ҮНЭЭНИЙХЭЭ СҮҮТЭЙГ ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ…

Сонгуулийн өмнө Эрдэнэтэд болсон явдлыг ойлгосон монгол дэндүү цөөн. Монголын гэсэн бүх юмыг худалдаж зарж идэхийн донтой Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Эрдэнэт 100% монголынх болсон” гэсэн үгэнд итгэх ямар үндэслэл байхгүй юм. Ингээд “Эрдэнэт”-д юу болсон тухай өгүүлье.

Эрдэнэтийн байдал.
Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрын хайж олсон нөөц 2060 он хүртэл хүрэлцээтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Манай “Эрдэнэт” үйлдвэр Лондонд болдог Европын бизнесийн Ассамблейн олон улсын шагнал олгох ёслол дээр аж ахуйн шилдэг нэгжээр нэрлэгдэж, үйлдвэрийн захирал Ч.Ганзориг 2010 оны шилдэг менежер болж байв. Энэ чинь саяхны явдал шүү дээ. Гэтэл хэдхэн жилийн дотор монголын цорын ганц саалийн үнээ болох “Эрдэнэт” бүх талаар хүнд байдалд орж, дампуурлын ирмэгт тулж ирсэн байна. Бид “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Гачуурт” гэж томорч давхисаар байгаад “Эрдэнэт”-дээ юу болж байгааг мартаж орхижээ. Монголчуудыг бараг санаатайгаар мартагнуулсан гэж ч үзэж болно. Эсвэл монголчууд бүгдээрээ усан тэнэг гэсэн ч болно.
Түүхий эдийн асуудлууд
“Эрдэнэт” жилд 26 сая тн хүдэр боловсруулдаг, Монголын ДНБ-ний 13,7%-ийг хангадаг. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32 сая тн болгох өргөтгөлийн ажил саяхан хийгдсэн. “Эрдэнэт”-ийг маш ихээр өргөтгөж байгаа нь манай төсвийн хөрөнгийн үлэмж их гачигдлаас үүдэлтэй. Ийм учраас “Эрдэнэт”-ийн жилийн олборлолтыг 35 сая тн-д хүргэх асуудлыг олон удаа хөндөн ярьж байгаа юм.
Хэрэв ингэж цөлмөвөл “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн ашиглалтын хугацаа 15-18 жил хүртэл эрс хорогдох тооцоо байдаг. Яваандаа “Эрдэнэт”-ийн нөөц асар удахгүй дуусах тийшээгээ орох ба энэ тохиолдолд Монголын зэсийг хэрэгцээг “Оюу Толгой”-оос хангах ёстой нь мэдээж хэрэг.
Эдийн засгийн асуудлууд.
Өнөөдөр “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд ороод байгаа ч монголчууд үүнийг анзаарах сөхөөгүй улс төр хийж иржээ.
“Эрдэнэт-ийн бүх агуулах савууд нормативаас хэтэрсэн, ашиглаж болохгүй бараа материалаар пиг дүүрч, үйлдвэрийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, энэ нь үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн аварга хэмжээнд хүрчээ.
Түүнчлэн хувь нийлүүлэгч нартаа хэдэн жил дараалан ногдол ашиг буюу дивидент төлөөгүй байгаагаас гадна зээлийн хөрөнгөөр уг дивидентыг төлөх асуудал ярих болсон байна.
“Эрдэнэт”-ийн хэдэн зуун сая долларыг тус үйлдвэрээс хураан авах тухай олон улсын шүүхийн ажиллагаа явагдаж, цаашаа шүүхийн шинэ шинэ нэхэмжлэл гарахад бэлэн болжээ. Зээлийг барьцаагаар өгч авах болсноор “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэр өөрөө зээлийн барьцаанд орсон байна.
Улс төрийн асуудал.
Өнөөдөр Монгол өөрөө улс төрийн маш хүнд нөхцөлд байгаа ба үүний шалтгаан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал эрс муудсан, төсвийн орлого багассан, хүн амын бодит орлого буурсан, валютын нөөц маш их дутагдах болсон, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг явдал юм.
Төрийн өмч бүхий аж ахуйн байгууллагуудын өрийг оруулсан Монголын төрийн өр аль хэдийн ДНБ-ний 65 хувиас даваад байна. Гэтэл манай саяхан баталсан хуулиар тухайн үзүүлэлт 40 хувиас илүү гарахгүй гэдгийг тогтоосон. Монгол Улс томоохон дефолтод орох маш их магадлалтай болжээ. Энэ үед Монголыг ганц тэжээдэг нь “Эрдэнэт” юм.
Гэмт хэргийн асуудал.
“Эрдэнэт” үйлдвэр хавтгай гэмт хэргийн орчинд маш их удсаныг монголчуудаас бусад нь сайн мэддэг аж. Харин удирдлагын болон олон улсын түвшинд бүгдээрээ “Эрдэнэт” бол тэр чигээрээ авилга, гэмт хэргийн орчин гэдгийг сайн мэддэг байжээ.
“Эрдэнэт”-ийн бүх импорт олон шатат авилгын системээр дамждаг болж, үнэ хийгээд өөрийн өртөг өндөржиж, экспорт тус үйлдвэрт ажилладаг болон ажилладаггүй хэдхэн цөөн тооны албан тушаалтны мэдэлд бүрэн оржээ. Үүний улмаас үйлдвэрийн борлуулалтын үнэ маш ихээр буурч, үүнээс үүдсэн алдагдал хамгийн багаар тооцоход 50 сая ам.доллараас давсан байна.
Үйлдвэрлэлийн өртөг өндөржиж, ашигт ажиллагааны түвшин буурч, түүнчлэн илүүдэл, хэнд ч хэрэггүй бараа-материалын асар их үлдэгдэл бий болсон нь “Эрдэнэт” үйлдвэрийг санхүүгийн дампуурлын босгонд дээр авчирчээ.
Түүнчлэн “Эрдэнэт”-ийн Монголын талын гүйцэтгэх удирдлагууд улс төрийн болон гэмт хэргийн шалтгаанаар байнга халагдаж солигдож байгаа нь “Эрдэнэт” болон түүнтэй холбоотой ямар ч төслийг хариуцах эзэнгүй болгожээ. Шууд хэлэхэд манай “Эрдэнэт”-ийг мэдэх, хариуцах эзэн гэж Монголд байхгүй болжээ.
Ашиг хуваарилах асуудал.
“Эрдэнэт” хамтарсан үйлдвэр бол төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж юм. Үйлдвэр ажиллана, орлого олно. Монголд татвараа төлнө. Харин эндээс хуримтлагдсан ашгийн хэсэг буюу татвар төлсний дараа үлдсэн хэсгийг өдөр тутмын хэрэглээ, түүний дотор шинэчлэл, ажиллаж буй хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж үйлдвэрийн мэдэлд үлдээнэ. Эндээс үлдсэн ашгийн хэсгийг дивидент хэмээх ба хувь нийлүүлэгчид хуваан авна.
Монголын талд ногдож буй дивидентын хэсэг улсын төсвийн татварын бус орлого болох ба түүний зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу УИХ шийддэг. Үүний улмаас төрийн оролцоотой үйлдвэрийн газрын авсан дурын зээлийн өрийг дарах явдлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр л хийдэг.
Түүнээс гадна “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн аж ахуйн үндсэн үйл ажиллагаа зэс, молибдены хүдэр олборлох, баяжуулах ажлаар хязгаарлагдах ба харин санхүү, хөрөнгө оруулалт, хөгжүүлэх, боловсронгуй болгох үйл ажиллагаа нь үйлдвэрийн ажилд үл хамаардаг юм.
Ашиг орлогоо ингэж хуваах бүдүүвчээр олон жил явсан ба манай “Эрдэнэт” Монголыг тэжээж буй “саалийн ганц үнээ” гэх алдрыг зүй ёсоор хүртсэн юм. Гэтэл одоо болохоо болив.
Манай гэнэтийн санал.
Зөвхөн манай талын буруугаас, зөвхөн манай талын саланги задгай, дээрмийн үйл ажиллагаанаас болоод “Эрдэнэт”-ийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн ба “Эрдэнэт” үйлдвэр өөрөө зээлийн асар их барьцаанд орж, дампуурлын ирмэгт тулж иржээ.
Энэ тохиолдолд үйлдвэрт шалгалт оруулж, менежментийг сайжруулж, яаралтай арга хэмжээ авдаг нь аль улсын ёс атал Монголын тал ингэсэнгүй. Харин Баруунаас асар их мөнгө зээлж авах хамгийн амархан бөгөөд адгийн арга “сонгон авчээ”. Энд “сонгон авчээ” гэдгийг хашилтад хэлдгийн учир нь Монголын төр засаг толгойгүй болохоороо “мөнгө өгөх”, “хөрөнгө оруулах” тал нь тэгж зааж өгсөн байх маш өндөр магадлалтай юм.
Үүнийгээ далдлахын тулд “Эрдэнэт”-д зэс хайлуулах шинэ үйлдвэр барина гэсэн хачин тэнэг шийдвэр бодож олжээ. Яаж ч бодсон гэсэн зэс хайлуулах шинэ үйлдвэрийг Оюу Толгойд ойрхон барих нь ирээдүйн эргэлзээгүй ашигтай атал Монголын эрх баригчид хамгийн адгийн аргыг сонгон авчээ.
Хувь нийлүүлсэн хамтрагч нартаа ч дуулгасангүй, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн болон татан оролцуулсан хөрөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэж байгаа бөгөөд үүнд оросын талыг оролцох боломж байгаа эсэхээ “маш товч” хэл гэж шууд тулгажээ. Энэ бузар явдлыг монголчууд огт мэдээгүй юм. Ард түмнээсээ асуудаг, буруутныг шийтгэдэг, алдаагаа засдаг төр засаг гэж Монголд огт байхгүй нь эндээс тод харагдана.
Оросын хариу.
Оросын тал тэр дор нь ихээхэн дургүйцсэн хариу бичиг манайд өгсөн ба энэ бичиг манай дээд хүрээллийн тун цөөхөн хүний гарт байсан юм. УИХ-ын гишүүн Г.Уянгад энэ бичгийн нэг хувь орсон бөгөөд тухайн үед асуудал “маш нууц” байсан, хэрэв Г.Уянга энэ асуудлыг эхэлж хөндвөл “ямар ч ажил хийлгэдэггүй, гацаадаг” гэсэн зөвхөн Монголд л байх усан тэнэг ял зэмд гарцаагүй унах байсан юм. Тэгээд ч тэр үед “Эрдэнэт”-тийн асуудал хөдлөөгүй байлаа.
Оросууд: “хэрэв зэс хайлуулах үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт наад зах нь 500 сая ам.доллар гэж үзэх юм бол түүний эргэн төлөгдөх (окупаемость) хугацаа 15 жилээс наашгүй болох ба ийм үрэлгэн үйлдвэрийн газар эдийн засгийн үр ашиг олно гэдэг нь ихээхэн эргэлзээтэй” гэж дүгнэсэн юм. Энд тухайн үед байгаагүй “Монгол зэс” компанийг ярьж байгаа нь тодорхой байна.
Түүнээс гадна Оросууд: “Маш хүнд нөхцөлд “Эрдэнэт“ үйлдвэр шинэ зээл, тэр тусмаа зориулалтын бус зорилгоор зээл авах нь үйлдвэрийн санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд нэн хөнөөлтэй бөгөөд энэ нь үйлдвэрийн дампуурал, эдгээр зээл өгөгчдийн тусын тулд өнөөгийн болон ирээдүйн эзэд халагдаж солигдох эхлэл болж болох юм” гэж дүгнээд “Хөрөнгө оруулалт, зээл авах нь тус үйлдвэрийн үйл ажиллагааны зорилго биш” гэдгийг онцлон дурдсан байна.
Гэхдээ Оросууд манай саналыг бас ч гэж үгүйсгээгүй юм: “Энэ төсөлд…орос технологи ашиглаж, түүнчлэн оросын талын хөрөнгө оруулагч энэхүү төслийг санхүүжүүлэх үүрэг бүрэн хүлээсэн тохиолдолд төсөлд оролцох боломжтой” бөгөөд “үүнээс өөрөөр бол хөрөнгө оруулсан мөнгөний дийлэнхи хэсгийг техник, технологи нийлүүлэгчид эзэмших бөгөөд энэ үед Оросын тал төсөлд оролцсон тохиолдолд зээлийн хөрөнгийн ашиглалтын тунгалаг байдлыг хянахад үлэмж түвэгтэй болно” гэдгийг онцлон дурдсан юм.
Ингээд Оросын тал манайд дараах санал тавьжээ:
1.Оросын оролцогчийн өмч болон татан олсон хөрөнгөөр;
2.Төрийн оролцоогүй өмч бүхий өөр хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэр барих;
3.Ийм хуулийн этгээд оролцсон хувь нийлүүлсэн компани байгуулах зэрэг болно.
Монгол баагийнууд оросуудын нүдээр
Оросууд манайхныг эрхбиш сайн мэддэг гэж би бодож байна. Оросууд “Эрдэнэт”-ийн талаар санал гаргасан монгол баагийнуудыг ингэж дүгнэжээ:
“Эрдэнэт” хамтын үйлдвэрийн хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр барих санааг эхлэн гаргасан тэрхүү хүмүүсийн хувийн шинж чанарын онцлогийг харгалзан үзээд энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн зайлшгүй хэрэгцээ, түүний үйлдвэрлэл болон санхүүгийн нөхцөл байдлаас үүсээгүй, харин:
a) Үйлдвэрийг дампууралд хүргэж, өмчийн эзнийг солих гэсэн оролдлого;
б) Ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэгтээ сагасан, сонгууль болохоос өмнө тухайн төслөөр халхавчлан санхүүгийн асар их хөрөнгө луйвардахыг санаархсан тодорхой хүмүүсийн хорт үйлдэл гэж бид бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна.”
“Ийм нөхцөл байдалд байгаа атлаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Оюу Толгой” болон хараахан байхгүй байгаа “Цагаан суварга”-ын баяжуулах фабриктай харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр өрсөлдөх чадваргүй хэмээн мэдэгдэж байгаа нь эсвэл ажил хэргээ мэдэхгүйгээс үүдсэн туйлын хариуцлагагүй явдал, эсвэл санаатайгаар төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого хоёрын нэг юм” гэдгийг нэмж хэлсэн байна.
Үүнийг би буруу, зөрүү дүгнэлт гэж огт бодохгүй байна. Харин ч үүний дээрээс судлаачийн хувьд дараах дүгнэлтийг нэмэн хийж байна:
1. “Эрдэнэт” үйлдвэр асар асар их өрөнд унажээ. Одоогийн байдлаар “Эрдэнэт”-ийн өр 511 тэрбум төгрөгөөс даваад байна.
2. “Эрдэнэт” үйлдвэр гадаадаас үйлдвэрээ барьцаалан авсан гадаад зээлийн өрийн дарамтад байгаа ба “Эрдэнэт-ийг олон улсын шүүхийн шил дараалсан хуралдаан хүлээж, “Эрдэнэт”-ийг өөрийг нь барьцаалах, хураан авахад ч дөхсөн байна.
3. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа тавьсан өр ширээ дарж чадахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс “Эрдэнэт” үйлдвэр бүрэн дампуурлын ирмэгт тулж иржээ.
Саалийн үнээгээ алдахын учир
“Эрдэнэт” нэгэнт найдваргүй байдалд орсон тул Монголын эрх баригчид нэмж “мөнгө зээлэх”, “хөрөнгө оруулах” адгийн аргаа дахин хэрэглэжээ. Оросын тал буюу хамтрагч тал дургүйцсээр байтал Оросын талын оролцоог худалдан авч “Эрдэнэт-ийн зээлийн өрөнд өгөхөөр шийджээ.
Улмаар Оросын талын хувийг эдийн засгийн ямар ч ашиггүй “Эрдэнэт зэс” хувийн үйлдвэрт шилжүүлж, төрийн болон ард түмний хөрөнгийг завших арга сэджээ.
Хэрэв Оросын талын хувийг Монголчууд худалдан авсан ахул хамгийн энгийн хоёр арга байдгийг би эрх баригчдад сануулж байна:
1. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг “Эрдэнэт”-д нийлүүлж 100 хувь улсын өмч болгох;
2. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг нийт ард түмэнд хувьцаа болгон тараах явдал болно.
Гэтэл Монголын эрх баригчид хамгийн түгээмэл дээрх аргуудыг огт ярилгүй, хэн ч үл мэдэх хувийн “Эрдэнэт зэс” компани руу шилжүүлж байгаа нь төрийн буюу бүх ард түмний өмчийг Монголын төр дээрэмдэхээр шийдсэнийг тод илтгэж байна. Ийнхүү Монголчууд “саалийн ганц үнээ” болсон “Эрдэнэт”-ээ алдаж байна.
Дөнгөж сонгуулийн өмнө болсон энэ үйл явдлын хор уршиг, цар хүрээг монголчууд огт ойлгохгүй байна. Зарим тэнэг нь “Эрдэнэт” 100% Монголынх боллоо” гэсэн тэнэг үгэнд хөөрцөглөж, бас “Монголчууд өөрийнхөө юмыг авах болсонд юунд нь дургүйцээд байгаам ?” гэж тэнэгтэж байна.
“Эрдэнэт”-ийг алдсанаараа Монгол Улс хамгийн эхлээд геополитикийн тэнцвэрээ ихээхэн ноцтой алдаж байна. Улмаар эдийн засгийн болон бусад тэнцвэр алдагдаж байна. Нүүр тахалдаг том үйлдвэрээ алдаж байна.
Сүүлийн хэдэн жил “Эрдэнэт” ОХУ болон Евразийн Эдийн засгийн Холбооны улсуудад зэс гаргахаа зогсоогоод байна. Хувь нийлүүлсэн хамтрагч Оросын талд ногдол ашиг өгөхөө зогсоосон байна. Олон жил ужгирсан энэ адал балмад явдлаас Оросын тал залхаж, хувь хөрөнгөө зарах шийдвэр гаргасан нь лавтай. Мөн “Эрдэнэт” олон улсын шүүхийн барьцаанд орвол Монголтой хамт өрөнд орно гэж болгоомжилсон байх ч талтай…
Манай хувьд “Эрдэнэт” бол зүгээр нэг “том” үйлдвэр биш, энэ бол манай нэр төр, бахархал, энэ бол манай олон мянган иргэдийн амь амьдрал, хувь заяа, Монголыг тэжээгч саалийн ганц үнээ.
“Үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ” гэж юутай үнэн !!! Одоо Монголчууд Г.Уянга руу “Эрдэнэт”-ийн талаарх чухал бичиг баримтыг жил илүү дарсан гэж дайрвал би л лав гайхахгүй…Манайхан үнэн лайтай тэнэг ард түмэн ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 07 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to ҮНЭЭНИЙХЭЭ СҮҮТЭЙГ ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ…

  1. Anonymous says:

    Монгол ТВ -гийн Нүүдэл Шийдэл нэвтрүүлэг энэ сэдвээр олон сонирхолтой асуудал хөндлөө. Нам дамжсан зууныы байтугай мянганы луйвар шиг санагдлаа. Олонх болсон МАН-ын удирдлага энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй бол гайхах зүйлгүй. Угаасаа төрийн 3 өндөрлөгө, цөөн хэдэн албан тушаалтан, бизнесмэнүүдээс бусад бүх Моголчууд мал болцийн бишүү?

  2. saraa says:

    Эрдэнэт угаасаа хээл хахууль цэцэглэсэн, үнэ ханш нь тогтсон газар. ШУТИС-ын инженерийн ангийг онц дүнтэй төгссөн, Эрдэнэтийн хүүхэд ГОК-д оръё гэхэд ханш нь 10 сая бдаг, гэхдээ ороод 2,3н жил болоод нөхчихнөө гэдэг л газар шд. Угаасаа монголд улсын юм гэдэг хэний ч юм биш гсн сэтгэхүйгээр явдаг. Олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулдаг Монгол Тэмүүлэл өөр юу юу ч билээ нэртэй 3н сургууль төлбөргүй, харин элсэхдээ хахууль болгож 7500 доллар гсн ханш тогтчихсон. Энэ новшийн хээл хахуулиа цэгцэлж чадвал олон юм хөгжиж цэцэглэх боломж бна даа

  3. Залбирал says:

    Хужаад худалдчихаагүй нь их юм даа гэж бодохийн маа, бусад нь ч шувтарсан цагаан бумбандаа буусаан. (Найдлага бна гэсэн Уг …) Уянга гарсангүй ээ, … Таний, Миний, Бидний хайртай Үхэрүүд гаргасангҮй … Үүр хэн ч биш. МАНАН, Хар Машаан энэ тэр бол энд илүүз л бна. Дугаар хорооний Должин эмээ, Дондог нар энд хамаатай. Тэд одоохондоо цатгалан байгаа болохоор, илууг тэднээс хүлээсэний хэрэггүй байхаа … Бас мөн тэднийг хайрлах ч хэрэггүй … Хөл нь хөсөр гар нь газар байж гэмээ ухаарах бус уу!!!
    Одоо яахав. Үйлийн Лай-гаа Ухэр-Мoнгoлчүүд эдлэх болов оо. Жавхлан Зандан хоёрт л найдхаас … МАН улдсэнийг нъ аваачаад Бээжин-д тушаачихгуй бол … Уунээс л хамгийн иx айж бна. Бусад нь хил даваад ороод ирэх юм биш. Бүх түүхэнд тийм л байсан, тийм ч байна.
    Туух давтагдаад л бна …
    Дээшээ Тэнгэрээ Ширтэж Долоон Бурхандаа залбиръя aa! С. Жавхлан
    Үүр зам алга аа ,,,

    • Anonymous says:

      Оросын оролцоог байхгүй болгоно гэдэг оронд нь хэний эзэрхийлэл явж байгаа нь маш ойлгомжтой асуудал шүү. Нохой зодуулдаг хүндээ л үнэнч, хүнэнцэр дарладаг хүндээ л долигонуур байдаг, өөрөөр сэтгэж ч чаддаггүйг энэ сайтыг сонирхож зочилдог хүн болгон ойлгоо биз дээ. Монгол 70+3 сая малтай. Энэ малыг ХААН банк болон гадныхан хариулдаг. Мал өөрийг нь эмчилж байгаа хүнээ хүртэл мөргөчихдөг л юм. Харин зодвол үгэнд ордог л байхгүй юу. Сонгох эрх биш малд тохирсон зодуур л өнөөгийн Монголд шаардагдаад байгаа юм. Г. Уянга болохоор хэдий цухуйлгасан ч эх хүн болохоороо яаж тийм үйлсийг уриалж манлайлахав дээ. Бидний эрчүүд л арчаагүй, сахалтай чавганц, сүгнүүд болчихсон болохоор Баярцогт, Сайханбилэг, Миеэ мэтийн хужаанууд даварсан.

  4. delgermaa says:

    Uyanga songogdoogui n tuiliin haramsaltai. Humuusiin dund ter yum hiigeegui, ene yum hiisen”geed l yarigddag bolj. Surguuli tsetserleg emneleg esvel zam ene buhen aj ahuin asuudal baihaa. Bolohgui sistem,tsagaandaa garsan luivarchdiin uneniig helj, jiriin ardiin duu hooloi bolj yavsan tsuuhun gishuudiin neg bol Uganda bailaa. Hen ih hurliin inder deerees oligorhuudad “Bi er hun baisan bol zarimd n shanaa ugmuur baina ” gej zotigtoigoor duugarsan yum be?Ta Uyangiin orond baisan bol yag ingej heleh baisan gedegt ergelzehgui baina. Jiriin ardiin gertee,esvel gudamjind yariltsdag uneniig duliirsen nuhduudiin chihend changa helj baisan n buruu gej u? Bid nudend haragdah zuiliig l olj hardag, ter zam talbai,1 nast tsetdeg ene ter. Nudend ul uzegdeh, muu uildel, buruu bodlogo, avilgald idegdsen oligarhuudtai uuruur yaj temtseh yostoi baisan yum bol? Uyanga ih yum hiisen. Tegehdee nudend haragdahgui, zuvhun ouyn uhaand l haragdana.

  5. munguu says:

    humuus neeh hereggui niitlel deer har myngaaraa comment bichdeg baij yahlaaraa iim chuhal sedviig hundsun zuild yum bichdeggui bainaa.

  6. munguu says:

    neg muu hurgan duuchin sallaa barilaa gesen medeend har myngan comment baihad iim chuhal sedviig hundsun niitleld 3han comment baih gej.

  7. Boldoo says:

    Shine zasag nemeed deeremdeh boluu. Eswel gaigui zaschih boluu. Ta shine zasgiin gazriin her chadwahtai gej harj baina we

  8. Tsetsen says:

    Ийм юм уншихаар цус хөөрөх юм.Би эр байсан бол бослого удирдах байлаа.Монголчууд босохгүй бол энэ авилгад шунал луйвар эцэс төгсгөл болохгүй.Мөнх Тэнгэртээ найдаад л байхаас гэжүү .Тэнэг хүмүүсийг Тэнгэр нь хаяна гэж юм байна …

  9. Зочин says:

    Яахаараа ард түмнийг тэнэгээр нь дуудаад байна вэ? Эрх мэдэл, эд хөрөнгөнд шунасан улс төрчдийн хийж байгаа луйвар гээд л шулуухан хэлчих…, нэр зааж хэлсэн ч болно, эзэн биегүй, хариуцагчгүй юм бүү ярь!!!

    • Ганаа says:

      Чамд толгой гэж юм байдаг бол гүйцээгээд бод, эзэн нь тов тодорхой байгаа. Гэхдээ чамд толгой алга…

    • Erdene says:

      энэ зочин өөрийнхөө нэрийг хүртэл нууж байж том гэмт хэргийн эзний нэрийг хэл гэж шахаж байгаа нь яг манай монголчуудын төрх, зан авир. монголчуудыг ийм тэнэг, эзэнгүй мэт болгосон явдал бол хүнд суртал гэж муухай нэршлээр цаг шиг ажиллаж байх системийг үгүй хийсэн бодлого бөгөөд төрийн албыг улам цомхон байлгана гэдэг бол зайлшгүй байх эд эрхтнийг үгүй хийж байгаа хорон санаа юм

    • Anonymous says:

      huwisgal hgd aldsan bvhnee ergvvlj olj awah bolomj bnuu???

  10. Иргэн says:

    Эрдэнэт үйлдвэрийг хувьчилах асуудал бүүр эрт Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Т.Зоригтын үед яригдаж байсаан. Манай ард түмнийг мартагнуулах арга хэрэглэж байгаад сонгуулиар далимдуулчихлаа. Тэр гороо АН өөрсдөө амсаж, МАН-д гэнэтийн ялалт бэлэглэчихлээ. Аль аль нам нь ийм үр дүнг тооцоогүй байсаан.

  11. Dashkaa says:

    Эрдэнэт 100% Монголынх боллоо гээд нэг их ашиг байна уу. Харин ч тусгаар тогтнол, хамгаалалт талдаа их сул талтай боллоо гэж бодож байна. Одоо Монголыг Хятад авахад Оросууд эсэргүүцэж, дуугарах ямар ч сонирхол байхгүй болж байгаа юм биш үү. Манай дарга нэртэй тэнэгүүд мөнгө хэрэгтэй гээд мөнгөтэйгээр нь Хятадаас л зээл авна шүү дээ. Угаасаа бүх улс Хятадаас зээл авч байхад.

  12. Boldoo says:

    Гинжиндээ хайртай нохойнууд их байнаа

  13. Anonymous says:

    Vнэн мэдээллээр дутмаг явж бна ш дээ энэ ард тумэн, гай нь нэг иймэрхvv бна. Нэгэнт енгерсен явдлын дараа юу хийж болох вэ ард тумэн?

  14. Anonymous says:

    Byh Uruu 100 huvi mongoliinh bolgoson yum baina Odoo uursduu l uchiraa oloh bolj dee huurhii

  15. Anonymous says:

    Elbegdorjiinx boljee

  16. зочин says:

    Яасан аймар юм бэ. Эрдэнэтийг хүмүүс хахууль ноёрхсон газар гэж яридаг юм байна лээ. монголын ард түмэн мунхаг байна аа.

  17. Undrakh Davaa says:

    Ene Erdenetiin asuudal bol shuud yamar 1 luivar , tohiroo, heel hahuuli bolson ni ilt shuu de. Yag songuuliiin ömnö ni l medegdlee. Tuunees bish hen ch ene tuhai yarij bichij baigaagui. Nyamdorj gishuun helj bsan sh de ene asuudliig tsag aldalgui shalgah heregtei gej. Muusain AN uusnuud l neg yum hiigeed buuchihlaa.

  18. Ganhuu says:

    Zesiin uildver barih talaarh yaria,esvel hor ch gehiim uu, ene asuudal 2jiliin umnuus yarigdaj bsan. Ug tusliig Umnugovios UIH d songogdoj bsan huuchin gishuun Badamsuren tolgoilj hiij baigaa. Baliar muu shaarnuud. Ter hun bol yu ch hiihees butsahgui udmaaraa bertegchin huvalznuud bgaam. Anhnii sanaa bolood sedliig ni ter hun gargasan, tuuniig ni ANhan demjsen. Tiim l yum bolson.

  19. Д says:

    УГААСАА МОНГОЛЫН БАЯЛАГ ХЭДХЭН УЛС ТӨРИЙН ЛУЙВАРЧДЫН ГАРТ БАЙГАА УЧРААС АРД ТҮМЭН БАЯЛАГЫН ХУВИЙГ ХҮРТЭХ Ч ҮГҮЙ УЛС ОРОНДОО ХИЙЖ БАЙГАА ЮМ БОЛГОН ХУУРАМЧ ХУЛХИДСАН ХУЛГАЙЛСАН БАЙДАЛТАЙ ЯАЖ ХӨГЖИХ ЮМ ТӨРӨӨС БАЯЖИСАН ХУЛГАЙЧ НАРТ АРД ТҮМЭН ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

  20. Anonymous says:

    Элбэгдоржийн хялайгаад давсан бөх шиг туг тойроод байдаг нь ийм учиртай байсан юм байна. Эбигийн цөөврүүд том юм цохиж дээ.

  21. Түвшин says:

    Таниас асуухад ийм илжирсэн тогтолцоонд юу хийвэл дээр юм бэ? Харсаар байтал хуйвалдаан, луйвар, хээл хахууль, ер нь л хүний санаанд оромгүй олон зүйл болж байна. Тэгээд ямар шийдлээр яаж энэ бүгдээс ангижрах вэ? Ерөнхийлөгчөөсөө авахуулаад энгийн төрийн албан хаагч хүртлээ тогтолцооны доголдолд орцон мянга шүүмжлээд, уурлаад нэмэргүй яалтай вэ?

    • Ганаа says:

      Яагаад гэвэл чамаас эхлээд ш/у-нд биш, Монголын төрд орсон луйварчин дээрэмчдэд итгэдэг учраас…

  22. Nergui Jmbl says:

    Яг дээрх асуултад хариулахад бид шинжлэх ухаан, шинжлэх ухааны салбарынхнаа огт сонсохгүй өнөөдрийн өнгө мөнгөөр бүхнийг хэмжих гэж улайрсны хар гай нь аажимдаа ийм ялзрал, илжрэлд хүргэсэн. Үүнд нөгөө л боловсрол дутмаг мэдээллээс үнэн худлыг нь ялгах чадваргүй болсонтой холбоотой гэж бодож байна.

  23. Таны нийтлүүлэлүүдийг уншаад өөрийгөө болон нийт ард иргэдээ ялангуяа 20-35 насны залуучуудыг юмыг их өнгөцхөн хардаг юм байна гэж дүгнэж байна.

  24. Зочин says:

    Энэ бол улсын өмч битгий хэл Монгол улсын эрх ашигт халдсан онц ноцтой гэмт хэрэг бна даа . Манай АТГ, цагдаа ийм хэрэгүүд зөндөө байхад ганц Энхбаярын хойноос л хөөцөлдөөд байх юмаа. Энхбаярыг ухаад ухаад үсрээд л сая долларын асуудал гарна биз. Иймэрхүү хэмжээний мөнгө туусан гаруудыг барих юм бол Монголын төр эзгүйрч , шорон хүрэлцэхгүй шүү. Хийх ёстой ажилаа хийгээчээ

  25. Sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах! Зуншлага сайхан уу?

    Таны эхэн үед бичиж байсан орон сууцны зээлийн талаарх өгүүллүүдийг уншаад өнгөрсөн. Тэрнээс хойш та энэ сэдвээр дахин бичээгүй болтой. Манайд ипотек хэдийнээс эхтэй, анхандаа банкууд хүсэлт гаргагчийн хураамж нээрээр анкет бөглүүлж хичнээн төгрөг өвөртөлсөн энэ тэрийг бичсэн шүү дээ. Одоо бол цаг хугацаа нэлээд явчихлаа, ипотек ч үргэлжилж байна. Танаас зориглон шууд асуухад, Манай ипотек нурчихгүй гэсэн баталгаа бий юу, байранд орсон хүмүүс нэг өдөр гудамжинд гарчих вий гэсэн бодит эрсдэл ямар вэ? Миний “халтар” ойлголтоор АНУ-д моргейжийн дампуурч, олон хүмүүс хэцүүхэн байдалд орж байсан гэж ярьдаг шүү дээ. Манай энэ их өрийн байдалтай хамсуулаад бодохоор танд ямар дүгнэлт хадааширч явдаг аа хуваалцаач ах минь!

    • Ганаа says:

      Би аль 2010 оноос энэ тухай бичиж ирсэн. Жи: “Мөнгө булаах арга” I ба II цуврал, (2010.01.14), “Орон сууцны асуудлууд” (2013.03.15) онолын өгүүлэл бичсэн. Бусад олон бичвэр ч бий. Гэвч миний илчилсэн системт луйврыг хэн ч авч хэлэлцээгүй, харин ч над руу дайран давшилсан. Аливаа оюуны хөдөлмөр ямар нэг үр дүнтэй байх ёстой. Гэтэл манайд үүнийг зугаагаа гаргах гэж хийсэн гэж үздэг учраас огт тоодоггүй. Энэ тохиолдолд надад нэмж бичих шаардлага байхгүй. Харин ипотек бол манай э/з-ийн хүзүүнд дүүжилсэн бул хар чулуу гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Нэг л донслоход сүйрэл болох нь гарцаагүй.

  26. Anonymous says:

    үнэн бичсэн байна. манайхан “Эрдэнэтийг монголчууд авлаа гээд хөөрөөд байх юм юу ч байхгүй. улам дампуурч хэдхэн хүний гарт очиж байгаа юм. Юун ашиг, юун ногдол, юун татвар болно хараарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: