Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОЙТ ДҮР

Ц.Элбэгдоржийн пиарын итгэлт баг, тухайлбал “Гаабий” хэмээх А.Ганбаатар, “Бууяа” хэмээх М.Буянбадрах, зөвлөх Д.Болдхуяг, “News.mn”-ийн А.Амундра нар МАН-н мэдэлд бүрэн шилжиж, М.Энхболдын пиарыг хийж эхлэв. Ингээд Ц.Элбэгдоржийн хойт дүрээр хэн тодрох вэ ? гэсэн үлэмж ноцтой асуудлын учиг тайлагдав. Энэ тухай санал бодлоо өгүүлэх гэсэн юм.

“Гаабий” хэмээх А.Ганбаатар бол Ц.Элбэгдоржийн пиарыг хийж гаршсан бөгөөд түүний пиарын зөвлөхийг олон жил халаагүй хийж ирсэн нэгэн. Тэрээр ЕТГ-ын Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхийн ажлыг хийхийн хамт П.Цагаан ажлаас чөлөөлөгдсөний дараа ЕТГ-ын даргаар дэвшихээр яригдаж байв. Мөн тэр Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч хийдэг. “Гаабий” бол Ц.Элбэгдоржийн үй түмэн нүглийг буян болгон харагдуулдаг гол хүн. Тэрбээр эдүгээ МАН-д М.Энхболдын пиарын багт ажиллаж байна.
“Гаабий” А.Ганбаатарын салшгүй анд, хамтран зүтгэгч М.Буянбадрах мөн л МАН-ын пиар багт хүчин зүтгэж байна. Олон хүн М.Буянбадрахыг “Монголоо хайсан Монгол”, “Хүрээлэн амьд ертөнц” төслийг санжүүжүүлж, хэрэгжүүлэн нэрд гарсан гэж боддог ч бүр эртний пиарын мэргэжилтэн юм.
2008 онд “Монголын шилдэг 76 улс төрч”-ийг шалгаруулж сонгуулиас өмнө пиар хийнгээ мөнгө олох аргыг анх сэдсэн хүмүүс бол “PR ассоциаци”-г зохион байгуулсан Д.Болдхуяг, М.Буянбадрах А.Ганбаатар нар.
Д.Болдхуяг бол Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан түүний хамгийн итгэлт дотно хүн болно. Тэрбээр Ц.Элбэгдоржийн “Нүүх үү, үлдэх үү” лекцээс өгсүүлээд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “хүнд суртлын” цаасыг хар хувинд урж хаясан, хотын дарга нарыг гэнэдүүлэн камердсан зэрэг маш олон жүжгийг найруулан тавьж байлаа.
Мөн М.Энхболдын пиар багт “news.mn” сайтын А.Амундра давхиад орчихож. “News.mn” эдүгээ ч гэсэн Ц.Элбэгдоржид “онц дүн” тавих ажлыг гарамгай хийж байгаа.
Ц.Элбэгдоржийн пиарын баг тэр чигээрээ МАН, М.Энхболдын мэдэлд ирж, түүний сонгуулийн пиарыг хийж байгаа нь хамгийн анхаарал татах, үлэмж ноцтой үзэгдэл мөн.
МАН, М.Энхболдын пиарын багт МАН-ын пиарын гол толгой, зүтгүүр Н.Дэмбэрэл, 2008 онд “Face PR” агентлагийг үндэслэн байгуулагч, эдүгээ МҮОНТ-ийн дарга хийж буй Л.Нинжжамц нарын олон хүн бий. Би Н.Дэмбэрэл, Л.Нинжжамц нарын тухай юу ч ярихгүй. Учир нь тэд бүр анхнаасаа л МАН-д зүтгэж ирсэн, одоо ч зүтгэж байгаа хүмүүс.
Харин эдүгээ МАН-д “элсэн орж” М.Энхболдын пиарын багт зүтгэж байгаа А.Ганбаатар, М.Буянбадрах, Д.Болдхуяг, А.Амундра нарын талаар ярих юм буй. Жинхэнэ пиарчин хүн шударга үнэний төлөө зүтгэх, ёс суртахуунтай байх, ард түмэн, үндэстнийхээ төлөө зүтгэх явдлыг зарчим болгон тунхагладаг. Гэтэл энэ хэдэн залууд хэний төлөө, юуны төлөө зүтгэх нь огт хамаагүй болж таарлаа. Бодвол их мөнгө л биз…Залуу хүмүүсийг муулаад ч яахав. Тэднийг “төөрөлдөж байна” гээд өршөөж болох байх…
Тэгвэл МАН яаж байгаа юм ?!
Эндээс хэд хэдэн ноцтой дүгнэлт хийж болно.
1. МАН пиараа хийж чадахаа байгаад пиарын мэргэжилтэн оргүй болоод “дайсны талаасаа” пиарын баг бүтнээр нь хөлсөлжээ. Энэ ч дэндүү хуумгай дүгнэлт болно.
2. Ц.Элбэгдорж өөрийн пиар багийг М.Энхболдод бүрэн бүрэлдэхүүнээр нь шилжүүлэн өгснөөр МАН-ын талд М.Энхболдын төлөө хүчин зүтгэж байна. Энэ бол дэндүү үнэн дүгнэлт юм.
3. МАН Ц.Элбэгдоржийн пиар багийг “бүтнээр” нь шилжүүлэн авч ажиллуулж байгаа нь МАН, түүний дарга М.Энхболд Ц.Элбэгдоржийг өмгөөлөгч, хааацайлагч, улмаар түүний “үйл хэргийг” үргэлжлүүлэгч, “Ц.Элбэгдоржийн хойт дүр” гэдгээ бүрэн нотолж байна. Энэ бол хөдөлбөргүй дүгнэлт юм.
Монгол судлаач миний хувьд МАН, АН хоёр хуйвалдаж байсан “үй түмэн” жишээг мэднэ. Гэхдээ энэн шиг улайм цайм боловсон хүчний багаа “бүрэн бүрэлдэхүүнээр” нь шилжүүлэн тусалж, дэмжиж байсан тохиолдлыг санахгүй байна.
• УИХ-ын гишүүн Г.Уянгын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналыг тухайн үеийн МАН дэмжээгүй, түүнийг хаацайлан авч үлдсэн.
• ТТЭНН-ын дарга Г.Уянгын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах улс төрийн 12 үндэслэлийг үл тоомсорлон дарагдуулсан.
• Ц.Элбэгдоржийн “заналт дайсан” УИХ-д нэр дэвшигч Г.Уянгыг хуйвалдан унагах цуврал операцийг МАН, АН хоёр хамтран зохион байгуулсан.
• УИХ-ын гишүүн А.Жавхлан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналаасаа гэнэт татгалзсан
• АН-ын цуварсан нуралт, үймээн самуун гаарсан зэрэг маш олон асуудлын учиг одоо л тайлагдаж байна.
Ц.Элбэгдоржийн пиар баг МАН, түүний дарга М.Энхболдын мэдэлд ирж, түүний төлөө хүчин зүтгэх болсон нь санамсаргүй явдал биш, харин сайтар уялдуулж зохицуулсан, ихэд бодож төлөвлөсөн, алсыг харж тооцсон, дотно хамтын ажиллагаа гэдэг нь тов тодорхой байна.
Үүнээс цааш би биш, манай уншигчид дүгнэлтээ хийж чадна гэдэгт би итгэж байна.

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 05 дугаар сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОЙТ ДҮР

  1. Anonymous says:

    бузар булай болгонд нэрээ холбуулахаас сэжиглэдэггүй хүн энэ Миеэгомбо гэж хүн болжээ

  2. Anonymous says:

    элбэгдоржийн нэр хүнд шавар шалбаагт уначихсан. хөөрхий пиар баг нь их муу ажилажээ. хор найруулж бусдыг хорлоод явбал нэр хүнд унах нь тодорхой. пиарыг хийсэн, пиараа хийлгүүлсэн аль алин нь үйлийн үрээ эдлэх цаг ирнэ. үйлийн үр нь хаалган дээр ирчихсэн тогшоод

  3. Anonymous says:

    Eagle ter chigeeree Enkhboldiig demjeed pr hiigeed ehelchihsen l bna lee kkk nohduudiin hor yalgaj harwal nuden deer il l yawaad bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: