МОНГОЛЫН ТАГНУУЛЫН МАНДАЛ БУУРАЛ

Өнөөдөр Б.Хурцын асуудал монголчуудын “амны зугаа” болж байна. “Мэддэг хүн” байхгүй хэрнээ бүгдээрээ Тагнуулын байгууллагаар өвчилж, шударга ёсыг тэндээс нэхэж байна. Б.Хурцын асуудал, түүгээр дамжин сөхөгдөж буй Тагнуулын асуудал бол Монголын бохир заваан улс төртэй холбоотой системийн дампуурал нуралтын асуудал мөн. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post

МАНАН САРНИХЫН ДАВААН ДЭЭР

Шинэ Засгийн Газар байгуулагдаж олон хүний “санаа амрав”. Одоохондоо Засгийн Газрын гишүүдийн сайн муу, сайхан муухай, хөөрхөн муухайг ярьцгааж байна. Олон хүн “зүгээр” л Засгийн Газар солигдсон “жирийн нэг” үйл явдал гэж ойлгож буй боловч түүний цаана маш олон үйл явц өрнөж байна. Нэг талаас манай нийгмийн төлөв байдал, хөгжлийн хандлага цоо шинэ чиглэлд өрнөх болжээ, нөгөө талаас нэгэнт нуран унаж буй хуучинсаг хүчин эрх мэдлээ хандгалан үлдэх үхэн хатан зууралдаж байна. Энэхүү шинэлэг бөгөөд ихээхэн зөрчилт үзэгдлийн мөн чанарыг ойлгох хүн дэндүү цөөхөн байна. Монголчуудын ухаан сэтгэлгээний цар хүрээ дэндүү ядмаг, явцуу болсон нь эндээс илт харагдаж байна. Эдүгээ болж буй олон үйл явдлын мөн чанарыг ойлгоход тус болоосой гэсэндээ энэхүү бяцхан анализыг толилуулж байна… Read more of this post

РЕСУРСЫН НАЦИОНАЛИЗМ БА МОНГОЛ

Хөндсөн асуудал нь өнөөдөр маш чухал болсон учраас 2014.08.25-нд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна.
Сүүлийн үед Монголчуудын баялгийн талаарх үзэл төөрөгдөлд оров. Төөрөгдөл юу байхав, бараг солиорлын хэмжээнд хүрэв. Энэ нь нэг талаас албаар, санаатайгаар ийм байдалд оруулсан, нөгөө талаас энэ талаарх дэлхий дахины хандлагын талаарх мэдээллийг бараг мэдэхгүй, сонирхохгүй болсонтой холбоотой. Сүүлийн үед дэлхий дахинаа ресурсын национализм ихээхэн дэлгэрэх болов. Энэ талаар өгүүлэх гэсэн юм. Дашрамд дурдахад энэ нэр томъёог орчуулахгүй байхаар шийдэв…
Read more of this post

А.БААТАРХУЯГ: АНГЛИ ГАМБИТ…

А.Баатархуягийн шинэ аналитик өгүүллийг сонирхоно уу ?! Read more of this post

№2. АРМИЙН ГЕНЕРАЛ В.ГЕРАСИМОВ: УРЬДЧИЛАН ХАРАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭТ ЗҮЙЛ

Баруунд генерал В.Герасимовыг Оросын орчин үеийн цэргийн шинэ онолыг үндэслэгч, цэргийн бодлогын үндсийг тодорхойлогч гэж үзэн түүний бүхий л үйлдлийг анаж байдаг. Цэргийн онол практикийн олон бүтээл байдаг боловч ихэнхи нь хаалттай байдгийг манайхан гадарлана байх. Миний үзэж мэдсэн хэмжээнд генерал В.Герасимовын бүтээлүүдэд орчин үеийн дайны мөн чанар, агуулгыг хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тусгасан байдаг.
2013 оны 01 дүгээр сард ОХУ-д Засгийн Газрын төлөөлөл болон ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлага оролцсон томоохон зөвлөгөөн болсон ба түүнд бидний сайн мэдэх армийн генерал В.Герасимов “Зэвсэгт хүчнийг хэрэглэх хэлбэр болон аргуудын хөгжлийн үндсэн хандлагууд, цэргийн шинжлэх ухааныг боловсронгуй болгох тулгамдсан асуудлууд” сэдэвт гол илтгэл тавьж, улмаар онол-практикийн өгүүлэл бичсэн юм. Энэ өгүүлэл тэр дороо дэлхийн дэлхийн цэрэг-улс төрийн хүрээлэлд “хит” болж, түүнээс байнга иш татдаг болсон. Гадаадынхан байнга иш татаж, ашигладаг эл өгүүллийг монголчуудад орчуулан хүргэх нь монгол судлаачийн үүрэг гэж үзэж байна. Учир нь эл өгүүллийн агуулга, мөн чанарыг сайтар ухаж ойлговол Монголд хэрэгтэй маш олон санаа олдоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Read more of this post

А.БААТАРХУЯГ: МАНТУУ ба МАНГУУ нарын зодооныг ажиглахад…

А.Баатархуягийн шинэ өгүүллийг сонирхоно уу… Read more of this post

ӨНӨӨГИЙН ДАМПУУРЛЫН УЧИГ

Манайхан шинэ Засгийн Газар хүлээгээд тэнэгтээд сууж байна. Шинэ Засгийн Газрыг хүлээхдээ ердөө л хэн хэн сайд болох талаар л цуурч чадаж байна. Адгийн бэртэгчин болсон араншин, хөгийн зээлдмэл гуйлгачин сэтгэлгээнийх нь байж байгаа царай, хүрсэн түвшин нь ердөө л энэ. Мөн чанартаа Засгийн Газар байгуулахын цаана цоо шинэ үзэгдэл хандлага түрэн ирж байгааг бараг хэн ч ярихгүй байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

АРМИЙН ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ ГЕРАСИМОВ: ДАЙНЫ ИРМЭГ ДЭЭРХ ДЭЛХИЙ

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны онолын өгүүллийг орчуулан хүргэж байна. В.Герасимов ОХУ-ын Цэргийн Шинжлэх ухааны Академи дээр уншсан лекц дээрээ тулгуурлан энэ өгүүллийг саяхан буюу 2017 оны 03 дугаар сарын 13-нд бичсэн байна. Геополитик, ялангуяа цэрэг дайны асуудлаар ярих, цэцэрхэх дуртай манайханд орчин үеийн дайны мөн чанар болон түүнд хэрхэн бэлтгэхийг шинжилсэн эл өгүүлэл таалагдана гэж найдаж байна. Read more of this post