ГУРВАН САЯ…

Өнөөдөр миний ganaa.mn блог 3 сая дахь хандалттай болов. 2008 онд Датакомын Д.Энхбатаар заалган байж блог нээж байсан минь саяхан л санагдана. Би “Ганхуяг” гэж нэр өгөх гэтэл Д.Энхбат “ganaa.mn” нь дээр гэж ятган байж энэ домен нэрийг авахуулсан билээ. Юм мэддэг хүн арай алсыг хардаг нь үнэн байж…
Блог нээснээ таньдаг мэддэг хүмүүс, шавь нартаа зарлаж заавал уншаарай гэсэн аман даалгавар өгнө. Тэгээд сахиад суучихна даа…Эхэнд үедээ өдөрт 20 хүн хандвал хагартлаа баярладаг байж билээ. Одоо бол өдөрт 500-аас доош хүн хандвал бараг уурлах шинжтэй. Хүн амархан давардаг гэж үнэн юм билээ…
Ингээд бичээд л байлаа, бичээд л байлаа…Зарим үед сард 12-14 өгүүлэл бичиж байсан галзуутай үе бий. Нэг хэсэг бараг өдөр тутмын сонин шиг ажиллаж байж арай гэж амжилт наашаа эргэсэн гэж би боддог.
Олон нийт эхэндээ огт тоохгүй байв, дараа нь магтаал, доромжлол хоёр зэрэг ирэв. Сүүлдээ байнгын уншигч дэмжигчидтэй болж, хандалтын тоо тогтмол ихэсдэг юм билээ.
Сүүлийн үед миний блогийг оюутан сурагчид хичээл номондоо өргөн ашиглах болж, олон хүн лавлах байдлаар ашигладаг болсон нь энэ хугацаанд гарсан чанарын өөрчлөлт болно. Одоо бол өдөрт 500-2000 хүн хандах болсон нь нэг хүний эрхэлж буй блогийн хувьд чамлахааргүй үзүүлэлт.
Миний блогт миний бичвэрээс гадна Ф.Гегель, Л.Фейербах, И.Кант, Л.Н.Гумилёв, Роберт Даль, П.Сорокин, М.Вебер нарын сонгодог онолчдын бүтээлийн орчуулгууд нэлээд бий. Мөн шинжлэх ухаан гэсэн бүлэгт онолын болон онол-арга зүйн шинжтэй цөөнгүй бүтээлүүд байдаг.
Миний бичвэр ч гэсэн улс төрийн болон нийгмийн анализ, онолын шинжилгээ гэсэн олон хэсэгтэй. Ямар ч гэсэн 2000-2018 оны, зарим тохиолдолд түүнээс өмнөх үеийн анализ шинжилгээ байгаа болохоор миний блог ямар нэг утгаар Монголын улс төр, нийгмийн үйл явцын нэн шинэ үеийн хронологийн үүрэг гүйцэтгэж чадна гэж бодож байна. Учир нь би бүтээлээ он сар өдөр, эзэн, хөдөлбөргүй баримт, фактын үндсэн дээр бичдэг учраас улс төр, нийгмийн үйл явцын лавлагаа болох бүрэн үндэстэй юм.
Хүмүүст, ялангуяа залуустаа системийн ерөнхий онол, системийн шинжилгээ, сиэнергетик, хаосын онол болон шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйн талаар анхдагч мэдлэг олгох гэсэн миний чин хүсэл ganaa.mn блогоор дамжин ямар нэг хэмжээгээр биелсэн гэж бодож байна.
Ганц хүний блог 3 сая хандалттай болно гэдэг бол Монголын түвшинд дээд үзүүлэлтдээ орох байх. Ийм амжилтад хүрэхэд намайг дэмжсэн, шүүжилсэн, хэрэлдсэн бүх хүний хувь нэмэр оролцсон гэж дүгнэх нь шударга хэрэг болно.
Ингээд ganaa.mn блогийг 3 сая дахь хандалтад хүргэж, энэ бүх хугацаанд надтай хамт байсан уншигч Та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 11 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to ГУРВАН САЯ…

  1. Bat says:

    Үргэлж шинэ нийтлэл орж уу гэж шалгаж байдаг. Эх захгүй бужигнаан дунд хэн, хаана яваа гэдгийг олж харах нүд нээж, чиглүүлж өгдөг танд баярлалаа. Ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!

  2. Болд says:

    Ахдаа эрүүл энх алив сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ цагийн шаштир, судлаж мэдэх судар, таньж ойлгох үнэнг мэдэх лавлагаа болсон таны блог тэмдэглэл бол монголын түүхэнд үлдэх үнэт зүйл гэж боддог.
    Аз болж анх таны блогт зочилсоноос хойш нүд маань нэлээд нээгдэж, юм юмны баримжаа, ул суурьтай шинжлэх ухаанч байх дадалд хүрч, системийн аналитикийн учрыг ухаж, цаг үеийн лавлагаа гаргалгааг тодорхой мэддэг болсон билээ БАЯРЛАЛАА

  3. Уншигч says:

    Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг таны нийтлэлүүдээс ойлгосон. Танд эрүүл энхийг хүсье.

  4. Амжилт ерөөе says:

    Ултай суурьтай ойлголт, мэдлэг олгодогт тань талархавч баршгүй. Улам их амжилт ерөөе.

  5. Dr. E.Purevdavaa says:

    Баяр хүргэе! Гурван сая хүн энэ сайтыг уншин сонирхоно гэдэг бол маш том амжилт. Цаанаа нэг л юм хэлээд байна даа. Э.Пүрэвдаваа

  6. Munkhnasan says:

    Баяр хүргэе

  7. Erdenebaatar says:

    Аливаа зүйлийг хоёргүй утгаар, шударга, шулуун үнэнийг бичдэг таны оюуны их цараа, судлаач бидний үлгэр жишээ авах яндашгүй ундрага бүхий мэдлэгийн эх байдаг. Саруул ухаан тань улам дэлгэрч, мэлмий тунгалаг, өлмий тань бат сайхан орших болтугай. Археологич Д.Эрдэнэбаатар

  8. Jaagii says:

    Tand bayar hurgie. Tsaashid ajliin ondor amjilt husen erooe.

  9. Dk says:

    Баяр хүргэе. АМЖИЛТ^^

  10. Нямаа says:

    Таньд маш их баярлаж явдаг шүү. Сайн сайхан бүхнийг таньд болон таний гэр бүлд хүсэн ерөөе.

  11. Anonymous says:

    Баярлалаа, олон өнцгөөс харсан мэдээллүүдийг хүргэдэгт тань.

  12. Наба says:

    Таны бүтээл туурьвалд өндөр амжилт хүсье! Анх таны блогт 600 мянган уншигчидтай байхад хандаж байлаа.

  13. Anonymous says:

    Tand ajlyn undur amjilt, eruul enkh, sain saikhnyg husen eruue! Taaraldaagui udjee bagshaa, Hundetgesen, L. Erdenechimeg ( Hugjim sudlaach)

  14. zorrosws says:

    танд амжилт хүсье

  15. ganbaatar says:

    Танд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Улам ихийг хийх эрч хүчээр дүүрэн байх болтугай.

  16. Би says:

    Баяр хүргэе
    2сая уншигчтай хандалтай боллоо гэж бичиж бсаныг тань санаж бн

  17. Есен says:

    Мундаг шүү. Гайхалтай мэдээлэл өгдөг. Даанч энэ байдлаас гарах гарцын талаар юм бичдэггүй нь тиймхэн. Яагаад ийм болов гээд ухаад байвал учир нь олддог л юм. ТАНД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

    • Ганаа says:

      Гарцын талаар би олон удаа бичсэн шүү. Гэхдээ олон түмнийг ухаараагүй байхад эрх баригчид шүүрч аваад хар амиа аврахаас гадна хэн ч танихийн аргагүй сэглээд хаячихдаг юм. Одоо бол МАНАН-гийн эрх баригдыг аврах шаардлага надад байхгүй…

  18. byamba says:

    3000000-ийн нэг нь би байна. Танд дандаа баярлаж явдаг шүү. Бас танаас их зүйл сурдаг.
    угсаатны зүйч С.Бямбадорж Амжилт хүсье

  19. Bat says:

    Ulam ih amjilt husen eyruuye. Mash saihan, shinjleh uhaanch, hvnii medlegt ih tus nemer boldog blog gej boddog.👍💪

  20. Anonymous says:

    Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

  21. Anonymous says:

    Амжилт

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: