Г.УЯНГА: НИЙГМИЙН ТАЛ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга байр сууриа илэрхийлж ярилцлага өгөв.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна вэ ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл хэмээн ярьж тэмцэж ирсэн. 2012 онд шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны өдөр тутмын амьдралыг авч явах хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг байгуулах ажлыг хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламентад энэ санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.
Өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй гэж би үзэж байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн.
430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болсон. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаас өмнө 7 өөрчлөлтийн алдаатай заалтан дээр асуудал өрнөмөөр юм шиг ойлголт нийгэмд байсан. “Дордохын долоо” гэгддэг заалтад өөрчлөлт оруулах асуудал яригдахгүй болчихлоо ?
-Тэдгээр өөрчлөлтийн агуулгыг буруу гэж хувьдаа боддоггүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас үүдсэн өөрчлөлтүүд. Хамгийн гол нь хуулийн процессын алдаа маш их гарсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ер нь Үндсэн хууль бүх түвшинд хэрэгжихгүй байна. Тухайлбал газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархиудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна.
Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралыг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаанд суух биш, тойрогтоо ажиллах гээд олон ажил байдаг учраас ирцийн хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих завсар энэ асуудлаа нэгтгэж зангидаад явах хэрэгтэй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс аль заалтыг нь дэмжиж бас эс дэмжиж байна вэ ? УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх асуудлыг өргөн барих боломжгүй” гэж мэдэгдсэн ?
-Үндсэн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан бэ гэвэл, нэгдүгээрт Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Хоёрдугаарт энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон.
Хэрэв гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй бол нийгмийн хэлэлцүүлэг рүү орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас гарын үсэг зурсан. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг УИХ байгуулах ёстой.
-Санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж орж ирсэн. Хэлэлцүүлгийн шатанд Үндсэн хуулиас тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн хандлага руу яваад байх шиг байна. Хуулийг батлах нь зөв үү. Батлавал яаж батлах хэрэгтэй гэж үзэж байна вэ ?
-Механик өөрчлөлт учир хуулийг батлахад ямар нэг хүндрэлгүй болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулинд санал хураалтыг машинаар тоолно гэж заасан. Энэ заалтаа Санал асуулгын тухай хуулиндаа тусгаж өгөхгүй бол болохгүй. Мөн машинаар тоолсон дүн дээр талууд маргавал гараар дахин тоолох гэсэн энэ асуудлыг ч Санал асуулгын тухай хуулинд оруулах нь зөв гэж бодож байна.
Энэ хууль өөрчлөгдвөл дагаад Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл орж ирнэ. Тогтоолын төсөл агуулгаараа огт хүлээн зөвшөөрөгдөхгүй заалттай байгаа. Ямар ч байсан эдгээр асуудлууд хэлэлцүүлгийн шатанд ороод ирээсэй гэсэн байр суурьтай байна. Бид зөв буруугаа ярилцаж, нийгмийн хэлэлцүүлэг болгох ёстой.
2015 оны 11 дүгээр сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Г.УЯНГА: НИЙГМИЙН ТАЛ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ.

  1. Anonymous says:

    namuud bol … baina daa. er ni l uurchlult hiihgvi bol ene songuuli ene ter ih l budlian vvsgeh baih daa. Lenin guai nam gedeg bol uursdiin erh ashigaa l boddog hvmvvsiin negdel gesen bilvv dee…

    • С. Наранбат says:

      Үндсэн хуулинд хариуцлагын заалт бараг байхгүйтэй адил, ялангуяа эрх мэдэл авсан хувь хүнд. Иймд агуулга, наад захын хэмжээг нь тодорхойлсон хариуцлагын заалтыг үндсэн хуулиндаа заавал оруулж өгөхгүйгээр эрх мэдэлд очсон хулгайчууд өөрсдийн үйлдлээ хаацайлах, хууль ёсны гэж харагдуулах ” өршөөлийн” маягийн хууль тогтоолоо оруулж, батлуулаад л байх боломжтой. Ирэх сонгуулиар овоо өөрчлөлт хийнэ гэж найдаж байгаа ч гэсэн “МАСС” гэж үргэлжж алдаг юм бас бий. Одоо Монгол хүлээлгэх хариуцлага, цээрлэл, цаазын ялгүйгээр явахгүй дээ. Завшсан хүн идэх боломжгүй юм завшсанаа ойлгоод нийтэд жишиг болж харагддагийг хятадууд харуулаад өгч байна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: