МИНИЙ БҮТЭЭЛҮҮД

Сайн санаат нэгэн хүний ивээн тэтгэснээр миний бүтээлүүд хэвлэгдэн гарлаа. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бөгөөд тэр санал тавихдаа надад ямар ч болзол тавихгүй гэж амласан юм. Мэдээж би тун баяртай зөвшөөрөв.
Намайг өгүүллүүдээ эмтхгэж ном болгон гаргаач гэж зохиолч Номинчимэд, хуурай дүү Чингүнбат нарын олон хүн шахаж шаардаж байв. Голдуу надаас болон хөрөнгө мөнгөний шалтгаанаар их удаан хугацаанд номоо хэвлэж амжаагүй.
Энэ ном бол судлаач миний сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм-түүхийн онол, улс төр-эдийн засаг, нийгмийн үйл явцад хийсэн системийн шинжилгээг багтаасан 3 том цуврал юм.
Би бүтээлүүддээ үйл явдал болсон он сар өдөр, хүмүүсийн овог нэр, тэдний үйлдэл зэргийг эсвэл дотроос нь, эсвэл тун ойроос, үгүй ядахдаа найдвартай баримтаас авч баталгаажуулж байснаас гадна үйл явдлыг яг болсон тухайн үед нь шинжилж дүгнэж байсан учраас энэ цуврал манай улс төр-нийгмийн нэн шинэ түүхийн үеүдийг багтаасан лавлах шинжтэй байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөн манайд төдийлэн их хэрэглэж чаддаггүй системийн шинжилгээний арга зүй ашигласан болохоор онол-практикийн нэгтгэн дүгнэлтэд алд дэлэм алдаа гараагүй, гаргаагүй гэдгээ батлан хэлж чадах байна. Системийн анализ хийхэд нийгмийн бүх салбарыг шинжлэх ёстой байдаг учраас миний бүтээлүүдэд эдийн засаг, нийгэм, түүх, оюун санааны асуудлууд их бага хэмжээгээр заавал туссан байгаа. Мөн онол, практикийн олон тулгамдсан асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн олон өгүүлэл орсон.
Миний бичвэрүүдээс гадна И.Кант, И.Гегель, Л.Фейербах нарын сонгодог философчид, М.Маркс, М.Вебер, П.Сорокин нарын социологичид, суут Л.Н.Гумилёв, тэр байтугай Мао Цэдун, Дэн сяопин, Г.В.Плеханов, Н.К.Рерих нар, орчин үеийн Р.Даль, Ж.Сорос, М.Хазин нарын зэрэг суут хүмүүсийн бүтээлийн орчуулгууд багтаж байгаа.

dsc_0051
dsc_0037

I. “Монголчуудын Та нар юу юм ?! гэсэн I ботид миний 2008-2010 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 130 гаруй өгүүллийг багтаав. Хуудасны тоо 570.
II. “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа” гэсэн II ботид миний 2011-2013 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 200 шахам өгүүллийг багтаав. Хуудасны тоо 816.
III. “Монгол Улс том уу, жижиг үү” гэсэн III бодит миний 2014-2016 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 300 шахам өгүүлэл багтаав. Хуудасны тоо 838.
IV. Мөн оюутан, залуучууд, нийгмийн онол сонирхогчдод зориулж бичсэн “Залуу судлаачдад өгөх зөвлөгөө”, “Нийгэм- түүхийн онолууд” зэрэг манай залууст их таалагддаг цувралуудаа нэгтгэн нэгэн бэсрэг товхимол байдлаар хэвлэв.
Хүнд болгонд чаддаг юм байхад мэдээж чадахгүй юм байдаг. Миний чадахгүй, мэдэхгүй, бас угаасаа дургүй нэг “зовлонт” ажил бол мөнгө төгрөг, бизнес, менежментийн асуудал байдгийг дурдах нь зүйтэй байх. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л ном хэвлэгдээд 10-аад хоноход энэ тухай твиттерээр зарлачихаад өөрийнхөө блог болон фээсбүүкт тавихаа мартчихаж байгаа юм. Одоо гэнэт санаад бичиж буй царай маань энэ.
Ингээд сайн нөхдийн ач буянаар бүтээлийн маань эмхтгэл хэвлэгдэн гарлаа. Ингээд Та бүхнээс номыг маань худалдан авч намайг дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 09 дүгээр сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

33 Responses to МИНИЙ БҮТЭЭЛҮҮД

  1. Luya says:

    Авнаа

  2. regzen says:

    Баяр хүргэнэм Үнэн ялнаа гэж энэ дээ. Монголчууд уншиж үзээсэй билээ. Авнаа Хэрхэн? Хаанаас? Монголыг зөв зам дээр гартал нь бичээрэй тэмцээрэй хүү минь Ухрах газар үгүй ард чинь Монгол эх орон Монголчууд чинь байгаа шүү. Амжилт бас дахин амжилт хүү минь

  3. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Танд баяр хүргэе.

  4. Chinbaa says:

    Khaanaas avah ve

  5. Anonymous says:

    Амжилт хvсий танд

  6. Jaagii says:

    Hedeer hudaldaalagdaj baigaa ve?

  7. Anonymous says:

    4lee niileed hed boloh ve

  8. bat says:

    Saihan bvteelvvdee gargaj olon hvmvvsiin oyunii melmiig giigvvlj buid tani bayar hvrgie

  9. Жаахан хараал ерөөлтэй бичихээс бус уг нь чадалтай судлаач л даа

  10. Anonymous says:

    Би ч бас худалдаж авна аа.

  11. Udval Vanchig says:

    Бүтээлүүдээ толилуулж байгаад баяр хүргэж амжилт хүсье. Эртний анд нь

  12. Барилгачдын талбайн урд Центер төвийн 303 тоотоос авч болно шүү.

  13. Цэнгүүн says:

    Танд баяр хүргэе. Заавал авна.

  14. М.Сүхбаатар says:

    Зохиогчийн гарын үсгийг авсан ном дээрээ зуруулмаар байдаг

  15. Snow* says:

    Баяр хүргэе

  16. Soogii says:

    Таны бүтээлүүдийг тогтмол уншидаг нас насын хүмүүсийн хүсэл биелжээ.Баяр хүргэе! Олон ч жилийг ардаа авсандаа хараалгуулж ерөөлгүүлж аль байдаг муу үгсээр бөмбөгдүүлж байсан ч ийм сайхан мэдээг дуулаад баярлаж байгаа хүмүүс тэднээс хэд дахин бүр олон дахин илүү байгаа гэдэгт итгэнэм.Худалдаж авнаа, харин гарын үсгий нь яаж авах вэ.Судалач Танд баярлалаа.Амжилт!

  17. Bata says:

    Таны гарын үсэгтэй хүргэлтийн үйлчилгээ байна уу?

  18. Авч уншнаа. Баяр хүргэе.

  19. Даш says:

    Өчигдөр Интэрномоос бүгдийг нь авсан шөө

  20. ТД says:

    Сайхан мэдээ байна. Сайн үйлс, ялангуяа оюуны доройтолд орсон өнөөгийн монголчуудад нэн чухал энэ мэт хөрөнгө оруулалт улам улам дэлгэрэх болтугай.

  21. baatar says:

    олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн судалгааны чамбай бүтээл уншигчдын гарт очиж байгаад халуун баяр хүргэж Таны цаашдын судалгаанд амжилт хүсье! Таны номыг бүгдийг авсан ыхгг!

  22. Erdene says:

    судалгааны сайхан бүтээл байгаа гэдэгт үл эргэлзэнэ. судлаач гэж хоосон хуулагчид үзэж суралцаасай билээ

  23. Tsolmon says:

    Tani niitleluudig unshih durtai olon olon hun unshij ym oilgoosoi gej husdeg. Tand bayar hurgi. Ochij zaaval avnaa

  24. L.Jargalsaikhan says:

    олон жилийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээ олны хүртээл болгосонд баяр хүргэж, ивээн тэтгэсэн Ж. Энхбаярт талархаж байна

  25. D.Tserenbat says:

    Bayar hurgeye Ganaa ah. Avch London haviar borluulna aa.

    Tserenbat, UK

  26. dorjgochoo says:

    Нээрээ гарын үсэгтэй хүргэлтийн үйлчилгээ байвал гоёоо. Тэгвэл номын дэлгүүрт ч хувь өгөхгүй, татваргүй танд ч ашигтай, бидэнд ч сайхан байна.

    • Anonymous says:

      Үнэхээр мундаг номууд байна лээ. Болдог бол айлуудад үнэгүй тараах юмсан.

  27. huder2003 says:

    3 botiig salgaj zarah uu

  28. би says:

    Энийг авч энэ хавиараа зарах юмсан

  29. Anhbileg says:

    Сайн байна уу, таны номон дээр таны гарын үсгийг, дурсгалын үгтэй бичүүлж авах боломж байгаа болов уу?

  30. Цэрэнсүрэн says:

    Сайн байна уу?? танай шамбал нийгэмлэгээс орчуулан хэвлэлтэнд гаргасан Соёмбын нууц ба Синергетик номыг хаанаас авч болох вэ???

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: