А.БААТАРХУЯГ: БУДДА БА БУДДИСТУУД…

Нэг хүнээс ичиж байна гэтэл манай “буддистууд” “Би ичихгүй” гэдэг хөдөлгөөн өрнүүлж байх юм. Тэг, тэг.
Бас би асуусан юм, Буддизм ганцхан бурхантай байхад яагаад манай шашин олон бурхантай байна вэ? гэж… Манай буддистуудаас хэн ч хариулж чадаагүйгээр барахгүй уурсан хилэгнэж зүхэв.

Манай “буддизм” бол уг буддизмаасаа ихээ өөр билээ. Чухамхүү сүүлийн жилүүдэд мэдээлэл нээлттэй, арвин их, бас хайх эрх чөлөөтэй болсноор (интернетийн ач бөлгөө) мухар сүсэг багасаж, буддизмын талаарх “үндсэн” мэдээллийг иргэд чөлөөтэй авах болсноор жинхэнэ буддизм ба манай ламаизмын хоорондын ялгаа тодорч иргэд шашиндаа эргэлзэж эхлэдэг болсон. Бид буддист мөн үү? Тийм бол яагаад ийм өөр байна?
Харин түүний хариултыг лам нар маань өгч чадахгүй байна. Үнэндээ тэд “шүт”, арвин их мэдлэг байгаа тул “Чи ойлгохгүй би ойлгоно” гэж хариулах ба өөрийгөө багшаар шүтүүлэхийг оролдоно. Уг нь тайлбарлах ёстой, номлох ёстой, сургах ёстой. Ламаизм нь үндсэндээ багшийг шүтэх ёс бөгөөд харин багш нар маань…
Асуулт 1. Бид яагаад олон тэнгэр шүтэж байна вэ? Жишээ нь Баян Намсрай бурхныг сүүлийн үед их шүтэж байна. Баян Намсрай бол Хиндү шашны тэнгэр бөгөөд умрын баялгийг хадгалагч Гүвираа тэнгэр (Кубера) юм. Энэ нэрийн тайлбар, үүслийн талаар С.Дулам гуай саяхан постолсон байна. Асууя бид буддист бол яагаад Хиндү шашны тэнгэр шүтнэ вэ?
Асуулт 2. Тэнгэр нэрийн тухайд. Эрлэг номун хаан бол үхэгсдийн бурхан. Олон тэнгэрийн ёсоор. Харин энэ бурхан бол Перс бурхан агаад ах Худайн хамт ертөнцийг захирч байдаг ба өөрөө харанхуйн бурхан юм. Өдөр шөнө, сайн муугийн хоёр туйлт ойлголтын илрэл. Энэ шашин эзэнт гүрний үед түрэг хэлт нүүдэлчдийн дунд ихээхэн түгээмэл байсан бөгөөд гайхалтай нь Худай тэнгэр исламд орсон түрэг язгуурын нүүдэлчдийн дунд үлдэж, Эрлэг дүү нь бурхны шашинт Монголчуудын дунд үлджээ. Гэхдээ Монголд энэ тэнгэрийн нэртэй буриад, түмэдийн овог, Удай гэгч нэр үлдсэн. Казахт ислам дэлгэрэх явцад түрэг хэлт нүүдэлчид “Худай” ба монгол угсаат нүүдэлчид “Мөнгэлик” (Мөнх тэнгэр)-ийг шүтэж байсан ба эд бол “Аллах” тэнгэр мөн гэж итгүүлснээр исламжих явц түргэн явагджээ. Баруун этгээдийн нүүдэлчдийн исламыг түргэн хүлээж авсан шалтгаан энэ монотейст үзэл байсан байх. Асууя, бид буддист бол яагаад Перс-түрэг бурхан шүтнэ вэ?
Асуулт 3. Хурмастын нэрийн талаарх миний пост бий. Төвд шашинд нэрийн эхний үе Асур тэнгэр буюу Ахура нь, харин хөхийн шашинд нэрийн хоёр дахь үе “маст” буюу мазда нь тэнгэр гэгдэн шүтэгддэг. Энэ бол зороастерийн шашны цэцэн билгийн бурхан, Гэсэрийн эцэг бурхан юм. Асууя бид зороастерууд уу? Бид Зороастерийн талаар мэддэг, Германы философич Ф.Ницшен “Заратуштра ингэж өгүүлэв” номыг олон хүн уншсан байх. Харин гэгээн Заратуштрын номлосон “Авеста”-г цөөн хүн сонссон байх.
Асуулт 4. Майдар бурхныг ирээдүй цагийн бурхан хэмээж хаа сайгүй босгож, ирээдүйгээ даатгаж байна. Энэ Хиндү шашны Майтрея тэнгэр агаад Персүүд, Грек-Ромчууд бие даасан шашны хэмжээнд шүтэж байсан. Өнөөдөр Монголд шүтэж байна. Бид Перс, Грек-Ром бурхан шүтэх нь буддизм мөн үү? (Энэ тухай Ховдоос бичсэн пост бий)
Асуулт 5: Овоо тахих ёс. Энэ бол зороастерийг залгамжлагч манийн шашны ёс. Гавлаар босгосон овоо тахидаг уламжлал өрнө дорнод адилхан нөлөөлсөн. Есү Христийг цовдолсон “Голгоф” буюу Гавал толгойг хуучин сударт “гавал тахисан толгой” гэжээ. Өөрөөр хэлбэл шүтээний овоо бөгөөд тэнд бас Есү бурхныг оршоожээ. Хожуу чулуугаар овооболгож, сүлдэр оршоох болсон ба овоо тахих ёс Энэтхэг, Төвд, Монголд өөр өөрийн онцлогтой дэлгэрсэн. Төвдийн овоо бол бараг уул л гэсэн үг. Би Төвдөд аялж явахдаа овооны зургийг авснаа сонирхуулсан. Нарийн харвал манай баруун, зүүн нутгийн овоо ч өөр юм. Гэтэл манай лам нар овоо тахиж байна. Бид манихейн шашинтай юу?
Асуулт 5: Бурхан багшийн сургаалийн үнэндээ шашингүйн үзэлд илүү ойр гэж үздэг. Хэн бүхэн бурхан болох (гэгээрэлд хүрэх) боломжтойг тэр нотолсон. Зонхова багшийн шинэтгэл ч гэгээрлийн замыг илүү нарийвчлан тодорхойлсон. Хэрэв буддизм шашингүйн үзэл юм бол бид яагаад шашин гэж үздэг вэ?
Асуулт 6: Сүүлийн үед усан тахил их өргөж байна. Ёс жаяг дэг их нарийн. Хиндү шашинтнууд бас усан тахил өргөдөг. Гэхдээ зүгээр л бурхандаа шилэн саванд хийсэн ус тавьдаг. Утгыг асуувал “Энэ бол хармын сэтгэл үгүй учраас хамгийн сайн тахил” гэж байна. Тийм ээ, агуулга нь ердөө л энэ. Хэнд ч бурхандаа өргөх аяга ус олддог.
Асуулт 7: Мөр зүг гаргах, жил, өнцөг олох зурхайн гол номлол таван махбодийн онол. Бундхорол буюу “Бонгийн их хүлил” нь Хятадад ихээхэн тархсан бонгийн шашны үйл юм. Бонгийн шашин Төвдөд ч ихээхэн дэлгэрсэн бөгөөд одоо ч хар малгайтнуудын урсгал Төвдөд бий. Бид Хятадын дао-бомбын шашин шүтдэг үү?
Асуулт 8: Жилийн өнгийг шороон үхрийн шинжээр үздэг. Үнэндээ энэ үхэрчин хүүгийн үлгэр биш, харин тариалангийн орны одос ба анжисч хоёрын бэлгэдэл юм. Үүгээр тэд тариа тарих цаг, улирал, ус хурын баримжаагаа авдаг. Бид буддизмын хөхийн урсгал шүтдэг үү?
Асуулт 9: Галын тахилга. Энэ бол зороастерийн шашны ёс бөгөөд гал ус, цэцэн мэргэн ба мунхагийн тэмцэл, гэрэл гэгээ ба харанхуйн тэмцлийг номлодог шашин. Энэ томъёоллыг жүүдийн Давидын одод дүрсэлсэн байдаг. Энэ хос систем ертөнц дахины сэтгэлгээний үндэс байсаар орчин цагт гурвал систем рүү шилжиж байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байна. “Ас ас алаг ямааны өөх өргөе, хөгж хөгж хөх ямааны өөх өргөе” гэх мэт уншлага Кавказын угшилтай. Галын анхны сүм өдгөө Азербайжанд байдаг бөгөөд тэр талаар мөн л Та бүхэнд зураг хөрөгтэй танилцуулсан.
Одоо Та энд дурдсан бурхдыг шүтдэг, энд дурдсан тахилын ёсыг үйлддэг, дагадаг бол ямар шашинтан болохоо бодоод үз дээ? Би зүгээр хамгийн дэлгэрмэл түгээмэл ёс заншлуудаас бичлээ. Энэ бүхний учрыг давж тайлбарлагч олдвол би “багш” хэмээн шүтнэ!
Японы нэг эрдэмтэн Хятадууд бурхантай буянаа наймаалцдаг гэж дорд үзэж бичжээ. Өргөсөн өргөл, тахил, хийсэн буян бүрээ тэмдэглэж түүгээр хойд насаа төсөөлдөг гэж. Өнөөдөр бид ч ялгаагүй наймаалцдаг л болсон биз дээ? Харамын сэтгэлгүй усан тахилаас түүнийг өргөдөг сав нь чамин тансаг. Агуулгаасаа хэлбэр нь илүү! Энэ бол буддизм биш ээ!
Иллюминатуудын тухай олон хүн сонссон байх. Би галын тахилын сүмд очихдоо мастеруудтай нь уулзаж байсан. Тэдний угшил нь загалмайтны 1000 жилийн харанхуй эринд дахин сэргэлтийн гэгээ тусахад Фараон II Тутмосоос хойшхи хүн төрөлхтний бүхий л үнэн, зөв мэдлэгийг цуглуулж дэлхийд ноёрхсон гэгддэг тийм л хүмүүс. Эртний хэл судалдаг, тайлдаг, философичид… чулуучид. Тийм болохоор л би англи хэл биш эртний хэл, үгийн гарал их ухдаг, бичдэг, тэнэдэг.
Харин иллюминатууд эртний мэдлэгийг өдгөө ч цуглуулсаар л байна. Би тэдэн шиг л байхыг хүсдэг. Энэ бол гэгээрэл юм. Энэ бол үнэнийг мэдэх эрмэлзэл, зам мөр билээ. Гэгээрэл бол үнэн мэдлэг. Тиймээс тэднийг загалмайтнууд бурханд тэрсэлсэн адгийн буруу номтон, сатаны үр сад гэж мухар сүсэгтнүүдэд ойлгуулдаг.
Тиймээс би боддог, манайд иллюминатууд олон болох ёстой, харанхуйн үеийг дуусгах ёстой гэж…
Өдгөө дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Дэлхийн аль ч томоохон буудлын өрөөнд “Библи”, “Коран”, “Бурхан багшийн сургааль” гэсэн гурван ном англи хэлээр хэвлэснийг тавьсан байдаг. “Буддизм бол пилсооп” юм гэдэг “Ум-а-хум”-тай нөхөд өөрийгөө буддист гэхээсээ өмнө нэрээ хичээгтүн. Гэхдээ би “Аръяавалдаа ном заав” гэгчээр хичээж гэгээрсэн эрдэмтдээс ичмүй!
Авилгачийн нүглийг аравнайгаар дарж болдоггүй юм гэдгийг хэлдэг, нүглийг цайруулж болдоггүйг ойлгуулдаг, хараал ерөөлөөр биш буяныг (бас л пуниа гэдэг самгарьд үг) хичээснээр гэгээрдэг, гэгээрвэл жаргал ирдэг гэдгийг л мөрддөг бол буддист болно.
Манай гэрт Бурхан багш, Зонхова гэгээн, Чингис хааныг тахисан байгаа. Би бодит гэгээрсэн, аугаа их хүмүүсийг шүтдэг. 150 гаруй аугаа хүмүүсийн цээж баримал, тэдний бичсэн ном, нэвтэрхий толиуд бий. Эд бас л бурхад, судар, мэдлэг.
Эцэг дээдсийн уламжлал тул Говилха, Намсрай бурханы хөрөг ч бий. Тахичихаад тэднийгээ ч бас судлаж, таньж мэдэх гэж тарни, ёсыг нь задлаж үзэх гэдэг ийм л “шүтлэгтэй” хүн.
Би тахил өргөдөг. Усан тахил миний харамгүй сэтгэлийг, зул, лаа мунхагийн харанхуйг гэтлэх хүслийг, арц ариун ёс суртлыг, цэцэг гоо сайхан, баяр баяслыг, хүрд ном эрдмийг сурахыг хүсэж байгааг минь бэлгэддэг. Зөвхөн өөртөө биш бүгдэд. Гээд би буддист болоогүй л байна. Би нисванисаас салж чадаагүй дорой, галзуу амьтан, Та бүхэн мэдэрч харж л байгаа, үнэн нь тэр… Учир нь би хэзээ ч буддист, ламаист, хэрээст болохгүй, шашингүйн үзэлтэн юм. Монголчуудын олонх ийм!
Төвдөд ахуйд Сэра хийдийн Жэ дацангийн ном хаялцааны үеэр нэг ламаас асууж билээ. Яг эхний асуултыг!
– Ламтаан, бурхны шашин бол ганцхан бурхантай. Гэтэл энд үй олон бурхан тахижээ. Энэ буддизм мөн үү?
Лам хэлсэн билээ.
“Будда бол тоо томшгүй, өнгөрсөнд ч, ирээдүйд ч эцэс төгсгөлгүй олон. Тэр бүгд энд бий. Бас Та ч будда, би ч будда болж чадна! Ислам ч, заламгайтан ч, атейстууд ч. Бүгдээрээ будда…” Төвдөөс олсон олз минь энэ…

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to А.БААТАРХУЯГ: БУДДА БА БУДДИСТУУД…

  1. Amaraa says:

    Будда бол нисванисаас салж гэгээрсэн хүн. Ертөнцийг танин мэдэж ойлгосон гэдэг. Амар амгаланг эрэлхийлэхийг шавь нартаа заадаг. Та бага цалинтай амьдрах юм байна. Ирээдүйд тэгээд дасна даа гэдэг шиг л . Гэхдээ яаж яваад Манай Монголчууд өргөл барьц өгч ном уншуулдаг болчихвоо? Далай лам алтан сав нээх талаар мэдэхгүй гэх юм. Зурхайн ухаан өөр гэх юм.

  2. Бат says:

    Бидний монголчууд өөрсдөө л мухар сүсэгт автах дуртай хүмүүс шүү дээ. Тэр яриад байдаг баруун нь дийлэнх амралтын өдрүүд нь дандаа л шашинтай нь холбоотой байдаг. Гэтэл манайхан сая өөрсдийн уламжлалт юмаа сайн мэдэхгүй байж олон юм бусдын “шургаас” аар ярьж байгаа л юм шиг санагддаг даа.

  3. есөн says:

    Ведийг судлаагүй цагт хүн харанхуй мунхагаараа л үүрд үлдэнэ. Буман хүнийг буруу замаар төөрүүлэх од байснаас, бороотой үед ганц хүнийг нөмөрлөх мод байсан нь дээр гэдэг.

    • Anonymous says:

      Бүхний дээд Бурхан гэж бий. Мөн 33 сая хагас бурхад гэж байдаг. Бүхний Бурханыг уу, хагас бурханыг шүтэх үү гэдэг нь тухайн хүний кармаас шалтгаалдаг гэдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: