УИХ-д нэр дэвшээд буй Ц.Аюурсайхан “уртаас урт” намтартай…

Олон хүн залуу нэр дэвшигчийг “намтаргүй” гэж боддог юм. Үгүй л дээ. Одоо УИХ-д нэр дэвшээд буй Ц.Аюурсайхан бол “уртаас урт” намтартай. Тэрээр 2013 онд МАН-ын “Шинэчлэлийн Хорооноос “улс төрөө” эхэлсэн юм. Би одоо 2020 онд биш, аль эрт 2015 онд “Шувтарсан цагаан бумба” өгүүлэл бичиж энэхүү “Шинэчлэлийн Хороо” гэгч сүржин нэртэй байгууллага ямар хөгийн хуурамч байгааг шинжилсэн юм. Одоо үүнийг үзвэл ноён Ц.Аюурсайханы “намтрыг” бүрэн мэдэж болно. Харин бүтэн өгүүллийг  эндээс үзэж болно:   https://ganaa.mn/2015/03/05/mqaiuqwyettrey/   

“Шинэчлэлийн Хорооны” шидэт хувирал

МАН-д ямар үйл явц болж байгааг дам болон бусад шинж тэмдгээр хялбархан дүгнэж болно л доо. Ухаандаа МАН-ын “Шинэчлэлийн Хороо”-ны жишээн дээрээс МАН-ыг тольдон харж болно. Үүнийг системийн анализад “аналоги дедуктив зарчим” гэдэг. МАН-ын “Шинэчлэлийн Түр Хороо” гэдэг сүртэй байгууллагыг бүгдээрээ санаж байгаа. Ингээд үйл явдлыг хронологийн дэс дараагаар аваад үзье:

2013.03.05. МАН-ын Шинэчлэлийн хороо “Нэгдсэн Монгол” гэх намын жигүүр байгуулах санаачлага гаргаж, гарын үсэг цуглуулж эхлэв. Т.Аюурсайхан “намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, олон ургалч үзэл бодлыг дэмжих, хүчтэй нам болохын төлөө жигүүр байгуулах санаачлагыг шинэчлэлийн хорооноос гаргасан” хэмээв. МАН-ын Бага Хурлын 10 гаруй хүн гарын үсгээ зурав.

Тайлбар: Үүнийг сайнаар яривал “намаа шинэчлэх”, муугаар яривал “намдаа шахалт үзүүлэх” гэж нэрлэж болох ч тэр үед дүгнэлт өгөх бололцоогүй байсан юм.

2014.07.07. Шинэчлэлийн Хороо “Монгол Ардын Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөрөө МАН-ын XXYII Их Хурлаар хэлэлцүүлэв.  Шинэчлэлийн хорооныхон 2013 оны 7-р сараас 10 дугаар сарын хооронд  21 аймаг, 75 сумын иргэдтэй уулзжээ.

Тайлбар: Амлаад байсан жигүүрээ байгуулсангүй.

2014.04.14. Шинэчлэлийн Хороо  хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж эхлэв. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын Шинэчлэлийн хороодыг албан ёсоор байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.

Тайлбар: МАН-ын шинэчлэл МАН-ын дотоод асуудал биш, нийт нийгмийн асуудал болон хувирч байна. Мөн МАН зэрэгцээ, давхар бүтэцтэй болсон нь тодорхой байна.  

2014.04.14. МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурлыг хуралдуулна гэдгээ албан ёсоор зарлав.

Тайлбар: Намаас зарлаагүй байхад Шинэчлэлийн Хурал  зарласан нь МАН-ын дотоод тэмцэл ихэд хурцадсаныг харуулж байна.    

2014.10.03. Шинэчлэлийн Хороо “Хүсэл зорилгоо нэгтгэе” гэж Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж улс төрийн тэмцэл өрнүүлэв. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тэмцэлд үзэл санаа, үйл хэргээ нэгтгэн хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хийж түүнийг 12 зүйлээр буруутгав.

Тайлбар: Үүнийг улс төрийн үүднээс буруутгах аргагүй ч МАН-ын шинэчлэл, Засгийн Газрын эсрэг тэмцэл хоёр үнэндээ ямар ч холбоогүй юм. МАН-ын залуус “намаа шинэчлэх” зорилгоосоо хаа хамаагүй халин гарч байна.

2015.01.07. МАН-ын Шинэчлэлийн Хорооны дарга Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдов.

Тайлбар: Энэ бас л байж болох явдал ч улс төрийн үүднээс дэндүү харалган, хэт аминч үйлдэл юм.  

2015.01.27. МАН-ын Шинэчлэлийн хороо ХБХ зарлан Монголын “Эдийн засгийн алуурчдыг” зарлав. Тэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дөрөв аж.

Тайлбар: Яг эндээс МАН-ын залуучууд ямар увайгүй, утгагүй эвдэрсэн болох нь илт харагддаг юм. Тэд АН “дүүрэн алуурчинтай”, МАН ганц ч “алуурчин байхгүй” гэсэн хачин тэнэг үндэслэл гаргаж байна. Гэхдээ МАН-ын залуучууд бүгдээрээ ийм балай тэнэг байдаг гэж би ойлгохгүй байна.

Эндээс дараах дүгнэлтийг хялбархан хийж болно:

1. МАН залуучуудаа ялгаварлан үзэж, зөвхөн сонгон авсан хэдхэн тэнэг залуусыг “удирдан” жолооддог. Тэд нь хөгшин төгцгүүдийн залуу багтай “бууны нохой” болон хувирч удалгүй замаа алддаг.

2. МАН-д ч гэсэн эдийн засгийн алуурчид хангалттай олон буй. Нэг алуурчны өвөр дээрээс нөгөө алуурчдыг довтолдог тэнэг үйлдэл байж болохгүй.

3. Эдийн засгийн алуурчин Ц. Баярцогтыг (Ч.Сайханбилэгийг) цээжээрээ хамгаалчихаад бусад руу нь дайран довтолдог ялгаатай ёс суртахуун гэж байх ёсгүй.

4. МАН-ын залуучуудыг дарга нарын ивээлд байдаг цөөн тооны дарга болох хэнээтнүүдээс ялган үзэх бодит шаардлага бий болж байна.  

5. Хэрэв Шинэчлэлийн Хороо МАН-ын байгууллага юм бол намынхаа ажлыг хийх ёстой. Нам төрийн ажлаа зааглаж мэдэхгүй бол улс төрөөр оролдох хэрэггүй.

Ингээд манай уншигчид Шинэчлэлийн Хорооны залуучуудын жишээн дээр МАН-ын дотоод зөрчлийн асуудлыг бага ч болов ойлгосон гэж би бодож байна. Харин эдгээрийг хэн хэн удирддаг, хэн хэн баадууддаг асуудал бол жич анализын сэдэв юм. Харин энэ бол ихээхэн сонирхолтой. Намайг энэ талаар бичих хооронд Та ч гэсэн бодоод үзэхгүй юу даа….

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to УИХ-д нэр дэвшээд буй Ц.Аюурсайхан “уртаас урт” намтартай…

  1. Bat says:

    Иймэрхүү сэлэм эргүүлж жүжиг тавьсан гарууд их л байх юм даа. Болдог бол мананг юу ч үгүй хөөдөг бол ч.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: