ЭРИХ ХОНЕККЕРИЙН ЗАХИДАЛ

Сүүлийн өдрүүдэд Зүүн Германы коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАГУ-ын удирдагч асан Эрих Хонеккерийн захидал шуугиан тарьж байна. Зарим нь эл захидлыг Эрих Хонеккерын өмнөөс хэн нэгэн бичсэн гэх, зарим нь өөрөө бичсэн гэх. Алин байлаа ч гэсэн энэ захидалд бодууштай зүйл маш их байна. Ямар ч гэсэн түүнийг орос хэлнээс орчуулан хүргэж байна…

Та бүхэнд ажил байсан, Та нар байртай байсан. Та нарт сайн сургууль байсан. Та нарт тогтвортой валют, баталгаатай тэтгэвэр байсан. Та нар Берлины Александерплац-аар бүхэл шөнийн турш айх аюулгүй зугаалж болдог байсан.
Манайд туркууд огт байгаагүй. Гэхдээ энэ бүхэн Та нарт чамлалттай санагдсан.
Та нар улам ихийг хүссэн. Та нар тансаг автомашин мөрөөдсөн, яагаад гэвэл “Вартбург” Та нарт тааруухан санагдсан.
Та нар банан идэхийг хүссэн, яагаад гэвэл манай гэрийн алим Та нарт бас л таалагдахаа больсон.
Та нар түрийвчиндээ немцийн марктай болохыг хүссэн, яагаад гэвэл Ардчилсан Германы марк Та нарт үнэ цэнэгүй болсон.
Та нар үгийн эрх чөлөө мөрөөдсөн, хэдийгээр Ардчилсан Германд хэрэв зөвхөн социализмын тухай бол хэн ч Таны ярихийг хориглодоггүй байсан.
Та нар ХБНГУ руу зүтгэсэн, тэгээд ч тэндээ хүрсэн.
Тэр үед Барууны телевиз Та нарт хэлэхээ “мартсан” тэр зүйлийг одоо ч гэсэн Та нарт хэлэхгүй байгаа.
Тэр үед Баруунд гадаадынхантай холбоотой асуудлуудыг нээлттэй ярихийг хориглодог байсан юм. ХБНГУ-д хоёрдмол стандарт хуучин үед ч байсан. Немцүүдэд зориулсан эрх гэж байсан ба түүнийгээ хуулинд тусгасан байлаа.
Гэхдээ гадаадынханд зориулсан өөр эрх байсан ба түүгээр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн заль мэх болгодог байв.
Гэхдээ Та нар хууртсандаа баяртай байж билээ. Барууны суртал нэвтрүүлэг ийм худал хуурмаг байсан ба тэр нь манайд үнэхээр сайн ажилласан юм. Манай суртал нэвтрүүлгийг зажлахад, тэр тусмаа Та нар шиг нэвт шувт залхайчууд байхад дэндүү амархан байв.
Ингээд Барууны телевиз Та нарыг хүссэнээрээ мангартуулсан. Одоо Та нар амьдралаа хар.
Та нар тансаг машинаа олсон, гэхдээ өр тавьж байж.
Та нар сайн сайхан байдалдаа хүрсэн, гэхдээ зээл авч байж. Та нар банкны боолууд болсон.
Тийм ээ, “Вартбург” авахын тулд мөнгө хураадаг байсан, гэхдээ түүнийг нүүр бардам чөлөөт хүмүүс бэлэн мөнгөөрөө авдаг байсан.
Хадгаламжийн дэвтэрт чинь байсан Ардчилсан Германы марк Та нарт сайн ашиг өгдөг байсан, Та нар бүгдээрээ чамгүй их хадгаламжтай байсан.
Одоо Та нарт юу ч байхгүй. Тэр ч байтугай немц марк чинь ч байхгүй.
Ардчилсан Германд Таны тэтгэвэр баталгаатай байсан. Одоо тэр чинь амьдралд чинь хүрэх байтугай үхэхэд чинь ч хүрэхгүй.
Ардчилсан Германы сургуулиуд дахь Таны хүүхдүүд зургаан долоо хоногийн дараа уншиж, бичиж чаддаг байсан. Одоо тэд гуравдугаар ангидаа ч уншиж, бичиж чадахгүй байна.
Берлин мэтийн том хотод ч гэсэн ямар нэг юмнаас айна гэж хэний ч толгойд ордоггүй байсан, Александерплатц-д хэнийг ч алж байгаагүй.
Өнөөдөр Та нар гудамжаар нь афганы “дүрвэгсдийн” бүлэг дээрэмчид холхилдож байгаа төрсөн тосгон дахь байшингаасаа орой үдэш хамраа цухуйлгахаас ч айдаг болсон. Манай Цагдаа, манай Ардын арми хаана байна ! Эдгээр нь Та нар цаг ямагт хэтэрхий пруссын, хэтэрхий хатуу ширүүн санагддаг байсан. Одоо Та нар төрийн тусламжид итгэх найдах аргагүй болохоороо сайн дурын цэрэг байгуулах тухай ярьж, галт зэвсгээ бэлтгэж байна.
Ардчилсан Германд бүх зүйл, тэр ч байтугай Таны амьдрал ч төлөвлөгөөгөөр явдаг байсан. Өнөөдөр Та нар маргааш юу тохиолдохыг ч мэдэхээ байсан.
Одоо Та нарыг ховор живэр банандаа цадсан гэж найдаж болох уу ? Таны хувьд үг хэлэх эрх чөлөө хүрэхийн аргагүй хол болсон.
Та нар бүгдээрээ “Бидэнд хил нээ” гэж орилж байсан чинь саяхан. Өнөөдөр Та нар хил хаахыг мөрөөдөх болов. Байхгүй юмыг юуг нь ч хаах билээ…
Та нар хязгаарлалт байхгүй ХБНГУ-д жаргахыг хүссэн. Ингээд жаргаад байж дээ…
2019 оны 10 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to ЭРИХ ХОНЕККЕРИЙН ЗАХИДАЛ

  1. Болдоо says:

    Аргагүй өмнөх хойдохтойн сануулж мөн байдлыг нь тодорхой хэлжээ. Үүний монгол хувилбарыг бичмээр болжээноо кк.

    Ардчилагдсан монголчууд та нар! дарга нарын хангамжыг устгаж улс төрийн товчоог огцруулан өөрсдөө хэн дуртайн төр барихыг хүссэн, кола ууж женс өмсөж галуу тахиан мах идэж гадагшаа гарч тэнэхийг хүссэн, юу хүссэнээ хэлж хийж тэнэгдэж зоргоороо амьдрахыг хүссэн, төлөвлөгөөт 5н жилээс татгалзаж 9-н тос 7.20-н хиам 3.90-н боорцогноосоо уйдаж чөлөөт үнэ, чөлөөт зах зээл, чөлөөт бүхэнг хүссэн!??

    Одоо харин олигархи дарга офшортонгууддаа цөлмүүлж, төрд хүн төрхт цөөврүүд язганалдах болж, тэднээс салах байтугай цөөрөөсэй гэж л залбирах үлдэж, хүссэнээ идэж ууж хүссэнээрээ тэнэж зугаалдаг болсон ч тэд бүгд амийг чинь авах хор хог болж адагтаа арав таван цаасаар амьдралаар чээн дөнгөлж, амьдралыг чинь бусдууд гадныхан зааж чиглүүлдэг болж, чөлөөт үнэ хязгааргүй ханшгүйдэл нь бүхнийг сорох эргүүлэг там болж, үхтлээ зүтгэвч утаа ядууралын дөнгөнөөсөө салах амаргүй болж! ЭНЭ БҮХНИЙГ ТЭГЭЭД ТА БИД ХҮСЛЭЭ ГЭЖ ҮҮ??!!!

  2. grandeura says:

    Жаргаад байж дээ…

  3. Бат says:

    Энэ үнэн байх аа. Постсоц орнууд дийлэнх нь ийм байх.

  4. Bat says:

    Honecker guai 1994 ond burhan boljee. Tegeheer 90 eed ond durvegsed bgaagvi bh. Gehdee l europt bol odoo iim l bgaa.

  5. Ruslan says:

    Oros helnees eldev yum orchuulahaasaa omno 10 dahin bodoh heregtei dee. Ongorson uyee denduu ih sanagalzaj giinah yum daa. Bodit unenees denduu holdood baigaagaa anzaardag uu ooroo? Gants jishee bolgohod Wartburg gedeg unen hogiin mashiniig avah gej jiriin ajilchin hun 15-20 jil huleedeg, uundee 10 jiliinhee tsaling oor yund ch urelguigeer ogdog baisniig ta medeh uu er ni? Odoo bol naad zahiin german hun hagas jil ajillaad durtai mashinaa avch chadna. Hajuugaar ni bair, hool, tatvaraa tolood, hun shig amidraad. Socializmiin ued Mongold bol aminii mashinii tuhai bodood ch hereggui. Ulaanbaatart aminii Moskvichtei hun huruu daraad toolchihoor tsoohon, ted nar ni golduu zalitai, bulhai, esvel erh medeltei humuus baisan. Engiin hun mashin gej zuudlehees oor zamgui.
    Ene zahia geed baigaa yumiig chini odoonii amidraldaa setgel dunduur hen negen l bichij. Busdad bol hereggui hog gehed bolno. Sudlaach ta iim yum orchuulj doosh oroh gej. I credited you much more sense.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: