УЛС ХИЙГЭЭД ҮНДЭСНИЙ СҮЙРЛИЙН ТУХАЙ…

Олон жилийн өмнө уншиж мэдээд хав даран нууж байсан нэгэн аймшигт зүй тогтлыг одоо гэв гэнэт нийтлэхээр зориглов. Энэ бол ямар нэг зөгнөл биш, мөн зарлиг лүндэн биш, бас прогноз биш, харин түүхэн хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлыг гаргах анхны оролдлогын нэг юм. Дэлхийн улс үндэстний уналт сүйрлийн талаар олон хүн судалжээ. Эдний дотроос Хаант Оросын угсаатны зүйч, Оросын Газар зүйн нийгэмлэгийн гишүүн, түүхч В.Мошков их ялгарна. Түүнийг “Оросын Нострадамус” гэж нэрлэх нь ч бий. Тэрбээр: “Хүний үүсэл, түүний дахин төрөх, доройтох шинэ онол” гэсэн 2 боть суут бүтээл (1907-1910) туурвижээ. Энэ бүтээл Оросын Газар зүйн Нийгэмлэгийн бага алтан медаль хүртжээ. В.Мошков эл бүтээлдээ бүхий л төр улс, ард түмний мандал, бадрал, уналт нуралтын 400 жилийн үечлэл хийсэн юм. Энэ том номыг ч манайхан бараг уншихгүй байх. Бараг 100-аад жилийн өмнө гаргасан анхны оролдлого учраас алдаж эндсэн, өнөө үед тохирох тохирохгүй зүйл бишгүй бий. Гэхдээ л түүний өгүүлсэн төр улс, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг тодорхойлон бичсэн хэсэг манай өнөө үетэй олон талаар яв цав тохирдог нь гайхалтай. Иймээс Ю.Мошковын номоос улс гүрэн, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг ялган авч орчуулж байна. Яагаад олон жил хав дарж байгаад чухам одоо нийтэлж байгаагийн хариулт бараг ойлгомжтой гэж санана…     

Уналт сүйрлийн шинжүүд

…Хүчтэй нуралтын үед үндэсний шашнуудаас өөрчлөлтгүй үлдэх нь нэн ховор. Шашин шинэ сектүүдэд хуваагдаж олон тооны шашны мөргөлдөөнд хүргэх юмуу шашны шинэ сургаальд шахагдана. Бүх шашнууд чухамхүү уналтын үед үүссэн байдаг. Ихэнхи тохиолдолд шашны багш нар хүн алдаатай итгэл үнэмшлийнхээ улмаас ёс суртахуунгүй болж, жинхэнэ ёс суртахууныг мэдэхээ больсон гэдгийг үндэслэл болгон ард түмний ёс суртахууныг засахыг оролддог.       

Улмаар шашны шинэ сургаальд зөвхөн нийгмийн шилдэг хэсэг автагдах ба тэр шилдэг хэсэг олон түмэн итгэл үнэмшилгүй, хайнга гөлгөр (индиферентизм) болж, хамгийн бүдүүлэг мухар сүсэг руу унахад саад хийдэггүй.   

Уналтынхаа үед орсон иргэншээгүй ард түмэнд бүхий л төрлийн гаж явдал, чивэлт үйл болгон бий болох бөгөөд энэ нь шашны эхлэлийн зүйл (предмет) болдог. Жишээлбэл, амиа хорлохыг шүтэх (культ), садар самууныг шүтэх, шашны янханчлал, бурханлаг-хүн хөнөөгч, бурханлаг аллага, бурханлаг дутуу төрөлт (абортыг хэлсэн юм болов уу гэж ойлгов-Орч), жам ёсноос гадуурх нүгэлт явдлууд бий болно.       

Дахин төрж буй нийгэмд оюуны чадвар хийгээд ажил хэрэгч чанар, хүсэл зориг, өөрийн санаачлага гаргах эрчим хүч алга болно.  Хэсэг хугацааны дараа бусдын санаачлагыг дагалдах чадвар л үлдэх бөгөөд гэхдээ энэ нь удалгүй устан арилдаг. Ард түмний дунд ажил хэргийг өргөтгөх буюу сайжруулах, ядахдаа өмнөх байдалд нь тогтоон барих чадвартай хүмүүс цөөрснөөр техник, аж үйлдвэр, худалдаа уналтад ордог. Энэ үед зарим талаар оюун санааны ажил хийх чадвар буурна, зарим талаар мөхөж буй хүн зүгээр суух, залхууралд автаж, аливаа зөв хийгээд системт хөдөлмөр хийж хүчрэхээ болино.  

Хэрэв энэ үед эрүүл саруул гадаадын хүн олдох юм бол аж үйлдвэр, худалдаанд тэд дахин төрсөн тэндхийн уугуул хүмүүсийг орлоно, чингэхдээ уугуул хүмүүс нь гадаадынхны эдийн засгийн боол болно.          

Хэрэв ивээн тэтгэх гадаад хүн олдохгүй бол аж үйлдвэр, худалдаа унана, үйлдвэрүүд шатна, улс орон аж үйлдвэр, арилжааны худалдаа байхгүйн улмаас хүй нэгдлийн төлөв байдалд орно. Ард түмэн үгүйрэн хоосорч, өрөнд баригдаж, мөнгө хүүлэгчдийн сүлжээнд унах ба үүний дараа өлсгөлөнгөөр мянга мянгаараа үхэх буюу гуйланчилж, хулгай хийж, дээрэм үйлдэнэ.         

Түүнээс гадна хүнд дурын аргаар зугаалж цэнгэх хэрэгцээ бий болно. Маш олон хүн зөвхөн зугаа цэнгэлийг хөөцөлдөх бөгөөд энэ нь тэдний амьдралын цорын ганц зорилго болно. Хүмүүс тансаглал, хэт хэрэглээндээ идэгдэнэ. Энэ нь бүхий л төрлийн шуналт тоглоом, ялангуяа мөрийтэй тоглоомд автах, архидалт, ховдог хомхой зан, элдэв төрлийн хар тамхи, наргиан, ужид завхайралд хүргэнэ. Гэр бүл хүнд дарамт үүснэ. Гэр бүл болон үр хүүхэд хүнд ачаа болон хувирна.         

Эхэндээ гэр бүл салалт олшроно, дараа нь түүнийг хөнгөвчилж өгнө, дараа нь хууль ёсны гэр бүл бага багаар хамтран амьдрах конкубинат (эртний Римийн гэр бүлийн завхай хэлбэр-Орч) хэлбэрт орно.   

Иргэншээгүй ард түмний хүчтэй уналтын үед алив төрлийн гэр бүлтэй төстэй зүйл алга болно. Хүмүүс ургаа хордуулахаас эхлээд зохиомлоор үр хөндүүлэх, хүүхэд алах хүртэл бүхий төрлийн аргаар хүүхдээс салахыг эрмэлзэнэ. Ийм байдал улсын хүн амыг цөөрүүлнэ.      

Уналтад орсон хүн бэлгийн завхайрлаас гадна ганцаараа дураа хангах (анонизм), хөвгүүдэд дурлах (педераст), лесбийн хайр, үхсэн хүнд дурлах (некрофили) гэх мэтийн хүмүүн бус гаж үйлд автана.          

Энэ үед бусад хүмүүст амьдралд дургүйцэх (аскетизм), эмэгтэйчүүдийг үзэн ядах хандлага бий болно. 

Дахин төрж буй үедээ хүн бүхий л хамтач мэдрэмжээ гээх төдийгүй зүгээр л хүнтэй харилцах  чадваргүй болно. Тэрээр дүнсгэр, гутранги, хүнтэй харилцах дургүй, үг яриа муутай болно.       

Хүмүүсийн хооронд аливаа дасан хамтрах, нөхөрлөл гэж зүйл устан арилна. Хүн хар амиа хичээгч, зөвхөн өөрийгөө хайрлагч болно. Нийгмийн бүх байгууллага, бүхий л томоохон намууд хязгааргүй жижигрэн бутрах хандлага үүснэ.   

Хүмүүсийн хоорондын аливаа сайн сайхан харилцаа маш амархан эвдэрнэ…Өс хонзон авах мэдрэмж мөхөж буй хүний хамгийн хүчтэй сэтгэл ханамж болох ба түүний амьдралын зорилго болно. Тэрээр зөвхөн доромжилсон хүнээс төдийгүй огт гэм халгүй, ямар ч буруугүй хүнээс, жишээлбэл, доромжилсон хүний ах дүү, хамаатан садан, түүнтэй ойр харилцаатай хүнээс өш хонзонгоо авдаг болно.         

Цусанд шунахтай нийлсэн аллага, ойрын хүрээллийн хүмүүсийн зовлонгоос таашаал авах нь энэ гунигт үеийн олон хүний үнэхээрийн хэрэгцээ болох ба яагаад гэвэл эдгээрийг маш амархан, өчүүхэн төдий шалтгаанаар үйлддэг юм.      

Хараал идэм харгис зан бий болж, энэ нь зөвхөн хүмүүсийг алах төдийгүй, улмаар тэднийг тарчилгаж, зэмдэглэж, зовоож, энэ зовлонгоос сэтгэл ханамж авахад хүргэнэ.     

Хүмүүсийн шударга зан алга болж, худал хуурмаг, хууран мэхлэх явдал сайн бөгөөд ердийн үйл болон хувирна.     

Ойр тойрны хүмүүсийн өмч хөрөнгө атаархал зэвүүцэл төрүүлэхээс гадна юу ч болсон, ямар ч аргаар хамаагүй түүнийг булаах авах адгаг хүсэл төрүүлнэ. Шахалт үзүүлэх, өдөөн хатгах, луйвардах, хулгайлах, адаг сүүлд нь дээрэмдэхийг урьтал болгоно.    

Сүйрэн мөхөж буй нийгэмд ядуу, залхуу, зөв хөдөлмөрлөх чадваргүй хүмүүсийн тоо маш хурдан  олширч, хулгай дээрэм ихэд газар авна. Ганц ганц дээрэмчдийн бүлгүүд отряд, арми  болон нэгдэж, улс орон даяар олз омог хайн эргэлдэнэ, тэд хэнийг ч өршөөхгүй, мөн ямар ч гэмт хэрэг үйлдэхээс сийхгүй. Тэднээс аврагдах арга байхгүй, хэрэв хэрэм цайз баривал бүх улс орон хаагдмал болно.       

Өсөлт хөгжилтийн үед ч, уналт сүйрлийн үед ч дээрэмчдийн учрыг цагдаа, арми хоёр амархан олдог, гэхдээ уналт сүйрлийн ид үе болоход цагдаа тартагтаа тултал муудаж, юу ч хийхгүй, сэтгэн бодох чадваргүй, хулчгар болох бөгөөд өөрсдийгөө худалдана. Өсөлт хөгжлийн үед арми аливаа дэг журмын тулгуур болж байдаг бол уналт сүйрлийн үед бага багаар хэрэггүй болно. Цэргүүд шударга зан, засаг төрд үнэнч байх, тэвчээр, эр зориг, хатуужил, сахилга бат зэргээ гээнэ. Ийм арми тайван цагт байнга үймээн самуун гаргах ба харин дайны үед дайсныхаа барааг харангуутаа сандран мэгдэж, зугтаж алга болно. Офицерууд шударга зан, эрч хүч, цэргээ хүндлэх мэдрэмжээ алдана. Уналт сүйрлийн салшгүй дагуул болсон санхүүгийн систем эвдэрч, цалин хангамжаа авахад хүндрэлтэй болсноос арми өөрөө дээрэмчид болно.   

Энэ бүхний дээрээс улс гүрний өнөөгийн дайснууд хэн ч хамгаалахаа больсон арми руу нэвтрэн орж, түүнийг гэртээ байгаа юм шиг удирдах бөгөөд энгийн иргэдийг дээрэмдэж, тэдний гэр орныг галдан шатааж, эздийг нь алж хядан, өөрсдийг нь олзолж авна. Нуран сүйрч буй улс орноос муж хязгаарыг нь булаан авч, татвар ногдуулж, улс орныг нь хэсэгчлэн хувааж, булаан эзэлнэ.    

Сүйрлийн үед амиа хорлон үхэж буй хүмүүсийн тоо маш их өснө, үүнтэй зэрэгцэн сүйрлийн бусад шинж тэмдгүүд ч асар их нэмэгдэнэ. Ийм маягаар амиа хорлох нь сул дорой, хэрэггүй, амьдралд тохирохгүй бүхнийг байгалийн хуулиар зайлуулах хүчирхэг хэрэгслүүдийн нэг болно.    

Биет байдлаараа ард түмэн өсөлт, жин зэргээрээ ихэд давжааран жижгэрч, сул дорой, өвчтэй, гадаад байдлаараа муухай болж, доод арьстны хэв маяг руу ойртоно. Энэ үеэр элдэв төрлийн эрэмдэг зэрэмдэг хийгээд биеийн, ёс суртахууны болон оюун санааны тахир дутуучууд, бөгтөр, доголон, сохор, дүлий, хэлгүй-дүлий, мэдрэл муутай, татаж унадаг, сэтгэцийн гажигтай, ухаан муутай, янз бүрийн дон, чивэл, гажигтай эргүү, мунхагууд олон тоогоор төрнө. Бэлгийн системд ч олон тооны гажиг: кенеда (эмэгтэй тархитай эрэгтэй), трибадистка (эрэгтэй тархитай эмэгтэй), манин (гермафродит) нар олноор төрнө.   

Ард түмний төрөлт багасаж, үхэл, ялангуяа хүүхдийн үхэл ихэснэ. Олон хос үр хүүхэдгүй болох бөгөөд заримдаа зөвхөн охид төрүүлнэ.  

Бүх төрлийн өвчин, халдварын тоо ихсэж, урд өмнө огт байгаагүй шинэ өвчнүүд бий болно. Ард түмнийг бие, оюун ухаан, ёс суртахууны цар тахал (эпидемия) нэрвэнэ. Хүйтэн салхи үе үе аймшигт хүчээр дэгдэж, ахар богино хугацаанд асар олон хүний амь насыг авч одно. Аймшигт салхины завсраар олон мянган хүнийг амийг авах өлсгөлөн нүүрлэж, хүмүүс бие биенээ барьж идэхэд хүрнэ.

Том хотууд мөхөж, эвдэрхий балгасын овоолго болон хувирна. Баян, олон хүнтэй, шигүү суурьшсан газрууд хоосрон үгүйрнэ. Тариан талбайд зэрлэг өвс ургамал, бут сөөг, ой мод ургана. Улс байсан газар цөл болон хувирах ба тэнд бусад орны хүмүүс ирж суурьшина.            

Ийм маягаар эрт дээр цагт оршин байсан өргөн уудам, баян тансаг, иргэншсэн маш олон улс гүрэн, ард түмэн ул мөргүй алга болж байсан юм.

Жич: Энд дурдсан бүхэн доройтон сөнөж буй улс гүрэн, ард түмний шинжүүд юм. Харин хөгжин мандаж буй улс орнуудын шинжүүд бас байгаа. Мөн энэхүү сөрөг шинжүүдээс хамгаалах, сэргийлэх аргууд ч бий. Хэрэв харааж зүхэхгүй аятайхан байвал үүнийг Та нарт ярьж өгч болох л юм. Энэ л биднийг аврана даа… 

Орчуулсан. Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 04 дүгээр сарын 25.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to УЛС ХИЙГЭЭД ҮНДЭСНИЙ СҮЙРЛИЙН ТУХАЙ…

  1. Anonymous says:

    Апокалипс гэдэг нь энэ л байхдаа

  2. Бат says:

    Их баярлалаа. Мэдэж сэрэмжлүүштэй зүйлстэй сайхан нийтлэл байна. Та тэгж байгаад хамгаалах, сэргийлэх аргуудын талаар бичиж болгооно уу! Монгол хүн амны билигээр гэдэг шүү дээ.

  3. munkhnasan says:

    Басл эвгүй мэдрэмж төрлөө

  4. Anonymous says:

    өнөөгийн монголд энд дурьдсан шинжүүд бүрдсэн бус уу,,,,

  5. Уншигч says:

    Танд баярлалаа.Унаж мөхөж буй нийгмийн шинжийг ил тод шулуухан бичжээ.Өнгөц харахад үүний эсрэгээр хийхэд гарц байгаа харагдавч тодорхой арга зүй,шинжлэх ухаанч мэдлэг хэрэг болж байна.Таны дараагийн нийтлэлийг хүлээж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: