайлбар хийхгүй бол Засгийн Газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон түүнийг дэмжигчид Монгол Улсаа Рио Тинтод зарах хуйвалдаан хийсэн нь хөдөлбөргүй батлагдана.
Энэ тохиолдолд Засгийн Газрыг огцруулах бичиг бас л УИХ-ын гишүүн Г.Уянгад байгаа…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 08 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to RIO TINTO БАЛАРЧ БАЙНА

  1. bi says:

    Ene zasgiin gazriig ali hediin ogtsruulah bsn shu de saihanbileg gej neg tolgoigui huneer zolio hiij elbegdorj bayrtsogt bayr gm luivarchid ouytolgoi bolon ard tumen uls ornooroo daajignan toglosoor l bn

  2. Anonymous says:

    ene uls turiinhun vneheer iim aimar hetsvv hvmvvs bdag yumu yamar ch tsaraini huviralgvi yaj yarij. ard tvmnii nvvriig hardag bnaa. hetsvv hetsvv

  3. Anonymous says:

    Rio Tin To chin 7-r sariin ekheer dampuurlaa zarlasan gesen shde. Manaikhan yagaad ene talarr medeelekhgui baigaa yum bol doo

  4. regzen says:

    Үнэнийг баримттайгаар цаг үе бүхэнд нь илчлэн хэлж өгдөг чин зориг, эх орон Монголоо гэх хоёргүй үнэнч сэтгэлд тань Бас дахин баярлалаа. Бидний Монголчууд үнэхээр ийм дорой үхээнц эв нэгдэлгүй, дээдэс нь ичих улайх нүүргүй шуналт адгууслаг гадныхны гар хөл болж, доодос нь нүд тархи руу нь хатгавч мэдэх мэдрэлгүй, доромжлолын хамгийн бузар нь болох эх оронгүй тусгаар тогтнолгүй болохын дохиог тэвчигч үл мэдрэгч болсон гэж үү? Харвах сумны зэв мэт исгэрэх , Хуйларан шуугих хурц сэлэмний ир мэт гялалзах, Хурдан хөлөгийн нуруун дээр галын дөл мэт дүрэлзэх, Хөх монголын үр сад ингэж доройтлоо гэж үү. Ээ халаг минь Хөх тэнгэр минь

    • DN says:

      Бид доройтоогүй ээ, мандана. Аль ч цаг үед адгийн шаарууд байж л байдаг. Энэ цаг үед ингэж олиггүй хүмүүсээ давраасан нь бүх монголчуудын буруу мөн. Алдаагаа засах ёстой.

  5. Орчуулагч says:

    Түүнээс гадна компанийн операцийн үйл ажиллагаанаас олох ашиг 43 хувь буурсан ба энэ үзүүлэлт 2,923 млрд ам.доллар хүрчээ. Энэхүү бууралт нь “дэлхийн хэмжээний түүхий эдийн хямд үнийн эффект”-ээс болсон аж. Мөн Rio Tinto эрчим хүч агуулагч, арилжааны эерэг ханшны зардлаа бууруулж чадалгүй байсаар ашгаа алдсан аж.

    Түүнчлэн үндсэн үйл ажиллагааны ашиг 43 хувиар буурч 2,923 тэрбум ам.доллар болжээ. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн хямд үнэ энэхүү бууралтын үндсэн шалтгаан нь болжээ. Мөн Рио Тинто компани эрчим хүчиний зардал болон валют ханшын алдагдалаа хянаж чадаагүй нь ашигийн бууралтанд нөлөөлжээ.

    Mining giant Rio Tinto half-year net profit falls 82%
    http://www.businessinsider.com/afp-mining-giant-rio-tinto-half-year-net-profit-falls-82-2015-8

    • Ганаа says:

      Баярлалаа. Гэхдээ ингэж намайг дагаж давтсан сурвалж олж тавих нь илүү ажил гэж би бодож байна. Чи энэнийхээ оронд нэмэлт мэдээллээр баяжуулсан бол бүх хүнд хэрэгтэй биз дээ…Гэхдээ чамд ингэх нь сайхан бол би юу гэхэв…

  6. Sanaa says:

    Delhiin buh uurhain tom kompaniud suuliin 1 jild 30-40%-iin aldagdald orson gants Rio Tinto bish. Ta materialaa unemshiltei sudalgaa saitai bichij baival sain baina. Uul uurhain olon ulsiin yamar ch medeenii saitiig uhahad nohoi ch harsan oilghoor duraistai baigaa.

    • Ганаа says:

      Чамайг о/у-ын уул уурхайн компаниудын 1 ш мэдээлэл түгээж байсныг санахгүй l б/на шүү. Чи тийм сүрхий мэддэг юм бол монголын ард түмэнд мэдээлэх чинь яасийм ?!

  7. gandash says:

    “Санаа” мэтийн мэдлэг, мэдлэгтэйнүүд нь ядаж нэг бичлэг хэвлэлд өгч бай л даа, коментийн хэдэн үгэнд худал цэцэрхээд яах гэсэн юм бэ? Судалгаа хийнэ гэдэг тийм амар ажил гэж бодоод байгаа юм байх даа.Энэ хүний дайтай хөдөлмөрлөж сураач ядаж.

  8. bat says:

    Ganaa ahdaa mash ih bayarlalaa. saihan niitlelvvdeer unshigchdaa uhaaral ergetsuulel hairladag shvv.
    ene nuhduudiin tar ulam l tanigdaad il bolj bna daa…

  9. Anonymous says:

    AH-g ene yavaa nasandaa dahij songohgui humuus olshirson gedegt itgel duuren bna. ARDCHILAL = ARDCHILSAN NAM BISH!!!!

  10. ere says:

    ГАнаа ах муусайн нуснуудыг сайхан хэлэх юм аа. Нуснууд юм шүүмлэхдээ сайн. Тэгсэн мөртлөө гараас нь юм гарахгүй нусан монгол эрчүүд.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: