У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, МЯНГУУЖИН УУ…

Манай Г.Уянга нэг удаа: “Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь уншдаг хүн Монголд ганцхан байдаг. Тэр нь манай судлаач Ганаа ах” гэж хошигнож билээ. Тэр ч үнэний ортой. Манайхан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншина гэж ёстой байдаггүй юм. Ингээд би “уламжлал ёсоороо” Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалж дуусав. Хамгийн их сонирхол татсан бөгөөд “агуу их хөтөлбөр” зохиосон нь яалт ч үгүй У.Хүрэлсүх юм. Гэхдээ энд би У.Хүрэлсүхийн хөтөлбөрийн сайн муу, сайхан муухайг огт ярих гээгүй. Зүгээр л У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгаж, хийхээр амласан үндэсний цогц бодлого, бодлого, хөтөлбөр, хөдөлгөөний жагсаалтыг гаргаж байна. Надад итгэхгүй бол Мөрийн Хөтөлбөртэй нь тулгаад шалгаад үзсэн ч болно…

У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орсон хөтөлбөрүүдийн жагсаалт

  1. Сайн засаглал
  2. Цахим үндэстэн
  3. Мянганы төмөр зам
  4. Органик хүнс үйлдвэрлэгч
  5. Монгол шатахуун
  6. Хөдөө аж ахуйн хоршоолол
  7. Малчны хотноос үйлдвэрийн цехэд
  8. Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор
  9. Атрын IY аян
  10. Эх оронч худалдан авалт
  11. Ковидгүй Монгол
  12. Өв соёлоо Эх орондоо
  13. Бүртгэлийн нэгдсэн сан
  14. Чингис судлалын олон улсын Холбоо
  15. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор
  16. Нүүдэлчдийн соёл-спортын их наадам
  17. Монгол хүний аюулгүй байдал
  18. Эдийн засгийн аюулгүй байдал
  19. Эм, хүнсний аюулгүй байдал
  20. Үндэсний аюулгүй байдлын нэгдсэн сан
  21. Цэргийн хотхон
  22. Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн
  23. Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр (9-р сарын 2.)
  24. Транзит Монгол Улс
  25. Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт
  26. Хүчирхэг Монгол паспорт
  27. Хоёр гадаад хэл
  28. Судалгааны Их Сургууль
  29. Эрүүл эх-нялхас
  30. Эрүүл чийрэг Монгол хүн
  31. Залуучуудын хөгжлийг дэмжих хууль
  32. Залуучуудын үндэсний хөтөлбөр
  33. Орлоготой оюутан
  34. ХХI зууны Монголын ирээдүй-2100 оюутан
  35. Номын сайн нөхөр
  36. Шонхор хөдөлгөөн
  37. Дөл хөдөлгөөн
  38. Оюутан цэрэг хөдөлгөөн
  39. Залуус хороолол
  40. Халамжаас хөдөлмөрт
  41. Шинэ зууны баялаг бүтээгч
  42. Өрх бүрт орон сууц
  43. Ахмадын хотхон
  44. Бүхнийг хүүхдийн төлөө
  45. Эрсдэлгүй Монгол
  46. Эх оронч гол (гол мөрний усыг тогтооно гэнэ)
  47. Монголдоо мод таръя
  48. Ногоон хөрөнгө оруулалт
  49. Цэвэрхэн Монгол
  50. Найрсаг хотууд (Улаанбаатар, Дархан, Эрдэнэт)
  51. Бичил ногоон орчин
  52. Түгжрэлгүй хотууд
  53. Богдхан төмөр зам
  54. Шинэ Зуунмод-Аэросити
  55. Инноваци, цахим технологийн үндэсний загвар хот (Эрдэнэт)
  56. Орчин үеийн аж үйлдвэрийн хот (Дархан)
  57. Үндэсний кластер
  58. Аймаг бүрт жишиг бүтээн байгуулалт
  59. Нутгийн зам
  60. Органик хүнсний зоорь
  61. Эрсдэлгүй хөдөө аж ахуй
  62. Онлайн худалдаа
  63. Шинэ хөдөө
  64. Нутагтаа сайхан амьдаръя.

Ингээд Та бүхэн ноён У.Хүрэлсүхэд ямар ч мөрийн хөтөлбөр байхгүй, харин хөтөлбөрүүдийн жагсаалт байгаа гэдэгт үнэмшсэн гэж бодож байна. Бүр 64 ширхэг шүү дээ…

Дүгнэлт:

  1. “Үй түмэн” хөтөлбөрөөс бүрддэг хөтөлбөр гэж дэлхийд байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
  2. Монголд ийм “арвин баялаг” хөтөлбөрүүдээс бүрдсэн хөтөлбөр өмнө нь байгаагүй, цаашид ч байхгүй.
  3. Энэ бол Гиннессийн номд баттай орох үзүүлэлт мөн.
  4. Энэ мунхаг зүйлд үнэмшиж байвал эсвэл усан тэнэг, эсвэл биеэ худалдсан өөдгүй этгээд
  5. У.Хүрэлсүхийн дэргэд Мянгуужин ч жижигдэнэ…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 05 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, МЯНГУУЖИН УУ…

  1. U_enkhtugs says:

    ЗГ-ын хийх ёстой ажлын жагсаалт бн.

  2. Sainaa says:

    Хумпад базарваань

    Та олон жил судалгааны ажил хийсэн, бодлогын баримт бичиг боловсруулж байсан хүний хувьд Засгийн газрын хөтөлбөрүүдийг юу гэж дүгнэдэг вэ? Манайд маш олон хөтөлбөрүүд байдаг, хэрэгжилт, үр дүн цаасан дээр л дурайгаад байдаг. Ер нь хөтөлбөр санаачлах, боловсруулах нь багагүй мөнгөний ажил байдаг уу? Хүмүүсийн сонирхол түүнд нь татагддаг уу? Эрүүл мэндийн чиглэлийн гэхэд 15 гаруй хөтөлбөр байдаг.

  3. Бат says:

    Зүгээр л энд тэндээс хуулаад тавьсан бололтой. Мөрийн хөтөлбөр гэж тусад нь ажил болгож боловсруулаагүй л болов уу даа гэмээр харагдаж байна.

  4. Dolgormaa says:

    Судлаач үнэнийг өчиж. Баярлалаа

  5. есөн says:

    “Цахим үндэстэн” гэдэг жаргон хэллэг л их сонин санагдаж байна. Цахим иргэдтэй болно гэсэн үг байх даа. Бусад нь ч яахав, зүгээр л санаан зоргоор буралт.

  6. Ард says:

    Сонин хараад Тааз ширтэж суужийгаад аятайхан санагдсан үгнүүдээ цуглуулж нэгтгээд хөтөлбөр гэж нэрийджээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: