БИЛЛ ГЕЙТС ИНГЭЖ ЯРЬЖЭЭ…

Билл Гейтс саяхан шинэ подкаст хийж, жүжигчин эмэгтэй Рашида Жонс, АНУ-ын ерөнхий халдвар судлаач Энтони Фаучи нартай вакцин хийхэд гарсан дэвшил, цар тахлын дараа дэлхий дахин хэрхэн өөрчлөгдөх тухай ярьжээ. Энэ яриаг өөрсдөө олоод үзнэ биз. Харин энэ удаад Билл Гейтсын дэвшүүлсэн 7 гол санааг дурдая…

  1. Онлайн-уулзалт хэвийн үзэгдэл болно

Гейтсын үзэж байгаагаар цар тахал бидний хүмүүс харилцааны тухай ойлголтыг өөрчлөх аж. Виртуаль орон зайд уулзалт хийж, чухал асуудлуудыг адилхан үр ашигтай шийдвэрлэж болно. “Дэлхийн Хоёрдугаар дайны үед эмэгтэйчүүд завод дээрээ ажилдаа ирж, тэндээ үлддэг байсантай яг адилхан энэ санаа (онлайн уулзалтын) цаашид улам бэхжинэ. Энэ нь зөвхөн ажлын хүрээг хамрахгүй, улам өргөжнө. Хүмүүс эмчид “үзүүлэх” буюу их сургуульд зайнаас сурахыг тайван хүлээж авдаг болно.

2. Программ хангамж улам хурдан хөгжих болно

Амьдралын олон талууд виртуаль ертөнцөд шилжих учраас ийм зорилго бүхий программ хангамж ихээхэн сайжирна. Цар тахал эхлэх үед он-лайн харилцааны олон программ хангамж “нэлээд эв дүйгүй” байсан. Харин одоо бол энэ салбарын технологи галзуу хурдаар хөгжинө.  

3. Компанийн офисууд илүү олон талтай (универсал) болно

Хэрэв ихэнхи ажлыг зайнаас хийдэг болбол бүх ажилтнуудаа байгаа суулгах том том оффис компаниудад хэрэгггүй болно. Энэ нь үл хөдлөх хөрөнгөнд хүчтэй нөлөөлнө. Нэг оффисыг хэд хэдэн фирм ашиглах болно. Жишээлбэл: нэг дэх өдөр нэг компанийн ажилтнууд ажиллаж, хоёр дахь өдөр нь нөгөө компанийн ажилтнууд ажиллаж болно.

4. Хүмүүс том хотод амьдрах гэж зүтгэхгүй

Зайнаас хийх ажил нь хүмүүсийн сарнилтад нөлөөлнө. Хэрэв одоо хүмүүс том хотуудын төвд амьдрахыг хүсдэг бол ирээдүйд тэд илүү айван тайван газруудад орон сууц хайх болно. Учир нь оффисын байрлал хийгээд албан тушаал ахих нь гэрийн байрлалаас үл хамаарна.   

Жишээлбэл, Сиэтл, Сан-Франциско хоёрыг аваад үз. Энд маш сайн цалинтай ажилтнууд хүртэл байрныхаа түрээсэнд галзуутай их мөнгө зарцуулдаг. Хэрэв Та өдөр болгон очих оффистайгаа уяагүй бол их үнэтэй газрууд Таны сонирхлыг татахгүй. Та удахгүй жижигхэн хотод өөрийн байшинд амьдрахыг хүсэх болно.     

5. Хүмүүс хамтран ажиллагсадтайгаа цөөн, найз нартайгаа илүү харилцах болно

Энэ өөрчлөлт нь бидний харилцааны хүрээг ч гэсэн хөндөнө. Ажил хэргийн уулзалтын тоо цөөрөх ба үүний улмаас Та ажлаасаа гадуур найз нартайгаа илүү их харилцах болно. 

6. Дадсан юмс байрандаа удтал орохгүй

Цар тахлын дараа дэлхийг ямар ирээдүй хүлээж байна вэ гэдгийг шүүн хэлэлцэх үеэр бүх оролцогчид вакцин бий болсны дараа дэлхий хэвийн байдалдаа шууд бөгөөд бүрэн орж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өвчин тийм ч хурдан алга болохгүй, дэлхийн янз бүрийн газруудад үе үе гарах болно. Энэ нь эцэс төгсгөлгүй хөл хорио гэсэн үг биш. Бүх улс орнуудад вакцин хүрэлцээтэй болсон үед л нөхцөл байдал хэвийн болно.    

7. Дараагийн цар тахал тийм ч аюултай биш

Корона вирусын нөхцөл байдал олонхи улс орныг хүчтэй нэрвэсэн боловч  дараагийн алуурчин-вирус гарч ирэхэд дэлхийх түүнтэй тэмцэж сурсан байна. Дараагийн цар тахал яагаад хор хөнөөл багатай болох вэ ? гэдгийн үндсэн шалтгаан нь бид улам илүү практиктай болно. Бидний тестийн хэрэгслүүд хамаахгүй их сайжирна. Хоёр дахь удаагаа бол бид одоогийнх шигээ тэнэг байхаа болино.     

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 03 дугаар сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to БИЛЛ ГЕЙТС ИНГЭЖ ЯРЬЖЭЭ…

  1. Anonymous says:

    SONIRHOLTOI BAS HEREGTEI MEDEELEL, BAYARLALAA

Leave a Reply to Anonymous Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: