Г.УЯНГА. ЦАГ НЬ БОЛОХООР…

Энэ миний хамгийн дургүй үг. Цаг нь болохоор хэлнэ, цаг нь хараахан болоогүй байна, цаг нь болохоор аяндаа болно, цаг нь болохоор хийж эхэлнэ, цаг нь болохоор ойлгоно….

Нэг нөхөр намайг зэмлэлээ, “Чи дандаа цаг нь болоогүй байхад түрүүлчихдэг, энэ чиний хамгийн том дутагдал. Цаг нь болоогүй байхад тэмцэл эхлүүлсэн, цаг нь болоогүй байхад Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн, цаг нь болоогүй байхад эрх мэдэлтнүүдтэй дайсан болж, цаг нь болоогүй байхад их хурлаас гарчихлаа. Цаг нь болоогүй асуудлыг хөндөж өөртөө эрсдэл авчирдаг тул чи муу улстөрч…” Ерөөс би түүнийхээр улстөрч ч биш, хэн ч биш бололтой, дотроо ингэж л бодож байх шиг байна. Эсвэл хэтийдсан харамслаа илэрхийлж байгаа нь ч тэр юм уу.
Тэр новшийн цаг нь тэгээд хэзээ болдгийг харин тэр этгээд өөрөө ч бас мэдэхгүй байгаа юм. Минийхээр бол бүх зүйлийн цаг хугацаа дэндүү оройтоод байгаа санагдаж бухимдал төрж адгах юм. “Цаг нь болоогүй…” гэсээр өнөөдөр өөрсдийгөө харцгаа, бас улс орноо байж байгааг нь хар! Цаг нь болоогүй гэж үлбийсээр атал тэр цагийг чинь өчүүхэн өт хорхойнууд эзэлж, цаг хугацаа өөр нэгэн тавилангийн өмнө биднийг авралгүй авчирсан бол яана?!
Ингэж хэлдэг хүмүүсийн хэлээд байгаа тэр цаг нь хэзээ ч болдоггүй, магадгүй хэлээд байгаа цагаас нь өмнө өөрийн нь цаг дуусчих нь бий. “Казиногийн хэргийн талаарх бүх үнэнийг цаг нь болохоор би илчилнээ” гэсээр Ж.Наранцацралтын цаг дуусчихсан. “Цаг нь болохоор бүгдийг хэлнэ, илчилнэ, тэмцэнэ…” гэсэн өрөвдмөөр яриаг олонтаа сонсож, өдгөө сонсохоор гашуун хөх инээд хүрдэг болжээ.
Харин ч идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй бие хүмүүс тэр цаг хугацааг “наашлуулдаг” гэж би итгэдэг. Тийм хүмүүсийн гаргасан жим, тавьсан замаар “цаг нь болоогүй”-чүүд түрүүлэн бардамнан алхахдаа өөрөө цаг хугацаагаа эзэгнэж байгаа мэт аяглах. Гэсэн ч тэднийг буруушаах юун, хөөрхийс. Жим гаргах жамтай бол бас гутрах юун. Бардамнал ч, гутрал ч цаг хугацааны өмнө юусан билээ.
Мэдээж, эхлэл төгсгөл үгүй аугаа цаг хугацааг эрхшээх боломжгүй, гагцхүү өөрт оногдсон өчүүхэн жаахан цаг хугацааг итгэлтэйгээр өөрөө эзэгнэж амьдрахыг илүүд үзнэ!
Хэрэв чи үгээ хэлмээр байвал, амьдралаа өөрчилмөөр байвал, босч тэмцмээр байвал, энэ эх орныхоо эзэн нь хэвээр үлдмээр байвал тэр цаг хугацаа чинь хэдийн хоцорчихоод байна!
Бүх зүйл цаг хугацаатай. Өөрт оногдсон өчүүхэн цагаа л эзэгнэ, түүнд бүү дарлуул, боол нь битгий бай! Тэртэй тэргүй чи цагийг хүлээх биш, цаг хугацаа чамайг элээж байгаа!
“Цаг нь болохоор…” гэж үг зөвхөн үхэлд л бий!
Цаг зогсоно, цаг үргэлжилнэ…
2018 оны 12 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to Г.УЯНГА. ЦАГ НЬ БОЛОХООР…

  1. Bat says:

    Tiimee. Hvn uuruu l bvteeh yostoi. Tsagaa hvleewel hetsvv l…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: