БАРИМТ ГЭВ ҮҮ…

Надаас баримт нэхээд жигтэйхэн. Монголын сэхээтэн нэрт балайнууд зөвхөн надаас л баримт шаардаж чаддаг. Ингээд Ч.Сайханбилэгийн “компанийн засаглалын” жишээ болгож “Бриж” группын шахаагаа эхэлсэн баримтыг өгүүлж байна…

“Бриж” групп аль эрт Рио Тинто-д шахааны бизнесээ эхэлсэн. Тухайлбал, 2006 оны 5 дугаар сарын 17-оос 2006 оны 6 сарын 17 хүртэлх 1 сарын дотор Рио Тинто-той 5 удаа дараах гүйлгээг хийжээ. Энэ гүйлгээ Рио Тинтогийн мөн оны нягтлан бодох бүртгэлийн 16472-16477 дугаарт гүйлгээнд дараах байдлаар бүртгэгдсэн байгаа:

1. clutch disc for suzuki grand vitara xl 7 95,652.17 төг.
2. cover of clutch disc for suzuki grand vitara 108,695.65 төг
3. clutch bearing for suzuki grand vitara xl 7 43,478.26 төг
4. headlamp phare (r) for suzuki grand vitara 156,521.74 төг
5. grille radiator for suzuki grand vitara xl 7 130,434.78 төг

Одоохондоо энэ баримт хангалттай гэж бодож байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 01 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to БАРИМТ ГЭВ ҮҮ…

  1. Anonymous says:

    Янзтай! Баярлалаа танд.

  2. Erdene says:

    хэхэхэ. генералд нь тултал… гэдэг шиг

  3. Zochi says:

    Archaagui muu shees bainashd saixanbalagaa chamaig xer xol yavaxiig xarnaa

  4. ere says:

    ОТ дотор нь ажиллаж байгаа болон байсан хүмүүс жинхэнэ юм ярьдаг даа. Тэнд хэрэггүй зүйл маш их хэмжээгээр өндөр үнээр худалдан авдаг жишээ зөндөө ярьж байсан. БИ мөн тэнд ажил гүйцэтгэж байсны хувьд бас гадарланаа.

  5. Bayar says:

    500 мянган цаасны сэлбэг шахчихсан гээд байгаамуу тэр 7 гийн тоо чинь машиных нь нэр юм шүү дээ хэхэ, ийм бага үнээр сэлбэг авсан гээд байгаамуу

    • Anonymous says:

      Лут баримт байна шүү

    • Anonymous says:

      Ганаа ах ямар том баримт гаргаж тавиа вэ, энэ Бриджийнхэн овоо хэдэн төгрөг унагаасан бололтой

    • Ганаа says:

      Би бүлэг том баримтуудын эхлэлийг л тавьсан. Энэ бол ихээхэн ноцтой баримтууд. Чи “жижигхэн” гэж голж байгаа бусад нь том гэж айж байгаа…

  6. Anonymous says:

    ийм жижиг гүйлгээ бол хувь хүн ч хийчихнэ. томоохон юм олж тавьж байж л сайн нотолгоо болно доо. жижиг хэмжээний бараа материал худалдан авалтаас бараг юм олдохгүй. Томоохон үнийн дүнтэй гэрээт ажлын гүйцэтгэл, урт хугацааны бараа материалын гэрээнээс л юм харагдана. Бас public listеd компаниы санхүүгийн баримт ил тод нээлттэй байдаг. ноо-той юм олж авахад тийм ч амар биш байхаа.

  7. bat says:

    barimttai yarij bna, saihan saihan

  8. Anonymous says:

    heden mashin l bn. hen ch ochood awchihna.

  9. Anonymous says:

    Бриж чинь Шонхор биш байсан юмуу

  10. Anonymous says:

    Оюу Толгой ХХК маш их үнээр авсан зүйлсээ ашиглалгүй “хаяхаар” болсон байна. Энэ талаар та судалж бичвэл зүгээр санагдлаа. Талбай чөлөөлөх нэрээр дуудлага худалдаа зарласан байна. http://ot.mn/%D1%82%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B9-%D1%87%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85-%D0%B4%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0-%D1%85%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D1%83%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: