МОНГОЛЫН АНТИСИСТЕМ ХИЙГЭЭД ХИМЕРҮҮД

Би ийм явдал болно гэдгийг мэдээд аль 2009 онд суут Л.Н.Гумилёвын “Дэлхий шим мандал хийгээд угсаатны нийлэгжилт” алдарт бүтээлийг аль 2009 онд бүтнээр нь орчуулаад блогтоо тавьсан билээ. Одоо ч миний ganaa.mn блогт байгаа. Манайхан Гумилёв, Гумилёв гэж хамгийн их орилох боловч бэлэн орчуулаад өгчихсөн юмыг уншина гэж даанч байхгүй. Уншсан ганц нэг нь бараг юу ч ойлгохгүй. Монгол сэхээтнүүд худал хуцаж, цэцэрхэхээс өөр юм юу ч мэдэхгүй, бас чадахгүй. Ингээд Л.Н.Гумилёвыг үндэслэн манай нийгмийн өнөөгийн байдлыг тайлбарлахаар шийдэв. Гэхдээ энэ удаад нэлээд ялгаатай “үндэстэн”, “угсаатан” гэсэн хоёр ойлголтыг хялбарчлах үүднээс “адилхан” мэт авч үзэв. Сэхээтнүүд нь хүртэл үндэстэн, угсаатнаа ялгахгүй болохоор надад ингэхээс өөр арга алга…

Антисистем хийгээд химерүүдийн тухай
Л.Н.Гумилёв угсаантны нийлэгжилтийн онолтойгоо хамт антисистемийн онолыг ч бас бүтээсэн юм. Манайхан болохоор эхний нэрийг л хальт мэднэ, удаахыг нь бол огт мэдэхгүй. Антисистем нэр томъёог би хэд хэдэн удаа хэрэглэсэн боловч монголын сэхээтэн нэрт балайнууд судлаач Ганаагийн уур нь хүрээд “анти” гэсэн үг нэмчихэж гэж “ойлгох” бөлгөө. Уучлаарай эрхэмүүдээ, би хэзээ ч, ямар ч тохиолдолд шинжлэх ухааны бус нэр томъёо хэрэглэдэггүй.
Ингээд Гумилёвын “антисистемийн” ойлголтуудыг ахин товч тайлбарлахаар шийдэв.
Хялбарчлан өгүүлбэл: Хэрэв манай нийгмийг амьд организм буюу систем гэж үзвэл антисистем бол түүнд ургасан хорт хавдар юм. ХОРТ ХАВДАР. Харин яг шинжлэх ухааны тодорхойлолт нь: нийгмийн гишүүдэд нийтлэг ертөнцийг үзэх үзлийг сөрсөн сөрөг үзэл бодол, үйлдэлтэй хүмүүсийн системлэг бүхэллэг юм.
Антисистем өөрийн гэсэн үзэл сурталтай байдаг бөгөөд энэ нь ямар нэг хийсвэр зорилгын үүднээс бодит ертөнц хийгээд түүний олон янз байдлыг үгүйсгэдэг нийтлэг шинжтэй байдаг. Ийм сургааль номлол эсвэл ертөнцийг өөрчилнө гэж уриалан дуудах боловч үнэн хэрэг дээрээ түүнийг эвдлэн сүйтгэдэг, эсвэл хүнийг өөрийгөө сүйрүүлэн бодит байдлын хүлээсээс гарахыг шаардаж байдаг. Аль аль нь явж явж “үл оршихуй” гэсэн нэг л үр дүн үзүүлдэг. Гумилёв “небытие” буюу монголоор үл оршихуй гэсэн энэ үгийг гүн ухааны болон бодит утгын аль алинаар нь хэлсэн. Антисистемд үйлдлээ нуух, тэмцлийн худал хуурмаг аргууд хэвшмэл байдаг.
Үүний дараа Л.Н.Гумилёв “химера” гэсэн ойлголт оруулж ирсэн юм. Химера гэдэг нь эртний Грек домогт арслан толгой, хүзүүтэй, ямаан бие, сүүлтэй, могой хэлбэрийн аймшигт амьтан юм. Монголоор бол утгагүй, балиар, адгийн махчин амьтныг хэлдэг.
Харин Гумилёвын онолд угсаатны гаж хэлбэр, үл авцалдах угсаатны нийлэгжилтийн бүтээгдэхүүн гэж үздэг. Химерүүд угсаатны хамаарлаа алдсан байдаг. Иймээс тэднийг угсаатны уламжлалаа алдсан, угсаатны шинж чанар байхгүй, үндсэн угсаатнаасаа бүрэн тасарсан бүлэг гэж үздэг.
Химерүүд өөр хоорондоо огт үл авцалдах зан үйл гаргаж, үйлдэл нь ямар ч системгүй байдаг. Химерүүдийн энэ адгийн үйлдлийн улмаас нийгэмд байх ёстой нэгдмэл менталь шинжийн оронд нийгэмд үзэл бодол, төсөөлөл, үнэлэмж, таашаалын бүрэн замбараагүйдэл (хаос) тогтдог. Энэ хөрсөн дээр нийгмийн эсрэг буюу системийн эсрэг үзэл суртлын хор урган цэцэглэдэг.
Угсаатан дасан зохицсон өвөрмөц дадал зуршил, соёлоо гээснээс болж хүн ам нь тэжээгч ландшафт-аасаа тасран салдаг. Энэ ландшафт гэдгийг байгаль орчин гээд одоохондоо ойлгочих.
Химерүүд гадна талаасаа угсаатны хэсэг мэт харагдавч бие даан хөгжих чадваргүй, тэд хэсэг хугацаанд оршин тогтнох боловч дараа нь задран алга болдог. Үүнийг Гумилёв “аннигиляци” буюу “устах” гэсэн физикийн нэр томъёогоор илэрхийлсэн.
Химерүүд нийгэм, үндэстнийг сорж, шулж, ханаж идэхийн хамт бие биенээ байнга алж иддэг. Чингэхдээ дуустал иддэг. Иймээс химерүүдийн гүнд үүссэн антисистемүүд эсвэл заавал цус урсгасан мөргөлдөөн өдөөж байдаг, эсвэл химерүүд хөрш угсаатны золиос болдог гэдгийг Л.Н.Гумилёв олон удаа онцлон дурдаж байсан.
Химерүүд эрүүл угсаатны биед хорт хавдар мэт оршиж, зөвхөн түүнийг сорон мөлжиж амьдрах бөгөөд ямар ч бүтээлч ажил хийдэггүй. Химерүүд хоёр янз байдаг. Нэгдэх нь идэвхигүй буюу бэртэгчин хэлбэрээр оршино. Удаах нь түрэмгий буюу залгигч хэлбэрээр оршин байна.
Л.Н.Гумилёв химерүүдийг сульдсан амьтны бие дээр үрждэг бузар паразиттай зүйрлэсэн ба тэд нөгөөх угсаатнаа үхэхээс нааш салдаггүй. Тэгээд бүгдээрээ хамт үхдэг.
Монголын антисистем
Одоо би дэндүү ойлгомжтой тайлбарласан гэж бодож байна. Өмнө нь би тайлбарлах оролдлого хэд хэдэн удаа хийсэн боловч манайхан тоогоогүйгээр үл барам над руу “хоосон онол”, “номын цагаан солиотой”, “шизотой” гэхчлэн сүрэглэн дайрсан. Үүнд монголын химерүүд, антисистемүүдийн оролцоо байсан л байх. Гэхдээ л манай ард түмэн юмыг тулсан хойно нь ойлгодог үнэн тэнэг ард түмэн ш дээ…
Ганц Л.Н.Гумилёв ч биш, системийн ямар ч онолуудыг аваад үзэхэд Монголын нийгэм, үндэстний байдал нэн аймшигтай харагддаг. Эдүгээ “онол ном” болоод байх өчүүхэн ч шаардлага байхгүй.
Монголд төр засаг гэж аль эрт байхгүй болсон бөгөөд эрх баригч нэртэй химерүүд хуваарьгүй ноёрхон, антисистем болж хувираад Монголын нийгэм, үндэстнийг хорлон хөнөөж байгааг эдүгээ ямар ч монгол хүн харах болов. Монголын өнөөгийн төр, намууд бол антисистем, өнөөгийн эрх баригчид бол химерүүд мөнөөсөө мөн.
Үүнийг өнөөдөр мэдэж байгаа юм биш, харин нийгмийн үндсэн системээс ялгахгүй, түүнд ийм ноцтой хор хохирол учруулна гэж итгэхгүй явсан юм. Харин одоо бол “бүх асуудал” ойлгомжтой, эдүгээ химерүүд бие биенээ барьж идэх хэмжээнд хүрчээ.
Гагцхүү олон жилийн турш санаатайгаар явуулсан хорлогчинтой либерал үзэл суртал хийгээд бусад олон суртал номлолын нөлөөгөөр монголын нийгэм атомжин задарч, хувь хүнийг бэртэгчин шинжтэй болгож, түүний нийгмийн идэвхи оролцоо, эвлэлдэн нэгдэх боломжийг үгүй хийсний улмаас тэд харьцангуй удаан тогтоод байна.
Гэвч нийгэм, ард түмнийг мөнхөд шулан мөлжиж амьдрах боломж химерүүдэд байхгүй. Тэд сайн дураараа яваад өгсөн тохиолдолд хүн төрөлхтний түүхэнд нэг ч байгаагүй. Иймээс тэднийг заавал түлхэн унагаж байж угсаатан өөрийгөө авардаг.
Тэднийг Монголын нийгэм, угсаатны системээс аннигиляци хийж устгавал зохих ба энэ цаг нэгэнт болсон. Энэ аргыг зааж өгөх нь монгол судлаач миний бүрэн эрх, ариун үүрэг мөн.
Монголчууд одоо яах вэ ? гэж дандаа асуудаг. Хамгийн эхлээд монголчууд өөрөөсөө асуух ёстой. Телевиз үзэх, нетээр сэтгэгдэл бичих, гэртээ үглэхээс цаашгүй байгаа тохиолдолд мянган хариулт өгөөд нэмэргүй. Эрхбиш энэхүү бэртэгчин, идэвхигүй байдал арилж байгаа, манай ард түмэн зүүд зэрэглээнээсээ салж байгаа гэж бодож байна.
“Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр нь бусад ард түмэн ургадаг өтөг шивх мөн” гэж Хаант Оросын төрийн зүтгэлтэн Петр Столыпин тун гайхалтай онож хэлсэн байдаг.
Химер, антисистемүүдээ хэвээр нь үлдээе, байлгаад байя ч гэсэн тэр новшнууд чинь хорлон сүйтгэх, эвдэн устгах, идэж уухаас өөрийг мэдэхгүй, чадахгүй байгааг монголын ард түмэн хангалттай харсан.
Антисистем хийгээд химерүүдийг сөрөн зогсож, шинийг хийж чадах цорын ганц хүч нь угсаатны оргилох лугшилт, түлхэлт хийгээд түүнийг эхлүүлж чадах оргилуун хүмүүсийн зоримог, бодит үйлдэл байдаг юм. Ямар ч гэсэн би эхний удаад лугшилт, түлхэлт, оргилуун хүмүүс гэсэн гурван нэр томъёо хэлж өглөө. Бүгдээрээ шинжлэх ухааны нэр томъёо л доо.
Одоо Та нар ахиад асууна. Хаана байна ? Хэн хэн “оргилуун байна ? “Лугшилт, түлхэлт хэзээ эхлэхийм ? хэн эхлэмийм ? гэж. Харин энэ бол үнэндээ үлэмж бэртэгчин асуулт юм. Үнэндээ бол энд ямар ч нууц байхгүй. Гэхдээ Та өчүүхэн төдий нийгмийн идэвхи гаргахад л хялбархан мэдэж болно. ТУН УДАХГҮЙ НЭГ ЮМ БОЛНО…
Манайхан “нэг юм болно” гэж тодорхойгүй ярьдаг заншилтай. Энэ нөхцөлд антисистем хийгээд химерүүд юу хийхээ мэддэггүй бол БИД энэхүү “нэг юмны” зүй тогтол хийгээд түүний хувилбаруудыг сайн мэднэ, түүнд их эртнээс бэлтгэсэн.
Та бол дан ганц атом биш, харин монгол үндэстний хувь заяаг тодорхойлогч амин сүнс мөн. Ингэж ойлгож байж Монгол үндэстэн, Монгол Улс оршин тогтдог юм. Энэ тохиолдолд Монголчуудад ирээдүйтэй гарц олон байгааг би батлан хэлж чадах байна.

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 11 дүгээр сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to МОНГОЛЫН АНТИСИСТЕМ ХИЙГЭЭД ХИМЕРҮҮД

  1. Б.Ариунболд says:

    Ойлголоо. Нэгднээ.

  2. DN says:

    …Та бол дан ганц атом биш, харин монгол үндэстний хувь заяаг тодорхойлогч амин сүнс мөн… Санал нэг байна.

  3. regzen says:

    Баярлалаа Олон олон залуучууд уншаасай билээ. Бушуухан “Нэг юм болоосой” эс тэгвээс тусгаар тогтнол монгол үндэстэн хоёр хэцүүдлээ

  4. Almas says:

    Бас нэг юм болоод өөр нэг Химерүүд гараад ирэх вий дээ? Аль эсвэл зүсээ хувилгасан Химерүүд заримыгаа устгаад гараад ирэх вий!?! Ямартай ч одоо лав тэмцэх босох цаг нь бол ирсэн. Түүнээс урьдчилан сэргийлэх зүйлсийг хийнгээ тэмцээсэй. Батзандан, Магнай мэт шиг болоод дуусвал ямар нэгэн ялгаагүй болох байх шүү!!

    • Ганаа says:

      Энийг бид мэдэж байгаа. Харин чамайг “зүгээр” л хажуунаас нь “хараад л суух” хүн гэж ойлголоо. Тийм бол чиний зөвлөгөө бидэнд хэрэггүй…

  5. Anonymous says:

    Uy boloh ve tsus ursah u ?tiim bol hir ih? um bolohiig ta battulgiin “hun” batzayag barivchlasanaar helj bn u battulga bas neg himer u orgiluun hun ni u lugshilt haana havid bn ve? Bi bayrtsogt iig nam buudmaar bn

  6. Erdene says:

    Системд буй ХОРТ ХАВДРЫГ мэс заслын аргаар эмчлэх боломжтой.
    1. ХОРТ ХАВДАРЫГ оношлох – мань мэтээс эхлээд л энд бүгд оролцох байх.
    2. Мэс заслын нарийвчласан төлөвлөгөө гаргах – энд бас нийлээд нь оролцох нь үнэн
    3. НЭГ ЮМ БОЛОХ буюу мэс засал хийх – энэ хэсэг оролцох хүн хэд байгаа бол. Учир нь бичлэгийг уншигч нөхдийн дийлэнх нь бэртэгчин /гэдгээ зөвшөөрөх хүмүүн цөөн/ билээ.
    4. Мэс ажилбарын үр дүнд эдгэрэх магадлал хэд вэ? Буруу гарцаар явчихгүй юмсан даа.

    Лугшилт, түлхэлт, оргилуун

  7. Anonymous says:

    Лидер хэрэгтэй байна,одоо ард тумэн тэмцэлд бэлэн болсон,оор замч алга

  8. Tugs says:

    Tantai sanal neg bn aa.

  9. Anonymous says:

    ХҮМҮҮСТ ОЙЛГУУЛСАН НЬ САЙН ХЭРЭГ.ОРГИЛНОО.

  10. HG says:

    Chimeria уудаа тэжээж дийэхээ байгаад нь Ромын анх үүсэж байхад ёст хүний чанар тодорхойлолт шударга бусдын төлөө санаа тавьдаг гээд ерөнхийдөө стандарт нь бурханлаг бсн гэдэг Бүгд Найрамдах болоод ирэхдээ Красс Помпэй нараас харахад энэ шударга энэрэнгүй стандарт алга болж хулгай хийгээгүй, нэр цэвэр шэх мэт болж буурсаар Цезарь гарч ирсэн гэх мэтчилэн явсаар дууссан. ӨНӨӨДӨР БИДНИЙ НӨХЦӨЛ яг л ийм бн даа, энэ Химера арай бага хүн алсан эсвэл намайг алах бсн ч алаагүй сай Химериа гдг стандарттай болсн. ТЭР ДЭЭР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ЗАЛУУ ҮНЭХЭЭР БЭРТЭГЧИН ЮМ. ҮР ДҮНГ ХҮСВЭЛ ӨӨРӨӨ ОРОЛЦ! гэдэг дээ. Худлаа цэцэрхэлийг харж дууссан би бол оролцоод эхэлсэн бга

  11. Anonymous says:

    үнэнийг өгүүлсэн байна,бүх хүн өөрийнхөө чадах бүхнээрээ л энэ антисистэмийг устгах зорилго өмнөө тавих нь чухал, дэмжиж
    байна

  12. Daria says:

    Өөр зам үлдээгүй. Химерүүдийг устгах нь атом, эс бүрийн үүрэг. Миний ч үүрэг – энийг л бүгд ойлгох, бүгдэд ойлгуулахыг бүгд хичээх хэрэгтэй.

    Баярлалаа

  13. bat says:

    Монголын ард түмэн дэлхийн түмэнд тохиож буй өнөө үеийн үйл явдалд бэлэн бус байна. Ер нь хэзээ нэгэн өмнө цаг үед бэлэн байсан гэдэгт эргэлзээтэй. Дэлхийн том гүрнүүд, тоглогчид шийдэх гарцгүй тоглоомонд нэгэнт орлоо. Асуудал эргэлт бүцалтгүй цөмийн зэвсгийн аюулд эргээд биднийг оруулж байна.
    Социализмийн үеийн иргэний хамгаалалтын үйл ажиллагаа одоо чухал болж байна. Цөмийн дайны дараа бид үлдэх ёстой. Бид цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд байгаа гэдгээ мартаж болохгүй.
    Цөмийн дайны дараа амьдрал үргэлжлэнэ гэдгийг мартаж болохгүй. Хиросима, Нагасаки үүнийг баталж байна. Амьдрал тасралтгүй.
    Ард түмнээ бодох цаг болжээ.

    • цогт says:

      Сулятай Гаруудыг турхирсан, цөсийг нь хөөргөсөн нийтлэл бна, Өнгөрснөө үнэн зөвөөр мэдэж байж одоог тодорхойлоод ирээдүйдээ ямар замаар явахаа томъёолох байх, Гэтэл бид чинь өнгөрснөө гуйвуулчихсан тууж явж юун химера мимера ч гэх шиг үлгэр яриад унав даа,

    • Ганаа says:

      Хүн өөрийнхөө толгойд багтахгүй юмаа үлгэр гэдэг. Эд нарыг хулгай дээрэм хийж байх хооронд бид хамаг ажлаа хийчихсэн…

    • DN says:

      Өнөөдөр хүн төрөлхтөн арай ч цөмийн зэвсэг шидэлцээд суухгүй байлгүй дээ. Одоо ер нь цэрэг зэвсгээр биш оюун ухаанаар байлддаг цаг ирсэн байна шүү дээ.

  14. mash soninholtoi niiltel unshila tanid bayarlla.

  15. Naba says:

    Нэг юм болно гэдгийг та Үндсэн хуулиа өөрчлөхийг хэлж байна уу?
    Санал асуулгын 3 асуулт, хуулийн ерөнхий агуулга нь зэрэг нь их дажгүй санагдлаа. Монголын уламжлалт төрийн систем нь хамгийн зөв шийдэл байх. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа бололтой. Ер нь би хувьдаа 100% дэмжиж байна. Нэн шаардлагатай гэж үзлээ. Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр гэдэг биздээ. Юу ч хийхгүй байж байгаад сүйрч байснаас. Таны бодлоор үндсэн хуулийг өөрчлөх цаг нь мөнүү. Одоогийн УИХ хийж чадах асуудал мөн үү? Хүлээгээд суух уу?

  16. bat says:

    Salhich shuvuunii duu shig saihan sonsogdoj bainaa. Mongol eh oron mini mandan badrag.

  17. Anonymous says:

    хамгийн чухал нэгж нь залуучууд шүү!!! Монгол хүн чинь 9-н үеэ бодож төлөвлөдөг гэдэг гэж өвөг эцэг, ахмад буурлууд зөвлөдөг байх аа..

  18. Anonymous says:

    Sanal neg bnaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: