И.В.СТАЛИН. “МАРКСИЗМ БА ҮНДЭСТНИЙ АСУУДАЛ”

Энэ удаа И.В.Сталины “Марксизм ба үндэстний асуудал” хэмээх суут бүтээлийг толилуулж байна. Учир нь Монголд үндэстний үзлийн тухай амаа цангатал ярих боловч түүний онолын үндэслэлийг мэддэг байтугай гадарладаг хүн бараг байхгүй. XXI зуун гарчихаад байхад аль дивангалавын Сталиныг яагаад орчуулсан юм ? гэж олон хүн асууна байх. Учир нь өнөө үеийн үндэстний үзлийн талаарх онол, концепцууд бараг бүгдээрээ И.В.Сталины эл бүтээлийг сайчлах, муучлахыг хослуулан “тойрон эргэж” байдаг гэвэл нэг их хилс дүгнэлт болохгүй. Ялангуяа үндэстний тухай Сталины тодорхойлолтыг одоо ч гэсэн ихэд анхааран судалдаг.
Эл бүтээлийг нэлээд эрт монгол хэлнээ орчуулж, түүвэр зохиолд нь оруулж хэвлэсэн боловч эдүгээ олдохоо байсан ховор зүйл болжээ. Иймээс түүнийг дахин шинээр орчуулан хүргэх нь дээр гэж үзэв. Өмнөх томчуудын орчуулгаас би дээрдүүлнэ гэж бараг байхгүй боловч эрхбиш орчин үеийн хүн учраас зарим нэг зүйл дээр шинэ нэр томъёо мэтийг “дээрдүүлэн” хэрэглэхийг хичээв.

“Марксизм ба үндэстний асуудал” хэмээх энэ бүтээл 1913-1914 онуудад И.В.Сталины бичиж туурвисан онолын бүтээл болно. Энэ бол В.И.Лениний бүтээлийг удаалсан оросын ажилчны хөдөлгөөн дэх большевик шинжтэй анхны онолын бүтээл болно. Эл бүтээлд австромарксизмын “үндэстэн-соёлын автономийн” талынхны үндэслэгээг няцаажээ. Энэ бүтээл Оросын болон дэлхийн марксистуудын дунд саяхан болтол ихээхэн нэр хүндтэй байсан. Одоо ч гэсэн үндэстний асуудлыг ярих бүрд энэ бүтээлийг иш татаж тойрч маргах нь намжаагүй учраас түүнийг ямар нэг хэмжээгээр “орчин үеийн” бүтээл гэж нэрлэж болно.
Орчуулагчийн тайлбар: Зөвлөлт болон постсоциалист орнуудын орон зайд угсаатны бүлгийг 4 гишүүнт томъёоллоор авч үздэг. Энэ нь ураг төрөл (род), овог аймаг (племя), ястан (национальность), үндэстэн (нация) гэсэн К.Марксаас эх авсан англиар rod, tribe, nationality, nation гэсэн нэр томъёо болно. Харин Баруунд бол иргэншлийн шинж тэмдгээр үндэстнийг голчлон тодорхойлдог арай өөр систем байдаг. Бидний орчуулан буй бүтээл орос бүтээл учраас дээр дурдсан нэр томъёонуудыг тэр хэвээр нь хэрэглэв. Өөрөөр хэлбэл племя гэвэл овог, национальность гэвэл ястан, нация гэвэл үндэстэн гэж буулгав.
Мөн манайд “үндэсний” болон “үндэстний” гэж хоёр янзаар ярьж бичдэгийг зөвхөн “үндэстний” гэж жигдлэв. Хэдийгээр “үндэстэн” нь “үндэс” язгуураас үүссэн хэдий ч “үндэстэн” гэдгээр харьцангуй бие даасан утга, нэр, нэр томъёо, категорийг илэрхийлж байгаа юм. Мөн манай тохиолдолд “үндэстэн” нь илүү тохиромжтой байна.

х х х
Сөрөг хувьсгалын үе Орос оронд зөвхөн “аянга цахилгаан” төдийгүй, хөдөлгөөн доторх сэтгэл алдрал, нийтийн хүчиндээ үл итгэх явдлыг авчрав. “Гэрэлт ирээдүйд” итгэж байсан учраас хүмүүс үндэстний байдлаасаа үл хамааран хамтдаа тэмцэж: юуны өмнө нийтлэг асуудлууд хамгийн чухал ! гэдэг байв. Гэтэл одоо сэтгэлийн эргэлзээ хаагдаж, хүмүүс үндэстний орон сууц руугаа тархан одож: хүн бүр зөвхөн өөртөө найд ! “Үндэстний асуудал” хамгийн чухал гэх болжээ.
Энэ үеэр улс орны эдийн засгийн амьдралд ноцтой эвдрэл гарав. 1905 он зүгээр өнгөрсөнгүй: тосгон дахь хамжлагын хэвшлийн үлдэгдэл дахин нэг цохилт авав. Өлсгөлөнгийн дараа авсан хэд хэдэн ургац, түүний дараа болсон аж үйлдвэрийн өсөлт капитализмыг урагш түлхжээ.
Тосгоны ялгарал, хотуудын өсөлт, худалдаа хийгээд зам харилцааны хөгжил томоохон алхам хийв. Энэ нь зах хязгаар газруудын хувьд үнэхээр онцгой байлаа. Гэхдээ энэ нь Оросын ястнууд аж ахуйн хувьд нэгдэн нягтрах үйл явцыг хурдасгаж чадсангүй. Аж ахуйн хувьд нэгдэн нягтрах хөдөлгөөн урагш ахих ёстой байлаа…
Ястнуудыг өдөөх яг энэ чиглэлд тэр үед тогтоод байсан “үндсэн хуулийн дэглэм” үйлчилсэн юм. Сонин хэвлэл, ерөөс утга зохиолын өсөлт, хэвлэн нийтлэх хийгээд соёлын байгууллагын зарим эрх чөлөө, ардын театрын өсөлт зэрэг нь ямар ч эргэлзээгүй “үндэстний мэдрэхүй” хүчирхэгжихэд нөлөөлж байв. Сонгуулийн кампани болон улс төрийн бүлгүүдийн гаргаж ирсэн Дум үндэстэн амилан идэвхижих шинэ боломж өгч, үндэстнийг дайчлах шинэ том тавцан бий болгожээ.
Дээрээс түрэн гарч ирсэн дайчин үндэстний үзлийн давалгаа “өмчтөний засгийн” зүгээс “эрх чөлөөнд дурласан” зах хязгааруудаас өш авах цуврал хэлмэгдүүлэлт явуулсан нь үүссэн дороо бүдүүлэг шовинизм руу хальтран орсон дороос гарах үндэстний үзлийн хариу давалгаа бий болгожээ. Жүүд нарын дунд сионизм хүчтэй болсон, Польшид шовинизм, татааруудын дунд панисламизм, армян, гүрж, украинчуудын дунд үндэстний үзэл гаарсан нь бэртэгчдийг антисемитизм руу нийтэд нь хазайлгасан ба энэ нь бүгдээрээ нийтэд тодорхой баримт юм.
Үндэстний үзлийн давалгаа ажилчин олныг эзэмдэх аюултайгаар улам бүр оргилон гарч ирэв. Чөлөөлөх хөдөлгөөн унах тэр хэмжээгээр үндэстний үзлийн цэцэг улам өтгөн дэлгэрч байлаа.
Энэ хүнд үед социал-демократ нарт үндэстний үзэлд няцаалт өгөх, олон түмнийг нийтийн “тахлаас” тусгаарлах чухал үүрэг ногдсон юм. Учир нь социал-демократууд, зөвхөн социал-демократууд л үүнийг гүйцэлдүүлж, үндэстний үзлийн эсрэг шалгарсан зэвсэг интернационализм, ангийн тэмцлийн нэгдэл хийгээд хуваагдашгүй байдлыг сөргүүлэн тавьж чадах байв. Үндэстний үзлийн давалгаа хүчтэй болох тусам социал-демократууд Оросын бүх үндэстний ах дүүгийн ёс, пролетари нарын эв нэгдлийн дуу хоолойг цуурайтуулах ёстой юм. Энэ нь үндэстний хөдөлгөөнтэй шууд нүүр тулж буй зах хязгаарын социал-демократуудаас онцгой их тэсгэл тэвчээр шаардана.
Гэхдээ цөөн биш социал-демократууд, ялангуяа зах хязгаарын социал-демократууд энэ зорилтыг хүчрэхгүй юм. Өмнө нь нийтлэг сонирхлыг онцгойлж байсан Бундууд эдүгээ өөрийн онцгой, цэвэр үндэстний зорилт дэвшүүлэх болж: асуудал “хагас сайны баяр”, “этгээд хэллэгийг хүлээн зөвшөөрөх”-ийг өөрийн сонгуулийн кампанийн онцгой зүйл болгон дэвшүүлэхдээ тулав. Бундуудын араас Кавказ удаалж: өмнө нь “соёл-түүхийн автономийг” кавказын бусад социал-демократын хамт үгүйсгэж байсан кавказын социал-демократын зарим хэсэг одоо болохоор үүнийгээ ээлжит шаардлага болгон тавих болжээ. Бид дипломат байдлаар үндэстний гуйвах үзлийг зөвшөөрсөн устгагчдын (ликвидатор гэсэн бүлэг-Орч.) зохион байгуулсан хурлын тухай огт ярихгүй байгаа.
Эндээс үндэстний асуудлаарх социал-демократ үзэл бодол олонхи социал-демократуудад ойлгомжгүй байна гэж дүгнэж байна.
Иймээс үндэстний асуудлыг тулхтай, бүх талаас нь шүүн хэлэлцэх илт шаардлага байна. Хаанаас ч гарсан бай үндэстний манангийн эсрэг тууштай социал-демократууд эв нэгдэлтэй, тууштай ажиллах ёстой юм.
I.Үндэстэн
Үндэстэн (нация) гэж юу вэ ?
Үндэстэн бол юуны өмнө, нийтлэг, хүмүүсийн тодорхой нийтлэг юм.
Нийтлэг бол арьстны биш, аймгийн (племенный) биш нийтлэг юм. Өнөөгийн итали үндэстэн римчүүд, германчууд, этрускууд, грекүүд, арабуудаас бүрэлдсэн. Харин франц үндэстэн галлчууд, римчууд, бриттууд, германчууд зэргээс бүрэлдсэн. Яг ийм зүйлийг англи, немц болон янз бүрийн арьстан, аймгийн хүмүүсээс үндэстэн болон бүрэлдсэн бусад үндэстний хувьд хэлж болно.
Ингэхлээр үндэстэн бол арьстны биш, овог аймгийн биш, харин түүхэн ёсоор бүрэлдсэн хүмүүсийн нийтлэг байх нь. Нөгөө талаас Кирийн болон Александрын агуу их улсууд хэдийгээр түүхэн ёсоор янз бүрийн ястнаас бүрэлдсэн хэдий тэднийг үндэстэн гэж нэрлэж болохгүй нь ойлгомжтой. Эдгээр нь үндэстэн биш, харин аль нэг удирдагчийн амжилт ялалтаас хамааран задарч, нэгдэж байдаг тохиолдлын, сул холбоотой бүрдэл юм.
Ингэхлээр үндэстэн бол тохиолдлын биш, цаг зуурын бүрдэл биш, харин хүмүүсийн тогтвортой нийтлэг байх нь.
Гэхдээ тогтвортой нийтлэг болгон үндэстэн бүтээдэггүй. Австри, Орос хоёр бол яах аргагүй тогтвортой нийтлэг мөн, гэхдээ тэднийг хэн ч үндэстэн гэдэггүй. Тэгвэл үндэстний нийтлэг төрийн нийтлэгээс юугаараа ялгаатай вэ ? Дашрамд дурдахад үндэстний нийтлэгийг нийтлэг хэлгүйгээр сэтгэж болдоггүй байхад төрд бол хэл заавал нийтлэг байх албагүй. Австри дахь чех үндэстэн, Орос дахь Польш үндэстнүүд тус бүрийн нийтлэг хэлгүйгээр боломжгүй байхад Орос болон Австрийн бүхэллэг байдал дотоодод нь маш олон хэл оршин байхад саад болдоггүй. Энд албан ёсны бичгийн хэлийг биш, ардын ярианы хэлийг ярьж байгаа нь мэдээж хэрэг.
Ингэхлээр хэлний нийтлэг үндэстний онцлог шинжийн нэг болж таарах нь.
Энэ нь янз бүрийн үндэстэн цаг ямагт, хаа сайгүй янз бүрийн хэлээр ярьдаг, эсвэл нэг ижил хэлээр ярьдаг бүх хүн заавал үндэстэн бүрдүүлдэг гэсэн хэрэг биш нь ойлгомжтой. Үндэстэн бүрт нийтлэг хэл буй, гэхдээ янз бүрийн үндэстэнд янз бүрийн хэл заавал байх албатай биш ! Шууд л янз бүрийн хэлээр яриад унадаг үндэстэн гэж байхгүй, гэхдээ энэ нь нэг хэлээр ярьдаг хоёр үндэстэн байх ёсгүй гэсэн үг хараахан биш ! Англичууд болон хойт америкчууд нэг хэлээр ярьдаг боловч нэг үндэстэн биш. Мөн ийм зүйлийг норвегчууд, даничууд, англичууд болон ирландууд дээр хэлж болно.
Тэгвэл яагаад, жишээлбэл, англичууд болон хойт америкчууд нийтлэг хэлтэй атлаа нэг үндэстэн бүрдүүлдэггүй вэ ?
Яагаад гэвэл тэд юуны өмнө хамтарч биш, өөр өөр газар нутаг дээр амьдардаг. Үндэстэн бол үеэс үе дамжсан хүмүүсийн хамтын амьдралын үр дүнд, урт удаан, байнгын харилцааны үр дүнд бүрэлддэг. Гэтэл хамтын амьдрал бол нийтлэг газар нутаггүйгээр боломжгүй.
Англичууд болон америкчууд өмнө нь нэг газар нутаг Англид нэг үндэстэн бүрдүүлж байсан. Дараа нь англичуудын нэг хэсэг Англиас шинэ газар нутаг Америкт шилжин суурьшсан бөгөөд энд шинэ газар нутаг дээр цаг хугацааны явцад хойт америк үндэстэн бүрэлдсэн. Янз бүрийн газар нутаг янз бүрийн үндэстэн бүрдэхэд хүргэж байна.
Ингэхлээр газар нутгийн нийтлэг үндэстний онцлог шинжийн нэг болж таарах нь.

Гэхдээ ингээд бүх зүйл дуусахгүй. Газар нутгийн нийтлэг хар аяндаа үндэстнийг бий болгодоггүй. Үүний тулд дээр дурдсанаас гадна үндэстний янз бүрийн хэсгийг нэгэн бүхэл болгон нэгтгэж байдаг дотоод эдийн засгийн холбоо харилцаа хэрэгтэй.
Англи хийгээд Умарт америкийн хооронд ийм холбоо харилцаа байдаггүй, учир нь тэд хоёр өөр үндэстнийг бүрдүүлдэг. Хэрэв Умарт америкийн саланги тусгай хэсгүүд өөр хоорондын хөдөлмөрийн хуваарь, зам харилцааны хөгжлийн үр дүнд бусадтайгаа эдийн засгийн бүхэллэг болон нэгдээгүй бол умарт америкчууд үндэстэн гэсэн нэрийг олж авахгүй байсан бизээ.
Гүржийг аваад үзье. Гүржүүд шинэчлэлийн өмнөх жилүүдэд нийтлэг газар нутаг дээр амьдарч, нэг хэлээр ярьдаг байсан боловч тэд хатуу яривал нэг үндэстэн бүрдүүлж байгаагүй, учир нь тэд бие биенээсээ саланги тусгай маш олон ханлигуудаас бүрдэж, эдийн засгийн нийтлэг амьдралаар амьдарч чадахгүй, олон зууны турш бие биенээ перс, туркаар нь хочлон муучилж, өөр хоорондоо дайтан, үгүйрүүлж байсан юм. Ханлигуудын түр зуурын, тохиолдлын нэгдэл нь заримдаа хэн нэгэн азтай хан их л сайндаа захиргааны өнгөц хүрээг эзлэн авч, улмаар бусад ноёдын муу араншин, тариачдын үл тоомсорлох зантай тулж маш хурдан задран унадаг байв. Гүржийн эдийн засгийн тархай бутархай байдалд үүнээс өөрөөр байх аргагүй…
Харин XIX зууны сүүл хэрд хамжлагат ёс нурж, улс орны эдийн засгийн амьдрал, зам харилцаа өсөж, капитализмын хөгжил Гүржийн мужуудын хооронд хөдөлмөрийн хуваарь бий болгож, эцэст нь ханлигуудын аж ахуйн хаагдмал байдлыг ганхуулж, тэднийг нэгэн бүхэл болгон холбох үед Гүрж үндэстний хувьд үүсэн бий болсон юм. Мөн ийм зүйлийг феодалын үе шатыг дамжин, капитализмыг хөгжүүлж буй бусад үндэстний хувьд хэлж болно.
Ингэхлээр эдийн засгийн амьдралын нийтлэг, эдийн засгийн харилцан холбоот байдал нь үндэстний онцлог шинжийн нэг болж таарах нь.
Ингээд бүх зүйл дуусахгүй. Дээр өгүүлснээс гадна үндэстэн болж нэгдсэн хүмүүсийн оюун санааны дүр төрхийн онцлогийг нэмж анхаарах хэрэгтэй. Үндэстнүүд зөвхөн амьдралын нөхцлөөрөө төдийгүй, бас үндэстний соёлын онцлогоор илэрч буй оюун санааны дүр төрхөөрөө өөр хоорондоо ялгагддаг.
Хэрэв нэг хэлээр ярьдаг Англи, Умард америк, Ирланд нь ямар ч гэсэн гурван өөр үндэстэн юм бол үүнд оршихуйн өөр өөр нөхцөлд үеэс үе дамжин тэдэнд сууж ирсэн сэтгэл зүйн онцгой хэв маяг багагүй үүрэг гүйцэтгэсэн байна.
Сэтгэл зүйн хэв маяг буюу өөрөөр “үндэстний шинж” гэж нэрлэдэг тэр зүйл ажиглагчийн хувьд ямар нэг барьцгүй байх нь мэдээж хэрэг, учир нь “үндэстний шинж” үндэстэнд нийтлэг байх соёлын өвөрмөц байдлаар илэрдэг, тэр нь хэдийгээр барьцгүй боловч үгүйсгэж бас л болдоггүй.
“Үндэстний шинж”-ийг хэзээ нэгэн цагт үүрд өгөгдсөн зүйл гэж ярих хэрэггүй, тэр нь амьдралын нөхцлийн хамт өөрчлөгддөг, гэхдээ тухайн агшин бүрт оршин байдаг. Энэ нь үндэстний нүүр царайнд (физиономи) өөрийн ул мөрийг үлдээдэг.
Ингэхлээр соёлын нийтлэгийг холбож буй сэтгэл зүйн хэв маягийн (психический склад) нийтлэг үндэстний онцлог шинжийн нэг болж таарах нь.
Ингээд бид үндэстний бүхий л шинжийг үзэж дуусгалаа.
Үндэстэн бол хэл, газар нутаг, эдийн засгийн амьдрал, мөн соёлын нийтлэгээр илэрдэг сэтгэл зүйн хэв маягийн нийтлэгийн суурь тулгуур дээр үүсч түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хүмүүсийн тогтвортой нийтлэг мөн.
Үндэстэн бол аливаа түүхэн үзэгдлийн адилаар өөрчлөлтийн хуульд захирагдах ба өөрийн түүхтэй, мөн эхлэл болон төгсгөлтэй гэдэг нь хар аяндаа ойлгомжтой.
Хэрэв ганц ганцаар нь салгаж үзвэл дээр дурдсан шинжүүдийн нэг нь ч үндэстнийг тодорхойлоход хангалтгүй гэдгийг онцлон дурдая. Түүнээс гадна эдгээр шинжүүдийн аль нэг байхгүй бол үндэстэн байхаа болиход хангалттай.
Нийтлэг “үндэстний шинжтэй” хүмүүсийг төсөөлж болох авч хэрэв эдийн засгийн хувьд тархай бутархай, янз бүрийн газар нутагт амьдардаг, янз бүрийн хэлээр ярьдаг гэхчлэн салангид байх ахул тэднийг ямар ч гэсэн нэг үндэстэн гэж үзэж болохгүй. Үүний жишээ нь бидний бодлоор нэгдмэл үндэстэн болж чадаагүй оросын, галицийн, америкийн, гүржийн болон уулын жүүдүүд болно.
Газар нутаг хийгээд эдийн засгийн амьдралаараа нийтлэг хүмүүсийг төсөөлж болно, гэхдээ ямар ч гэсэн тэд хэлний нийтлэггүйгээр, “үндэсний шинжгүйгээр” нэг үндэстэн болж чадахгүй. Үүний жишээ нь Балти орчмын немцүүд болон латвичууд болно. Эцэст нь норвегууд болон даничууд нэг хэлээр ярьдаг хэдий ч бусад шинжүүд байхгүй учраас нэг үндэстэн болж чаддаггүй.
Зөвхөн бүх шинжүүд хамтдаа баймаажин сая үндэстэн болдог.
“Үндэсний шинж” нь үндэстний олон шинжийн нэг биш, харин үндэстний оршихуйн цорын ганц шинж мэт, харин бусад шинж тэмдгүүд үндэстний хөгжлийн шинж биш, харин үндэстний хөгжлийн гол шинж мэт санагдаж болно. Ийм үзлийг жишээлбэл, Австрид нэрд гарсан социал-демократ, үндэстний асуудлын онолч гэгдсэн Р.Шпрингер, ялангуяа О.Бауэр нар баримталдаг. Ингээд тэдний онолыг авч үзье:
Шпрингерийнхээр бол “үндэстэн бол ижил сэтгэж, ижил ярьдаг хүмүүсийн холбоо”. Энэ бол “газар нутагтай холбоогүй орчин үеийн хүмүүсийн соёлын бүлэг” болох аж.
Ингээд үндэстэн хэчнээн ч тархай бутархай байсан, хаа нэгтээ амьдарч байгаа хүмүүсийн “холбоо” болж таарлаа.
Бауэр үүнээс бүр их цаашлав.
Тэрбээр “Үндэстэн гэж юу вэ ?” гэж асуугаад. “Хүмүүсийг үндэстэн болгон нэгтгэдэг хэлний нийтлэг гэж байгаа юу ? Гэхдээ англичууд болон ирландчууд…нэгдмэл ард түмэн гэж өөрсдөө төсөөлдөггүй ч нэг хэлээр ярьдаг; жүүдүүд хэлний нийтлэг байхгүй хэдий ч ямар ч гэсэн үндэстнийг бүрдүүлдэг” гэжээ.
Үндэстэн гэж юу вэ ?
“Үндэстэн бол зан араншингийн харьцангуй тогтвортой нийтлэг”
Тэгвэл зан араншин, тухайн тохиолдолд үндэсний зан араншин гэж юу вэ ?
Үндэстний зан араншин бол “нэг ястны хүмүүсийг өөр ястны хүмүүсээс ялгаж байдаг шинж тэмдгүүдийн нийлбэр, нэг үндэстнийг нөгөө үндэстнээс ялгаж байдаг биет болон оюун санааны бүрдэл (комплекс)” гэж байна.
Бауэр үндэстний шинж тэнгэрээс унаад ирээгүйг эрхбиш гадарлах учраас нэмж:
“Хүмүүсийн зан араншин бол тэдний хувь заяанаас өөр зүйл биш, учир нь “үндэстэн бол хувь заяаны нийтлэгээс өөр зүйл биш бөгөөд эргээд “хүмүүс амьдралынхаа хэрэгслийг үйлдвэрлэх, өөрийн хөдөлмөрийн бүтээгдэхүүний хуваарилдаг нөхцлөөр тодорхойлогдоно” гэж байна.
Ингээд бид Бауэрын илэрхийлсэн үндэстний “бүрэн” тодорхойлолтод тулан ирж байна:
“Үндэстэн бол хувь заяаны нийтлэг хөрсөн дээрх зан араншингийн нийтлэгээрээ холбогдсон хүмүүсийн бүхий л нийлбэр мөн”
Ингээд газар нутаг, хэл, эдийн засгийн амьдралын зайлшгүй холбоо харилцаанаас ангид авсан хувь заяаны нийтлэгийн хөрсөн дээрх үндэстний шинж чанарын нийтлэг бий болж байна.
Гэхдээ энэ тохиолдолд үндэстнээс юу үлдэх вэ ? Янз бүрийн газар нутаг дээр амьдрагч эдийн засгийн хувьд бие биенээсээ тархай салангид, тэгээд янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүст ямар юмных нь үндэстний шинж байх юм ?
Бауэр “нийтлэг хэл ерөөсөө байхгүй” гэх атлаа “хувь заяаны нийтлэг, үндэсний холбоо бүхий жүүд нарын тухай ярьж байна. Гэтэл жишээлбэл, янз бүрийн газар нутагт янз бүрийн хэлээр ярин амьдрагч, бие биеэсээ хаа хамаагүй холдон салсан гүрж, дагестан, орос, америк дахь еврей нарт ямар юмных нь “хувь заяаны нийтлэг” байх юм ?
Энд дурдсан жүүдүүд бол гүрж, дагестан, орос болон америкчуудтай эдийн засаг, улс төрийн нийтлэг амьдралаар амьдарч, тэдэнтэй нийтлэг соёлын нэг уур амьсгалтай байдаг нь эргэлзээгүй; энэ нь тэдний үндэстний шинжид өөрийн гэсэн ул мөрийг үлдээхгүй байж чадахгүй; тэдэнд үлдсэн нийтлэг зүйл нь шашин, нийтлэг гарал үүсэл, үндэстний шинжийн зарим үлдэгдэл болно.
Энэ бүхэн эргэлзээгүй. Гэхдээ болхи хөшүүн шашны ёс заншил, элэгдэж өгөршсөн сэтгэл зүйн үлдэгдлүүд дээр дурдсан жүүдүүдийн нийгэм-эдийн засгийн амьд холбоо, соёлын орчноос нь илүүтэйгээр тэдний “хувь заяа”-нд нөлөөлнө гэж яаж ярьж чадаж байна аа ? Ерөөсөө зөвхөн ингэж үзсэн үед л нэгдмэл үндэстэн болох жүүд нарын тухай ярьж болно.
Тэгвэл Бауэрийн үндэстэн спиритуалистуудын (алив зүйлийн эхлэл буюу субстанцыг матери биш, харин оюун санаа (сүнс) гэж үздэг материализмын эсрэг философийн чиглэл. Орч.Х.Д.Г.) үздэг “үндэстний амин сүнснээс” юугаараа ялгаатай вэ ?
Бауэр үндэстний “онцлог шинж” хийгээд тэдний “амьдралын нөхцлийг” бие биенээс нь салангид авч үзээд хооронд нь давагдашгүй зааг тавьж байна. Гэвч үндэстний шинжийн тусгал болоогүй, хүрээлэн буй орчноосоо хүлээн авсан сэтгэгдлийн ул мөр байхгүй үндэстний шинж гэж ямар юм байх билээ ? Бий болгосон хөрснөөс нь тасалж хаячихаад зөвхөн үндэстний шинжээр нь хязгаарлаж болно гэж үү ?
Дараа нь Умарт америкийг бүр “Шинэ Англи” гэж нэрлэж байсан XYIII зууны төгсгөл XIX зууны эхэн үед англи үндэстэн умард америк үндэстнээс яг юугаараа ялгагдаж байсан бэ ? Үндэстний шинж л лавтайяа биш, учир нь тэд умард америкаас гаралтнууд байсан, тэд Америк тивд англи хэлнээс гадна шинэ нөхцлийн нөлөөгөөр өөрийн гэсэн онцгой шинжтэй болох ёстой байсан хэдий ч тийм ч амархан мартагдахааргүй английн үндэстний шинжийг бас авч иржээ.
Ямар ч гэсэн зан араншингийн нийтлэгийн их багыг үл харгалзан тэнд тэд Англиас өөр үндэстнийг бүрдүүлжээ ! “Шинэ Англи” үндэстний хувьд английн амьдралын орчин нөхцлөөс онцгой үндэстний зан араншин гэхээсээ илүү үндэстний онцгой биш зан араншинтай үндэстэн байдлаар тэр үеийн Англиас ялгагдаж байв.
Ийнхүү бодит байдалд үндэстнийг ялгах цорын ганц ямар ч шинж байхгүй нь ойлгомжтой болов. Үндэстнүүдийг харьцуулах үед эсвэл аль нэг нь (үндэстний зан араншин), эсвэл нөгөө нь (хэл), эсвэл гурав дахь нь (газар нутаг, эдийн засгийн нөхцөл) үндэстнийг бусдаасаа илүү ялгаж өгдөг олон шинжийн нийлбэр л байдаг. Үндэстэн бол хамтад нь авсан бүх шинжийн хослол мөн.
Үндэстнийг үндэсний зан араншинтай адилтгасан Бауэрын үзэл нь үндэстнийг хөрснөөс нь тасалж, түүнийг ямар нэг үл харагдах, өөртөө хангалттай хүч болгон хувиргаж байна. Ингэхлээр үндэстэн амьд, бодит зүйл биш, харин ямар нэг ид шидийн, баригдашгүй, үхмэл зүйл болж таарч байна. Өөрөөр хэлбэл дээр жишээ болгосон бие биенээ ойлгохгүй (янз бүрийн хэлээр ярьдаг), дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн хэсэгт оршин суудаг, хэзээ ч бие биеийгээ хараагүй, хэзээ ч энх тайван үед ч, дайны үед ч хамтран зүтгэж чадахгүй гүрж, дагестан, орос, америк болон бусад жүүдүүдээс бүрдсэн жүүд үндэстэн гэж байж чадах уу ?
Үгүй, социал-демократууд ийм “цаасан үндэстний” тулд үндэстний хөтөлбөрөө зохиодоггүй. Бид ажиллаж, амьдарч, хөдөлж байгаагийнхаа ачаар өөрийгөө тоож үзэхэд хүргэдэг тийм бодит үндэстэнтэй л ярьдаг юм.
Бауэр түүхэн категори болох үндэстнийг угсаатны зүйн (этнографи) категори болох аймагтай илтэд хутгаж байна.
Дашрамд дурдахад Бауэр өөрийн байр суурийн сул байдлыг илт мэдэрч байна. Номынхоо эхэнд жүүдүүдийг үндэстэн гэж эрс мэдэгдэж байсан Бауэр номынхоо сүүл хэрд “ерөөсөө капиталист нийгэм тэдэнд (жүүдүүдэд) үндэстний хувьд бусад үндэстэнтэй дасан хадгалагдах боломж өгөхгүй байна” гэж засвар оруулан батлах болов. Үүний шалтгаан нь “жүүдүүдэд колоничилсон хаалттай муж байхгүй” болж таарч байгаа ба үүний зэрэгцээ мөн ийм мужтай байгаа чехүүд Бауэрийнхээр бол үндэстэн болон үлдэж байна. Товчоор бол газар нутаг байхгүй явдал шалтгаан болж байна.
Бауэр ингэж сэтгэснээрээ үндэстний автономи байдал бол жүүдийн ажилчдын шаардлага байж чадахгүй гэдгийг нотлохыг хүсэж байгаа атлаа тэр дороо газар нутгийн нийтлэгийг үгүйсгэсэн өөрийн онолыг таягдан хаяж байна.
Гэхдээ Бауэр улам цаашаа зүтгэж байна. Тэрбээр номынхоо эхэнд “жүүдүүд ерөөсөө нийтлэг хэл байхгүй ч гэсэн үндэстнийг бүрдүүлдэг” гэж шийдвэртэй мэдэгдэж байв. Гэхдээ тэр 130-хан хуудас явж тэсэлгүй эл үзлээ өөрчилж “ямар ч үндэстэн нийтлэг хэлгүйгээр боломжгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж бас л шийдвэртэйгээр мэдэгдэж байна.
Бауэр “хэл бол хүний харилцааны хамгийн чухал зэвсэг” гэдгийг нотлохыг хүсчээ, гэхдээ тэр батлах гэж санаагүй зүйлээ, чухамдаа бол хэлний нийтлэгийн ач холбогдлыг үгүйсгэсэн өөрийн онолын явцгүйг санамсаргүйгээр баталж орхижээ.
Ингээд тэр идеалист утсаар оёсон өөрийн онолыг няцааж байна.
II. Үндэстний хөдөлгөөн
Үндэстэн бол зүгээр л нэг түүхэн категори биш, харин тодорхой эрин үеийн, өсөн бойжиж буй капитализмын эрин үеийн категори мөн.
Феодализмыг устгах болон капитализм хөгжих үйл явц нь хүмүүсийг үндэстэн болгон нэгтгэх адилхан үйл явц мөн. (Энэ санааг орчин үеийн онолууд бүгд давтан хэлдэг- Орч. Х.Д.Г.)
Жишээлбэл, Баруун Европт үйл явц яг ингэж болсон. Англи, франц, герман, итали болон бусад үндэстнүүд феодалын тархай бутархай байдлыг капитализм ялан дийлж, баярын жагсаал хийх үед үндэстэн болон бүрэлдсэн юм.
Гэхдээ үндэстэн бүрэлдэх үйл явц нь тэд бие даасан үндэсний улс болон хувирна гэсэн хэрэг байлаа. Английн, францын болон бусад үндэстнүүд гэдэг нь английн гэх мэт улсууд болно. Энэ үйл явцын гадна үлдсэн Ирланд л ерөнхий дүр зургаа өөрчлөөгүй юм.
Энэ үйл явдал Европт арай өөрөөр өрнөв. Тэр үед Баруунд үндэстнүүд улс болон хөгжиж байсан бол Дорнодод хэд хэдэн ястнаас бүрдсэн үндэстэн дундын улсууд бүрэлдээд байлаа. Ийм улсууд гэвэл Австро-Унгар, Орос болно.
Австрид улс төрийн талаар дөнгүүр хөгжилтэй нь немцүүд байсан ба тэд австрийн ястнуудыг улс болгон нэгтгэх ажлыг өөртөө хүлээжээ. Унгарт төрийн зохион байгуулалтад арай илүү дадсан нь мадъяарчууд байсан ба тэд унгар ястнуудын цөм, Унгарыг нэгтгэгчид болсон билээ. Харин Орост бол ястнуудыг нэгтгэх үүргийг түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хүчтэй, зохион байгуулалт бүхий язгууртны цэрэгжсэн албатай (бюрократ) байсан их оросууд (великороссы) хүлээсэн юм.
Дорнодод үйл явдал ийн болжээ. Энэхүү улс бүрдэх өвөрмөц арга нь феодализм хараахан устаагүй байгаа нөхцөлд, капитализмын хөгжил сул нөхцөлд, арын эгнээнд арчигдаж буй ястнууд эдийн засгийн хувьд бүхэллэг үндэстэн болон нэгдэж амжаагүй нөхцөлд л байж чадах байв.
Гэтэл капитализм Дорнын улсуудад хөгжиж эхэлжээ. Худалдаа, зам харилцаа хөгжиж, том хотууд бий болов. Үндэстнүүд эдийн засгийн хувьд нэгдэн нийлж эхэлжээ. Шахагдсан ястнуудын амгалан тайван амьдралд хүч түрэн орж ирсэн капитализм тэднийг өдөөн сэрээж, хөдөлгөөнд оруулав. Хэвлэл, театрын хөгжил, рейхсрат (Австри), Думын (Орос) үйл ажиллагаа “үндэстний мэдрэхүй” хүчтэй болоход нөлөөлөв. Бөөн бөөнөөрөө төрөн гарсан сэхээтнүүд “үндэстний үзэл санаанд” нэвтрэн орж, энэ чиглэлээр ажиллаж эхлэв…
Гэвч сэрэн босоод бие даасан амьдралд орох гэсэн шахагдсан үндэстнүүд бие даасан үндэстний улс болон бүрэлдэж чадсангүй: тэдний замд аль хэдийн улсын тэргүүн болсон командлагч үндэстний удирдах давхрааны зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. Тэд хожимджээ !
Ийм байдлаар Австрид чех, польш г.м, Унгарт хорват г.м, Орост латви, украин, гүрж, армян г.м үндэстнүүд бүрэлджээ. Баруун Европт ганц тохиолдол (Ирланд) болж байсан зүйл Дорнодод жам ёсны зүйл болов.
Баруунд Ирланд үндэстний хөдөлгөөний онцгой байдлаар хариу үзүүлжээ. Дорнодод сэрсэн үндэстнүүд бас л ингэж хариулах ёстой болов.
Европын дорнодын залуу үндэстнүүдийг тэмцэлд түлхсэн нөхцөл байдал ингэж бүрэлджээ.
Тэмцэл эхлэж, улмаар дүрэлзсэн ба чингэхдээ бүхэл үндэстний хооронд биш, харин командлагч ангийн ноёрхогч үндэстэн болон шахагдсан үндэстний хооронд дүрэлзжээ.
Тэмцлийг голдуу эсвэл дарлагдсан ангийн хотын жижиг хөрөнгөтнүүд ноёрхогч үндэстний том хөрөнгөтний эсрэг (чех болон немцүүд), эсвэл дарлагдсан ангийн хөдөөгийн жижиг хөрөнгөтнүүд ноёрхогч үндэстний помещикуудын эсрэг (Польш дахь украинчууд), эсвэл дарлагдсан ангийн бүх “үндэсний” хөрөнгөтөн командлагч үндэстний эрх баригч язгууртын эсрэг (Польш Литва, Орос дахь Украин)
Хөрөнгөтнүүд голлох рольд тоглох болов.
Залуу хөрөнгөтний гол асуудал нь зах зээл байлаа. Өөрийн таваарыг нийлүүлэх, өрсөлдөөнд аль нэг үндэстний хөрөнгөтнийг ялан гарч ирэх нь тэдний зорилго байв. Эндээс “өөрийн”, “төрөлх” зах зээлээ хангах хүсэл төрдөг байна. Зах зээл бол хөрөнгөтөн үндэсний үзэлд суралцдаг анхдагч сургууль мөн.
Гэхдээ л үйл явдал зөвхөн зах зээлээр хязгаарлагддаггүй. Тэмцэлд хагас феодалууд, хагас хөрөнгөтнүүд, мөн “зөөж авчрах, гадагш гаргахгүй байх” арга эзэмшсэн бюрократууд хутгалдан оролцдог. Командлагч үндэстний хөрөнгөтнүүд өөрийн том жижгээс үл хамааран өрсөлдөгч нартайгаа “хурдан” бөгөөд “шийдвэртэйгээр” тооцоо бодох боломж олж авдаг.
Эдгээр “хүчнүүд” нэгдэн нийлснээр “харийн” хөрөнгөтний эсрэг маш олон хязгаарлах арга хэмжээ авах ба энэ нь тэр дороо хэлмэгдүүлэлт (репресси) болон хувирдаг. Тэмцэл аж ахуйн хүрээнээс улс төр рүү шилжиж, шилжин явах эрхийг хязгаарлах, хэлийг нь хавчин хяхах, сонгуулийн эрхийг хязгаарлах, сургуулиудыг нь цөөлөх, шашныг нь ад үзэх зэрэг арга хэмжээг “өрсөлдөгчийнхөө” толгой дээр асгадаг.
Ийм арга хэмжээг командлагч ангийн хөрөнгөтөн ангийн эрх ашиг төдийгүй, өвөрмөц гэж хэлж болмоор эрх баригч бюрократуудын явцуу (кастын) зорилго өөгшүүлж байдаг. Үр дүнгийн үүднээс бол энэ нь ямар байх нь огт хамаагүй: тухайн тохиолдолд хөрөнгөтөн анги, бюрокарат хоёр гар гараасаа хөтлөлцөн явж байна, энд Австро-Унгарын тухай буюу Оросын тухай өгүүлж байна.
Дарлагдсан үндэстний бүх талаасаа шахагдсан хөрөнгөтөн зүй ёсоор хөдөлгөөнд ордог. Тэд “төрөл нэг доодос”-т хандарч, хувийн ажил хэргээ бүх ард түмний үйлс болгон харуулж, “эх орны” тухай хашгирч эхэлдэг. Тэд “эрх орны” ашиг сонирхлын үүднээс “эх орон нэгтний” армид элсүүлдэг. Харин “доодчуул” заримдаа энэ дуудлагад автаж, түүний тугийн дор нэгддэг: дээрээс хийсэн хэлмэгдүүлэлт тэднийг хөндөж дургүйцлийг нь өдөөж байдаг.
Үндэсний хөдөлгөөн ингэж л үүсдэг юм.
Үндэсний хөдөлгөөний хүч нь түүнд үндэстний өргөн давхраа, пролетари нар, тариачдын оролцож буй хэмжээгээр тодорхойлогдоно.
Пролетари нар хөрөнгөтний үндэсний үзлийн тугийн дор нэгдэх эсэх нь ангийн зөрчлийн хөгжил, пролетари нарын ухамсарт чанар, зохион байгуулалтын хэмжээнээс хамаарна. Ухамсартай пролетари нарт хөрөнгөтний тугтай зүйрлэх аргагүй өөрийн гэсэн шалгарсан туг байдаг юм.
Тариачдын хувьд гэвэл үндэсний хөдөлгөөн дэх тэдний оролцоо юуны өмнө хэлмэгдүүлэлтийн шинж чанараас хамаардаг. Хэрэв хэлмэгдүүлэлт Ирландад болсны адилаар “газрын” асуудлыг хөндөх аваас тариачдын өргөн олон нийт үндэсний хөдөлгөөний тугийн дор шууд л жагсана.
Нөгөө талаас, хэрэв жишээлбэл Гүржид ямар нэг ноцтой гэмээр оросын эсрэг үндэсний үзэл байдаггүй ба энэ нь тэнд юуны өмнө ийм үндэсний үзлийг олон нийтэд хоол тэжээл болгон түгээх орос помещик буюу оросын том хөрөнгөтөн байхгүйтэй холбоотой. Харин Гүржид армяны эсрэг үндэсний үзэл бий, энэ нь тэнд юуны өмнө армяны том хөрөнгөтөн хараахан бойжин торниж амжаагүй байгаа гүржийн жижиг хөрөнгөтнийг дээрэлхэж, тэднийг армяны эсрэг үндэсний үзэл рүү түлхэж байгаа юм.
Энэ хүчин зүйлүүдээс хамаарч үндэсний хөдөлгөөн эсвэл нийтийг хамарсан шинжтэй болдог, эсвэл улам бүр задран салдаг (Ирланд, Галици), эсвэл цуврал жижиг мөргөлдөөний гинжин хэлхээ болон хувирч, “тэмцлийн” нэр зүүсэн хэрүүл будлиан л болдог (Богемийн зарим хот).
Үндэстний хөдөлгөөний агуулга газар газар адилгүй байх нь мэдээж хэрэг: энэ нь хөдөлгөөний дэвшүүлэн тавьж буй янз бүрийн шаардлагаар тодорхойлогдоно. Ирландын хөдөлгөөн газар тариалангийн шинжтэй болж, Богемид “хэлний” шинжтэй болдог ба зарим газар нь иргэдийн тэгш эрх, шашин шүтэх эрх чөлөө шаарддаг бол зарим газар “өөрийн хүн” буюу өөрийн сеймийг шаарддаг. Янз бүрийн шаардлагад ерөөсөө үндэстнийг тодорхойлогч янз бүрийн шинж илрэх нь цөөнгүй тохиолдоно. Харин Бауэрийн бүхнийг багтаасан “үндэсний зан араншин”-г нэхсэн шаардлага хаа ч байдаггүй. Энэ нь ч ойлгомжтой юм: дангаар нь авсан “үндэсний зан араншин” баригдашгүй байх ба И.Штрасерийн зөв тэмдэглэснээр: “түүгээр улс төр төр хийж яагаад ч болдоггүй”.
Үндэстний хөдөлгөөний ерөнхий хэлбэр, агуулга ийм л байдаг.
Дээр хэлснээс өсөн бойжиж буй капитализмын нөхцөл дэх үндэстний тэмцэл бол хөрөнгөтөн ангийн өөр хоорондоо хийж буй тэмцэл мөн гэдэг нь ойлгомжтой. Заримдаа хөрөнгөтөн үндэстний хөдөлгөөндөө пролетари нарыг татан оролцуулж амждаг, ингэвэл үндэстний хөдөлгөөн өнгөн талаасаа “нийт ард түмний” шинжтэй болно, гэхдээ энэ нь зөвхөн өнгөн тал юм. Мөн чанартаа бол үндэстний хөдөлгөөн ямагт хөрөнгөтний хэвээрээ үлдэх ба голдуу хөрөнгөтөнд ашиг, унацтай байдаг.
Эндээс пролетари нар дарлагдсан ястны бодлогын эсрэг тэмцэх ёсгүй гэж огт дүгнэж болохгүй.
Чөлөөтэй шилжих хөдөлгөөнийг хязгаарлах, сонгох эрхийг хасах, хэлийг ад үзэх, сургуулийг цөөлөх болон бусад хэлмэгдүүлэлт нь ажилчдыг хөрөнгөтнөөс илүү биш юмаа гэхэд дутахааргүй дарладаг. Энэ нь захирагдмал үндэстний пролетари нарын оюун санааны чөлөөт хөгжлийг саатуулж чадна. Хурал цуглаан, лекцэн дээр төрөлх хэлээ ашиглах боломж олгохгүй, сургуулиудыг нь хааж байхад татаар буюу жүүдийн ажилчдын оюун санаа бүрэн дүүрэн хөгжиж байна гэж ярих ч хэрэггүй.
Гэхдээ нөгөө талаасаа үндэстний хэлмэгдүүлэлтийн бодлого нь пролетари нарын ажил үйлст хортой. Тэр нь өргөн олон давхрааны анхаарлыг нийгмийн асуудлуудаас, ангийн тэмцлийн асуудлыг пролетари, хөрөнгөтөн хоёуланд нь байх “нийтлэг” үндэстний асуудал руу хэлбийлгэдэг.
Энэ нь “ашиг сонирхлын зохирол”-ын тухай хуурамч номлол үүсгэх, пролетари нарын ангийн ашиг сонирхлыг унтраах, ажилчдыг оюун санааны хувьд мангартуулах нэн таатай хөрс суурь бүрдүүлдэг. Ингэснээрээ бүх ястны ажилчид нэгдэн нийлэх хэрэгт ноцтой түвэг саад учруулдаг. Хэрэв польшийн ажилчдын дийлэнхи хэсэг одоо болтол хөрөнгөтний үндэстний үзэлтнүүдийн оюун санааны талхин дор байгаа бол, хэрэв тэд одоо болтол ажилчны интернационалч хөдөлгөөнөөс зайдуу байгаа бол энэ нь голчлон “хөрөнгөтний эрх мэдэлтний” польшийн эсрэг жинхэнэ бодлого ийм талхигдлын хөрс суурийг бүрдүүлж, энэ талхигдлаас ажилчин анги чөлөөлөгдөх явдалд саад учруулж байгаагаас үүдсэн хэрэг юм.
Хэлмэгдүүлэлтийн бодлого үүгээр дуусдаггүй. Тэр нь дарлалын “системээс” үндэстнийг хордуулах “систем”, үндэстнийг яргалах, дээрэмдэх “систем” рүү шилжих нь цөөнгүй тохиолддог. Яргалах дээрэмдэх явдал дандаа, хаа сайгүй болоод байхгүй боловч наад захын эрх чөлөө байхгүй нөхцөлд боломжтой болж, тийм газарт ажилчин ангийн нэгдэн нийлэх үйлсийг цус нулимсанд хутгах аймшигт хэмжээнд хүрэх нь цөөнгүй байдаг. Кавказ, Өмнөд Орост ийм явдал цөөнгүй болсон. “Хувааж захирах” нь хордуулах бодлогын гол зорилго юм. Ийм бодлого амжилт олбол пролетари нарт нэн их хор хохирол учруулж, бүх ястны ажилчдыг улс болгон нэгтгэх хэрэгт хамгийн үлэмж саад тотгор болно.
Гэхдээ ажилчид өөрийн нөхдийг нэгдмэл интернационал армид бүрэн нэгдэн орох, хөрөнгөтний оюун санааны талхигдлаас тэднийгээ чөлөөлөх, ямар ч үндэстэнд хамаарагдсан бай ялгаагүй ах дүү нарынхаа оюун санааны хүчийг бүрэн бөгөөд чөлөөтэй болгохыг сонирхдог.
Ийм учраас ажилчид үндэстнийг дарлан мөлжих хамгийн нарийнаас эхлэээд хамгийн бүдүүлэг хүртэлх бүх төрлийн эсрэг, хордуулах бодлогын бүх төрлийн эсрэг тэмцдэг ба цаашдаа ч тэмцэх болно.
Ийм учраас бүх орны социал-демократууд үндэстний өөрөө засан тохинох эрхийг тунхагладаг юм.
Үндэстний өөрөө засан тохинох эрх бол өөрөөр хэлбэл: зөвхөн үндэстэн өөрөө өөрийнхөө хувь заяаг тодорхойлох эрхтэй, хэн ч үндэстний амьдралд хүч түрэн нэвтрэх эрхгүй, түүний сургууль болон бусад байгууллагыг сүйрүүлэх, үндэстний зан заншил, хэв ёсыг эвдэх, хэлийг нь хавчин шахах, эрхийг нь хязгаарлах эрхгүй гэсэн хэрэг юм.
Гэхдээ энэ нь социал-демократууд үндэстний бүх зүйл хийгээд зан заншил, байгууллагыг дэмжээд байна гэсэн хэрэг биш нь ойлгомжтой. Үндэстний дарлалын эсрэг тэмцэхдээ социал-демократууд үндэстэн өөрийн хувь заяаг тодорхойлох эрхийг л хамгаалах ба үүний хамт тухайн үндэстний хөдөлмөрчдийн өргөн давхраанд чөлөөлөгдөх боломж олгох үүднээс энэ үндэстний хортой зан заншил, байгууллагын эсрэг ухуулга явуулна.
Үндэстний өөрөө засан тохинох эрх бол өөрөөр хэлбэл: үндэстэн өөрийн хүслээр амьдарч болно гэсэн хэрэг юм. Үндэстэн автономи эхлэл дээр өөрийн амьдралыг зохиох эрхтэй. Тэрбээр бусад үндэстэнтэй хамтран холбооны (федератив) харилцаанд элсэн орох эрхтэй. Мөн үндэстэн түүнээс бүр мөсөн салан тусгаарлах эрхтэй. Үндэстэн бүрэн эрхтэй (суверен), мөн бүх үндэстэн тэгш эрхтэй.
Энэ нь социал-демократууд үндэстний дурын шаардлагыг хангана гэсэн хэрэг биш нь мэдээж.
Тэр ч байтугай үндэстэн хуучин дэглэм рүүгээ буцан орох эрхтэй, гэхдээ энэ нь социал-демократууд тухайн үндэстний аль нэгэн байгууллагын иймэрхүү тогтоолд үг дуугүй гарын үсэг зурна гэсэн хэрэг хараахан биш. Пролетарийн ашиг сонирхлыг хамгаалж буй социал-демократын үүрэг болон олон ангиас бүрдэж буй үндэстний эрхийг хамгаалах явдал бол огт өөр хоёр зүйл болно.
Социал-демократууд үндэстний өөрөө засан тохинох эрхийн төлөө тэмцэхдээ үндэстнийг дарлах бодлогыг төгсгөл болгох, түүнийг боломжгүй болгох, ингэснээрээ үндэстний тэмцлийг задлах, түүнийг мохоох явдлыг хамгийн бага болгох зорилго тавьдаг.
Үүгээрээ ухамсартай пролетарийн бодлого нь үндэстний тэмцлийг гүнзгийрүүлэн хөөрөгдөж, үндэстний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хурцатгахыг оролдог хөрөнгөтний бодлогоос орвонгоороо ялгагддаг.
Чухам ийм учраас ухамсартай пролетари нар хөрөнгөтний “үндэстний” тугийг дор жагсдаггүй юм.
Чухам ийм учраас Бауэрын санал болгож буй ”хувьсалт (эволюци)-үндэстний” бодлого гэгчийг пролетарийн бодлого болгодоггүй юм. Өөрийн “хувьсалт-үндэстний” бодлогоо “орчин үеийн ажилчин ангийн” бодлоготой адилтгах гэсэн Бауэрын оролдлого бол ажилчдын ангийн тэмцлийг үндэстний тэмцэл болгож дасгах гэсэн оролдлого юм.
Мөн чанартаа хөрөнгөтний болсон үндэсний хөдөлгөөний хувь заяа хөрөнгөтний хувь заяатай жам ёсоор холбоотой. Үндэсний хөдөлгөөний эцсийн уналт зөвхөн хөрөнгөтөн унасан үед л боломжтой. Зөвхөн социализмын хаанчлалын үед л бүрэн бүтэн энх тайван тогтоож болно. Гэхдээ үндэсний хөдөлгөөний тэмцлийг багасгах, түүнийг үндсээр нь эвдэж, түүнийг пролетари нарт маш бага хор хөнөөлтэй болгох нь капитализмын хүрээнд ч боломжтой. Үүнийг наад зах нь Швейцар, Америкийн жишээ баталж байна. Үүний тулд улс орныг ардчилсан болгох, үндэстэнд чөлөөтэй хөгжих боломж олгох хэрэгтэй.
III. Асуудлыг дэвшүүлэхүй
Үндэстэн өөрийн хувь заяаг чөлөөтэй тодорхойлох эрхтэй. Мөн өөрийн үзэмжээр, мэдээж хэрэг бусад үндэстний эрхийг хөндөхгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Энэ бол маргаангүй.
Гэхдээ хэрэв үндэстний олонхи, юуны өмнө нийт пролетарийн эрх ашгийг анхааралдаа авах юм бол үндэстэн яаж амьдрах, ирээдүйн үндсэн хуулийн ямар хэлбэрийг авах ёстой вэ ?
Үндэстэн бие даан (автономи) амьдрах эрхтэй. Тэр ч байтугай үндэстэн салан тусгаарлах эрхтэй. Гэхдээ энэ нь бүхий л тохиолдолд, бие даах буюу салан тусгаарлах явдал цаг ямагт, дандаа үндэстэн, өөрөөр хэлбэл олонхид, өөрөөр хэлбэл хөдөлмөрчдийн давхраануудад ашигтай гэсэн хэрэг биш юм.
Үндэстний хувьд ухаандаа кавказын татаарууд сейм дээрээ, бек, мулла нарынхаа нөлөөнд автаж, хуучин дэг журмаа сэргээж, улсаасаа тасран салж болно. Өөрөө засан тохинох тухай үзэл санааны дагуу тэд ингэх бүрэн эрхтэй. Гэхдээ энэ нь татаар үндэстний хөдөлмөрчин давхрааны ашиг сонирхол болж чадах уу ? Бек, мулла нар үндэстний асуудлыг шийдвэрлэх хэрэгт олон түмнийг араасаа дагуулахыг социал-демократууд сэтгэл амар хараад сууж болох уу ? Энэ явдалд социал-демократууд оролцож, үндэстний хүсэл зоригт тодорхой байдлаар нөлөөлөх ёсгүй юу ? Асуудлыг татаарын олон түмэнд хамгийн ашигтайгаар шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж болохгүй юу ?
Гэхдээ ингэж шийдэх нь хөдөлмөрчин олон түмний ашиг сонирхолтой илүү нийцэх үү ? Автономи, федеарци, сепарацийн (бие даах, холбооны улс, салан тусгаарлах) аль нь вэ ?
Энэ бүх асуудлын шийдэл нь тухайн үндэстнийг хүрээлэн буй түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамаарна.
Цаашаа. Бүх зүйлийн адил нөхцөл ч гэсэн өөрчлөгддөг, тухайн агшинд зөв байсан шийдвэр өөр агшинд огт хүлээн авч боломгүй болох нь ч бий. XIX зууны хагаст Маркс оросын Польшийг салгах талд байв, учир нь тэр үед асуудал нуран унаж буй доод соёлоос дээд соёлыг чөлөөлөхөд оршиж байсан учраас түүний зөв байсан. Уг асуудал ч гэсэн тэр үедээ зөвхөн онолын биш, академик биш, харин практикийн, амьдралыг өөрийнх нь асуудал байсан юм.
Харин XIX зууны төгсгөлд польшийн марксистууд Польшийг салан тусгаарлахын эсрэг болов, учир нь сүүлийн 50 жилд Орос болон Польшийн эдийн засаг, соёлыг ойртуулах тал руу гүн гүнзгий өөрчлөлт гарсан учраас тэдний ч гэсэн зөв байв. Түүнээс гадна энэ хугацаанд салан тусгаарлах асуудал практикийн зүйл байхаа больж, зөвхөн хилийн чанад дахь сэхээтнүүдийг догдлуулдаг академик маргааны зүйл болон хувирсан юм.
Энэ явдал нь Польшийг салгах асуудал ахин ээлжит асуудал болон хувирах тодорхой гадаад, дотоод учир байдал (конъюнктур) үүсэх боломжийг үгүйсгэхгүй нь мэдээж.
Эндээс үндэстний асуудлын шийдэл нь хөгжил дунд нь авсан түүхэн нөхцлүүдтэй холбоотой үед л боломжтой гэх дүгнэлт гарна.
Тухайн үндэстнийг хүрээлэн буй эдийн засаг, улс төр, соёлын нөхцлүүд нь аль нэгэн үндэстэн чухам яаж амьдрах ёстой, ирээдүйд үндсэн хуулийн ямар хэлбэр сонгон авах ёстойг шийдвэрлэх цорын ганц түлхүүр юм. Энэ үед үндэстэн бүр уг асуудлын онцгой шийдлийг шаардах боломжтой. Хэрэв асуудлыг диалектик байдлаар дэвшүүлэх шаардлага хаа нэгтээ зайлшгүй болсон ахул тэр нь чухам энд үндэстний асуудалд байгаа болой.
Чингэхдээ бид Бундаас эхлэлээ авч, маш их тархсан, гэхдээ үндэстний асуудлыг “шийдвэрлэх” нэн хавтгайруулсан аргын эсрэг шийдвэртэй тэмцэх ёстой. Энд бид австрийн болон өмнөд славяны социал-демократуудын үндэстний асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн гэгдэх, энэ шийдвэрийг нь оросын социал-демократууд зүгээр л хуулан аваад асуудлаа шийдвэрлэх ёстой гэсэн амар хялбар аргын тухай ярьж байна.
Ингэхдээ тэд Австрийн хувьд зөв байгаа бүхэн Оросын хувьд мөн л зөв байна гэж үзэж байна. Тэд тухайн тохиолдолд: ерөөс Орос дахь түүхэн тодорхой нөхцөл байдал хийгээд Оросын хүрээнд буй тусгай тусгай үндэстнүүдийн амьдрал хэмээх хамгийн чухал, шийдвэрлэх зүйлийг хараанаасаа алдаж байна.
Жишээлбэл, нэрд гарсан В.Косовский ингэж хэлж байна:
“Бундын IY их хуралд асуудлын (энд үндэстний асуудлыг ярьж байна – И.В.Сталин) зарчмын талыг хэлэлцсэн ба славяны социал-демократ намын хувьсгалт үзэл санаагаар асуудлыг шийдвэрлэх гэсэн их хурлын нэг гишүүний саналыг бүх нийтээрээ дэмжсэн”
Үүний үр дүнд үндэстний бие даах явдлыг их хурал нэгэн дуугаар дэмжиж гэнэ.
Ингээд л болоо. Оросын бодит байдалд хийсэн анализ ч алга, Орос дахь жүүдүүдийн амьдралын нөхцлийг тайлбарласан зүйл ч алга: эхлээд өмнөд славяны социал-демократ намын шийдвэрийг хуулж, дараа нь “дэмжиж,” дараа нь “нэгэн дуугаар” хүлээн авсан аж. Орос дахь үндэстний асуудлыг бундчууд дэвшүүлж, ингэж “шийдвэрлэж” байна…
Дашрамд дурдахад Австри, Орос хоёр бол огт өөр өөр нөхцлүүдтэй. Үүгээр өмнөд славяны социал-демократ намын тогтоолын үзэл санаагаар (зарим бага сага засвар хийсэн) Брюнне хотноо үндэстний хөтөлбөрөө баталсан (1899) Австри дахь социал-демократууд асуудалд огтхон ч орос биш хандаж, түүнийгээ орос бишээр шийдвэрлэсэн явдал тайлбарлагдана.
Юуны өмнө асуудлыг дэвшүүлсэн байдал. Австрийн үндэстэн-соёлын бие даалгах онолч, брюннийн үндэстний хөтөлбөр, өмнөд слявяны социал-демократ намын тогтоолыг тайлбарлагч болох Шпрингер, Бауэр нар асуудлыг хэрхэн дэвшүүлэн тавьсан бэ ?
“Энд бид ерөөсөө ястны улс боломжтой эсэх, тухайлбал, австрийн ястнуудыг улс төрийн нэгэн бүхэл болоход албадах эсэх асуудлуудыг хариултгүй үлдээж байна, эдгээр асуудлуудыг бид шийдвэрлэсэн гэж тооцох болно. Дээр дурдсан боломжийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хувьд манай судалгааг мэдээж хэрэг хөрс суурьгүй гэх нь зайлшгүй. Бидний сэдэв бол:”тухайн үндэстнийг хамтын амьдралд албадан оруулах явдал; харин ямар эрхийн хэлбэрүүд тэдэнд хамгийн сайн амьдрах боломж олгох бол ?” гэдгийг тунхаглаж буй” гэж Шпрингер ярьж байна.
Ингээд Австрийн төрийн бүхэллэг байдал анхдагч зүйл болов.
Мөн ийм зүйлийг Бауэр ярьж байна:
“Бид австрийн үндэстнүүд одоо амьдран буй төрийн холбоондоо үлдэнэ гэдийг иш үндэс болгосон бөгөөд энэ холбооны хүрээнд үндэстэн хоорондын хийгээд тэд бүгдээрээ улстайгаа яаж яаж харьцах ёстой вэ? гэдгийг асууж байна.”
Ахиад л. Австрийн бүхэллэг байдал анхдагч үүрэг болж байна. Тэгвэл Оросын социал-демокоратууд асуудлыг ингэж тавьж болох уу ? Үгүй, тавьж болохгүй. Яагаад гэвэл тэд бүр анхнаасаа л үндэстэн салан тусгаарлах эрхтэй гэдэг үндэстний өөрөө засан тохинох үзэл санааг дэмжиж байсан учраас болохгүй юм.
Бундын гишүүн Гольдблат хүртэл Оросын социал-демократ намын II их хурал дээр өөрөө засан тохинох үзлийн үүднээс бол салан тусгаарлах явдлаас татгалзаж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр үед Гольдблат ингэж ярьсан:
“Өөрөө засан тохинох эрхийн эсрэг юуг ч татгалзаж болохгүй. Ямар нэг үндэстэн бие даасан байдлынхаа төлөө тэмцсэн тохиолдолд түүнийг эсэргүүцэж болохгүй. Хэрэв Польш Оростой “хууль ёсны гэр бүл” болохыг хүсэхгүй бол түүнд саад хийх хэрэггүй”
Ийм л юм болсон. Гэхдээ эндээс австрийн болон оросын социал-демократуудын эхлэл болгосон зүйлс өөр өөр байгаагаас гадна шууд эсрэг тэсрэг байна гэж хэлж болно. Ийм зүйлийн дараа австричуудаас үндэстний хөтөлбөрийг нь зээлдэн авах боломжийн тухай ярьж болдог юм уу ?
Цаашаа. Австричууд жижиг шинэчлэл (реформ) удаан алхмаар “ястны эрх чөлөө”-г хэрэгжүүлнэ гэж бодож байна. Ингээд тэдэнд хэтийн төлөвийн хувьд байгаагүй ардчилсан-чөлөөлөх хөдөлгөөнд гарсан язгуур өөрчлөлтийг тэд огтхон ч харгалзалгүйгээр үндэстэн-соёлын бие даасан байдлыг санал болгож байна. Гэтэл оросын марксистууд асуудлыг шинэчлэл хийх суурь байхгүй ч ардчилсан-чөлөөлөх хөдөлгөөнтэй, түүнд гарах магадлалт суурь өөрчлөлттэй холбон үзэж байна.
“Үндэстний бие даах явдал агуу их шийдвэр, зоримог шийдэмгий үйлдлийн үр дүнд бий болно гэж бодох нь хүндрэлтэй гэдэг нь ойлгомжтой. Австри улс бие даасан байдал руу удаан, зовлонт үйл явц, хууль тогтоох хийгээд удирдлага архаг саажилд орсноос үүдсэн хүнд тэмцлээр дамжин алхам алхмаар явах болно. Үгүй, агуу их хууль тогтоох актаар биш, харин тусгай тусгай салбар, тусгай тусгай нийтлэгээс гаргаж буй асар олон тусгай тусгай хуулийн замаар төр-эрхийн шинэ байгууллыг бүрдүүлнэ”
Ийм зүйлийг Шпрингер ч ярьж байна:
“Иймэрхүү төрлийн институт (үндэстний бие даах байгууллагууд- И.Сталин) жилд биш, харин хэдэн арван жилд бүтээгдэнэ гэдгийг би сайн мэдэж байна. Пруссийн удирдлагын зөвхөн нэгийг л дахин өөрчлөхөд маш урт хугацаа шаардана…Өөрийн үндсэн захиргааны байгууллагуудыг бүрэн тогтооход Прусст хорин жил хэрэгтэй. Ийм учраас Австрийн хувьд хэчнээн хугацаа орох, ямар бэрхшээл учрахыг бодохгүй байсан нь дээр”
Энэ бүхэн нэн тодорхой байна. Харин оросын марксистууд үндэстний асуудлыг “зоримог шийдэмгий үйлдэлтэй” холбохгүй байж чадах уу ? Хэсэгчилсэн шинэчлэл, “тусгай тусгай хуулийн олонлиг” зэрэг нь “үндэстний эрх чөлөө”-г байлдан олох хэрэгсэл гэж тэд тооцож болох уу ? Хэрэв тэд үүнийг хийхгүй, хийж чадахгүй бол хэтийн төлөвдөө австричууд болон оросуудын тэмцлийн арга эрс тэс ялгаатай гэдэг нь эндээс тодорхойгүй байна гэж үү ? Байдал ийм байхад австричуудыг өрөөсгөл, хагас дутуу үндэстэн-соёлын автономиар аргацааж болно гэж үү ? Эсвэл зээлдэн хуулбарлах талынхан Орос дахь “зоримог, шийдэмгий үйлдэл”-ийг тооцохгүй байна, эсвэл тэд “юу хийж байгаагаа мэдэхгүй” тэдэнд итгэж байна.
Эцэст нь Орос, австри хоёр үндэстний асуудлыг шийдвэрлэх янз бүрийн аргатай тулсны улмаас огт өөр өөр ээлжит зорилттой тулгарч байна. Австри парламентаризмын нөхцөлд амьдарч байна, өнөөгийн нөхцөлд парламентгүй бол тэнд хөгжих боломжгүй. Гэхдээ Австрийн парламентын амьдрал, хууль тогтоох явдал нь үндэстний намуудын эрс мөргөлдөөний улмаас цөөнгүй удаа зогсож байсан. Энэ нь Австрийн аль эртнээс өвдсөн улс төрийн архаг хямралаар тайлбарлагдана. Энэ бүхний улмаас үндэстний асуудал тэнд оршихуйн асуудал гэсэн улс төрийн амьдралын тэнхлэгт ордог. Ийм учраас австрийн социал-демократ бодлоготнууд юуны өмнө үндэстний мөргөлдөөний асуудлыг яаж ийж байгаад нэгэнт оршин буй парламентат ёс, парламентын аргаар шийдвэрлэхийг хичээдгийг гайхаад байх хэрэггүй юм.
Харин Орост бол өөр. Орост, нэгдүгээрт, “бурхны авралаар парламент байхгүй”, хоёрдугаарт хамгийн гол нь Оросын улс төрийн амьдралын гол тэнхлэг үндэстний асуудал биш, харин аграр асуудал байдаг. Ийм учраас оросын асуудлын хувь заяа нь үндэстэн “чөлөөлөгдөх” явдлыг Орос дахь аграр асуудлыг шийдвэрлэхтэй холбон үзнэ, өөрөөр хэлбэл хамжлагын үлдэгдлийг устгах явдалтай, өөрөөр хэлбэл улс орныг ардчилах явдалтай холбон үзнэ гэсэн хэрэг юм. Орос дахь үндэстний асуудал нь бие даасан биш, шийдвэрлэх биш, харин хамтжлагат ёсыг халах гэсэн нийтлэг, илүү чухал асуудлын нэг хэсэг л байдаг.
Австрийн парламентын үр дүнгүй байдал нь шинэчлэл бүр үндэстний намын дотоодод зөрчил үүсгэж парламентын эв нэгдлийг сүйрүүлдгээс төдийгүй, ийм учраас намуудын удирдагчид шинэчлэл үнэртсэн болгоноос сэжиглэн зугтаадгаас болдог. Ерөөс Австрийн дэвшил нь хэрэв үндэстнүүдэд эрхийн салшгүй байр суурь олгож; тэр нь намууд парламентад байлдааны байнгын отряд байгуулах зайлшгүй шаардлагаас ангижирч, тэдэнд аж ахуй, нийгмийн зорилтыг шийдвэрлэх боломж өгсөн зөвхөн тэр тохиолдолд л боломжтой.” гэж Шпрингер хэлж байна.
Мөн ийм зүйлийг Бауэр ч ярьж байна: “Үндэстний ертөнц юуны өмнө төрд л хэрэгтэй. Хэлний тухай тэнэг тэнэг асуудлууд, аль нэг хил дээрх хөөрсөн хүмүүсийн жижиг сажиг маргаан, шинэ сургууль болгоноос болж хууль тогтоох үйл явц саатах явдлыг төр тэвчихгүй.”
Энэ бүхэн ойлгомжтой. Тэр тусмаа Орос дахь үндэстний асуудал шал өөр хавтгайд байгаа гэдэг нь ч ойлгомжтой. Оросын дэвшлийн хувь заяаг үндэстний биш, аграр асуудал шийдвэрлэнэ. Энд үндэстний асуудал захирагдмал юм.
Ингээд асуудлыг янз бүрээр дэвшүүлэх, янз бүрийн хэтийн төлөв, тэмцлийн аргууд, янз бүрийн ээлжит зорилт урган гарч байна. Байдал ийм байхад Австриас жишээ авч, цаасан хүмүүс, үндэстний асуудлыг орон зай, цаг хугацаанаас гадуур “шийдвэрлэдэг” тэдний хөтөлбөрийг хуулбарлан зээлдэж болдог юм уу ?
Давтаад хэлье: анхдагч зүйл болох түүхэн тодорхой нөхцөл, цорын ганц зөв хандлага болох асуудлыг диалектикч байдлаар дэвшүүлэх явдал нь үндэстний асуудлыг шийдвэрлэх түлхүүр мөн.
IV. Нийгэм-соёлын бие даасан байдал (автономи)
Дээр бид австрийн үндэстний хөтөлбөрийн тухай, оросын марксистууд австрийн социал-демократ нараас жишээ авч, түүнийг өөрийн хөтөлбөр болгож болохгүйн арга зүйн үндэслэлийн тухай авч үзсэн.
Одоо энэхүү хөтөлбөрийн мөн чанарыг авч үзье. Ингэхэд австрийн социал-демократуудын хөтөлбөр гэж юу билээ ?
Энэ нь нийгэм-соёлын автономи гэсэн цөөн үгсээр илэрхийлэгдэнэ.
Энэ нь нэгдүгээрт: автономийг Чех, Польш улсад биш, голдуу чехүүд, польшууд суурьшсан газруудад өгнө, ерөөсөө бол Австрийн аль хэсэгт амьдарч байгаа нь хамаагүй, газар нутгаас үл хамааран чехүүд болон польшуудад өгнө гэсэн хэрэг юм.
Яагаад ч юм энэ автономийг газар нутгийн биш, үндэстний гэж нэрлэж байна.
Энэ нь хоёрдугаарт: Австрийн янз бүрийн буланд сарнин суурьшсан чех, польш, немцүүдийг хамтад нь тухайлан авч, австрийн улсын бүрэлдэхүүнд орж байгаа шиг тусгай тусгай этгээд гэж үзээд бүхэллэг үндэстэн болгон зохион байгуулна гэсэн хэрэг юм. Энэ тохиолдолд Австри автономи мужуудын холбоо биш, харин газар нутгаасаа үл хамааран үндсэн хуулиар баталгаажсан автономи үндэстнүүдийн холбоо болон хувирна гэсэн хэрэг юм.
Энэ нь гуравдугаарт: Польш, чех г.м үндэстэнд зориулан бүтээсэн, байвал зохих нийт үндэстний байгууллага нь “улс төрийн” биш, харин зөвхөн “соёлын” асуудлыг л хариуцах ёстой. Улс төрийн өвөрмөц асуудлууд нийт австрийн парламентад (рейхсрат) төвлөрч байна.
Ийм учраас л энэ автономийг соёлын болон үндэстэн-соёлын гэж нэрлээд байгаа юм.
1899 оны Брюнны их хурал дээр австрийн социал-демократуудын баталсан хөтөлбөрийн сэдэв энэ байна.
Австри дахь үндэстний хэрүүл тэмцэл улс төрийн дэвшилд саад учруулж байна, “үндэстний асуудлыг төгс шийдвэрлэхүй нь юуны өмнө соёлын зайлшгүй зүйл мөн”, “үүний шийдэл нь бүх нийтийн, шууд, тэгш сонгуулийн эрхийн үндсэн дээр байгуулсан жинхэнэ ардчилсан нийгэмд л боломжтой” гэдгийг сануулаад хөтөлбөр цаашаа авж байна:
“Австрийн ард түмнүүдийн “үндэстний онцлогийг хадгалан хөгжүүлэх” явдал нь бүрэн тэгш эрхтэй болж, аливаа дарлал байхгүй болсон үед л боломжтой. Ийм учраас юуны өмнө тусгай тусгай газар нутаг дахь феодалын давуу эрхтэй яг адил төрийн хүнд сурталт төвлөрлийн системийг устгах ёстой.
Энэ, Австри дахь, зөвхөн энэ тохиолдолд л үндэстний хэрүүл маргааны оронд үндэстний дэг журмыг тогтоож болно:
1. Австрийг ястнуудын ардчилсан холбоог төлөөлсөн улс болгон хувиргах ёстой.
2. Түүхэн язгуур газар нутгийн оронд үндэстнээрээ ялгарсан өөрийгөө удирдах корпораци байгуулж, тэдгээрийн тус бүрийн хууль тогтоох, удирдах эрх бүх нийтийн, шууд, тэгш сонгуулиар сонгогдсон үндэстний тэнхмийн (палата) гарт өгөх ёстой
3. Аль ч үндэстний өөрийгөө удирдах мужууд үндэстний ажил хэргээ бүрэн бие даан шийдвэрлэж байх үндэстний нэгдмэл холбоог хамтдаа бүрдүүлнэ.
4. Үндэстний цөөнхийн эрхийг эзэнт гүрний парламентаас гаргасан онцгой хуулиар хангана.”
Хөтөлбөр Австрийн бүх үндэстний эв нэгдлийн уриалгаар дуусч байна.
Энэ хөтөлбөрт “газар нутгийн үзлийн” зарим ул мөр байгаа нь илт ажиглагдаж байна, гэхдээ ерөнхийдөө бол хөтөлбөр үндэстний автономийн томъёолол юм. Үндэстэн-соёлын автономийн анхны ухуулагч үүнийг баярлан угтаж байгаа нь талаар явдал биш. Бауэр ч гэсэн баярлан хөөрч, үндэстний автономийн “онолын ялалт” хэмээн нэрлэсэн ба зөвхөн ойлгомжтой болгохын тулд “өөрийгөө удирдах муж бүрийн дотоодод үндэстний цөөнхийн эрхийг хуульчилж, нийтийн эрхийн корпораци болгох нь” зайлшгүй гэсэн засвар хийхийг санал болгож байна.
Австрийн социал-демократуудын хөтөлбөр ийм байна.
Одоо түүний шинжлэх ухааны үндэслэлийг авч үзэхдээ эхлээд Шпрингер, Бауэр нарын онолчдыг харъя:
Үндэстний автономийн анхдагч үндэслэл нь тодорхой газар нутгаас үл хамаарах хүмүүсийн холбоо болох үндэстний тухай ойлголт юм.
Шпрингерийнхээр бол: ”Ястан бол газар нутагтайгаа ямар нэг чухал холбоогүйгээр оршдоггүй; харин үндэстэн бол тухайлсан автономи холбоо” аж.
Бауэр ч гэсэн: үндэстнийг “ямар нэг тодорхой мужид онцгой ноёрхол байхгүй” “тухайлсан” гэж үзэж байна.
Гэхдээ үндэстнийг бүрдүүлж буй хүмүүс дандаа нэг нягт олон түмэн болон амьдардаггүй, харин бүлгүүд болон тархан хуваагдаж, ийм байдлаараа харийн үндэстний организмд нэвчин ордог. Энэ бол капитализм тэднийг янз бүрийн мужуудад, амь зуух хотууд руу хөөж буй явдал юм. Гэхдээ харийн үндэстний мужид очиж, тэнд цөөнхийг бүрдүүлсэн тэрхүү бүлгүүд орон нутгийн үндэстний олонхийн зүгээс хэл, сургуулийг нь адлан хавчих явдлыг амсдаг. Эндээс үндэстний мөргөлдөөн гардаг. Эндээс газар нутгийн автономи “таарч тохирохгүй” болдог. Ийм байдлаас гарах цорын ганц арга нь Шпрингер, Бауэр нарын үзэж байгаагаар улс орны янз бүрийн хэсэгт сарьнин суурьшсан тухайн ястны цөөнхийг нэгэн нийтлэг анги хоорондын холбоо болгон зохион байгуулах явдал аж. Тэдний бодлоор зөвхөн ийм холбоо л үндэстний цөөнхийн соёлын эрх ашгийг хамгаалж чадах ба бас үндэстний хэрүүл тэмцлийг зогсоох чадвартай гэнэ.
Шпрингер: “Ястнуудад өөрийн эрх үүрэгтэй зөв байгууллага өгөх хэрэгтэй…мэдээж хэрэг ”хууль гаргах нь амархан боловч түүнээс хүлээж буй үйлдлийг гаргаж чадах болов уу”…”Хэрэв үндэстэнд зориулсан хууль гаргахыг хүсвэл эхлээд тэр үндэстнээ бүтээх ёстой…”, Ястнуудыг үндсэн хуульжуулахгүйгээр үндэстний эрхийг бүтээж, үндэстний хэрүүл тэмцлийг арилгах боломжгүй.”
Бауэр ч гэсэн санааг давтаж: “цөөнхийг тухайлсан зарчмын үндсэн дээр нийтийн эрхийн корпораци болгон үндсэн хуульжуулах”-ыг “ажилчин ангийн шаардлага” болгон тавьж байна.
Гэхдээ үндэстнийг хэрхэн зохион байгуулах вэ? Аль нэг үндэстний хүний хамаарлыг хэрхэн тодорхойлох вэ ?
Шпрингер:”энэ хамаарлыг үндэстний албан ёсны жагсаалтаар (энд В.Сталин матрикуль гэж нэн хуучны үг хэрэглэжээ-Орч.Х.Д.Г.) тодорхойлно. Аль нэг мужид оршин суугаа хүн бүр өөрийнхөө аль үндэстэнд хамаарагдаж байгааг мэдэгдэх ёстой” гэжээ.
Үүнийг удаалж Бауэр: “Тухайлсан (персонал) зарчим гэдэг бол насанд хүрсэн иргэд чөлөөт мэдэгдлийн үндсэн дээр ястан болон хуваагдах явдал мөн”, энэ нь “үндэстний кадастр гаргахад бэлэн байх ёстой.” гээд цаашаагаа:
“Үндэстний нэг төрлийн тойрогт буй бүх немцүүд, дараа нь хоёрдмол харъяалалтай тойргийн үндэстний кадастарт бүртгэгдсэн бүх немцүүд нь немц үндэстнийг бүрдүүлэх ба үндэстний зөвлөлөө сонгоно.” гэжээ.
Мөн ийм зүйлийг чехүүд, польшуудад хэлэх хэрэгтэй юм.
Шпрингер: “Үндэстний зөвлөл бол үндэстэн-соёлын парламент бөгөөд тэрээр үндэсний сургууль, үндэсний утга зохиол, урлаг болон шинжлэх ухаан, академи, музей, галерей, театр гэм мэтийг ивээн тэтгэхэд хэрэгтэй үндсүүдийг тогтоох, мөнгө хөрөнгө гаргах зэргийг хариуцна.
Үндэстний зохион байгуулалт, түүний төв байгууллага нь ийм байдаг аж.
Бауэрийн үзэж байгаагаар иймэрхүү анги хоорондын институтууд байгуулснаараа австрийн социал-демократууд “үндэстний соёлыг бүх ард түмний хүртээл болгож, ийм цорын ганц боломжит аргаар үндэстний бүх гишүүдийг үндэстэн соёлын нийтлэг болгож нэгтгэн нягтруулахыг эрмэлзэж байна”
Энэ бүхнийг зөвхөн Австрид хамаатай гэж бодож болно. Гэвч Бауэр үүнийг зөвшөөрөхгүй байна. Тэрээр үндэстний автономи бол Австри шиг хэд хэдэн ястнаас бүрэлдсэн бусад улсуудад ч хэрэгтэй гэж эрс шийдэмгий баталж байна.
Бауэрийн бодлоор: “Хөрөнгөт ангийн үндэстний бодлого, ястны улс дахь эрх мэдлийг булаан авах бодлогын эсрэг бүх үндэстний пролетари нар өөрийн үндэстний автономийг шаардлага болгон тавьж байна.”
Дараа нь тэр үндэсний өөрөө засан тохинох явдлыг үндэстний автономиар сэмхэн сольж, цаашаагаа:
“Үндэстний автономи, үндэстэн өөрөө засан тохинохуй нь ястны улсад амьдрагч бүх үндэстний пролетари нарын үндсэн хуулийн хөтөлбөр болох нь гарцаагүй” гэж байна.
Тэр цаашаа улам ахиж байна. Тэрээр өөрийн болон Шпрингерийн “үндсэн хуульжуулсан” анги хоорондын “үндэстний холбоо” нь ирээдүйн социалист нийгмийн ямар нэг дүр төрх болно гэдэгт итгэжээ. Учир нь тэрбээр “нийгмийн социалист байгуулал хүн төрөлхтнийг үндэстний хувьд ялгарсан нийгэм болгон хуваана”, социализмын үед “хүн төрөлхтний бүлэглэлүүд автономи байдалтай үндэстний нийгэм болно”, “ийм байдлаар социалист нийгэм нь хувийн үндэстний холбоо, газар нутгийн корпораци гэсэн алаг эрээн зураглалыг төлөөлнө, улмаар “ястны социалист зарчим бол үндэстний зарчим хийгээд үндэстний автономийн дээд синтез” болно гэдгийг сайтар мэдэж байгаа аж.
Одоо болно гэж бодож байна.
Бауэр, Шпрингер нарын бүтээл дэх үндэстэн – соёлын автономийн үндэслэлүүд ийм байна.
Юуны өмнө огт ойлгомжгүй байдлаар, ямар ч үндэслэлгүйгээр үндэстний өөрөө засан тохинохуйг үндэстний автономиар сольсон нь нүдэнд тусч байна. Энд эсвэл Бауэр үндэстний өөрөө засан тохинохуйг ойлгоогүй, эсвэл түүнийг санаатайгаар бүдэгрүүлж байна. Энэ хоёрын нэг л байгаа.
Учир нь а) үндэстэн-соёлын автономи нь ястны улсын бүхэллэг байдлыг харуулдаг, өөрөө засан тохинохуй бол ийм бүхэллэгийн хүрээний гадна гарсан байдаг; б) өөрөө засан тохинохуй нь үндэстэнд бүх бүрэн эрхийг олгодог, харин үндэстний автономи бол зөвхөн “соёлын” эрхийг олгодог. Энэ бол нэгдүгээр зүйл.
Хоёрдугаарт, ирээдүйд аль нэг ястанд тулгарч болох гадаад, дотоод учир байдлын улмаас тэд ястны улсаас, ухаандаа Австриас гарахаар шийдэх явдал бүрэн боломжтой, Брюннийн партейтаг дээр (намын их хурал. Энд И.Сталин ёжилж байна. Орч Х.Д.Г.) русинский (оросын. Бас л ёжилж байна) социал-демократууд өөрийн ард түмний “хоёр хэсгийг” нэгэн бүхэл болгон нэгтгэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ гэж саная. Тэгвэл “бүх үндэстний пролетари нарт зайлшгүй үндэстний автономи юу болох бол ? Үндэстнийг улсын бүхэллэг байдлын гэх давчуу хэвтэш рүү хүчээр түлхэн оруулах нь асуудлыг “шийдвэрлэсэн” хэрэг болж байна уу ?
Цаашаа. Үндэстний автономи нь үндэстний хөгжлийн бүхий л явцтай зөрчилдөж байна. Тэр нь үндэстнийг зохион байгуулах лоозон өгч байна, гэхдээ хэрэв амьдрал, хэрэв эдийн засгийн хөгжил үндэстнийг бүхэл бүлгүүдээс нь салгаж, тэднийг янз бүрийн мужуудад тархаан сарниаж байгаа бол үндэстнүүдийг зохиомлоор гагнаж болно гэж үү ?
Капитализмын эхний шатанд үндэстэн нэгдэн нягтардагт эргэлзэх зүйл алга. Гэхдээ капитализмын дээд шатанд үндэстэн сарних үйл явц, үндэстнээс амьдралаа залгуулах гэсэн олон бүлэг салан явах, дараа нь улсын бусад мужуудад бүр мөсөн шилжин суурьших үйл явц эхэлдэг; энэ үед шилжин суурьшигчид хуучин холбоо харилцаагаа алдаж, шинэ газар шинэ холбоо харилцаа олж авч, үеэс үе дамжсан шинэ ёс заншил, таашаал, магадгүй шинэ хэл зэргийг эзэмшдэг.
Энд ингэж бие биенээсээ салан тусгаарласан бүлгүүдийг үндэстний нэгдмэл холбоонд нэгтгэж болох уу? гэсэн асуулт үүснэ. Нэгдэж болшгүй зүйлийг нэгтгэж болдог тийм ид шидтэй бүслүүр бөгж хаа байна ? Жишээлбэл, балти орчмын болон кавказын чанадын немцүүдийг “нэгэн үндэстэнд нэгтгэнэ” гэж сэтгэж болох уу ? Хэрэв энэ бүхэн сэтгэшгүй бөгөөд боломжгүй тохиолдолд үндэстний автономи нь түүхийн хүрдийг буцааж эргүүлэх гэсэн хуучны үндэстний үзэлтний үл гүйцэлдэх үзлээс юугаараа ялгагдах вэ ?
Гэхдээ үндэстний эв нэгдэл зөвхөн сарнин тархсанаас болж унадаг юм биш. Үндэстний эв нэгдэл дотроосоо ангийн тэмцэл хурцдсанаас болж унадаг. Капитализмын эхний шатанд пролетари, хөрөнгөтөн хоёрын “соёлын нийтлэгийн” тухай яаж ийгээд ярьж болно. Харин том аж үйлдвэрийн хөгжил, ангийн тэмцэл хурцдахын хэрээр энэ “нийтлэг” хайлан урсч эхэлдэг. Нэгэн үндэстний хөрөнгөтөн, пролетари хоёр бие биенээ ойлгохоо больсон байхад үндэстний “соёлын нийтлэгийн” тухай тулхтай ярьж болохгүй. Хөрөнгөтөн нь дайнд шунаж, пролетари нь “дайнд дайн” зарлаж байхад ямар “хувь заяаны нийтлэгийн” тухай ярьж болох билээ ? Ийм эсрэг тэсрэг элементүүдээр нэгдмэл анги хоорондын үндэстний холбоо байгуулж болно гэж үү ? Үүний дараа “бүх үндэстний гишүүдийг үндэстэн-соёлын нийтлэг болгон нэгтгэх” тухай ярьж болно гэж ? Эндээс үндэстний автономи нь ангийн тэмцлийн бүхий явцтай зөрчилдөж байгаа нь ойлгомжгүй байна гэж үү ?
“Үндэстнийг зохион байгуул” гэсэн лоозонг хэрэгжиж болон зүйл гэж хэсэг зуур ч гэсэн бодоод үзье. Нэмэлт санал авахын тулд үндэстнийг “зохион байгуулах” гэж ядаж буй үндэстний-хөрөнгөтөн парламентач нарыг ойлгож болно. Харин социал-демократууд хэдий завандаа үндэстэн “зохион байгуулах”, үндэстэн “зохион бүтээх”, үндэстэн “бий болгох” асуудлаар оролдож эхэлсэн юм ?
Ангийн тэмцэл ид хурцадсан эрин үед анги хоорондын үндэстний холбоо байгуулдаг чинь яаж байгаа юм ?
Одоо болтол австрийн социал-демократ нарт бусдынхаа адил пролетари нарыг зохион байгуулах гэсэн ганцхан зорилт байсан. Гэтэл энэ зорилт “хоцрогдсон” бололтой. Эдүгээ Шпрингер, Бауэр хоёр үндэстнийг “бүтээх”, “зохион байгуулах” гэсэн “шинэ” бөгөөд илүү зугаатай зорилт дэвшүүлж байна.
Дашрамд дурдахад үндэстний автономийг авсан бол энэхүү “шинэ“ зорилтыг бас л авах ёстой, “шинэ” зорилтыг авна гэдэг бол ангийн байр сууринаас салж, үндэстний үзлийн замд орно гэсэн логик үүрэг ногдож байна.
Шпрингер, Бауэр хоёрын үндэстэн-соёлын автономи бол үндэстний үзлийн нарийсгасан хэлбэр мөн.
Энэ нь тохиолдлын хэрэг биш, учир нь австрийн социал-демократын үндэстний хөтөлбөр “ард түмнүүдийн үндэстний онцлогийг хадгалах, хөгжүүлэхийг” үүрэг болгодог. “Шахсей-Вахсей” баяр дээрээ өөрийгөө зовоодог кавказын чанад дахь татааруудын “үндэстний онцлогийг” “хадгалах” гэж бодоод үз дээ. “Өш авах” эрхийг тунхагладаг гүржүүдийн “үндэстний онцлогийг” “хөгжүүлэх” гээд үз л дээ !…
Хөрөнгөтний үндсэрхэх хөтөлбөрт ийм зүйл ороход бэлэн байна, хэрэв тэр нь австрийн социал-демократ нарын хөтөлбөрт орсон ахул үндэстний автономи нь өөртэйгөө үл зөрчилдөх ийм зүйлийг тэвчиж байна гэсэн хэрэг.
Жинхэнэ үндэстний автономид таарахгүй зүйлс ирээдүйн социалист нийгэмд бүр ч илүү таарахгүй.
“Хүн төрөлхтнийг үндэстний тусгай тусгай нийгэм болгон хуваах” тухай төлөгчлөлийг орчин үеийн хүн төрөлхтний хөгжлийн бүхий л явц няцааж байна. Үндэстний саад тотгор бэхжээгүй, харин ч эвдрэн унаж байна. К.Маркс бүр дөчөөд онд “үндэстний тусгаар байдал, янз бүрийн ард түмний ашиг сонирхлын зөрчил нь эдүгээ улам бүр алга болж байна”, “пролетарийн ноёрхол түүний алга болохыг улам хурдасгаж байна” хэмээн хэлж байв. Хүн төрөлхтний цаашдын хөгжил, капиталист үйлдвэрлэлийн аварга их өсөлт нь ястнуудыг хутган хольж, хүмүүсийг улам өргөн уудам газар нутаг дээр нэгтгэж байна гэдгийг Марксын санаа баталж байна.
Социалист нийгмийг “тусгай тусгай үндэстний холбоо, газар нутгийн өнгө ялгарсан корпораци” байдлаар төсөөлөх гэсэн Бауэрийн хүсэл нь социализмын тухай марксын үзэл баримтлалыг Бакунины шинэчилсэн концепциор орлуулах гэсэн хулчгар оролдого мөн. Иймэрхүү оролдлогууд гарцаагүй сүйрлийн элементийг агуулж байдгийг социализмын түүх харуулж байна.
Бидний бодлоор ангийн тэмцлийн социалист зарчмыг хөрөнгөтний “ястны зарчмаар” орлуулах гэсэн Бауэрийн бахдан магтаж буй “ястны социалист зарчмын” тухай бид огт ярихгүй. Хэрэв үндэстний автономи нь ийм эргэлзээтэй зарчмаас гарч байгаа бол тэр нь ажилчны хөдөлгөөнд зөвхөн хор хохирол учруулах юм.
Энэхүү үндэстний үзлийг социалист хэллэгийн цаана чадамгай нуусан учраас тийм ч тунгалаг биш нь тодорхой байна, гэхдээ тэр тусмаа пролетари нарт хортой. Нээлттэй үндэстний үзлийн учрыг олж болно, учир нь түүнийг олж харахад түвэггүй. Харин нуугдаж, зүсээ танихын аргагүй далдалсан үндэстний үзэлтэй тэмцэх асар хүнд. Тэрээр социализмын хуягны ард нуугдсан учраас улам бат бөх, улам их амьдрах чадвартай. Тэрээр ажилчдын дунд амьдрахдаа орчин тойрноо хордуулж байгаа юу ? Харилцан үл итгэлцлийг үрийг тарьж, янз бүрийн ястны ажилчдыг салган тусгаарлаж байгаа.
Гэхдээ үндэстний автономийн хор хохирол үүгээр дуусахгүй юм. Тэрээр үндэстний салан тусгаарлах хөрсийг бэлтгээд зогсохгүй нэгдмэл ажилчны хөдөлгөөнийг жижиглэн бутаргаж байна. Үндэстний автономийн үзэл санаа нь нэгдмэл ажилчны намыг таслан хувааж, түүнийг ястнуудаас бүрдсэн тусгай тусгай нам болгон хувиргах сэтгэл зүйн урьдач нөхцөл бүрдүүлж байна. Намуудын араас холбоод даган хуваагдаж, хортой задрал бий болж байна. Ингэж нэгдмэл ажилчны ангийн хөдөлгөөнийг үндэстний тусгай тусгай горхи шанд болгон задалж байна.
“Үндэстний автономийн” эх орон болсон Австри энэ үзэгдлийн хамгийн их гунигт жишээ болов. Саяхан болтол нэгдмэл байсан Австрийн социал-демократ нам 1897 оноос эхлэн (Вимбергийн партейтаг) тусгай намууд болон хуваагдаж эхлэв. Үндэстний автономийг авсан Брюннийн партейтагын (1899) дараа энэ хуваагдал улам хүчтэй болов. Эцэстээ нэгдмэл интернационалч намын оронд одоо зургаан нам бий болж, тэдний нэг чехийн социал-демократууд немцийн социал демократуудтай бүр мөсөн түнжин хагарав.
Намуудтай мэргэжлийн холбоод ч холбоотой байдаг. Австрид бусад газруудад байдгийн адилаар гол ажлыг мөнөөх л социал-демократ ажилчид үүрдэг юм. Ийм учраас нам дахь салан тусгаарлах явдал холбоодын салан тусгаарлалтад хүргэж, улмаар холбоод ч гэсэн задарна гэж болгоомжилж болох л байсан. Яг л ийм зүйл болж, холбоод ч гэсэн ястнуудаараа хуваагджээ. Тэнд үйл явдал чехийн ажилчид немцийн ажилчдын ажил хаялтыг эвдэж, эсвэл орон нутгийн сонгуулиар чехийн ажилчин хөрөнгөтөн хоёр хамтран немцийн ажилчдын эсрэг тэмцэхдээ тулсан явдал цөөнгүй тохиолдов.
Эндээс үндэстэн-соёлын автономи үндэстний асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь харагдаж байна. Түүгээр ч үл барам тэр нь хурцдаж, будлиан хутгаж, ажилчны нэгдсэн хөдөлгөөнийг сүйрүүлж, ажилчин ангийг үндэстнээр нь салган тусгаарлаж, тэдний хооронд хагарал гарах таатай хөрсийг бий болгож байна.
Үндэстний автономийн ургац ийм бөлгөө.
V. Бунд, түүний үндэсний үзэл, түүний салан тусгаарлах (сепаратизм) үзэл
Бяцхан тайлбар: Бунд бол Литва, Польш, Орос дахь жүүд ажилчдын холбоо буюу жүүдийн социалист нам болно. Энэ нам Дорнод Европт XIX зууны 90-ээд оноос ХX зууны 40-өөд оны хооронд ажиллаж байв.
Чех, польш болон бусад хүмүүсийн үндэстний автономийг хүлээн зөвшөөрсөн атлаа жүүдүүдийн ийм автономийн эсрэг зогссон Бауэрийн тухай бид дээр өгүүлсэн. “ажилчин анги жүүд ард түмний автономийг шаардах ёстой юу? “ гэсэн асуултад Бауэр: “үндэстний автономи нь жүүд ажилчдын шаардлага байж болохгүй” гэж хариулж байна. Бауэрийн бодлоор үүний шалтгаан нь “капиталист нийгэм тэдэнд (жүүдүүдэд-И.Сталин) үндэстний хувьд хадгалагдан үлдэх боломж олгохгүй байгаа” явдал аж.
Товчоор бол: Жүүд ард түмэн оршин байхаа больж байгаа ба үндэстний автономийг шаардах хэн ч байхгүй. Жүүдүүд ижилсэж (ассимилиляци) байна.
Жүүдүүдийн хувь заяаны тухай энэ үзэл шинэ юм биш. Үүнийг К.Маркс дөчөөд оны үед, чингэхдээ голчлон немцийн жүүд нарт холбогдуулан хэлсэн юм. Үүнийг нь Каутский оросын жүүд нарт холбогдуулан давтан хэлсэн байдаг. Эдүгээ түүнийг Бауэр австрийн жүүд нарт холбогдуулан хэлж, чингэхдээ тэрээр жүүд үндэстний одоог биш, ирээдүйг үгүйсгэсэн ялгаатайгаар хэлж байна.
Жүүдүүд үндэстэн болон үлдэх боломжгүйг Бауэр “жүүд нарт үндэстний тусгай колоничилсон муж байхгүй” гэдгээр тайлбарлаж байна. Энэ тайлбар үндсэндээ зөв боловч гагцхүү бүх үнэнийг илэрхийлж чадахгүй юм. Асуудал юуны өмнө үндэстнийг жам ёсоор арлууд төдийгүй “үндэстний” зах зээл болгон гагнаж байдаг тогтвортой өргөн давхраа бүхий газар жүүд нарт байдаггүйд оршино. 5-6 сая оросын жүүд нараас зөвхөн 3-4 хувь нь л аль нэг байдлаар хөдөө аж ахуйтай холбогддог. Үлдсэн 96 хувь нь худалдаа, аж үйлдвэр, хотын байгууллагуудад ажилладаг ба угтаа бол тэд Оросын хотуудад, чингэхдээ ихэд сарнисан хотуудаар тархан суудаг, оросын аль ч губернид тэд олонхи болж чаддаггүй.
Ингээд үндэстний цөөнхи байдлаар харийн үндэстний мужуудад хадагдсан жүүдүүд голчлон “харь” үндэстэнд аж үйлдвэрийн эзэн, худалдаачин, эсвэл чөлөөт мэргэжлийн хүмүүс байдлаар үйлчилж, мэдээж хэрэг “харь үндэстэнд” хэлний утгаар ч дасан зохицдог. Энэ бүхэн хөгжлийн капиталист хэлбэрт хэвшмэл байдаг үндэстнийг ийш тийш нь хольж хутгах явдал өсөж байгаатай холбоотой бөгөөд жүүдүүдийг ижилсэхэд хүргэж байна. “Суурин байдлын шинж” устах нь ижилсэх үйл явцыг л хурдасгадаг.
Ийм болохоор оросын жүүдүүдийн үндэстний автономи инээдтэй байдалд ордог: учир нь ирээдүйг нь үгүйсгэж, оршин байгааг нь нэмж нотлох хэрэгтэй болсон үндэстэнд автономи санал болгож байна !
Гэсэн хэдий ч Бунд энэхүү инээдтэй, хэврэг байр суурийг YI их хурал дээрээ (1905) үндэстний автономийн үзэл санааны дагуу “үндэстний хөтөлбөр” болгон авсан юм.
Бундыг хоёр нөхцөл ийм алхам руу түлхэж байна.
Эхний нөхцөл байдал бол Бунд жүүдийн социал-демократ байгууллага, зөвхөн жүүд ажилчдын байгууллага байдлаар оршин байгаа явдал юм. Бүр 1897 оноос эхлэн жүүд ажилчдын дунд ажиллаж байсан социал-демократ бүлгүүд “жүүд ажилчдын тусгай байгууллага” байгуулах зорилт тавьсан. 1897 онд тэд ийм байгууллагаа байгуулж, Бунд болон нэгдсэн билээ. Энэ бол оросын социал-демократууд үнэндээ бол бүхэл болж чадаагүй тийм үе байсан юм. Түүнээс хойш Бунд тасралтгүй өсч, өргөжин тэлж, оросын социал-демократын зэвхий саарал өдрүүдийн дэвсгэр дээр улам бүр ялгаран харагдаж байлаа…Ингэж байтал ерээд он гарав. Ажилчны нийтийн хөдөлгөөн эхлэв. Польшийн социал-демократууд өсөж, жүүд ажилчдыг олон нийтийн тэмцэлд татан оруулав. Оросын социал-демократууд өсөж, “бундын” ажилчдын өөртөө татаж эхлэв. Газар нутгийн баазаасаа хөндийрөн салсан Бундын үндэстний хүрээ зааг явцуу болж эхлэв. Бундын өмнө: эсвэл нийтлэг интернационалын давалгаанд уусах, эсвэл газар нутгаас ангид байгууллага байдлаар бие даан оршихуйгаа хамгаалахын төлөө зүтгэх салаа асуулт тулгарав. Бунд бие даан оршихуйг сонгожээ.
“Жүүдийн пролетари нарын цорын ганц төлөөлөгч” болсон Бундын “онол” ингэж бүтээгдсэн юм.
Гэхдээ яаж ийгээд “зүгээр л нэг” дэвшүүлэх байдлаар энэ хачин “онолыг” цагаатгах боломжгүй юм. Ямар нэг “зарчмын” хавчуурга, “зарчмын” цагаатгал хэрэгтэй болов. Ийм хавчуурга нь үндэстэн-соёлын автономи болжээ. Бунд үүнийг уухайн тас шүүрэн авч, түүнийг австрийн социал-демократуудаас зээлдэн авав. Австричуудад ийм хөтөлбөр байгаагүй бол Бунд бие даасан оршихуйгаа “зарчмын хувьд” цагаатгах ямар нэг зүйл бодож олох байсан билээ.
Ингээд 1901 оны (IY их хурал) ичингүйрсэн оролдлогын дараа Бунд 1905 онд “үндэсний хөтөлбөрөө” батлан гаргав.
Хоёрдахь нөхцөл бол бүхэллэг мужуудын харийн олонхийн дотоодод авсаархан үндэстний цөөнх байдлаар амьдардаг жүүдүүдийн онцгой байдал болно. Ийм байдал нь жүүдүүдийн үндэстний хувьд оршихуйг сүйтгэж, тэднийг ижилсэх зам руу түлхэж байдгийг бид нэгэнт ярьсан. Энэ үйл явц бодитой юм. Харин жүүдүүдийн толгойд субъектив байдлаар тэднийг өдөөн дуудаж, үндэстний цөөнхийн эрхийн баталгааны тухай, ижилсэхээс сэргийлэх баталгааны тухай асуудлыг дэвшүүлэн тавихад хүргэдэг. Бунд жүүд “ястны” амьдрах чадварыг номлохдоо “баталгааны” үзлийг тавихгүй байж чадахгүй. Яг ийм байр сууринд очмогцоо тэд үндэстний автономийг авахгүй байж чадахгүй. Учир нь хэрэв Бунд ямар нэг автономи шүүрэн авч байгаа бол зөвхөн үндэстний, өөрөөр хэлбэл үндэстэн-соёлын автономийн төлөө л байна: жүүд нарын газар нутаг-улс төрийн автономийн тухай ярих ч хэрэггүй, энд жүүдүүдэд бүхэллэг газар нутаг байхгүй гэдгийг л хэлж байна.
Бунд бүр анхнаасаа л үндэстний автономийг үндэстний цөөнхийн эрхийн баталгаа, үндэстний “чөлөөт хөгжлийн” баталгаа гэж цохож ирсэн онцлогтой. Оросын социал-демократ намын II их хурал дээр Бундын төлөөлөгч Гольдблат үндэстний автономийг “тэдэнд (үндэстэнд-И.Сталин) соёлын хөгжлийн бүрэн эрх чөлөөний баталгаа болсон байгууллага” гэж томъёолсон нь санамсаргүй явдал биш юм. Яг ийм саналыг Бундын талынхан думын дөрөвдүгээр социал-демократ фракц дээр авч ирсэн юм…
Ийнхүү Бунд жүүдийн үндэстний автономийн инээдтэй байр суурин дээр иржээ.
Дээр бид ерөөс үндэстний автономи гэдгийг авч үзсэн. Ингээд үзэхэд үндэстний автономи нь үндэстний үзэл рүү хөтөлж байгааг харуулж байна. Одоо бид яг ийм төгсгөл рүү ирж байгааг авч үзнэ. Гэхдээ Бунд үндэстний автономийг бүр ч өвөрмөц талаас нь, үндэстний цөөнхийн эрхийн баталгаа талаас нь авч үздэг. Энэхүү өвөрмөц талын асуудлыг аваад үзье. Үндэстний цөөнхийн асуудал нь зөвхөн жүүдүүдийн төдийгүй, социал-демократуудын хувьд ихээхэн ач холбогдолтой учраас заавал авч үзэх ёстой.
Ингээд үндэстэнд “соёлын хөгжлийн бүрэн эрх чөлөө”-ний “баталгаа өгдөг байгууллага” гээч байна. Ер нь ингэхэд “баталгаа өгдөг байгууллага” гэж юу вэ ?
Энэ бол Шрингер, Бауэр нарынхаар юуны өмнө “үндэстний зөвлөл”, соёлын асуудал хариуцсан сеймтэй төстэй эд аж.
Гэхдээ ийм байгууллагууд үндэстний “соёлын хөгжлийн бүрэн эрх чөлөө”-ний баталгаа болж чадах уу ? Соёлын асуудал хариуцсан аль нэг сейм үндэстнийг үндэстний хэлмэгдүүлэлээс хамгаалах баталгаа болж чадах уу ?
Бунд чадна гэж байна.
Харин түүх эсрэг зүйл ярьж байна.
Оросын Польшид сейм, улс төрийн сейм оршиж байсан ба тэрээр мэдээж хэрэг польшуудын “соёлын хөгжлийн” баталгаа болохыг хичээж байв, гэвч энэ үүргээ биелүүлж амжаагүйгээр үл барам Орос дахь ерөнхий улс төрийн нөхцөл байдалтай хийх хүч тэнцвэргүй тэмцэл дунд нуран унасан юм.
Финляндад мөн л фин ястныг “халдлагаас” хамгаалахыг эрмэлзсэн сейм оршиж байсан ба энэ чиглэлээрээ хэр олон юм хийж амжсаныг бүгдээрээ харж байна.
Сейм сеймдээ халгаатай, ардчилсан ёсоор зохион байгуулагдсан финляндын сеймыг польшийн язгууртны сеймын адил маш амархан ид бад хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ энд шийдвэрлэх зүйл нь сейм өөрөө биш, Орос дахь нийтлэг дэг журам байсан юм. Эдүгээ Орос оронд польшийн сеймыг татан буулгах үеийнх шиг хуучны азийн бүдүүлэг нийгэм-улс төрийн дэглэм байсансан бол финляндын сейм сүйд болох байсан юм. Түүнээс гадна Финляндад “халдах” бодлого өсч байгаа учраас түүнийг ялагдал хүлээсэн гэж хэлж болохгүй юм.
Хэрэв хуучны, түүхэн ёсоор бүрэлдсэн, байгууллагууд, улс төрийн сеймын асуудал ийм байгаа ахул залуу сейм, залуу байгууллагууд, дээрээс нь сул дорой “соёлын” сейм мэт нь үндэстний чөлөөт хөгжлийн баталгаа болно гэдэг гонжийн жоо.
Асуудал “байгууллагад” биш, харин улс орны нийтлэг дэг журамд байгаа нь илт. Ардчилсан үйл явц байхгүй улс оронд ястны “соёлын хөгжлийн бүрэн эрх чөлөө” гэж байхгүй. Харин улс орон хэчнээн ардчилсан байх тутам “ястны эрх чөлөөнд” “халдах” явдал төдий чинээ багасч, “халдлагаас” хамгаалах баталгаа төдий чинээ ихэснэ гэж бүрэн итгэлтэйгээр хэлж болно.
Орос бол хагас азийн орон юм, ийм учраас тэнд “халдах” бодлого хамгийн бүдүүлэг хэлбэр, түйвээн сүйтгэх хэлбэртэй болох нь цөөнгүй. Орост “баталгаа” хамгийн бага хязгаарт хүрсэн гэж ярихын ч хэрэг байхгүй.
Герман бол их бага улс төрийн эрх чөлөө бүхий Европын орон. Тэнд “халдлагын” бодлого хэзээ ч түйвээн сүйтгэх хэлбэртэй болдоггүйг гайхах хэрэггүй.
Францад бүр ч илүү “баталгаа” байх нь мэдээж хэрэг, Франц бол Германаас илүү ардчилсан улс.
Хэдийгээр хөрөнгөтнийх ч гэсэн өндөр ардчилсан ёсныхоо ачаар ястнууд нь чөлөөтэй амьдардаг, гэхдээ л олонхи цөөнх гэж байдаг Швейцарын тухай бид энд ярихгүй
Ийнхүү Бунд “байгууллага” хар аяндаа ястны соёлын бүрэн хөгжлийн баталгаа болно хэмээн баталж мухар зам руу орж байна.
Бунд өөрөө Оросыг “байгууллага байгуулах”, эрх чөлөөний баталгаа гэсэн урьдач нөхцөлтэйгөөр ардчилна гэж үзэж байгааг ажиглаж болно. Гэвч энэ нь буруу. “Бундын YIII бага хурлын тайлан”-д Бунд Оросын өнөөгийн дэг журмын үндсэн дээр, жүүдүүдийн нийтлэгийг “шинэчлэх” замаар “байгууллагаа” байгуулна гэж бодож байна.
Энэ бага хурал дээр Бундын манлайлагчдын нэг: “Нийтлэг нь ирээдүйн үндэстэн-соёлын автономийн цөм болж чадна. Үндэстэн-соёлын автономи бол үндэстэн өөртөө үйлчлэх хэлбэр, үндэстний хэрэгцээг хангах хэлбэр мөн. Нийтлэгийн хэлбэрийн дор мөн тийм агуулга нуугдаж байдаг. Энэ бол гинжний нэгэн цагираг, хувьслын нэгэн шатууд юм” хэмээн ярьжээ.
Үүнээс болж бага хурал “жүүдүүдийн нийтлэгийг шинэчлэн байгуулах, түүнийг хууль тогтоох замаар ардчилсан ёсоор зохион байгуулагдсан “ардын байгууллага” болгон хувиргах шийдвэр гаргажээ.
Бунд үүний нөхцөл болон баталгааг Оросыг ардчилах явдал биш, харин “жүүдүүдийн нийтлэгийг шинэчлэн байгуулах” замаар, хууль тогтоох журмаар Думыг дамжин бий болгосон жүүдүүдийн “ардын байгууллага” гэж үзэж байна.
Гэхдээ бид “байгууллага” хар аяндаа, бүх улс даяарх ардчилсан дэг журам байхгүйгээр “баталгаа” болж чадахгүй гэдгийг бид нэгэнт мэднэ.
Гэхдээ ямар гэсэн ирээдүйн ардчилсан байгууллын үед гэж үү ? Ардчилсан ёсны үед тухайлсан “баталгаа бологч соёлын байгууллага” хэрэг болно гэж үү ? Энэ асуудал жишээлбэл, ардчилсан Швейцарт ямар байгаа вэ ? Тэнд шпрингерийн “үндэстний зөвлөл” шиг тухайлсан соёлын байгууллага байна уу ? Тэнд огт байхгүй. Тэнд соёлын ашиг сонирхол, жишээлбэл цөөнхийг бүрдүүлж буй италичуудын эрх ашиг хохирохгүй юу ? Юу ч сонсогдохгүй байна. Энэ нь ойлгомжтой: Швейцар дахь ардчилал өөрөө “баталгаа өгөх” гэх мэтийн тухайлсан соёлын аливаа “байгууллагуудыг” илүүц зүйл болгож байдаг.
Ингээд үндэстэн-соёлын байгууллага нь одоо үед хүчгүй, ирээдүйд илүүдэл зүйл болж байна, үндэстний автономи гэж ийм болой.
Түүнийг оршихуйн ирээдүй нь эргэлзээтэй байгаа “үндэстэн”-тэй холбоод ирэхээр тэр нь бүр ч илүү хортой болно. Ийм тохиолдолд үндэстний автономийн талынхан “үндэстний” бүхий л онцлогийг хамгаалах, нөөшлөхөд хүрэх ба ижилслээс “үндэстнээ хамгаалж” л байвал, түүнийг “ариглаж” л байвал зөвхөн ашигтай зүйлийг нь төдийгүй хортой зүйлийг нь “нөөшөлдөг”.
Энэ аюултай замд Бунд гарцаагүй орох ёстой. Үнэхээр ч орсон юм. Энд бид Бундын сүүлчийн бага хурал дээр гаргасан “хагас сайны” тухай, “өвөрмөц хэллэгийн” тухай зэрэг нэрд гарсан тогтоолуудыг ярьж байна.
Социал-демократууд бүх үндэстний төрөлх хэлний төлөө байна, үүнд Бунд сэтгэл дундуур байна, тэрээр “жүүд хэлний эрх”-ийг “онцгой шаргуу” шаардаж байна, чингэхдээ IY Думын сонгуулийн үеэр Бунд өөрөө “жүүд хэлний эрхийг хамгаалсан тэр хүнийг (өөрөөр хэлбэл сонгуультууд) дэмжинэ” гэж байна.
Төрөлх хэлний ерөнхий эрх гэж байхгүй, харин жүүд хэлний тусгай эрх, өвөрмөц хэллэг гэж байх нь ! Тухайлсан үндэстний ажилчид юуны өмнө өөр өөрийнхөө хэлний төлөө: жүүд нь жүүд, гүрж нь гүрж хэлний төлөө тэмцэж л байг. Нийт үндэстний нийтлэг эрхийн төлөө тэмцэл хоёрдугаар зэргийг зүйл. Бүхий л дарлагдсан ястны төрөлх хэлний эрхийг та хүлээн зөвшөөрөхгүй байж болно; гэхдээ та өвөрмөц хэллэгийн эрхийг зөвшөөрвөл Бунд таны төлөө саналаа өгнө гэдгийг сайн сана. Бунд таныг ингэж “хүндэтгэж байна.”
Тэгвэл Бунд хөрөнгөтний үндэстний үзэлтнээс юугаараа ялгагдах вэ ?
Социал демократууд долоо хоногт заавал байх амралтын нэг өдрийн төлөө байна, харин Бунд үүнд сэтгэл ханахгүй “хууль тогтоох замаар” жүүд пролетари нарт хагас сайнд баярлах эрхийг өөр өдөр баярлахад албадалгүйгээр хангахыг шаардаж байна.
Бунд цааш “алхам урагшилж” хуучин жүүдийн бүх баярыг тэмдэглэхийг шаардана гэж бодох хэрэгтэй. Харин Бундын гай болж, жүүд ажилчид энэ атгаг үзлээс салж, баярлахаас татгалзсан бол харин Бунд “хагас сайны эрхийн” ухуулгаараа тэдэнд хагас сайныг сануулж, тэдэнд “хагас сайн сүнс” суулгах байсан юм…
Ийм учраас Бундын YIII бага хурал дээр илтгэгчид “жүүдийн эмнэлгийг” шаардсан “гал цогтой” үг хэлж, чингэхдээ энэ шаардлагаа “өвчтөн өөрсдийнхөө дунд байхдаа илүү сайжирдаг”, “жүүд ажилчин польш ажилчдын дунд байхдаа муудаж, жүүд худалдаачдын дэргэд байхдаа сайжирдаг” хэмээн үндэслэж байсан нь дэндүү ойлгомжтой юм.
Жүүд гэсэн юм болгоныг хадгалах, жүүдийн үндэстний онцлогтой бүхнийг пролетари нарт хортой нь мэдэгдэж байсан ч нөөшлөх, жүүд нарын жүүд бус бүхнээс тусгаарлах, сүүлдээ бүр тусгай эмнэлэг шаардах хүртлээ Бунд дорд оржээ !
Бунд “социализмыг үндэстний үзэлд дасган тааруулж байна” гэж хэлсэн Плеханов мянга дахин зөв юм. Вл. Коссовский болон түүнтэй адил бундчууд Плехановыг “сүржин” гэж загнаж болно, цаас бүхнийг тэвчдэг, гэхдээ Бундын үйл ажиллагааг мэддэг хэн боловч эдгээр зоригтой хүмүүс “сүржин” гэх хатуу үгний ард нуугдаж, өөрийнхөө тухай үнэнийг хэлэхээс зүгээр л айж байна…
Бунд үндэстний асуудлаарх ийм байр суурин дээрээ үлдсэн ба Бунд жам ёсоор зохион байгуулалтын асуудал дээр ч гэсэн жүүд ажилчдыг тусгаарлах зам, социал-демократ дахь зэрэг дэвийн замыг сонгон авах ёстой байлаа !
Үнэхээр ч Бунд “нэгтгэсэн төлөөллийн” онолоос ажилчдын “үндэстний заагралын” онолд шилжин орсон байна. Бунд оросын социал-демократуудаас “зохион байгуулалтын бүтцээ хийхдээ үндэстнүүдээр нь зааглахыг” шаардаж байна. Тэрээр “зааглахаас” алхам урагшилж “салан тусгаарлах” онол руу шилжжээ. Бундын YIII бага хурал дээр “салан тусгаарлах”-ад үндэстний оршихуй байдаг” тухай ярьсан нь талаар хэрэг биш.
Зохион байгуулалтын холбооны үзэл (федерализм) нь өөртөө задрал, салан тусгаарлах үзлийн элементүүдийг агуулж байдаг.
Бунд хаашаа явахаа мэдэхээ болив. Газар нутгаас гадуурх байгууллага байдлаар оршин байгаа нь хүртэл түүнийг салан тусгаарлах зам руу хөтөлж байна. Бундад бүхэллэг газар нутаг байхгүй, тэрээр “бусдын” газар нутаг дээр амь зууж байхад түүнтэй харьцдаг польш, латвийн болон оросын социал-демократууд бол интернационал-газар нутгийн хамт олон юм.
Гэхдээ эдгээр хамт олны өргөжилт бүр нь Бундад “хохирол” болно гэсэн хэрэг бөгөөд түүний үйл ажиллагааны талбайг хумин шахаж байна. Одоо бол: эсвэл бүх оросын социал –демократууд үндэстний холбооны эхлэл дээр дахин байгуулагдах ёстой, тэгвэл Бунд жүүдийн пролетари нарыг “хангах” боломж олж авна, эсвэл эдгээр хамт олны интернационал- газар нутгийн зарчим хэвээр үлдэнэ, тэгвэл Бунд польш, латвийн социал-демократ нарын адилаар интернационал зарчим дээр дахин байгуулагдана.
Үүгээр Бунд бүр эхнээсээ л холбооны эхлэл дээр оросын социал-демократ нарыг хувирган өөрчлөхийг” шаардаж байсныг тайлбарлаж болно.
1906 онд Бунд доод шатны нэгдэх хөдөлгөөнд буулт хийж, дундаж замыг сонгон оросын социал-демократад нэгдсэн юм. Гэхдээ тийшээ яаж орсон гээч ? Энэ үед польш, латьвийн социал-демократууд энх тайванч хамтын ажиллагааны тулд орсон бол Бунд холбооны (федерализм) төлөө дайн хийхээр орсон юм. Тэр үед бундын манлайлагч Медем:
“Бид амар жимэрийн төлөө биш, тэмцлийн төлөө явж байна. Амар жимэр гэж байхгүй, түүнийг ойрын ирээдүйд зөвхөн Маниловчууд л хүлээж чадна. Бунд намд хөлөөсөө толгойгоо хүртэл зэвсэглэсэн орох ёстой.”
Үүнийг Медемийн муу санаа гэж үзвэл алдаа болно. Асуудал муу санаанд байгаа юм биш, харин ястныг Питерийн эхлэл дээр зохион байгуулсан оросын социал-демократ нартай тэмцэхгүй байж чадахгүй Бундын онцгой байр сууринд байгаа юм. Бунд тэдэнтэй тэмцэхдээ нэгдлийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Эцэст нь үйл явдал Бунд түүнтэй тэмцэхдээ оросын социл-демократтай холбоогоо хэлбэрийн хувьд тасалж, дүрэм зөрчин, IY Думын сонгууль дээр польшийн үндэстний үзэлтнүүдтэй хамтран польшийн социал-демократын эсрэг тэмцэхдээ тулсан юм.
Бунд холбоогоо таслах нь өөрийн үйл ажиллагааг хамгийн сайн хангаж чадна гэдгийг олж мэджээ.
Ингээд зохион байгуулалтын хувьд “салах” “зарчим” салан тусгаарлах явдал, бүрэн хоёр тийш болгожээ.
Бунд холбооны тухай хуучин “Искра”-тай маргалдаж байхдаа:
“Искра” Бунд оросын социал-демократтай холбооны байдлаар харьцвал тэдний хоорондын харилцаа суларна гэж итгүүлэхийг хүсч байна. Бид энэ үзэл бодлыг оросын социал-демократууд холбооны нэгдэл байдлаар оршиж байгаагүй гэсэн цорын ганц шалтгааны улмаас Орос дахь практикийг нь харгалзан үгүйсгэхгүй байгаа юм. Гэхдээ бид 1897 оны партейтагын шийдвэрийн үндсэн дээр холбооны шинжийг сонгон авсан Австри дахь социал-демократын нэн сургамжтай туршлагыг авч болно.”
Үүнийг 1902 онд бичсэн юм.
Харин одоо бол 1913 он. Одоо бидэнд оросын “практик” ч, “Австрийн туршлага” ч байна.
Одоо тэд юу ярьж байна ?
Эхлээд “Австрийн социал-демократын нэн сургамжтай туршлага”-аас эхэлье. Бүр 1896 онд бол Австрид нэгдмэл социал-демократ нам байлаа. Энэ жил Лондонгийн олон улсын бага хурал дээр анх удаа чехүүд тусгай төлөөлөл нэхэж, түүнийгээ олж авсан юм. 1897 онд Венийн партейтаг дээр (Вимберг) нэгдмэл намыг хэлбэрийн хувьд устгаж, түүний оронд зургаан интернацоналч “социал-демократ” бүлгийн федератив холбоог байгуулав. Цаашаа энэ “бүлгүүд” бие даасан намууд болон хувирцгаасан. Энэ намууд өөр хоорондоо холбоогоо бага багаар тасалсаар байв. Намуудын араас парламентын фракцууд залгаж, үндэстний “клубууд” байгуулав. Цаашаа эдгээр холбоод мөн л үндэстний шинжээр задран хуваагдав. Асуудал сүүлдээ хоршоолол руу хүрч, түүнийг бутарган жижиглэхийг чехийн салан тусгаарлагчид ажилчдаас шаардах болов. Энд бид салан тусгаарлах ухуулга сурталчилгаа ажилчдын эв нэгдлийн мэдрэмжийг сулруулж, тэднийг штрейкбрехер-ийн (энэ нь “ажил хаялтыг эвдэгч” гэсэн герман үг бөгөөд ажилчдын ажил хаялтыг саармагжуулдаг хөлсний этгээдийг хэлдэг) зам руу түлхэх нь цөөнгүй тухай бид яриагүй байна.
Ийнхүү “Австрийн социал-демократын нэн сургамжтай туршлага” нь Бундын эсрэг, хуучин “Искра”-гийн талд байна. Австрийн нам дахь салан тусгаарлах явдал нь хамгийн утга учиргүй салан тусгаарлалт болсон ба ажилчны хөдөлгөөний эв нэгдлийг сүйрүүлж байна.
Бид “Оросын практик” мөн ийм зүйл өгүүлж байгааг дээр дурдсан. Бундын салан тусгаарлагчид, чехийн салан тусгаарлагчдын адилаар нийтийн, оросын социал-демократаас салан одов. Холбоод, бундын холбоодын хувьд гэвэл тэд бүр анхнаасаа л үндэстний эхлэл дээр зохион байгуулагдаж, өөрөөр хэлбэл бусад үндэстний ажилчдаас салангид байсан юм.
Холбооны “оросын практикаас гарч буй юм нь бүрэн салалт, бүрэн тусгаарлалт л байна.
Ажил хэргийн ийм байдал нь ажилчдын эв нэгдлийг сулруулж, ёс суртахууныг унагаж байгаа ба чингэхдээ ёс суртахууны уналт Бундад ч нэвтрэн орж байна. Бид жүүд болон польшийн ажилчдын оролцсон бүх ажил хаялт ажилгүйдлийн хөрстэй гэдгийг мэднэ. Энэ талаар Бундын IX бага хурал дээр ингэж ярьсан:
“Биднийг шахан зайлуулж буй польшийн ажилчдыг бид түйвээн сүйтгэгчид, шарынхан гэж үзэх ба тэдний ажил хаялтыг дэмжихгүй, харин ч тасалдуулах болно. Хоёрдугаарт, шахан зайлуулж байгаад мөн адил шахан зайлуулалтаар хариулна: Фабрикуудад жүүд ажилчдыг нэвтрүүлэхгүй байгаагийн хариуд бид польшийн ажилчдыг суурь машин руу ойртуулахгүй…Хэрэв бид энэ ажлыг гартаа авахгүй юм бол ажилчид бусдыг даган одох болно. (И.Сталин)
Бундын бага хурал дээр ингэж ярьсан юм.
“Салан”, “тусгаарлахад” цаашаа явах юу ч байдаггүй. Бунд зорилгодоо хүрчээ, тэд янз бүрийн үндэстний ажилчдыг зодоон цохионд нь хүргэж, ажил хаялтыг эвдэгчид болтол нь эвджээ. Өөрөөр байж болохгүй юм: Хэрэв бид энэ ажлыг гартаа авахгүй юм бол ажилчид бусдыг даган одох болно.
Бундын салан тусгаарлалт ажилчны хөдөлгөөний замбараагүйдэл, социал-демократын эгнээн дэх ёс суртахууны уналтыг л өгч байна.
Ийнхүү үндэстэн-соёлын автономи, түүний бий болгосон уур амьсгал Австри гэхээсээ Орост бүр ч илүү хортой.
VI. Кавказынхан, устгагчдын бага хурал
Дээр бид үндэстний үзлийн “тахлыг” тэсч чадаагүй кавказын социал-демократын нэг хэсэг гуйж дайвсан тухай өгүүлсэн. Энэ гуйвалт дайвалт нь дурдсан социал-демократууд хачирхалтай нь Бундын араас орж, үндэстэн-соёлын автономийг зарласнаар илэрхийлэгдэж байна.
Дашрамд хэлэхэд оросын устгагчидтай нийлсэн эдгээр социал-демократууд өөрсдийн шаардлагыг бүх Кавказын мужийн автономи, Кавказын бүрэлдэхүүнд орсон үндэстнүүдийн үндэстэн-соёлын автономи гэж томъёолж байна.
Тайлбар: Ликвидатор буюу устгагчид гэдэг нь хувьсгалт намыг Баруун Европын маягийн ил намууд болгон хувиргаж, түүний нууц бүтцийг устгах зорилго тавин 1907-1910 онуудад ажиллаж байсан оросын социал-демократын бүлэг, бас ийм урсгал юм.
Хүлээн зөвшөөрөгдөж нэрд гарсан Н-ыг сонсоё:
“Кавказ бол хүн амын арьстны бүтцээрээ ч, газар нутаг, хөдөө аж ахуйн соёлоороо ч Төвийн губернуудаас гүнзгий ялгаатай. Ийм хязгаарын ашиглалт, материаллаг хөгжил нь нутгийн уур амьсгал, соёлд дассан орон нутгийн ажилтнууд, мэдлэгтнүүдийг шаарддаг. Орон нутгийн газар нутгийг ашиглах зорилго бүхий бүх хуулиуд орон нутаг дээрээ гарч, орон нутгийн хүчээр хэрэгжих ёстой. Улмаар кавказын өөрийгөө удирдах ёсны төв байгууллагын эрх мэдэлд орон нутгийн асуудлаарх хууль гаргах явдал орно. Ийм маягаар кавказ төвийн үүрэг нь орон нутгийн газар нутгийг аж ахуйн хувьд ашиглах, энэ хязгаарын материаллаг цэцэглэлтийн төлөө зорилго юм.
Кавказын мужийн автономи ийм байгаа аж.
Хэрэв будилсан, эв хавгүй шалтгаас нь хөндийрэх аваас Н-ын гаргалгаа зөв гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөхөр Н-ын үгүйсгэхгүй байгаа нийт үндэстний үндсэн хуулийн хүрээнд ажиллаж буй Кавказын мужийн автономи нь үнэн хэрэг дээрээ кавказын бүрэлдэхүүний онцлог, ахуйн нөхцөлд хэрэгтэй юм. Үүнийг оросын социал-демократууд хүлээн зөвшөөрсөн, бид II их хурал дээрээ “ахуйн нөхцөл, хүн амын бүрэлдэхүүнээрээ оросын мужуудаас ихээхэн ялгаатай зах хязгааруудад мужийн өөрийн удирдах ёсыг” тунхагласан.
II их хурал дээр энэ асуудлыг хэлэлцүүлэх гэж оруулахдаа түүнийг Мартов: “Оросын өргөн уудам орон зай, манай төвлөрсөн удирдлагын туршлага бидэнд Финлянд, Польш, Литва, Кавказ шиг том нэгжид байдаг мужийн өөрийн удирдлага зайлшгүй бөгөөд зохистой гэж үзэх шалтаг болж байна” гэж үндэслэсэн юм.
Эндээс мужийн өөрийн удирдлага гэдгийг мужийн автономи гэж ойлгох хэрэгтэй.
Н цаашаа явж байна. Түүний бодлоор Кавказын мужийн удирдлага “асуудлын зөвхөн ганцхан талыг” хамарч байгаа аж.
“Бид одоо болтол орон нутгийн амьдралын зөвхөн материаллаг хөгжлийг ярьж ирлээ. Гэхдээ хязгаарын эдийн засгийн хөгжилд зөвхөн эдийн засгийн үйл ажиллагаа төдийгүй, оюун санаа, соёлын үйл ажиллагаа нөлөөлж байдаг…” “Соёлын хувьд хүчтэй үндэстэн эдийн засгийн хүрээнд ч хүчтэй байна…”, “Гэхдээ үндэстний соёлын хөгжил нь зөвхөн үндэстний хэлэн дээр л боломжтой…”, “Ийм учраас төрөлх хэлтэй холбоотой тэр бүх асуудлууд үндэстэн-соёлын асуудлууд байдаг.” Тийм асуудлууд нь гэгээрэл, шүүх ажил, сүм хийд, утга зохиол, урлаг, шинжлэх ухаан, театр гэх мэт болно.
Хэрэв хязгаарын ажил хэрэг үндэстнийг нэгтгэж байдаг бол үндэстэн-соёлын ажил хэрэг үндэстэн тус бүрийг тусгай тусгай талбарт салгаж байдаг. Эхний төрлийн үйл ажиллагаа нь тодорхой газар нутагтай холбоотой…Үндэстэн-соёлын ажил хэрэг нэг л биш байна. Энэ нь тодорхой газар нутагтай холбоогүй, харин тодорхой үндэстний оршихуйтай холбоотой. Гүрж хэлний хувь заяаг гүрж хүн хаа ч амьдарч байсан адилхан сонирхож байдаг. Гүржид байдаг зөвхөн гүрж хүмүүст л Гүржийн соёл хамаатай гэж үзэх нь бүдүүлэг явдал. Жишээ болгон армяны сүм хийдийг аваад үзье. Түүний ажил хэрэгт янз бүрийн газар, улсын армянууд оролцдог. Энд газар нутаг ямар ч үүрэг гүйцэтгэхгүй. Эсвэл жишээ нь тифлисийн гүрж хүн баку, кутаисс, петербург зэрэгт буй хүний адил гүржийн музей байгуулах сонирхолтой байна. Энэ нь үндэстэн-соёлын ажил эрхлэх, удирдах явдлыг үүнийг сонирхсон үндэстэн болгонд олгох ёстой гэсэн хэрэг юм. Бид кавказ ястны үндэстэн-соёлын автономийг зарлан тунхаглаж байна.
Товчоор бол: соёл бол газар нутаг биш, газар нутаг бол соёл биш учраас үндэстэн-соёлын автономи зайлшгүй аж. Н-ын хэлж буй бүх зүйл үндэстэн-соёлын автономийн төлөө байна.
Энд бид ерөөсөө үндэстэн-соёлын автономийн тухай ахин дахин ярихгүй: дээр бид түүний сөрөг шинж чанарын тухай хангалттай өгүүлсэн. Харин угаасаа үл бүтэх үндэстэн-соёлын автономи гэх энэ үзэл бодол кавказын нөхцлийн үүднээс бүр ч илүү утгагүй, хэрүүлийн тулам болсныг бид тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Яагаад гээч…
Үндэстэн-соёлын автономи нь өөрийн гэсэн соёл, утга зохиол бүхий их бага хэмжээгээр хөгжсөн ястнуудыг шаардана. Энэ нөхцөлгүйгээр автономи нь аливаа утга учраа алдаж, холион бантан болно. Кавказад бүдүүлэг соёлтой, онцлог хэлтэй, гэхдээ утга зохиол байхгүй, мөн зарим хэсэг нь ижилсэж буй шилжилтийн, зарим хэсэг нь цаашлан хөгжиж буй гэхчлэн маш олон янзын ястан буй. Тэдэнд үндэстэн-соёлын автономийг яаж хэрэглэх юм ? Ийм ястныг яах ёстой юм ? Тэднийг жинхнээсээ үндэстэн-соёлын автономи болох тусгай тусгай үндэстэн-соёлын холбоодод яаж зохион байгуулах” юм ?
Өөрийн гэсэн утга зохиол байхгүй ч янз бүрийн хэлээр ярьдаг мингрель, абхаз, ажар, свана, лезгин гэх мэтийг яах юм ? Тэднийг ямар үндэстэнд хамааруулах юм? Тэднийг үндэстний холбоодод “зохион байгуулах” боломжтой юу? Ямар гээчийн “соёлын ажил хэргийг” тойруулан тэднийг зохион байгуулах юм ?
Осетин болон гүржүүдтэй ижилсэж буй кавказын чанадын осетин, зарим хэсэг нь оросуудтай ижилсэж, өөрийн гэсэн утга зохиол бүтээж буй өмнөд кавказын осетин нарыг яах юм ? Тэднийг нэгдмэл үндэстний холбоодод яаж “зохион байгуулах” юм ?
Гүржээр ярьдаг, турк соёлоор амьдардаг, ислам шүтдэг ажаруудыг үндэстний ямар холбоонд оруулах юм? Соёлын ажил хэргийн хөрсөн дээр байгаа гүржүүдийг бусад соёлын ажил хэргийн хөрсөн дээр байгаа эсвэл хамт, эсвэл тусдаа яаж “зохион байгуулах” юм ? Кобулетчуудыг яах юм ? Ингушуудыг яах юм ? Ингилойчуудыг яах юм ?
Жагсаалтаасаа үйл түмэн ястан хасаад хаядаг автономи гэж хаашаа харсан юм байдаг юм ?
Үгүй дээ, энэ бол үндэстний асуудлын шийдэл биш, харин уран зөгнөлт дэмийрлийн үр дүн мөн.
Гэхдээ бүтэшгүй юмыг бүтээж, манай Н-ын үндэстэн-соёлын автономи биеллээ олжээ гэж саная. Энэ нь юунд хүргэж, ямар үр дүн гаргах вэ ? Жишээ болгоод бичиг үсэг хамгийн бага мэддэг, сургуулийн явдлыг нь бүхнээс хүчтэй мулла нар мэддэг, шашны үзэл санаа нэвт шингэсэн кавказын чанад дахь татааруудыг аваад үзье. Тэднийг үндэстэн-соёлын холбоо болгоно гэдэг бол тэдний тэргүүнээр мулла нарыг тавина гэсэн хэрэг, тэднийг харгис мулла нарт идэш болгон хаяж өгнө гэсэн хэрэг, татаарын олон түмнийг хамгийн харгис дайсан мулла нарын оюун санааны талхигдалд мөлжигдөх шинэ цамхаг барина гэсэн хэрэг болохыг ойлгоход түвэгтэй биш.
Хэдийнээс эхлээд социал-демократууд харгис хүчний тээрэмд усыг нь хийж өгдөг болчихсон юм ?
Кавказын чанад дахь татаарыг хортой харгис хүчний өхөөрдөн буй үндэстэн-соёлын холбоонд хаших нь “кавказын устгагч нарын “зарлан тунхаглаж” чадаагүй зүйлээс илүү гарахгүй гэж үү ?
Үгүй дээ, энэ бол үндэстний асуудлын шийдэл биш.
Кавказ дахь үндэстний асуудлыг хоцрогдсон үндэстэн ястнуудыг дээд соёлын нийтлэг урсгалд татан оруулах үзэл санаагаар л шийдвэрлэж болно.
Зөвхөн ийм шийдвэр л дэвшилттэй байх бөгөөд социал-демократууд хүлээн авч болно.
Ийм учраас Кавказын мужийн автономийг хүлээн авч болно, учир нь тэрээр хоцрогдсон үндэстнүүдийг соёлын нийтлэг урсгалд оруулж, тэднийг жижиг үндэстний явцуу байдлын хальснаас сугаран гарахад нь тусалж, тэднийг урагш түлхэж, дээд соёлын сайн сайханд хүрэх явдлыг нь хөнгөвчилж өгнө. Харин үндэстэн-соёлын автономи нь шууд эсрэг чиглэлд үйлчилдэг ба тэрээр үндэстнийг хуучин хальсанд нь түгжиж, тэднийг соёлын хөгжлийн доод шатанд нь бөхлөн хадаж, соёлын дээд түвшин рүү өгсөхөд нь саад болдог.
Ингэснээрээ үндэстэн-соёлын автономи нь мужийн автономийн эерэг талыг саармагжуулж, түүнийг үгүй хийдэг.
Чухам ийм учраас л Н-ын санал болгож буй үндэстэн-соёлын болон мужийн автономийг хослуулсан автономийн холимог хэв маяг угаасаа бүтэхгүй зүйл. Жам ёсны эсрэг энэ хослол ажил хэргийг сайжруулахгүй, харин муужруулдаг, учир нь тэрээр үүнээс гадна хоцрогдсон үндэстний хөгжлийг саатуулан барьж, мужийн автономийг үндэстний холбоод болон зохион байгуулагдсан үндэстнүүдийн зөрчил тэмцлийн талбар болгодог.
Угаасаа үл бүтэх үндэстэн-соёлын автономи нь Кавказад учир утгагүй харгислалыг өдөөгч болон хувирах байлаа.
Н болон түүний кавказ нөхдүүдийн үндэстэн-соёлын автономи ийм л байна.
Кавказын устгагчид “алхам урагшилж”, зохион байгуулалтын асуудлаар Бундын араас дагах эсэхийг ирээдүй харуулна. Одоо хүртэлх социал-демократын түүхэнд зохион байгууллалтын холбооны үзэл хөтөлбөр дотор ямагт үндэстний автономийн өмнө нь байсан. Австрийн социал-демократууд бүр 1897 оноос зохион байгуулалтын холбооны үзэл баримталж байснаа хоёр жилийн дараа (1897) үндэстний автономийг авсан. Бундчууд үндэстний автономийн талаар анх удаа 1901 онд ойлгомжтой ярьж эхэлсэн, гэхдээ зохион байгуулалтын холбооны үзэл санааг бүр 1897 оноос баримталж ирсэн юм.
Кавказын устгагчид ажлаа сүүлчээс нь, үндэстний автономаас эхэлжээ. Хэрэв тэд цаашаа Бундын замаар явах юм бол бүр 90-ээд оны сүүлчээр интернационалч эхлэл дээр байгуулсан өнөөгийн бүх зохион байгуулалтын бүтцээ эхлээд эвдэж таарна.
Гэхдээ ажилчдад хараахан ойлгомжгүй байгаа үндэстний автономийг авах нь хэчнээн амар бол Кавказын бүх үндэстний ажилчдын олон жил чармайн зүтгэж байгуулсан барилгыг эвдэх нь төдий чинээ бэрхшээлтэй. Ажилчдын нүдийг нээж, үндэстэн-соёлын автономийн үндэсний үзлийн мөн чанарыг ойлгуулахын тулд энэхүү герострастын сэдлийг гүйцэлдүүлэх хэрэгтэй. (Герострат бол эртний Грекийн төрөлх Эфес хотынхоо алдарт Артемидын сүмийг шатаасан иргэн. Гэр орон, нандин шүтээнээ өөрийн гараар сүйтгэхийг энэ нэрээр нэрлэх болжээ. – Орч. Х.Д.Г.)

х х х

Хэрэв кавказчууд үндэстний асуудлаа аман мэтгэлцээн, утга зохиолын маргааны замаар энгийн аргаар шийддэг бол оросын устгагчдын бага хурал огт өөр, ер бусын арга бодож олжээ. Амархан бөгөөд энгийн арга. Энэ байна:
“үндэстэн-соёлын автономийн шаардлагыг гүйцэлдүүлэхийн зайлшгүй тухай кавказын төлөөлөгчдийн мэдээллийг сонсоод…бага хурал энэ шаардлагын мөн чанарыг яриагүй, харин хөтөлбөрийн зүйлийг ингэж тайлбарлах нь өөрийгөө тодорхойлох эрх бол үндэстэн бүрт нэвт байдаг шинж бөгөөд үндэстний яг таг утгатай зөрчилдөхгүй юм гэдгийг иш үндэс болгож байна”
Ингээд эхлээд “энэ шаардлагын мөн чанарыг яриагүй”, дараа нь “иш үндэс болгосон” байна.
Сонин л арга.
Энэ сонин бага хурал юуг “иш үндэс болгосон” бэ ?
Үндэстэн-соёлын автономийн шаардлага үндэстний өөрийгөө тодорхойлох эрхийг хүлээн зөвшөөрсөн хөтөлбөрийн “яг таг утгатай зөрчилдөхгүй”. Үүнийг аваад үзье.
Өөрийгөө тодорхойлох тухай зүйл нь үндэстний эрхийг ярьж байна. Энэ зүйл ёсоор үндэстэн зөвхөн автономи төдийгүй, мөн салан тусгаарлах эрхтэй. Энд улс төрийн өөрийгөө тодорхойлохуйг ярьж байна. Олон улсын бүх социал-демократад аль эртнээс тогтож ирсэн үндэстэн өөрийгөө тодорхойлох эрхийг хөндлөн гулдгүй тайлбарлахыг оролдсоноороо устгагчид хэнийг хуурах гэж байгаа юм ?
Эсвэл устгагчид үндэстэн-соёлын автономи үндэстний эрхтэй ”тэс хөндлөн биш” гэсэн софизмаар (үгээр тоглох-Орч.Х.Д.Г.) халхлан залилж байна уу ? Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн улсын бүх үндэстэн үндэстэн-соёлын автономийн эхлэл дээр байхыг хүсч байгаа бол тэд болон тухайн үндэстний нийлбэр ингэх бүрэн эрхтэй, тэдэнд хэн ч улс төрийн амьдралын өөр хэлбэрийг хүчээр тулган хүлээлгэж болохгүй. Шинэ ч юм, ухаалаг ч юм. Тэгж ярих юм бол ерөөсөө үндэстэн үндсэн хуулиа халж, түүнийгээ дур зоргийн системээр сольж, хуучин дэг журамдаа эргэн орох эрхтэй, учир нь үндэстэн өөрөө хувь заяагаа тодорхойлох эрхтэй. Давтаад хэлье: энэ утгаар үндэстэн-соёлын автономи ч, үндэстний дурын харгис байдал ч үндэстний эрхтэй “тэс хөндлөн” зөрчилдөхгүй.
Эрхэм хүндэт бага хурал үүнийг хэлэхийг хүссэнгүй юу ?
Үгүй, энийг л биш. Тэд үндэстэн-соёлын автономи хөтөлбөрийн “яг таг утгаар” үндэстний эрхээс “тэс хөндлөн зүйл биш” гэж шууд хэлж байна. Энд үндэстний эрхийн тухай биш, харин хөтөлбөрийн тухай ярьж байна.
Энэ ч ойлгомжтой. Хэрэв устгагчдын бага хуралд ямар нэг үндэстэн ингэж хандвал тэд үндэстэн үндэстэн-соёлын автономи байх эрхтэй гэж шууд тунхаглаж чадах байсан. Гэхдээ бага хурал үндэстэнд биш, харин маш муу боловч ямар ч гэсэн социал-демократ болох кавказын социал-демократуудын “төлөөлөлд” хандаж байна. Тэд үндэстний эрхийн тухай биш, харин үндэстэн-соёлын автономи нь социал-демократын зарчимтай зөрчилдөж байгаа эсэх, тэр нь социал-демократын хөтөлбөрт “яг таг утгаараа” “тэс хөндлөн” байгаа эсэхийг асуусан уу ?
Ингээд үндэстний эрх болон социал-демократын хөтөлбөр хоёр нэг зүйл болж таарч байна.
Үндэстний эрхтэй “тэс хөндлөн” явдаггүй тийм шаардлагууд нь хөтөлбөрийн “яг таг утгад” тэс хөндлөн явах илт юм.
Жишээ. Социал-демократуудын хөтөлбөрт шашин шүтэх эрх чөлөөний заалт бий. Энэ заалтын дагуу хүмүүсийн дурын бүлэг: католик, үнэн алдарт гэх мэт дурын шашныг шүтэх эрхтэй. Социал-демократууд дурын шашны хэлмэгдүүлэлтийн эсрэг, үнэн алдарт, католик, протестант хэмээн ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэнэ. Энэ нь католицизм, протестантизм зэрэг нь хөтөлбөрийн яг таг утгатай тэс хөндлөн байгаа хэрэг бус үү ? Үгүй, тийм биш. Социал-демократ нь католизм, протестантизм гэж ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэнэ, тэрээр дурын шашныг шүтэн бишрэх үндэстний эрхийг ямагт хамгаална, гэхдээ пролетарийн ашиг соинрхлыг зөв ойлгосноо үндэс болгон социалист ертөнцийг үзэх үзлийг ялуулахын тулд католизмын ч эсрэг, протестантизмын ч эсрэг, үнэн алдартны ч эсрэг ухуулга хийх болно.
Яагаад гэвэл тэрээр үүнийг протестантизм, католицизм, үнэн алдартан гэх мэт шашнууд хөтөлбөрийн “яг таг утга санаатай тэс хөндлөн” байгаа болохоор, өөрөөр хэлбэл пролетарийн ашиг сонирхлыг зөв ойлгуулах үүднээс хийж байгаа юм.
Мөн ийм зүйлийг өөрийгөө тодорхойлохтой холбон хэлж болно. Үндэстэн өөрийн хүслээр амьдрах эрхтэй, мөн өөрийн дурын үндэстний байгууллагыг хадгалан үлдэх эрхтэй, хортой ч бай, ашигтай ч бай үндэстний амьдралд хэн ч хүч хэрэглэн (эрхгүй) туслаж болохгүй. Гэхдээ энэ нь социал-демократууд үндэстний хортой байгууллагын эсрэг, үндэстний зүй зохисгүй шаардлагын эсрэг тэмцэхгүй, ухуулга хийхгүй гэсэн хэрэг биш.
Харин ч эсрэгээр социал-демократууд үндэстнийг пролетарийн ашиг сонирхолд хамгийн илүү нийцсэн хэлбэрээр амьдруулахын тулд үндэстний хүсэл зоригт нөлөөлөх тийм ухуулгыг хийх ёстой. Чухам ийм учраас л тэр үндэстний өөрийгөө тодорхойлох эрхийн төлөө тэмцэхийн хамт жишээлэн хэлбэл татаар нарын салан тусгаарлахын эсрэг, кавказын үндэстний үндэстэн-соёлын автономийн эсрэг ухуулга хийх л болно, учир нь эдгээрийн аль аль нь энэ үндэстнүүдийн эрхэнд “тэс хөндлөн биш” атлаа хөтөлбөрийн “яг таг утга санаатай” буюу кавказын пролетари нарын эрх ашигтай “тэс хөндлөн” байгаа юм.
“Үндэстний эрх”, “хөтөлбөрийн “яг таг утга санаа” хоёр огт өөр хоёр хавтгай болно. Үүний хамт хөтөлбөрийн “яг таг утга санаа” бол пролетарийн эрх ашгийг илэрхийлж, пролетарийн хөтөлбөрт шинжлэх ухааны томъёолол болон ордог бол үндэстний эрх нь хөрөнгөтөн, язгууртан, лам нар гэх мэт дурын ангийн ашиг сонирхлыг илэрхийлдэг ба эдгээр ангийн хүч, нөлөөг харгалзаж байдаг. Тэнд марксизтын үүрэг байна, энд янз бүрийн ангиас бүрдсэн үндэстний эрх байна. Үндэстний эрх болон социал-демократизмын зарчим хоёр эсвэл бие биетэйгээ “тэс хөндлөн” явна, эсвэл устгагчдын алдартай бага хурлын адил сонин хачин зүйл болно. Эдгээр нь зүгээр л харьцуулшгүй зүйлүүд юм.
Эндээс эрхэм бага хурал огт өөр хоёр зүйлийг үнэхээр уучилж боломгүй байдлаар хольж хутгажээ. Энэ нь үндэстний асуудлын шийдэл биш, харин учир утгагүй зүйл болжээ, учир нь үндэстний эрх болон социал-демократын зарчим хоёр бие биедээ “тэс хөндлөн” байхаа болж, улмаар үндэстний шаардлага бүрийг пролетарийн ашиг сонирхолтой хамтатгаж, өөрийгөө тодорхойлохыг хүсч буй үндэстний нэг ч шаардлагыг хөтөлбөрийн “яг таг утгаас тэс хөндлөн” явахааргүй болгов !
Логикийг цацаж өгчээ.
Энэ учир утгагүй зүйлийн хөрсөн дээр үндэстэн-соёлын автономийн шаардлагыг хөтөлбөрийн “яг таг утгатай” “тэс хөндлөн” байлгахгүй гэж шаардсан устгагчдын бага хурлын өнөөдөр алдаршсан тогтоол гарчээ.
Гэхдээ устгагчдын бага хурал логикийн хуулийг зөрчөөд зогсоогүй юм.
Тэрээр үндэстэн-соёлын автономийг зөвшөөрснөөрөө оросын социал-демократ нарын өмнө авсан үүргээ зөрчсөн. Тэрээр хөтөлбөрийн “яг таг утгыг” нэн тодорхой зөрчсөн, яагаад гэвэл хөтөлбөр баталсан II их хурал үндэстэн-соёлын автономийг эрс үгүйсгэсэн нь тодорхой байсан.
Энэ асуудлаар энэ их хурал дээр ярьсан зүйл энэ байна:
“Гольдблат (бунд): Би ястны соёлын хөгжлийн эрх чөлөөг хангаж чадах онцгой байгууллага байгуулах хэрэгтэй, иймээс 8 дугаар зүйлд: “тэдэнд соёлын хөгжлийн бүрэн эрх чөлөөний баталгаа болсон байгууллага байгуулах” гэж нэмэх саналтай байна. (Энэ бол үндэстэн-соёлын автономийн талаарх бундын томъёолол болох нь тодорхой юм.)
Мартынов: нийтлэг байгууллага нь хувийн ашиг сонирхлыг ч хангадаг байхаар зохион байгуулагдах ёстой гэж зүтгэж байна. Ястны соёлын хөгжлийн эрх чөлөөг хангадаг ямар ч онцгой байгууллага байгуулах боломжгүй.
Егоров: Ястны асуудлын хувьд гэвэл бид сөрөг санал л гаргаж чадна, өөрөөр хэлбэл бид ястныг алив байдлаар хавчин хяхахын эсрэг байна. Гэхдээ социал-демократууд бид аль нэг ястан байгаа байдлаараа хөгжих эсэхийг ярихгүй. Энэ нь урсгал үйл явцын асуудал мөн.
Үүний үр дүнд Кольцов: Бундын төлөөлөгчид тэдний үндэстний үзлийн тухай ярих болгонд гомдож байдаг. Гэсэн хэдий ч Бундын төлөөлөгчдийн оруулсан засвар цэвэр үндэстний шинж чанартай юм. Тэд биднээс мөхөж буй ястныг ч тэтгэн дэмжих цэвэр давших арга хэмжээг шаардаж байна.
“Гольдблотын засвар гурвын эсрэг олонхийн саналаар няцаагдав”
Ингээд устгагчдын бага хурал хөтөлбөрийн “яг таг утгатай тэс хөндлөн” болсон нь ойлгомжтой юм. Тэрбээр хөтөлбөрөө зөрчжээ.
Одоо устгагчид Стокгольмын их хурал үндэстэн соёлын автономийг зөвшөөрсөн мэт иш татахыг оролдоно. Вл.Коссовский ингэж бичиж байна:
Стокгольмын их хурлаар зөвшөөрсөн гэрээ Бундад үндэстний хөтөлбөрөө хадгалан үлдэхийг зөвшөөрсөн нь тодорхой юм. (нийт намын их хурал дээр үндэстний асуудлыг шийдвэрлэх хүртэл) Энэ их хурал үндэстэн-соёлын автономи ямар тохиолдолд нийт намын хөтөлбөртэй зөрчилдөхгүй.”
Гэхдээ устгагчдын оролдлого шал дэмий юм. Стокгольмын их хурал Бундын хөтөлбөрийг зөвшөөрөөгүй, харин зүгээр л энэ асуудлыг түр зуур нээлттэй орхисон юм. Чин зоригт Коссовскийд бүх үнэнийг хэлэх зориг дутжээ. Харин баримтууд огт өөр зүйлийг ярьж байна:
“Галкиний оруулсан засварыг “Үндэстний хөтөлбөрийн тухай асуудлыг их хурлаар хэлэлцээгүйг харгалзан нээлттэй үлдээе” (төлөө 50, эсрэг 32.)
Асуулт: Нээлттэй үлдээнэ гэж юу гэсэн хэрэг вэ ?
Дарга: Хэрэв үндэстний асуудлыг нээлттэй үлдээлээ гэж бид ярих юм бол энэ нь Бунд дараагийн их хурал хүртэл энэ асуудлаарх шийдвэрээ хадгалан үлдэж болно гэсэн хэрэг.
Их хурал Бундын үндэстний хөтөлбөрийн тухай асуудлыг “авч үзээгүйгээр” үл барам Бундад дараагийн их хурал хүртэл өөрийнхөө хөтөлбөрийн хувь заяаг шийдвэрлэх боломж олгосон нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл Стокгольмын их хурал асуудлаас зайлсхийж, үндэстэн-соёлын автономид аль ч талд нь үнэлгээ өгөөгүй байна.
Гэтэл устгагчдын бага хурал ажил хэрэгт хамгийн тодорхой байдлаар үнэлгээ өгч, үндэстэн-соёлын автономийг хүлээн зөвшөөрч, түүнийг намын хөтөлбөрийн нэрийг барьж хүлээн зөвшөөрч байна.
Ялгаа нь нүдэнд илт.
Ийм маягаар устгагчдын бага хурал ямар ч их заль мэх хэрэглэсэн гэсэн үндэстний асуудлыг алхам ч урагшлуулсангүй.
Бундын өмнө кавказын үндэстний-устгагчид сүүлээ шарвалзуулж байгаа нь тэдний хийж чадах бүх зүйл мөн.
VII. Орос дахь үндэстний асуудал
Бидэнд үндэстний асуудлыг эерэгээр шийдвэрлэх асуудал л үлдэж байна.
Энэ асуудлыг бид Орос орны туулан өнгөрөөж буй агшинтай салшгүй холбоотойгоор л шийдвэрлэж болно.
Орос орон “хэвийн”, “үндсэн хуульт” амьдрал хараахан тогтоогүй, улс төрийн хямралаа мөн л шийдвэрлээгүй байгаа шилжилтийн үед амьдарч байна. Салхи шуурга, “хүндрэлийн” өдрүүд урд маань байна. Эндээс хөдөлгөөн, бэлэн байгаа болон нүүрлэн буй хөдөлгөөн бүрэн ардчилах зорилт өмнөө тавиад байна.
Энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор л үндэстний асуудлыг авч үзэх ёстой.
Улс орныг бүрэн ардчилах нь үндэстний асуудлыг шийдвэрлэх үндэс болон нөхцөл мөн.
Асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн дотоод биш, мөн гадаад байдлыг харгалзах хэрэгтэй. Орос бол Европ Азийн дунд, Австри Хятадын дунд оршдог. Азид ардчиллын өсөлт болох нь гарцаагүй. Европ дахь империализмын өсөлт тохиолдлын хэрэг биш. Европ тивд капитал шахалдан давчуу болж, шинэ зах зээл, хямд ажиллах хүч, нэвтрэх шинэ цэг олох гэж харь орнууд руу зүтгэж байна. Гэхдээ энэ нь гадаад хүндрэл хийгээд дажинд хүргэж байна. Балканы дайн төгсгөл, харин хүндрэлийн эхлэл биш гэж хэн ч хэлж чадахгүй. Ийм учраас Орос дахь аль нэг ястан тусгаар тогтнолынхоо тухай асуудлыг дэвшүүлэх тавих хэрэгтэй, шийдвэрлэх ёстой гэж үзэх гадаад, дотоод нөхцөл байдал хослох бүрэн боломжтой. Ийм тохиолдолд саад тотгор учруулах нь марксистуудын асуудал биш нь мэдээж.
Эндээс оросын марксистууд үндэстний өөрийгөө тодорхойлох эрхгүйгээр явж болохгүй гэсэн дүгнэлт гарна. Ингээд өөрийгөө тодорхойлох нь үндэстний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй зүйл мөн.
Цаашаа. Аль нэг шалтгааны улмаас бүхлийн хүрээнд үлдэхээ илүүд үзсэн үндэстнийг яах ёстой вэ ?
Үндэстэн соёлын автономи тохиромжгүй гэдгийг бид үзсэн. Нэгдүгээрт, энэ нь зохиомол бөгөөд амьдралгүй, учир нь тэрээр жинхэнэ амьдралаар амьдарч буй хүмүүсийг нэг үндэстэн рүү зохиомлоор татан оруулж, тэднийг улс орны янз бүрийн хэсэгт салган тусгаарладаг. Хоёрдугаарт, тэрээр үндэстний үзэл рүү түлхэн оруулдаг, учир нь тэрээр үндэстний зэрэг дэвээр нь, үндэстний “байгууллагын” үүднээс, “үндэстний онцлог”-ыг хадгалах, хөгжүүлэх үүднээс хүмүүсийг ялган тусгаарладаг, энэ нь социал-демократтай үл нийцэх явдал мөн. Моравын салан тусгаарлагчид немцийн социал-демократ депутатуудаас салснаараа моравын хөрөнгөтөн депутатуудтай нэг болж, моравын “царигт” орсон нь тохиолдлын явдал биш. Мөн Бундын салан тусгаарлагчид “хагас сайн” болон “этгээд хэллэг”-ийг үндэстний үзэлд оруулсан нь бас л тохиолдлын хэрэг биш. Думд одоохондоо бундын депутат байхгүй, харин Бундын хавьцаа харгис-клерикал жүүдийн нийтлэг байгаа, тэдний “удирдах байгууллага” одоохондоо жүүд ажилчид болон хөрөнгөтнийг “нэгтгэх” гэж байгаа юм. Үндэстэн-соёлын автономийн логик нь угаасаа ийм болно.
Ингээд үндэстний автономи асуудлыг шийдсэнгүй.
Гарц хаа байгаа вэ ?
Цорын ганц зөв шийдвэр бол мужийн автономи, Польш, Литва, Украин, Кавказ г.м. шиг нэгжээр тодорхойлсон автономи мөн.
Мужийн автономийн давуу тал нь юуны өмнө тэнд газар нутаггүй зохиомол зүйл биш, харин тодорхой газар нутаг дээр оршин суугч тодорхой хүн амтай ажилладагт оршино.
Дараа нь тэрбээр хүмүүсийг үндэстнээр нь заагладаггүй, үндэстний саад тотгорыг бэхжүүлдэггүй, харин ч энэхүү саад тотгорыг эвдэж, ангиар зааглах, өөр төрлийн зааг тавихад зам нээхийн тулд хүн амыг нэгтгэж байдаг. Эцэст нь тэрбээр ерөнхий төвийн шийдвэрийг хүлээлгүйгээр мужийн байгалийн баялгийг хамгийн сайнаар ашиглах, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх боломж олгодог бөгөөд ийм үүрэг үндэстэн-соёлын автономид байдаггүй.
Ингээд мужийн автономи нь үндэстний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй зүйл болж байна.
Мужуудын нэг нь ч үндэстний нилэнхүй нэгдмэл байдал үүсгэж чаддахгүй гэдэг нь эргэлзээгүй, учир нь муж бүрд үндэстний цөөнхи байдаг. Польш дахь жүүдүүд, Литва дахь латышууд, Кавказ дахь оросууд, Украин дахь польшууд бүгдээрээ ийм. Ийм учраас цөөнхийг үндэстний олонхиос дарлах явдлаас болгоомжлох хэрэгтэй юм. Энэ болгоомжлол улс орон хуучин дэг журамдаа үлдсэн тохиолдолд л үндэслэлтэй болно. Улс оронд бүрэн ардчилал өгвөл ийм болгоомжлолын аливаа хөрс суурь алга болно.
Тарж сарнисан цөөнхийг үндэстний нэгдмэл холбоонд холбохыг санал болгодог. Гэхдээ цөөнхид зохиомол холбоо биш, харин тэр газар дээрээ бодит эрх мэдэл байх хэрэгтэй. Бүрэн ардчилалгүйгээр ийм холбоо юу өгч чадахсан билээ ? Эсвэл бүрэн ардчиллын үед үндэстний холбоо байх ямар шаардлага байх вэ ?
Үндэстний цөөнхийг юу хамгийн их догдлуулдаг вэ ?
Цөөнхи үндэстний холбоо байхгүйд биш, харин төрөлх хэлний эрх байхгүйд дургүй байдаг. Тэдэнд төрөлх хэлээ ашиглах боломж өгчихвөл дургүйцэл хар аяндаа алга болно.
Цөөнхи зохиомол холбоо байхгүйд биш, харин төрөлх сургууль байхгүйд дургүй байдаг. Тэр сургуулийг нь өгчихвөл дургүйцлийн хөрс суурь алга болно.
Цөөнхи үндэстний холбоо байхгүйд биш, харин сэтгэлийн эрх чөлөө (шашин шүтэх эрх чөлөө), шилжин явах эрх чөлөө байхгүйд дургүйцдэг. Энэ эрх чөлөөг нь өгчихвөл тэд дургүйцэхээ больчихно.
Ингээд бүх төрлийн (хэл, сургууль г.м.) үндэстний тэгш эрх үндэстний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй зүйл болж байна.
Улмаар улс орныг бүрэн ардчилсны үндсэн дээр үндэстэнд аливаа давуу байдал олгосон хийгээд үндэстний цөөнхийн эрх ашгийг ямар нэг байдлаар хавчин хяхах буюу хязгаарлахыг хориглосон нийт улсын хууль гаргах хэрэгтэй юм.
Ингэж, зөвхөн ингэж баймаажин цөөнхийн эрхийг цаасан дээр биш, бодитойгоор баталгаажуулж болно.
Зохион байгуулалтын федерализм (холбооны үзэл-Орч.) хийгээд үндэстэн-соёлын автономийн хооронд логик холбоо байгаа эсэх талаар маргаж ч болно, маргахгүй байсан ч болно. Харин үндэстэн-соёлын автономи нь бүрэн салан тусгаарлаж, салан тусгаарлах үзэлд хүргэдэг хязгааргүй холбооны үзэлд таатай уур амьсгал бий болгодог гэдгээр маргаж болохгүй. Хэрэв Австри дахь чехүүд, Орос дахь бундчууд ажил хэргээ автономиос эхлээд дараа нь холбооны үзэл санаанд шилжиж, салан тусгаарлах үзлээр дуусгаж байвал энэ нь үндэстэн-соёлын автономийн зүй ёсоор түгээн тарааж буй үндсэрхэх уур амьсгал ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэрэг болно. Энэ бол тохиолдол биш, харин автономи болон зохион байгуулалтын холбооны үзэл хоёр гар гараасаа хөтөлцөн явж байна гэсэн хэрэг болно. Энэ ч ойлгомжтой юм. Эдгээрийн аль аль нь ястнуудыг зааглан тусгаарлаж байдаг. Аль аль нь ястны байгууллагыг шаарддаг. Адилхан байгаа биз. Ялгаа нь гэвэл тэнд ерөөсөө хүн амыг салган тусгаарлаж байна, харин энд социал-демократ ажилчдыг салган тусгаарлаж байна.
Ажилчдыг үндэстнээр нь зааглах юунд хүргэдгийг бид мэднэ. Ажилчны нэгдсэн нам задарч, ястны холбоо болон хуваагдах, үндэстний зөрчил хурцдах, үндэстний ажил хаялтаас урвах (штрейкбрехерство), социал-демократын эгнээ бүрэн ёс суртахуунгүйжих зэрэг энэ бүхэн зохион байгуулалтын федерализмын үр дүн мөн. Австри дахь социал-демократын түүх, Орос дахь Бундын үйл ажиллагаа зэрэг нь энэ бүхнийг тод томруун нотолж байна.
Үүний эсрэг цорын ганц хэрэгсэл бол интернационалч эхлэл дээр зохион байгуулагдах явдал юм. Байгаа газар дээрээ Оросын бүх ястны ажилчид нэгдмэл бүхэлдэг хамт олох болж нэгтгэн нягтруулах, ийм хамт олныг нэгдмэл нам болгон нэгтгэн нягтруулах зорилт тулгарч байна.
Намын ийм зохион байгуулалт нь намын нэгдмэл бүхлийн доторхи мужуудын өргөн автономийг үгүйсгэдэггүй, харин тэтгэн дэмждэг юм.
Байгууллагын ийм хэв маяг бүхий л талаар зохистойг Кавказын туршлага харуулж байна. Хэрэв кавказчууд армян болон татаар ажилчдын хоорондын зөрчилдөөнийг даван туулж чадсан бол, хэрэв тэд хүн амыг аллага хядлага, буудалцах боломжоос сэргийлж чадсан бол, хэрэв Бакуд ийм олон үндэстний бүлгийг эдүгээ үндэстний мөргөлдөөнд хүргэх боломжгүй болгосон бол, хэрэв тэнд ажилчдыг хүчирхэг хөдөлгөөний нэгдмэл урсгалд татан оруулж чадсан бол энэ бүхэнд кавказын социал-демократуудын интернационалч байгуулалт чухал үүрэг гүйцэтгэсэн хэрэг.
Байгууллагын хэв маяг зөвхөн практик ажилд нөлөөлдөг биш л дээ. Тэр нь ажилчны оюун санааны бүхий л амьдралд арилшгүй ул мөр үлдээдэг юм. Ажилчин өөрийн байгууллагын амьдралаар амьдарч, тэнд оюун санааны хувьд өсч бэхжин, хүмүүжиж байдаг. Ингээд өөрийн байгууллага дотроо эргэлдэж, тэнд очих бүртээ интернационалч нөхөдтэйгөө хамт нийт хамт олны удирдлагын дор нийтлэг тэмцэл явуулж байдаг. Тэнд ажилчин бол юуны өмнө ангийн нэг гэр бүлийн гишүүн, социализмын нэгдмэл армийн гишүүн гэдэг үзэл санаагаар тэжээгдэж байдаг. Энэ нь ажилчин ангийн өргөн давхраанд хүмүүжлийн асар их ач холбогдолтой юм.
Ийм учраас байгууллагын интернационалч хэв маяг бол нөхөрсөг мэдрэмжийн сургууль, интернационализмын төлөөх агуу их ухуулга болдог.
Харин ястнаар ялгарсан байгууллага ийм биш. Ястны үндсэн дээр зохион байгуулагдсанаараа ажилчид үндэстний хальсан дотроо түгжигдэж, бие биенээсээ зохион байгуулалтын саад тотгороор зааглагддаг. Ажилчдын хоорондын нийтлэг зүйлийг биш, харин тэдний бие биенээсээ ялгагдах ялгааг илүү анхаардаг. Энд ажилчин бол юуны өмнө жүүд, польш г.м. өөрийн үндэстний гишүүн байдаг. Байгууллага дахь үндэстний федерализм нь ажилчдыг үндэстний зожигрох үзэл санаагаар хүмүүжүүлдэг нь гайхах зүйл биш юм.
Ийм учраас байгууллагын үндэстний хэв маяг бол үндэстний зожигрон тусгаарлагдах сургууль мөн.
Ингээд бидний өмнө нэгдэл нягтралын интернационалч хэв маяг, ажилчдыг зохион байгуулалтын хувьд ястнаар нь “салган тусгаарлах” хэв маяг гэсэн хоёр төрлийн хэв маяг гарч ирлээ.
Энэ хоёр хэв маягийг эвлэрүүлэх оролдлогууд одоо болтол амжилт олж байгаагүй.
1897 онд Вимберг хотноо боловсруулсан австрийн социал-демократын эвлэрэх дүрэм агаарт л үлдсэн. Австрийн нам өөрийнхөө араас холбоодыг татан олон хэсэг болон задарсан. “Эвлэрэл” бол үл гүйцэлдэх төдийгүй хортой болж таарсан. “Салан тусгаарлах үзэл” Вимбергийн партейтаг дээр анхны оргилоо олж авсан” гэсэн Штрассерын дүгнэлт зөв юм. Орост мөн л ийм зүйл болов. Стокгольмын их хурал дээр болсон Бундын федерализмтай “эвлэрсэн” нь бүрэн сүйрлээр дууссан. Бунд Стокгольмын зохицлыг үгүй хийсэн билээ. Стокгольмын их хурлын дараа эхний өдрөөсөө л Бунд ажилчдыг орон нутагт бүх ястны ажилчдыг багтаасан нэгдмэл байгууллага болгон нэгтгэх замд саад тотгор болсон юм. 1907, 1908 онуудад оросын социал-демократууд бүх ястны ажилчдын дундах эв нэгдэл явж явж дороосоо хэрэгжих ёстой гэж хэд хэдэн удаа шаардсан хэдий ч Бунд салан тусгаарлах тактикаа шаргуу үргэлжлүүлж байсан юм. Үндэстний зохион байгуулалтын автономиос эхэлсэн Бунд хэрэг дээрээ бүрэн салах, салан тусгаарлахын тулд федерализм рүү шилжсэн билээ. Оросын социал-демократуудаас салан одсоноороо тэнд хямралдаан, зохион байгуулалтгүй байдлыг авчирсан. Ядахдаа Яголло-гийн хэргийг санаад үзье.
Ийм учраас “эвлэрлийн” зам үл гүйцэлдэх, хортой гэж үзээд орхих ёстой болсон.
Эсвэл Бундын федерализм, тэгвэл оросын социал-демократ ажилчдыг ястнаар нь “зааглан хуваах” эхлэл дээр өөрчлөгдөнө, эсвэл байгууллагын интенационалч хэв маяг, тэгвэл Бунд кавказ, латви, польшийн социал-демократын адилаар газар нутгийн автономи дээр зохион байгуулагдаж, жүүд ажилчдыг Оросын бусад ястны ажилчидтай шууд нэгтгэх замыг нээх хоёрын аль нэгийг сонгох ёстой болж байна.
Дундаж зам байхгүй: учир нь зарчмууд ялдаг болохоос “эвлэрдэггүй” юм.
Ажилчдын интернационалч нэгдэл нягтралын зарчим бол үндэстний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй зүйл мөн.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 12 дугаар сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to И.В.СТАЛИН. “МАРКСИЗМ БА ҮНДЭСТНИЙ АСУУДАЛ”

  1. Anonymous says:

    Ах ямар олон хоног алга болчвоо……

  2. Цэнгүүн says:

    Баярлалаа. Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

  3. Есен says:

    Ганхуяг судлаач мундаг шуу. Маш сайн судалж бодитой дугнэж цэгнэдэг. Ингэхэд та ООРИЙГОО судалж узсэн уу. Хун оорийгоо судлахаар маш сонирхолтой юм билээ. Маш их хугацаа ордог. Ихэнх хумуусийн хувьд нэг насных нь амьдрал хурдэггуй гэдэг.

  4. Ganaa says:

    ЗХУ-ын эрдэмтэд маш сайхан сэтгэж байжээ. Ийм ард түмэн, үндэстэнг дэвшил цэцэглэлт дагалгүй яах билээ. Асуудалд ингэж байх хандах ёстойг тод томруун харуулсан илтгэл байна. Оюун ухаан ялан дийлэх болтугай.

  5. enkhnaran says:

    ганц хэрэгтэй юм орчуулаад үлдээсэн байна баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: