ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМЫН УЛСТӨРИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Улс ОУВС-гийн “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдаж, их хэмжээний зээл авах болсон нь жирийн нэг зээлийн асуудал биш, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудал гэж ТТЭНН үзэж байна.
ОУВС-гийн албан ёсны мэдээллийг үзвэл ОУВС-аас Монгол Улс дараах зээлийг авахаар болсон байна. Үүнд:
1. “Extended Fund Facility” (EFF) төслийн хүрээнд 440 сая ам.доллар.
2. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк болон БНСУ, Япон зэрэг хоёр талын хамтрагчид нийлээд 3 тэрбум ам.доллар
3. Хятадын Ардын Банк Монгол Банкны своп шугамаар 15 тэрбум юань өгнө.
Ийнхүү Монгол Улс Умард хөрш ОХУ-аас бусад ойрын улсуудаас “хамтарсан” зээл авч байна. Гурван жилийн хугацаатай авах энэ “аварга” зээлийн нөхцөл маш хатуу бөгөөд Монголын эдийн засгийг зээл өгсөн ОУВС болон дээр дурдсан улсууд хамтран удирдана гэсэн хэрэг юм.
ОУВС болон бусад улсыг үүнд буруутгах үндэслэл үгүй ч Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад байна. ОУВС манай эдийн засгийн сүйрлийг: “…гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал болон төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм” гэж дүгнэжээ.
ОУВС уг дүгнэлтдээ Монгол Улсыг сүйрэлд оруулсан гэмтнүүдийг нэрлээгүй бөгөөд ОУВС олон улсын шүүх, арбитрийн байгууллага биш учраас буруутныг тодруулах шаардлагагүй юм. Харин Монголын ард түмэн бид энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдэх эрхтэй төдийгүй үүрэгтэй. Иймээс:
1. Монгол Улсын эдийн засгийг хэн ийм болгосон бэ?
2. Улсын эдийн засгийг удирдаж чадалгүй дампууруулсан гэмтнүүдэд хариуцлага тооцолгүй өршөөхөөр барахгүй төрийн эрх мэдэлд үлдээсэн хэвээр байх уу?
3. Эдийн засгийг сүйрүүлсэн гэмтнүүд өөрсдөө ОУВС-гийн зээлийг удирдах ёстой юу? гэсэн зарчмын асуудал үүснэ. Үүнийг ОУВС биш, харин Монголчууд, Монголын ард түмэн өөрсдөө улстөрийн аргаар шийдвэрлэх эрхтэй юм.
Асуудлын маш чухал энэ хэсгийг ярилгүйгээр юу ч болоогүй мэт олон нийтийг төөрөлдүүлж, хатуу нөхцөлтэй их хэмжээний зээл авч байгаагаа “Мөнгө олж ирлээ” гэж зарлаж буй төр засагт Монголчууд бид итгэх ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв МАН ба АН-ын Засгийн газрууд
• Оюутолгойн гэрээнд буулт хийгээгүй бол;
• Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 600 сая ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• АСЕМ зохион байгуулж 600 тэрбум төгрөг салхинд хийсгэж, чингэхдээ Хятадаас 38 тэрбум төгрөгийн хөнгөлөлт аваагүй бол;
• “Эрдэнэт”-д шахаа хийж сүйрүүлэн, улмаар улсын үйлдвэрийг банкаар дамжуулан 500 сая ам.доллар дээрэмдэж хувийн өмч болгоогүй бол;
• Монголбанк дөрвөн жилд улсын жилийн төсөвтэй тэнцэх 7 их наяд төгрөгийн эмисс буюу цаасан мөнгө хэвлэж нийлүүлээгүй бол;
• Авилгадаж, хулгайлж луйвардсан хэдэн арван тэрбум ам.долларыг офшоор дансандаа хийж нуугаагүй бол
• Улсын гадаад өрийн 2/3-той тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг олигополь компаниудад гаргаж өгөөгүй бол манай эдийн засаг өнөөгийнх шиг шившигт байдалд орж, сүйрэх ёсгүй байлаа.
Монголын эдийн засаг сүйрч дампуурсны цорын ганц шалтгаан нь Монголын төрд МАНАН-гийн хулгайч, дээрэмчин, луйварчид бөөнөөрөө үүрлэсэн явдал мөн. МАНАН-гийн цуврал дээрэм луйврын улмаас өнөөдрийн байдлаар МУ-ын иргэн бүр 5120 ам.долларын өртэй бөгөөд энэ өр өдөр бүр 2 ам.доллараар нэмэгдэж байна.
ТТЭНН дараах улс төрийн дүгнэлтийг хийж байна:
Нэг. Монголын өнөөгийн төр засаг Монголын эдийн засгийг сүйрүүлж дампууруулан, Монгол Улсын оршихуйг суурь үндсээр нь ганхуулснаараа улс орон, үндэстэн, түүний дотор эдийн засгийг удирдах чадваргүй гэдгээ Монголын ард түмэн хийгээд дэлхий дахины өмнө бүрэн нотоллоо.
Хоёр. Монгол Улс сүйрлийн байдалд орсон нь сүүлийн 20 гаруй жилд гаргасан хур алдаа, энэ хугацаанд эрх барьсан намуудын цуврал гэмт хэргийн хүрч болох цорын ганц бодат үр дүн мөн бөгөөд энэ бүхний гол буруутан нь төр засгийн эрх мэдлийг тасралтгүй атгасан МАНАН мөн.
Гурав. Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан ба улмаар Монгол Улсын Тусгаар Тогтнол дээсэн дөрөөн дээр ирсэн бодат аюулыг сөрөн зогсох амин шаардлага үүслээ.
Дөрөв. Монголын эдийн засаг сүйрч дампуурсны цорын ганц шалтгаан нь Монголын төрд хулгайч, дээрэмчин, луйварчид бөөнөөрөө үүрлэсэн явдал багаад тэдгээр дээрэмчид төрд хэвээрээ байгаа, тэднийг эрх мэдлээс түлхэн зайлуулж, цээрлүүлээгүй цагт эдийн засаг-санхүүгийн хямралыг шийдвэрлэх боломжгүй юм.
Тав. Монгол Улсын мөнгөний авдрыг оргүй цөлмөж, эвдлэн сүйтгэсэн хулгайч, дээрэмчин, луйварчдад дахин авдрын түлхүүрийг атгуулж болохгүй.
Зургаа. Монголын төр засагт бугшсан, сорон мөлжихөөс өөрийг үл мэдэх МАНАН-гийн эсрэг тэмцэх нь Монгол үндэстний амин эрх ашиг, зайлшгүй шаардлага мөн.
Долоо. Монголын төрд бугшсан хулгайч, дээрэмчин, луйварчдын тарьсан лай ланчгийг Монголын ард түмэн үүрэх ёсгүй.
Найм. Монгол Улсын эдийн засаг доройтсон өнөөгийн нөхцөлд ОУВС болон бусад улсаас тодорхой хэмжээний зээл авахыг үгүйсгэж болохгүй.
Ес.Эдүгээ Монгол үндэстэн, Монголын ард түмэн түмэн тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэх нь монгол үндэстний амин чухал зорилт бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх гол бөгөөд анхдагч нөхцөл нь Монголын төрд олон жил бугшсан МАНАН хэмээх явцуу бүлэглэлийн халаагүй дарангуйллын эсрэг бүх ард түмний тэмцэл болно.
Монгол Улсыг удирдах чадвараа бүрэн алдаж, үндэстний Тусгаар Тогтнолд үлэмж ноцтой аюул учруулж, үндэсний сүйрэл рүү хөтөлж буй явцуу, цөөнх МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэж, улс орныг сүйрэлд оруулсан нэр бүхий тодорхой гэмт хэрэгтнүүдийг эрх мэдлээс зайлуулж, улмаар цээрлүүлэх нь манай үндэстний нэн тэргүүний зорилт гэж үзэж ТТЭНН үзэж байна.
ТТЭНН-ын эхлүүлж буй энэ тэмцлийг бүхий л чадлаараа дэмжиж, идэвхитэй оролцохыг Монголын нийт ард түмэнд уриалж байна.
Үүнээс цааш, үүнээс илүү тэсэн тэвчих боломж, цаг хугацаа Монголчууд бидэнд байхгүй. Монголын ард түмэн Тусгаар Тогтнолынхоо төлөө эрслэн босох цаг ирлээ !!!
ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМ
2017 оны 2 дугаар сарын 22
Улаанбаатар хот

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМЫН УЛСТӨРИЙН МЭДЭГДЭЛ

  1. bat says:

    unen heljee. 90 eed onoos hoish ur zeel gej yavsaar baigaad tartagtaa tullaa daa…

    • Maidar says:

      Дэмжиж байна. Олон нийтэд сайн сурталчлах хэрэгтэй

  2. zochin says:

    demjij b

  3. batjargal says:

    evii huurhii uyangaa mine dee. huch tentsvergui tulaan baina daa. tsaad nuhdud mungu erh medel buh um bna. tand setgel zurh l bna.taniig demjij yavdag shuu.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: