ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ…

Энэ Мүүний шашин чинь Монголд маш эртнээс нэвтэрсэн ба Мүүн манайд орж ирэхэд монголын улс төрчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мүний шашны шагнал хүртэж, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр Солонгост очин авч байсан билээ. Энэ явдал нэлээд эрт 2007 онд болсон юм. Энэ талаар би “Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал” (2007.02.11.) өгүүлэл бичиж байсан. Тэр үед намайг хэн ч тоогоогүйгээр үл барам энэ бичвэр намайг ажлаас халж, шүүхээр оруулах нэг гол нөхцөл болсон юм. Одоо ч гэсэн Мүнтэй тэмцэх бол тийм ч амар ажил биш гэж би баттай хэлнэ. Учир нь Монголын голлох улс төрчид Мүнтэй хамгийн нягт холбоотой байдаг юм. Ингээд олон жилийн өмнө бичсэн миний өгүүлэл…

Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг “ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.
Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.
Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав. Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан. Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхйлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.
“Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан. Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө “Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.
Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.
Н.Энхбаяр “шагнал”–ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.
Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах “шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ…
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.
Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.
Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.
Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?
Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.
Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.
Энэхүү “шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.
Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…
Судлаач Д.Ганхуяг
2007 оны 2 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ…

  1. би says:

    Энхбаяр шорондоо л бж бх бж дээ

  2. Гантулга says:

    Энэ мүүндүүлэх явдал ч явж явж үндэсний үзэл гэдэг зүйл нь хаана байгаа яруу тодоор харуулж байгаа байх. Тэгэхээр хааж боох хөөх туухаасаа илүү Бид Монголчууд гэдгээ сайтар гозойлгож байж л ангижрах нь хамгийн сайн байх. Гозойлготлоо л асуудалтай. Цааш нь ярих гэхээр та нэр цол өгөөд төвөгтэй, ингэсгээд болъё доо.

    • Ганаа says:

      Үндэсний үзлийн талаар олон жил судалгаа хийсэн хүн л ярьж чадна. Чи бол хүссэн ч чадахгүй…

    • Гантулга says:

      Тийм. Би хүссэн. Чадаж ч магад. Үзэж мэдье…

  3. venom says:

    yag l bichsen bn daa

  4. Sainaa says:

    Тэхээр энэ Мүүн гээч нь аль дээрээс нийгмийн бүхий л давхаргад шигдэж ужигар ч дээ.

  5. Anonymous says:

    mvvn neg jishee. mvvn geltgvi uur yumnuud ch bgaa bh daa.tvvntei svlbeldsen iimerhvv l nuhduud deegvvr baigaad baidag…

  6. IkhMongolian says:

    Хэцүү хүнд амьдралтай хүмүүс орждээ гэвэл бас өөр. Баячууд нь хүртэл шүү. Толгой хоосон гэхүү юу гэхүү. Яаж ч ядарсан энэ тэр юманд уруу татагдаж яваагүйл залуудаа.

  7. regzen says:

    Хоосон ч эх ороноо гэсэн зүрх сэтхэлтэй бол ч тийм амархан тэр мүүнд чинь орохгүй Баян эрх мэдэлтэй шуналын туламнүүд л урьхинд нь ордог шиг байна. Би 98 онд гадна дулааны ажил хийж байгаад траншейд бие зассан байхаар нь Гагнуурчид орж хэвтэж гагнана. Яагаад бие засав? гэж траншены нэг нөхөрт хэлсэн чинь бусдыгаа дуудаад нэг нөхрөөр цэвэрлүүлээд хэлэхдээ: Монгол монголоо хайрлахгүй бол хэн биднийг хайрлах билээ гээд, бидний ийм яваа зөвхөн биднээс болсон өөр хэнээс болоогүй “Сольж хаяж болдоггүй юм хүнд байдаг юм Тэр нь “эх орон” Эх оронд чинь “энэ траншей” орно гэж билээ, Тэгэхээр Н. Энхбаярын сэтхэлтэй тэр траншейнд байсан нөхрийн ЗҮРХ СЭТХЭЛ тэнцэх үү хэлээч хүмүүсээ

  8. Anonymous says:

    Михиал Горбачев Солонгосоос хүртсэн жавшсан хэрэг бас уншиж байсан энэ талаар таны бодол

    • Anonymous says:

      хэрэглээний боловсрол нэрээр шашны суртлыг заасан шүү дээ.

  9. Sainaa says:

    Таширлуулнаа … ер нь

    Ганаа ах бодуул Достоевскийг гаргачихсан л байх. Бүтээлүүдийг нь л дээ. Номоо уншихаад буцаад яриад байх юм энэ “тэнэг” залуучууд гэж та нэг хэлээд авна билээ. Суралцаж хэрэглэх ёстой гэсэн. Түүний “Идиот”-ыг та яаж хүлээж авдаг вэ? Гол дүрийн залуу Достоевскийн бичснээр нэг иймэрхүү хүн мөн юмуу.

    “…Жишээ нь, баян чинээлэг, журамт овог угсаатай, дажгүй бие хаатай, боломжийн боловсролтой, тэнэг биш, бас ч гэж сайхан сэтгэлтэй мөртлөө ямар ч авъяасгүй, ямар ч онцгойрох юмгүй, тэр ч бүү хэл ямар ч гайхал шинжгүй, өөрийн гэх ганц ч санаа оноогүй, ерөөсөө “бусад бүх хүн шиг” байхаас илүү дургүй хүрмээр юм гэж, үнэн хэрэгтээ, даанч байхгүй. …” Ц.Г

  10. Хонгор says:

    Далий юм асууя. Хэр баргийн юманд тоодоггүй ч та миний комментод нэг хариу хэлж өгнө үү? жишээ нь номтойбаяр дорнодод сонгуульд аймгийн төвөөс бараг ямар ч санал аваагүй мөртлөө, мэдээлэл хомс байдаг хөдөө сумдуудаас юм амлаад бараг хамаг саналаа авч гарч ирсэн. Бас зарим нэг нөхдүүд 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль дээр Багабанди байхгүй байна, бөхөд дуртай юм чинь Бат-Эрдэнэд саналаа өгчихлөө гээд гараад ярьж байсан гэдэг. Сонгуульд мэдлэгтэй мэдээлэлтэй, үгүй юм аа гэхэд нэн ядууд ордоггүй хүмүүсийг л оруулдаг хууль баталчихвал дээр гэж бодох юм. Гэхдээ тэгж бичсэнээрээ энэ нь хүний эрх, ялгаварлах энэ тэр гээд араасаа баахан л загнуулах нь ойлгомжтой л доо. Гэхдээ л тийм хэмжээ хязгаар ч юм уу тогтоочихвол зөв сонголт нь ихсэх бол уу? эсвэл сонгуульд орохоосоо өмнө энгийн сонгуультай холбоотой, хэнийг өрсөлдөж байгааг нь мэдэж байгаа талаар асуулт асуугаад тэнцвэл ордог болговол яах бол? гэхдээ мэдээж энэ нь сонгуулиа дуртай дургүй өгдөг хүмүүсийг үргээж барих гээд л асар их ажил болно лдоо.

    • Anonymous says:

      ядаж л татвар төлдөг хүмүүс сонгууль өгмөөр юм

    • zd says:

      зөв шүү ядаж л татвар төлдөг иргэн сонгууль өгч болно гэмээр санагддаг

  11. Anonymous says:

    Hamgiin ehnii shagnaliig ni Ochirbat avsan sh dee. Yu ch avch baigaagaa medehgui televiz duuren maliitlaa ineegeed l zogsoj baihad ni umnuus ni ichij bilee.

    https://www.globalpolicy.org/component/content/article/176/31366.html
    https://en.wikipedia.org/wiki/List_of_Unification_Church_affiliated_organizations
    http://www.sundaytimes.lk/061008/International/int1.html
    http://www.redicecreations.com/specialreports/2006/10oct/sunmoon.html

    Edgeer linkees MOON United Nations 2 bolon Mongoliin odoogiin ulsturchdiin holboog unshij oilgooroi.

  12. Nimka says:

    Chuluunbat gej buh l bolohgui zuild ner ni yavj bh hun bhiimaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: