ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД

Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг “Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм. Read more of this post

RIO TINTO ЮУ ХИЙЖ БАЙНА…

Бид нар ч яахав, мөнгө алга болгосон, болгоогүй, огцор, огцрохгүй гэж уламжлалт хэрүүлээ хийж байна. Энэ хооронд нөгөө Rio Tinto юу хийж байна гэдгийг олон хүн бодоогүй л болов уу. Тэгээд хувийн дүгнэлт хийлгүй “Rio Tinto юу хийж байгаа” талаар зарим мэдээ хүргэх гэсэн юм… Read more of this post

ОРОС, ХЯТАДУУД ТҮРҮҮЛСЭЭР

Оросууд коксждог нүүрсний хамгийн том Эльгиний ордоо Хятадуудтай хамтран эзэмших бололтой. Энэ нь манайд тийм ч таатай асуудал биш юм. Ямар ч гэсэн энэ талаарх мэдээг хүргэж байна. Эльгиний орд газар манай Завханы яг хойно Тувагийн нутагт байдаг юм. Манай Таван Толгой хүнд байдалд орсон нь тодорхой байна. Гэхдээ сайн бодвол манайд гарц хийгээд боломж бий юм шүү. Read more of this post

ОРОСЫН НҮҮРС

Би зүгээр л Оросын мэдээ хүргэж байна. “Оросын тагнуул” хүн чинь хамгийн түрүүнд мэдэж таараа. Монголд “оросын тагнуул хийх” үнэн уйтгартай байна ш дээ. Ингээд “уйдахдаа” оросын мэдээг “дамжуулж” байгаа юм. Оросууд нүүрсээ үнс болгохгүй болоод л байна ш дээ. Монгол яахаараа бүх нүүрсээ үнс болгодог юм гэдгийг би гайхаад байгаа юм л даа. Энэ бол дөнгөж саяхны буюу 3 дугаар сарын 4-ний албан ёсны мэдээний товчлол… Read more of this post

ЗЭСИЙН АСУУДАЛ БОСЧ ИРЭВ…

Сүүлийн үед зэсийн асуудал босч ирэх болов. Дөнгөж сая буюу энэ 3 дугаар сарын 21-нд дэлхийн агентлагууд бараг нэгэн зэрэг зэсийн тухай мэдээлэл гаргаж эхлэв. Тэдгээрээс зөвхөн хоёрыг нь хүргэж байна. Энэ нь манайтай ихээхэн холбоотой учир орчуулан хүргэж байна. Read more of this post

ХЯТАДЫН УРАН

Өвөр Монголын өөртөө засах орны төв хэсэгт байх Даин хэмээх газраас олсон ураны орд Хятадын хамгийн том, бас дэлхийн ангиллын томоохон орд газрын жагсаалтад орох юм гэж Хятадын Газар, Байгалийн нөөцийн Яамны дэргэдэх Геологи хайгуулын Төв Фондыг Удирдах Төвийн захирал Чэн Ливэй өчигдөр Синьхуа агентлагад мэдээлэв. Read more of this post

ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОДЛОГО

Хоёр хоногийн өмнө буюу энэ арван сарын 24-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн газар “Хятадын эрчим хүчний бодлого-2012” гэсэн “Цагаан ном” гаргаж дэлхий нийтэд зарлав. Тэд эрчим хүчнийхээ өнөөгийн хөгжлийг шинжлээд одоогийн цаг үеийн дуудлагыг шинжлээд ирээдүйд баримтлах стратегээ зорилтоо “эрчим хүчний нөөцийг удаан хугацаагаар, тогтвортой, давшингуй ашиглах явдал” гэж тодорхойлов. Read more of this post

ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Манайх төр засгаа байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байхад энэ дэлхийд гэх нь хаашаа юм юм, хоёр хөршид олон л юм өөрчлөгдөж байна. Би судлаачийн хувьд хараад л сууна. Ямар хэлэх, сонсох төртэй биш, яахав зүгээр сууснаас ард түмэндээ дуулгаж байгаа царай нь энэ… Read more of this post