МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэл “тэсрэлт” үүсгэж, баахан маргаан таавар төрүүлж байна. Манай ард түмэн мэдрэмжээрээ “нэг л том юм” болоод байгааг мэдрээд байна. Гэхдээ учрыг нь сайн олохгүй л байна. Ингээд манай улс төрчид “Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна. Үүнийг тайлбарлах нь монгол судлаач миний үүрэг юм…

Н.Алтанхуягийн мэдэгдэл манай бяцхан “Мангаа До”-г сайхан зүүднээс нь сэрээчихлээ. Ринчин Бямбаевын “Мангаа До-гийн сүүлчийн зүүд” гэдэг их сургамжтай, маш гүн утгатай өгүүлэл байдаг юм.
Тэр сэрээд “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй дээ…” гэв. Жишээ нь “Судлаач Х.Д.Ганхуяг гэж нэг нөхөр янз бүрээр л дайрч байна даг. Би яах ч үгүй байгаа биз дээ ?” гэж ч мэднэ. Намайг яах юм ?! Би бол үзээд өгье гээд хийсэн хэрэггүй, хуучнаар бол үзэгтэй, одоо бол ганц компьютертэй судлаач л байгаа биз…
Харин “хийсэн үйлстэй-баялаг намтартай” улс төрийнхний хувьд Ц.Элбэгдорж бол “Мангаа До” байгаа юм. Хэрэв хэн нэгэн Эби-гийн өмнөөс том дуугарах л юм бол босго давмагц нь утсаа шүүрч аваад: “Хөөе чи, Англиас “авчирсан” генерал, нөгөө хэнийг юу яагаадах…” Яасан гэх юм вэ ? Ерөнхийлөгч өө. “Юу ч гэсэн барьчих, яасан ч байж магадгүй, мэдээж зүгээр байсан л байв гэж үү…” “Мангаа До” сүүлийн жилүүдэд ийм аргаар ажиллаж сурчихаад байгаа юм…
Үүнийг л манай “том” улс төрчид “дуртай (уг нь дургүй) хүнийхээ амьдрал, хувь заяагаар тоглож байна” гэж яриад байгаа юм. “Баригдсан” улс төрч том байх тусмаа “авах жил нь ахиу” гэдэг бол теорем…
Сүүлийн жилүүдэд манай ард түмэн сонгуулийн асуудалд их ухаалгаар хандаж байсны нэг жишээ энэ юм л даа. Хамгийн адлагдаж шоовдорлогдсон, өсөрхүүг нь дээш нь шидээд байсан юм. Цаад санаа нь “Чи хө, нэг шавиагаа ханатал цаадуулаасаа хариугаа аваадхаач…” Нөгөөх нь “сайн” ойлгосон учраас сонгогчдын “захиалгыг” л биелүүлж байгаа хэрэг. Харин буцаад буухад нь тосч авах хүн байхгүй л болов уу ?! Энхбаярыг их өндөр шидсэн, олон ч жил гутлыг нь сугартал шидсэн, хөөрхий буугаад ирэхэд нь цагдаа нар л тосч авсан даа. Харин ард түмэн “Хүрэн оймстой туучий байж” гэсхийгээд л мартсан. Уг нь ахиад нэг шидчихсэн бол мөн ч олон адгийн шаарыг өсөрхсөндөө тэнгэрээс буулгах байсан юм гэлцэж байгаа ч оронд нь үй олон “Э”-нүүд “намайг шид, намайг шид, би жижигхэн хөнгөхөн” гээд өнөөхийгөө гишгэлээд дайраад байна.
Манай “мангаа До” дотоодыг хамгаалахын ажилдаа гадаадын иргэдийг хамдаггүй сайхан зантай эр. Гадаад хүн торонд нь орчихвол “Их ч удаан бодлоо, Монголыг таван одтой буудал гэж хараад байна, муу хогийг тэгж ч үнэтэй буудалд жаргаахгүй шүү” гээд суллачихаж байгаа юм. Роберт Пэйнтерийг харахгүй юу, Монголын хууль шүүхийн хажуугаар Монголын Ерөнхийлөгчийн тусламжтайгаар зүгээр л гараад явчихаж байгаа юм. Иймээс манай “Мангаа До” бас гадаадыг хамгаалахын дарга ч болох чадвартай эр…
Мань эр зүүдэндээ “Ардын намынхантай покердонгоо алдсан очков болгоныхоо золиосонд Ардчилсан намын нэг нөхрийг хасаа шиг шидэж байна” л гэсэн шүү юм харж байсан хэрэг. Тэртэй тэргүй хожсон ч, хожигдсон ч хасаа нь хангалттай, жилийн дараа босоод л явах суудал шүү дээ. Гэтэл гэнэт нэг нөхөр ойрд аялгаар “Биткэ давар” гэхийг сонсоод цочоод сэрчихгүй юу…
Баривчилсаар баривчилсаар баригдав
ТЕГ, АТГ, ШШГЕГ-ын даргыг солих сургаар улс төрчид жинхэнээсээ шоргоолж шиг үймэлдэж байна. Эрх баригч байсан Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа яахаараа Н.Алтанхуягийг огцорсноос хойш АН-ынхнаар үргэлжлээд байгааг АН-ынхан ч ойлгохоо больчихоод байсан юм. “Андуураад байна, андуураад байна, Ардын намынхныг бариач ээ…” гэж хэчнээн хашгирав.
Гэтэл мань эрийн батарей дуусчихаад өөр “энергийн нөөцөнд” залгагдчихсан байж л дээ. Үүнийг орчуулбал “энержи ресурс” гэжийгаам…
Н.Алтанхуяг уг нь Л.Гансүхийг суллачих болов уу гэж их тэвчсэн л дээ. Н.Алтанхуяг тулдаа л тэр. Ядаж байхад найдвартай ар тал гэж байсан Ч.Сайханбилэг хамт ажиллаж байсан Ахлах зөвлөхдөө тусласангүй. Нарийн ярьвал нэг баг байсны хувьд Ч.Сайханбилэг ч шуудайлсан нүүрсний асуудалд холбогдох л ёстой хүний нэг. ЗГХЭГ-аас тусдаа ажилладаг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэж байх уу ?!
Харин энэ зуур Ерөнхийлөгч шуудай нүүрсээр бүхэл бүтэн орд, бассейн солих гэж үзсэн байна. Н.Алтанхуягийг царай алдаад ороход нь “Ялаа чимээгүйхэн авчих аа, тэгээд надад өршөөл гуйсан өргөдөл биччих, би үүгээр уучилчихъя” гэсэн юм билээ. Харин Л.Гансүх нь “уучлал гуйхгүй…” гэж адарчээ. Хариуд нь “Тэгвэл чи 3 жил зургаан сар жиргэ дээ…” Л.Гансүх Ерөнхийлөгчийнхөө занг нэг муу юм мэдээд байсан шиг байгаа юм, өөрөө ч иймэрхүү юманд их гаршсан эр. Н.Энхбаяр хэчнээн өргөдөл бичив, өршөөхөөс нь өмнө өргөдөл нь ил гарч бөөн хараал хэрүүл болоод л байсан. Тэр ч байтугай Ц.Мөнхбаяр монгол бичгээр өргөдөл бичихэд “Би монгол бичиг мэдэхгүй” ч бил үү нэг марзан юм яриад ангир уургийг нь хөхүүлээд 10 сарыг нь гүйцээлгэчихсэн…
Энержи ба Эрдэнэс таван толгой
Би эрхбиш уурхайчны хотод төрсөн юм болохоор Таван толгойн асуудлыг хараад нарийндаа юу болоод байгааг ойлгоод байсан юм. Тиймээс ч Таван толгой удахгүй олон хүний толгой цусдана гэж бичээд байсан хэрэг шүү дээ…
Н.Алтанхуягийг огцруулахад их нэмэр тус болсон асуудал бол “Эрдэнэс таван толгой” компанийн 93 тэрбумын худалдан авалт байсан. Үүнээс 7,6 тэрбум нь хүргэн Дэнзэнгийн асуудал. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шиншиж олоод нийтэд ил болгосноор унасан. Түүнээс биш, давхар дээлнээс ч болоогүй, фракц хоорондын зөрчлөөс ч болоогүй. Бас Н.Алтанхуяг “Эрдэнэс-таван толгойн” толгойг илээд “Оюу толгой”-г няслаад байсан юм.
Асуудлын гол нь “Энержи ресурс”-ын алдагдлаас болсон. Дэлхийн зах зээл гэж том яриад яахав, Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасан нь ”Энержи ресурс”-т том цохилт болсон юм. Учир нь олборлох зардал нь хэрээс хэтэрсэн ба технологи таарахгүйгээс ихээхэн үргүй зардал гаргасан байв.
“Энержи ресурс” нүүрс угаах үйлдвэр барихдаа конвейер орчмын тоосжилтыг дарахын тулд “дэлхийн шилдэг” технологи буюу тоосруулсан усаар агааржуулалт хийжээ. Гэтэл тэр шилдэг технологи нь Монголын хүйтэн өвөл гулгаа үүсгэхээс өөр шидгүй байж. Монгол инженерүүд монгол аргаар (монгол юу байх вэ, оросын сибирийн технологи л байхгүй юу) агааржуулалт хийх санал тавьсан ч Индонезийн уурхайд туршигдсан технологийг ШБОС болгон нэвтрүүлээд баахан хөрөнгө үрэн таран хийжээ.
Барууны хөрөнгө оруулагчид “Энержи ресурс”-ын хувьцааг худалдан авсан гэдэг ч хариуд нь хувьцаа эзэмшигчид өөрийн техник, технологи, оператор компаниудыг өндөр үнээр шахдаг нь нууц биш юм. Манай “Таван толгой”-д бол чааваас гэж хэдэн дугуй л шахна, хэмжээ нь л тэр юм чинь. Энэ хуулиар “Энержи ресурс”-ын оператораар “Макмахон”-ыг шахжээ. Барууны шилдэг компани “хэзээд шилдэг” л байдаг болохоор тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлодог болжээ.
Энэ үнэтэй нүүрсийг угаагаад гаргахад өртөг нь хэтэрхий өндөр туссанаас “Энержи ресурс” гэрээнээсээ алдагдал хүлээж эхэлжээ. Гэтэл аз болоход дэргэд нь төрийн мэдлийн “Эрдэнэс Таван толгой” гэдэг менежмент нь ёстой сөнөчихсөн хөгийн компани байхыг аваргууд “олж харжээ”. Тэр “муухай” компанийн “хоцрогдсон” монгол инженер болон уурхайчид тонн нүүрсийг 5 ам.долларын өртгөөр олборлож байх нь тэр. Тэгмэгц алдагдлаа бууруулахын тулд олборлолтоо зогсоогоод “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс худалдан авч эхэлжээ.
“Эрдэнэс таван толгой” ч башийж. Хятадад Сү.Батболдын тавьсан өрийг төлөх гэж мачийж байсан тэд хажуухандаа ердөө 3 километрт байгаа “Энержи ресурс”-т нүүрсээ зараад нөгөө 1072 хувьцааг амилуулах юм боджээ. Гэтэл ёстой бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч болж, “Энержи ресурс” луу унжиж эхэлжээ. Ингэмэгц “Энержи ресурс” АН дахь найзууд Э.Бат-Үүлээр, бас ҮАБЗ-ийн нарийн бичиг Ц.Энхтүвшингээр, мөн “архинаас гарсан тул уран зурагт оруулах” замаар эрхэндээ авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дамжуулж алдагдлаа “Эрдэнэс Таван толгой”-д үүрүүлэх гэж оролджээ. Ц.Элбэгдорж гоо зүйн мэдрэмжтэй болохоороо уран зураг цуглуулдаг гэж бодвол их эндүүрэл болно.
Компанийн захирал Я.Батсуурь бараг л хөдөлмөрийн баатар болох юм бодож суутал баатрын эдийн засгийн зөвлөх Ж.Од очиж дарамталжээ. Өнөөх нь гэдийсэн ч төрийн юманд “но” байхгүйн үлгэрээр өөрөө хошногоо ухуулж ухуулж арай гэж мултрав.
Тэр зуур “Энержи ресурс”-ын хувьцаагаа зарсан гэдэг ч үнэндээ зараагүй “молекул” Батж.Батбаярын хүү компанийн захирал болоодохов. Н.Алтанхуяг хүргэн Дэнзэнгийнхээ тээврийн төлбөрийн асуудлаар Я.Батсуурьтай хамт гозойчихсон хэрэг.
Ингээд “эх орноо татвараараа тэжээгч”, “олон улсад ийпоо хийгчид” маань “Эрдэнэс таван толгой”-г эрхэндээ аваад зогсохгүй монголын уурхайчдыг хөөн тараагаад Таван толгойн хөрс хуулсан дарайсан өрөм шиг талбайд эзэн сууж авчээ. Гэтэл гай газар дороос гэгч болж монголын уурхайчид эх орноо биш гэхэд хийсэн ажлаа хамгаалаад тэс хөндлөн хэвтчихэв.
ММС төрөв
Энэ зуур мөнгөнөөс өөр юм боддоггүй харалган Ч.Сайханбилэгийн араар С.Баярцогт нар сүйхээчилж, бэлэн сайхан өрмөн дээр “ММС” гэгч бас нэг мундаг ийпоо компани байгуулаадахжээ. Ингэхдээ аль эрт Н.Алтанхуягийн үед л “Эрдэнэс Таван толгой”-г өргөжүүлэхээр яригдаж байсан М.Энхсайханы “Мийгаа” төслийг эзэнтэй нь худалдаж авсан уу, хулгайлж ирсэн үү өөртөө наачихаж…
Өмнө нь М.Энхсайхан тэр “Мийгаа” төслөө бариад Хятадын “ярих хүнтэй нь яриад” хэрэгжүүлэх гэсэн авч Н.Алтанхуягийн Засгийн газраас дэмжлэг аваагүй ба Ч.Батсуурь нь өнөөхийнхөө далбаан дор томорч байгаад хөөгөөд явуулчихсан байв. Хятадууд уг төслийг хэрэгжүүлэхдээ яг “Оюу толгой”-н гэрээний нөхцлөөр хэрэгжүүлнэ гэж зүтгэснээс ийм юм болсон тухай би бичиж байсан. Өөрөөр хэлбэл “Оюу толгой”-н гэрээний улс төрийн таагүй нөлөөлөл тэр үед мэдэгдсэн юм. Хятадууд, та нар хөрштэйгээ хатуу гэрээ хийнэ гэх, “Рио Тинто”-той болохоор хөрөнгө оруулагчдаа асар их ашигтай гэрээ хийх, энэ ямар учиртай юм гэж тулгажээ.
Бараг л жаахан дайсагнаад байна уу, үгүй юу даа тулжээ. Тиймээс хүлээж авч болшгүй гээд хойшлуулсан байв.
Харин М.Энхсайхан үүнийг мэдэж байсан тул портфельгүй ч гэсэн сайдтай үлдсэн нь сайдын суудалтаа бус, өнөөх “Мийгаа” төсөлтэйгөө үхэн зуураад байсан хэрэг л дээ. Нөгөө талаас “төсөл” нь Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлагаас яамны түвшний асуудал болон зиндаа дээшилсэн хэрэг.
Харин ММС төслийг өөртөө авахдаа яг “Оюу толгой”-н нөхцлөөр хятадуудтай тохиролцохоор болсон ба Ч.Сайханбилэг “Оюу толгой”-г бүр нүдний булай болгосны дараа бол “гайгүй” төсөл мэт санагдахаар болчихов. Монголчууд хэдэн мянган жилийн туршлагаар Хятадуудтай наймалцахдаа гарамгай атлаа барууныханд бол байдгаа дэлгээд хаячихдаг нь тоогүй. Харин Хятадууд яг тэр сиймхийгээр нь довтолжээ. Ингэхдээ лоббиг нь Хятадууд биш, харин монголын “Энержи ресурс” Ерөнхийлөгч, Засгийн газар хариуцахаар болж байгаа нь туйлын аюултай нөхцөл байдал үүсгэжээ. Үүнийг зогсоохын тулд “Женко” шийдэмгий хөдлөв…
Орон нутгийн тулаанууд
Женко нэлээд сүржин нэвтрүүлэг “100 чухал сэдэв” гэгчээр халхавчлан хийсэнд нийгэмд том цочроо өгчээ. Гэтэл Ц.Элбэгдорж Женког дуудаж камер бэлтгэж байгаад толгой түрүүгүй загнаж, нэвтрүүлгийг нам зогсоов. Тэгмэгц Х.Баттулга УИХ дахь “Энержи ресурс”-ын лоббиг таслан зогсоож, Л.Эрдэнэчимэгээр улайм цайм дүгнэлт гаргуулаад гацаачихжээ. Ц.Элбэгдорж ёстой дэвхцэж гарав. Тиймээс “Хариуцлагын тухай” хууль гаргаж үгэндээ ордоггүй гишүүдийг хөөн зайлуулна гэж дүвчигнэсэнд УИХ энэ удаад “Таван толгой”-д хайртайдаа биш, субьектын хувьд өөрийгөө өмөөрч өөдөөс нь “салаавч тавьжээ”. Үүнд нь УИХ-ын дарга хүч нэмэн оролцсоноор Ц.Элбэгдоржтой дайсан болов. Эцэстээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар Ц.Элбэгдоржтой гарцаагүй сөргөлдөж эхэлсэн байна.
“ММС” энэ зуур зүгээр байсангүй “Таван толгой” компанийг дэвсэлж, 1072 хувьцаа чинь үлгэр болсон хэмээн ухуулж, тэр ч байтугай монголын уурхайчдыг хөөн зайлуулаад оронд нь хятад уурхайчдаар хямд нүүрс ухуулах гэж зүтгэжээ.
Харин түүнийг нь “Таван толгой ажилчдын ҮЭ-ийн дарга” С.Эрдэнэ өөрийгөө шатааж байж зогсоов. Үүний дуулианд Батж.Батбаярын хүү Б.Батбилэг мултарснаар нэг хэсэгтээ асуудал намжжээ. Гэхдээ бүрмөсөн намжсангүй, хөвдөнд орсон түймэр мэт уугисаар гэнэт дэлбэрэв. Энэ удаад Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр “Таван толгой”-г гацаагчдыг бүрмөсөн бутцохих тэмцэл өрнөж улстөр дүрэлзжээ.
Юуны өмнө оны эхээр байнгын хороодын дарга нарыг солих болоход Г.Уянгыг “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилохыг яаран сандран зогсоожээ. Г.Уянгыг “систем эвдэх түвшний аюултай хүн” гэж дүгнэсэн байгаа юм даа…
УИХ дахь АН-ын бүлэг ч, МАН-ын бүлэг ч Г.Уянгыг дэмжиж хүлээж байсан авч М.Энхсайхан Ц.Элбэгдоржийн заавраар яаран гүйж түүний оронд М.Сономпилийг оруулчихав. МАН, АН-ынхан гайхаж юу болов гэлцсээр эцэст нь нөгөө талын лобби гүйж М.Сономпил “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилогдов.
Хэрэв Г.Уянга томилогдсон бол яг Оюу толгойн шалгалтын баримт задарсан шиг бүх булай булхай нь ил гарах болсонд ингэж түргэн авчээ. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь арчиж хаяхаар дайрсан ч чадсангүй. Г.Уянга Л.Цогийг дагуулж ороод ирцийг нь бүрдүүлж өгснөөр З.Энхболд тогтож үлджээ. Тэгмэгц гуравдахь хувилбартаа орж Х.Баттулгыг ганцаардуулан унагахаар хүчлэн дайрчээ.
Х.Баттулга шахагдаж, бүр гудамжинд гарахдаа тулав. Тэр “Жудагт Монгол” хөдөлгөөний хурал дээр намаасаа гарахаа зарлах гэж байсан авч З.Энхболд ятгаж түр зогсоожээ. Үнэндээ АН-д маш хүнд байдал үүсч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүлэглэн хүч түрж байгаа үед МоАХ фракц задарч, Х.Баттулга намаасаа гарна гэдэг З.Энхболдод тун таагүй дарамт ирэхийн дохио юм. Учир нь АН-ын ҮЗХ-нд “Алтан гадас”-ын дараа орох нөлөөтэй бүхий фракц нь “МоАХ” юм. Тэд Н.Алтанхуягийг яаж хөдлөхийг харахаар шийджээ.
Яг энэ үед Л.Гансүхийн шүүх хурал болж Н.Алтанхуяг горьдоод ч хэрэггүйг ойлгожээ. Өнгөрсөн пүрэв гарагт Н.Алтанхуяг мэдэгдэл гаргана гэж байсан авч бараг тав хоног хойшлов. Учир нь Л.Гансүхийн шүүх хурлын дараа Н.Алтанхуягт сануулга өгч, хэрэв З.Энхболд, Х.Баттулгатай нийлбэл өөрийг чинь Л.Гансүхийн араас явуулна гэж сүрдүүлсэн бололтой. Тэгмэгц Н.Алтанхуяг хашир зангаа гаргаж мэдэгдлээ хойшлуулаад бямба гарагт “Хаан жимс” амралтандаа намынхаа “Алтан гадас” фракцынхныг урьж нөхцөл байдлыг илэн далангүй ярьжээ. “Алтан гадас” бол АН-ын хамгийн том бөгөөд хүчтэй фракцын нэг шүү дээ…
Эцэст нь уур нь шатаж, хорссон “Алтан гадас”-ынхан Н.Алтанхуягийг мэдэгдлээ хийх ёстой гэж тогтоод, найдвартай ар тал болно гэж тогтжээ. Үүнд зоригжсон Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг шууд ирүүл тулаанд дуудав. Ингээд З.Энхболд, Х.Баттулга дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр Ц.Элбэгдорж ба Ч.Сайханбилэгийн фракц шахаанд орж одоо түр тэнцвэр тогтоод байна.
Ингээд “Мангаа До” сэрүүн зүүднээсээ сэрчихжээ…Одоо айж байгаа болов уу ?!
Чуулганы дараа яах бол ?
МАН яагаад хөдлөхгүй байна ? Гэж олон хүн гайхаж байгаа ч үнэндээ хөдлөх аргагүй болчихоод байна. Учир нь МАН өөрөө “MSC”-ээс уяатай байгаа юм. Тиймээс асуудлыг АН руу чихчихээд “Ухаант сармагчин уулын оройгоос барсын тулааныг ажина” гэх Мао маягийн заль мэхэнд шилжжээ. Үүнийгээ МАН “бид АН-ын зодоонд оролцохгүй” гэсэн сайхан үгээр далдалж байгаа боловч уг зодоонд хамгийн их хамаатай юм.
Тэд энэ тулаанаас зөвхөн улстөрийн ашиг л харж байна, мэдээж эрх баригч болбол энэ бэлэн болж буй шаргал гамбирыг ганцаараа идчихэж болно.
Гэхдээ тэдний ажил болохгүй байна. Чуулган эхэлмэгц З.Энхболд УИХ болон Засгийн газар дахь “Нүүрсчдийн нам”-ынхныг цэвэрлэхээр зэхэж байна. Юуны өмнө цагдааг хөдлөөд байхааргүй болгохыг зорьж байна. Одоо үүний дээр Н.Алтанхуяг уухай нэмэн орж ирж байна.
Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь нөлөөг таслах, нам дахь оролцоог нь огтчин хаях дайн эхлэж байна.
Ингэхийн тулд Г.Батхүү тэргүүтний “Чандмань” фракцыг дарангуйлахаар шийдээд байх магадлалтай. Яагаад Г.Батхүү гэж үү ? “Энержи ресурс”-т ил тод оролцоотой дөрвөн компанийн нэг нь Г.Батхүүгийн “Шунхлай” юм шүү дээ…
Мөн дээрээс нь нэмж Засгийн газар дахь “урвагч”, гэхдээ бүр гадаадад урвагч гурван сайдыг хөөн зайлуулаад зогсохгүй шоронд хатааж, шонд дүүжлэх арга хэмжээ авах гэж байна. Түүний нэг нь “эх орноосоо урвасан” эсэхийг нь шалгах шаардлагыг ТЕГ-т хүргүүлээд байгаа М.Энхсайхан гарцаагүй орж байна. Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нар удаалан жагсаж байна.
Яг энэ үед МАН тэднийг “хамгаалах” дайнд орно. Түүнийгээ “Унхиагүй АН-ыг увайгүй сайд нартай нь сонгуульд оруулаад яллана” гэж тайлбарлах нь тодорхой. Ерөнхий сайд яаран сандран хөрөнгө оруулагчдын чуулган оролцохоор Хонгконг руу мордов. Харин М.Энхболд саяхан Хятадад айлчлаад ирсэн. АН-ын нэртэй Засгийн газар ч, МАН ч хятадаас мөнгө гуйж байна, нэг нь төрөөс нь, нөгөө нь компаниудаас нь. Ялгаа байхгүй л дээ, хятадын том хөрөнгө оруулагч компаниуд тэр чигээрээ төрийн мэдлийнх буюу корпораци болгон өөрчилсөн яамд л байдаг гэдгийг манай аваргууд мартчихаж…
Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын “Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг “Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл болон Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар,  MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна.
Энэ тулалдаанд ноён Ц.Элбэгдорж л ялагдаж таарах болов уу даа…Гэхдээ одоо бол эдний юу хийж байгаа болон юу хийхийг “таах” шиг амархан юм үгүй гэж бодож байна…  
Дотоод энэ балиар бантанг тоочиж бичихийн оронд асуудлыг жаахан өргөн харвал энэ бүхэн манай гадаад нөхцөл байдалтай нягт холбоотой, ялангуяа 47 дугаар өргөрөгийн асуудалтай холбогдох авч хятадын мөнгөөр амь зуух гэсэн, тэр хөрөнгө оруулалт гэгчээр хятадаас авчирсан бараа шахаж амьдрах гэсэн “либерал” нэрээр халхавчилсан жижиг компани, хятадаас орлогоо олдог жижиг банкуудын захирлуудын тэнэглэлийг хөдөлгөж болзошгүй тул түр азнав.
Хэрэв эрүүл ухаанаар уншихыг хүсвэл тэрийг ч бас нийтэлж болно ш дээ. Би бичиж гээгүй нийтлэж гэсэн шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 04 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

57 Responses to МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

  1. bilgee says:

    Сайхан “зажилж” өгсөнд баярлалаа. Хамгийн сүүлд дурдсан нийтлэлийг харахыг хүсч байна шүү.

  2. cm says:

    Элбэгждорж MCS-нхэн илүү эв нэгдэлтэй бн, дийлдэх нь юу л бл, асуудал нөгөө тал адилхан нэг цул болж чадах уу гэдэгт л бн одоо бл тал тал тийшээ хараад суусан байдалтай

  3. cm says:

    Energy Resource яагаад өндөр зардалтай байна гэхээд Ухаа худаг жижиг талбайтай ч доошоо маш гүнзгий хэсэг нь юм, манай олигархууд 4% гэж хуураад их нөөцтэйг нь авлаа гээд бодтол доошоо гүнзгий учраас өндөр зардалтай олборлох хэсгийг нь хулгайлчихсан байгаа юм. Ийм л маанаг хүмүүс дээ хулгайгаа ч ухаантай хийчихэж чадахгүй

  4. Anonymous says:

    Баярлалаа…

  5. Khobo Sam says:

    mangaa Do odoo seruun zuudeleg bolson. Bas zuudendee yumaa yaridag hun bdag…kkk

  6. Anonymous says:

    Баярлалаа.Олон хүн уншаасай, ухаараасай

  7. erdenebatiin erdenesukh says:

    elbegdorjiig ogtsruulakh buren erkh ulsiin ikh khurald biishuudee. Gol ni khiij chadakhui gedeg l bna.MAN+MAXH+ MoAX+jijig altan gadas+biy daagchid+tsog+uyanga+ganbaatar=khuzuu bye bye bolno.

  8. Anonymous says:

    Би эрүүл ухаанаар уншихыг хүсэж байна. Та үргэлжлүүлээд нийтлээд өгөөч. МАН, АН-тай хамт юань-аас хараат болчоод байгааг.

    • Ганаа says:

      Би төмрөөр хийсэн хүн биш ш дээ. Энэ өгүүллийг Та бүхэнд хурдан хүргэх гэж 2 шөнө нойргүй хонолоо…

  9. Anonymous says:

    Маш зөв дүгнэлт байна.

  10. Anonymous says:

    Дээрх хүнтэй адил сүүлд дурьдсан нийтлэлийг тань уншихыг хүснэм.

  11. НЭМЭХЭЭ says:

    ГОЛТОЙ ТУУСАН БАЙНАА ЗИ -ГИЙН ИРЭЭДҮЙ ТУН БҮРХЭГ БАЙНА ӨВӨРХАНГАЙД НЭР ДЭВШЭЭД БАРАГ УНАХ БАЙХ АН-Ч СОНГУУЛЬД ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ЖИЖИГ БИЕТЭЙ ЗУУНГИ ЭРИЙН КАРЕР ДУУСАХ БАЙХАА 5-ТОЛГОЙН ХУВЬД ХАРИН Ч ХАМГИЙН ДАЖГҮЙ ХУВИЛБАР НЬ ОДООГИЙН ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА НЬ ЮМ БИШ ҮҮ ӨӨР ТЭГЭЭД ХЭН ГЭЖ ? ХЯТАДУУД УУ ? БАРУУНЫХАН УУ? ЯАЖ Ч БОДСОН МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН КОМПАНИ МӨНГӨ ОЛВОЛ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО БИЗ ДЭЭ ТАНААС ДАХИН АСУУЯ 5-ТОЛГОЙГ ХЭН НЭГЭН АШИГЛАХ Л ЁСТОЙ ӨӨР ЯМАР ГАРЦ БАЙНА ТӨР Л БИШ ШҮҮ

    • Kommumist says:

      Усан тэнэг минь төр л биш шүү ч гэх шиг, төр нь эзэмшээд хөгжөөд байгаа норвеги гэх мэт ард түмэн нь аз жаргалтай амьдардаг улс орнууд байна, заавал хэн нэг нь ашиглах ёстой ч гэх шиг, монголын ард түмэнд ашиггүй бол заавал ашиглах ямар хэрэгтэй юм, манай өвөг дээдэс гахай шиг газар сэндийчиж амьдраагүй юм. MCS чинь хятад эзэнтэй гэж хэлээд байхад л ойлгохгүй юм даа, зайлуул.

    • cm says:

      асуудлын гол нь ММС тавантолгойг авах биш Шинхуа-д өрөндөө өгөөд нүүрсний бизнесээс гарах гээд байгаад юм. одоо ямар ч тэнэг нүүрстэй зууралдахгүй

    • cm says:

      төр байхаар яадаг юм? төр муу муухай гэж орилохоосоо өмнө өнөөдөр монгол улсын ВАЛЮТЫН ОРЛОГЫГ ХЭН ОЛЖ МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙНА? ЭРДЭНЭТ, МОНРОСЦВЕТМЕТ, МИАТ дандаа ТӨҮГ-ууд л байна шд. MCS, Petrovis, Шунхлай чадах уу? гараад доллар олж? ЧАДАХГҮЙ! Ухаа худгийг үнэгүй аваад яаж жонхуу болгосныг хар. Монголын проблем бол муу төр биш муу хувийн сектор. Төр тийм муу юм бол ЧИ хувийн компани ийм байдаг юм гээд харуулаад гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргаад 1 сая долларын экспорт хийгээдэх харъя чамайг БАСЧ БАЙНА

  12. MGL says:

    Асуудлыг нэлээн магадлалтай талуудаас нь харж дүгнэсэн байна. Эцсийн хариуг цаг хугацаа харуулах байх даа.

  13. Anonymous says:

    Хонг Конгийн “Infernal Affairs” гэдэг цагдаа, мафи хоёр чоно, анч нохойн арьс нөмрөөд нэг нэгнийгээ намнадаг супер зохиолтой кино бий. Тэрэн шиг ээдрээ төвөгтэй хэрнээ онц сонирхолтой зохиол бичиж болох болов уу гэж хэдэн сар бодож явтал таны энэ нийтлэл тэр киноны зохиолоос хол илүү санагдав. Яаж ч бодсон амьдрал нэг кино зохиолоос илүү баян л дөө. “Хэрэв эрүүл ухаанаар уншихыг хүсвэл тэрийг ч бас нийтэлж болно ш дээ. Би бичиж гээгүй нийтлэж гэсэн шүү…” гэж өөрөө хэлсэн болохоор чинь болзол болгосон ганц нөхцлийн чинь дагуу үргэлжлэлийг нь уншъя даа. Биччихсэн бэлэн байгаа, нийтлэх л үлдсэн гэж ойлгов.

  14. Хуягаа says:

    Ганаа ахдаа их баярлалаа. Өнөөдөр шинэ нийтлэл оруулсан болов уу гэж энүүгээр эргэлдсээр хэдэн жил болчихож дээ.

  15. bat says:

    Hvch hudulmur, noir hooloo umartan baij sonirholtoi niitlelvvd bichdeg Ganaa ahdaa bayarlalaa. saihan analiz baina.vrgeljeliig ni hvleeye.

  16. Anonymous says:

    ESTOI SAIKHAN BICHJEE,HUN BUR UNSHAASAI,

  17. БАТУО says:

    Ийм сонирхолтой нийтлэлүүдийг бидэнд унших боломж олгож байгаа Монгол Судлаач танд баярлалаа. Таны бүх нийтэлэлийг тухай бүрд нь уншдаг.

  18. Anonymous says:

    ГОЛТОЙ ТУУСАН БАЙНАА. ГЭХДЭЭ Г.УЯНГА ТЭР ЯМАРШУУ ХҮН БЭ? ИТГЭЖ БОЛОХ УУ?

  19. Anonymous says:

    goe niitlel bolj.ard tumen turiihuni jujig uzej hesegtee tsuurah yumtai boloh ni

  20. tamir says:

    Mash zov dugnelt bnaa.iim l bolchood bgaa shuu mongolchuudaa

  21. gansukh says:

    таны бичсэнээр нэг юмний багцаа баримжааг авах юм.

    • ekkhee says:

      Bi ch gesen, ene huniig unshij baij l bagatsaa barimjaa avdiim doo. Tand ajliin amjilt, eruul enkhiig husiye.Bayarlalaa.

  22. Монгол судлаачдаа баярлалаа

  23. Ганзориг says:

    ЭР-ийн оператор компани Макмахон биш шүү дээ. ЭТТ-н оператор бгаад эрхээ Хятад компанид зарсан. ЭР-ийн оператор чинь Лэйтон гэж бдаг. Ингэхээр нэлээд худлаа болох нь дээ

    • Anonymous says:

      yalgaa yu bn neg ni australiinneg ni angliin company l bn yamarch yalgaa bhgui

  24. Ugi Uralmaa says:

    Bayrlalaa tanid

  25. Anonymous says:

    Судлаачийн судалгааны дvгнэлтээс vнэнийг олж мэдэж уншсандаа талархаж байна.

  26. зочин says:

    Монгол судлаачийн vнэн vг томчуудын тархны тураалыг эмчлэх байхдаа

  27. Ganaa says:

    Манай төрийн эрх баригчид ухаантай ш дээ. Гуравхан сая хүнийг ийм их баялагтай улс оронд ядуугийн туйлд барьж, өдрийн хоолноос өөр юм бодох чадваргүй болтол нь биеийн ба тархины тураалд барина гэдэг мөн их ухаан биш гэж үү.

  28. иргэн says:

    Энхболд хамгийн аюултай хорчин

  29. Anonymous says:

    Byambasuren guain heldgeer manai nohoinuud niilchihej dee yahab yahab oboo doo

  30. Anonymous says:

    MAN, Ebi-iinh ni Zi-g ogtsruulahaar hodlood eheljee.

  31. Joker says:

    Тиймээ бид арай өргөн утгаар харж 47 дугаар өргөрөгийн асуудалд анхааряаа!!! “Манайхаан” нэрээ бодно шүү!!!!!!!

  32. Anonymous says:

    Янзтай гоё бичжээ

  33. oyun says:

    Vvniig Olon xvmvvc ynshaacai .cauxan buchcen bna.

  34. би says:

    Үнэн тансаг бичих юмаа Баттулга ялах болтугай

  35. Anonymous says:

    Хэдхэн “чоно нохойн эрлийз” шиг хүмүүс мөнгөний төлөө байлдаад ард үлдсэн ард түмнээ бодох сэхээ алгаа… Одоо сонгуулиар үнэндээ АН гарахгүй нь тодорхой… 10000 төгрөгөөр 4 жилийн амьдралаа зарчихдаг хөлдүү гарууд МАН-г жооохоон илүү гаргах биз.. Уг нь энэ 2-г 2-ланг нь сонгоод яааг адилхан гэдгийг нь мэдээд байдаг… тэгсэн оронд нь гарсан хэн ч бас яааг адилхан тушаалаар нь явах суга нар гэж хардаад итгэх арга үнэхээр алгаа. Яаах вээ…

  36. Erdene says:

    өөрсдөөсөө л авралаа хайх хэрэгтэй л дээ. ойр орчныхондоо сэнхрүүлэн таниулга хийж ойлгуулах гээд. бусдын хийж болоод байгаа юмыг өөрөө хийхгүй яах вэ гэдэг бол дэндүү арчаагүй хэрэг

  37. regzen says:

    Үнэнийг зөвхөн эндээс л баримжаалах аядах юм Хөгшин хүн Төр тэгшрэх ч яагаач үгүй шив дээ Баярлалаа ядаж Ганхуяг байгаа юм Энэ хүн ийм судлаач үгүй бол….

  38. Sainaa says:

    Г. А. Й. Х. А. Л. Т. А. Й

    • Natsagdorj bayarkhuu says:

      сайн бичжээ.амжилт хүсье…

  39. Natsagdorj bayarkhuu says:

    танд баярлалаа.болж өнгөрч байгаа үйл явдлуудыг сайн бичжээ. амжилт хүсье…

  40. Дорж says:

    Нийтлэлийн эцэст бичсэн санаа нүдээ олжээ. Тулгын гурван чулуун дээр тогоо тавьж, галаа түлээд, монгол хоолоо хийж өрхийн тэргүүндээ барих цаг ойртсон шүү! Дараа нь хөлс шавхсан сайхан ажил ч ундарна даа…

  41. Anonymous says:

    Хорвоогийн өнгө төрх,монгол улсынхаа байдлыг таны нийтлэлээс кино үзэж байгаа юм шиг ойлголоо

  42. Soogii says:

    Баярлалаа судлаач Танд.Дараагийн бэлэн бүтээлээ нийтлэхийг тань тэсэн ядан хүлээж байна.Танд амжилт!

  43. lodoi says:

    Elbeg gedeg horsson hvzvvgvi nohriin vnen torh manai oligarhyydiin vnen dvriig gargaj sydalgaa hiij yavaa taniar baharhaj bishirch uavdag shuu!!!!

  44. Anonymous says:

    Bas l bichdeg l uvuu shuu dee. Orolgui udajee. Orohoor gargadagui baina lee. Gehdee udahgui orj irne ee. Negen sudlaach.

  45. Anonymous says:

    MCS Mongolbanknaas 150 terbum acsan ni unen!

  46. jambaa says:

    Танд баярлалаа. Үнэн барьцтай, том сануулга болсон нийтлэл болжээ. Эд нар нэг их ухаарах нь юу л бол. Гэхдээ олон хүнд анааруулга, сэрэмж болно байх даа.

  47. Anonymous says:

    Эрдэнэс таван толгой ч гэсэн төрийн юм түмний юм гэсэн шиг ёстой балиартуулсан шд. Хэдэн дугуй шахснаар тогтохгүй хамгийн наад зах нь макмохантай хИйсэн хөгийн гэрээ гэх мэт…

  48. Irgen says:

    Sain bichjee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: