ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН “АГУУ” ИШЛЭЛҮҮДЭЭС…

Саяхан цэнхэр үст Цэрэн эрх баригчдын марзан чамин үгүүдийг ишилж цааш нь Та нар үргэлжлүүлээч гэж хүссэн юм. Манай жиргээчид энэ “уриалгыг” дуртайяа хүлээн авч өөр өөрийн тогтоож авсан ишлэлүүдийг тал талаасаа нэмж жиргэв. Жиргээчдийн хэлсэн бүгд үг үсгээрээ таарахгүй ч бүгдээрээ үнэн гэж би бодож байна. Ингээд манай жиргээчид монголын улс төрчдөөс авсан ишлэлийг би ямар ч нэмэр хачиргүйгээр жагсааж байна…

Цэрэнгийн эхэлсэн 8 ишлэл         

1. БСШУ-ны сайд: 7 хэмжиж 8 огтол

2. Мисс: 12 жил 1 жаран

3. Ж.Мөнхбат: цахилгаанаа хэмнээд ЕС өрөөндөө осголтын байдалтай ажиллаж бн

4. ҮСХороо: Ард иргэдийн орлого буурсан ч өрхийн орлого өссөн

5. Шадар сайд: хүргэлтийг хориглож, online худалдааг дэмжинэ

6. Оюука ЕС: 400 сая жуулчид ирнэ

7. УИХ-н дарга Зандка: Ирэх Зуунд Япон лугаа хөгжье

8. Хүрэлсүх: Сансар судлалаар дэлхийд тэргүүлнэ!

Жиргээчдийн нэмсэн ишлэлүүд

  • Өглөө 7.30-д бүгдээрээ гүйдэг үндэстэн болно.
  • Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна.
  • Нэг сарын дотор итгэл үнэмшлийн мэргэжил олгож цалин өгнө.
  • Долоо огтолж, найм хэмж.
  • Ард түмнээ ядуурлаас аврахын тулд Ковидын эмчилгээг 8 сая байсныг 4 сая болгож таналаа.
  • Ахиж хатуу хөл хорио тавихгүй…
  • 14 хоногийн хориог 7 сар хүртэл 2,3 удаа хийхээр төлөвлөлөө.
  • Хориотой цар тахлын үед залуучуудыг фитнессээр хичээллэхийг дэмжиж 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
  • Шүүгч 1 тэрбум цалинтай байж болдоггүй юм уу.
  • Гадаа хүйтэн агаарт вирус байхгүй, харин агааргүй бөгчим орчинд халдвар тарах эрсдэлтэй тул гэртээ бай, гадаа гарч болохгүй.
  • Таны цалингаас 26% татвар авах ч энэ нь үндсэн цалинд тань нөлөөлөхгүй.
  • Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлнэ.
  • Вакцин тариад корона вирусыг устгаад бүх юм эргээд хэвийн болно.
  • Коронатай гардан тулаанд орлоо.
  • УИХ: энэ хэлэлцүүлэг дээр дэмжинэ гэсэн санал дээр дэмжихгүй гэсэн санал хураая.
  • Дээлний хээ хуарыг хуульчилна.
  • Архиний шилийг жижиг болгоно.
  • УОК: хувийн машинаар явуулахгүй, гэхдээ 11 байгууллагын ажилчид ажилдаа явна. Нийтийн тээвэр явна. Гэхдээ иргэдэд үйлчлэхгүй
  • Шөнийн 23 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөдөлгөөн хориотой. Гэхдээ том худалдааны төвүүд өглөөний 05 цагаас эхлэн ажиллаж болно.
  • Корона агааржуулагчаар халддаг.
  • Иргэд, аж ахуйн нэгжийг биш, төрөө хамгаална.
  • Өрхийн орлого 1390000 төг болсон, дахиж хэзээ ч хөл хорио тогтоохгүй.
  • Сансрын асуудлыг бодох болсон. 2 хөрш маань сансарт орон зайгаа нэгэнт эзэлсэн.
  • Хувийн авто машинаар зорчвол халдвар авна, нийтийн тээврээр зорчивол халдвар авахгүй…
  • Өвөл болохоор хүйтэн болдог.
  • Цахим сургалтын чанар сайн байгаа нь элсэлтийн шалгалтын байдлаас харагдаж байна.
  • Хятадуудыг сэгсэрье.
  • Коронагийн халдварын тоог 300-аас хэтрүүлэхгүй барина.    
  • Ном уншвал нойр хүрдэг…

Бид нэг иймэрхүү хөгийн тэнэг төртэй, төрийн түшээдтэй. Тэнэглэлийн энэ жагсаалт бүрэн биш гэдэгт би итгэлтэй байна. Иймээс Та бүхнийг нэмж сануулахыг хүсч байна…Дашрамд мартсаныг сануулсан бүх жиргээчиддээ баярлалаа.

2021 оны 04 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН “АГУУ” ИШЛЭЛҮҮДЭЭС…

  1. Anonymous says:

    2021 оны 04 дүгээр сарын 29. Haha

  2. Anonymous says:

    Хятад, Оросыг дайлаар мордъё гээд хэлчихгүй нь яамай даа.

  3. Sugi S says:

    Цэргийн баярын өдөр ялтан шахуу хүнийг шоронгоос гаргаж ирээд тангараг өргүүлчихсэн, одоо тэр нь байнгын нэг хорооных нь дарга гэж байгаа…
    Хамгийн эмгэнэлтэй нь Сү.Батболд ямар ч офшоргүй, ямар ч буруугүй, Монгол дотроо, хөмөрсөн тогоон дотроо…

  4. ama says:

    Бат-Үүл баатар, нэг хэсэг Зориг агсаны хэрэг дахин сөхөгдөхөд 2 нэвтрүүлэгт салганаад орж байсныг санаж байна. Нэг нэвтрүүлэг нь цензургүй ярилцлага байсан, нөгөөхийг нь санахгүй байна. Нэг нэвтрүүлэг дээр нь малгайны тухай яриа болоход миний авсан гэл үү, ээжийн малгай ч гэлүү, нөгөөх дээр нь аавын малгай гээд 2 өөр юм ярьж байсан. Эндээс ургуулж сэжүүр хайвал их юм ил харагдах л байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

<span>%d</span> bloggers like this: