ЭНЭ ХААНАХЫН ХҮМҮҮС ЮМ ?

Сая аналитик өгүүлэл бичсэн чинь над руу дайраад жигтэйхэн. МАН-ын зүгээс илүү дайрч байна. Тэгж ярих юм бол би АН-ыг “загнасаар” байгаад МАН-ыг бараг орхичихсон байсан. Энэ нь би МАН-ыг мартчихсан гэсэн хэрэг огт биш бөгөөд МАН-ын талаарх мэдээллийг би туйлын олон шугамаар байнга авч байдаг. Намайг санаанаасаа “мэдээлэл зохиосон” гэж үзэж байвал би Та нарын өөрсдийн хийсэн судалгааны зах зухаас үзүүлж болж байна. Би үүнийг цааш нь “хязгааргүй” үргэлжлүүлсэн ч чадна. Гэхдээ над руу дайраад байгаа хүмүүс одоохондоо үүнийг тайлбарлах ёстой гэж бодож байна…

1. Сандагийн Балжинням. Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын Газрын дарга. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү.
2. Ухнаагийн Отгонбаяр. Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн Газрн дарга. Шадар сайд У. Хүрэлсүхийн дүү.
3. Хүрэлбаатарын Улам-Өрнөх. Худалдан авах Газрын дарга. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү.
4. Чимэдийн Ганболд. Хөдөлмөрийн яамны орон нутаг хариуцсан Хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах.
5. Б.Баярт. Хөдөлмөрийн яамны Төлөвлөлт, захиргаа удирдлагын Газрын дарга. ГЕГ-ын дарга асан Х.Баатарын эхнэр.
6. Энх-Амар. Хөдөлмөрийн Яамны Санхүү, санхүүгийн бодлого зохицуулалтын газрын дарга. Сайд С.Чинзоригийн багшийн хүүхэд.
7. Су.Нямсүрэн. Иргэний нисэхийн хөрөнгө оруулалтын газрын дарга. УИХ-ын гишүүн Су.Батболдын эгч.
8. Хишигжаргал. Хөдөлмөрийн Яамны гадаадаас ажиллах хүч авах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн. Г.Занданшатарын туслах байсан.
9. Л.Амгалан. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв (ХЭҮСМҮТ) -ийн тэргүүн дэд захирал. Шадар сайд У.Хүрэлсүхтэй худ ураг.
10. С.Тунгалагтамир. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү.
11. Ж.Жамбалдагва. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн туслах.
12. Баянмөнх. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн судалгааны газрын дарга. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслах.
13. Лувсанринчин. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах газрын дарга. УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнийн туслах байсан.
14. Алтанбагана. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хамааралтай хүн.
15. Нямсүрэн. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн Тамгын газрын дарга. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын туслах байсан.
Ингээд намайг мэдээлэл “зохиодоггүй”, харин нэн тодорхой баримт дээр ажиллаж дүгнэлт хийдэг гэдэгт итгэсэн бол би их баярлах байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 09 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ЭНЭ ХААНАХЫН ХҮМҮҮС ЮМ ?

  1. bi says:

    Ed nar iim sejgiin baliar novshnuud shde esvel “mongol hunii ninjin setgel”eer ah duugee ood ni tataj bga ni uu uy gej oilgoh ve

  2. Anonymous says:

    Byambatsogt avgaigaa darga bolgohgui yum baihdaa.

  3. Enkhbold says:

    ok

  4. Anonymous says:

    Manai namyg ene byambatsogt l alaad baina daa… Aliv zaluusaa naad nusaa zailuulaach!

    • Дэлгэрмаа says:

      Ганц хvнд алуулж байгаа намыг ёстой хохь гэж хэлмээр

  5. Bayar says:

    энэ ХЭҮСМҮТ гэдэг шахаасны хүмүүс байрлуулах газар болчиж, нэгнийхээ үгэнд орохгүй, би тэрний шахаас чи тэрнийх гээд гоё юм болдог байх даа, ажлаа хийдаг хүн байдаг болов уу хэхэ

  6. Anonymous says:

    manai mongolchuud iim ah dvvseg, nutgerhag ene ter bolohoor l yanz bvriin tsetsegleh bas neg vndes bolj bgaa bolov uu, ene ch zasch bolohoorgui zuil bish

  7. Erkhembaatar says:

    Iim zuruugui unen medeelel yaj oldog bainaa.

  8. Anonymous says:

    АН-нхныг бичдээ хө?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: