ХОЁР ХӨРШ БА ДАЛАЙ…

Манайхны улс төр гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс, хөгжлийн хандлага илт өөр болж байна. Ардууд нь их нүүрстэй гэж онгирч, бас горьдож, томчууд хулгай хийхээс өөрийг бодож байгаа юм алга. Төр шиг юм нь ухаанаа тавиад туучихсан болохоор Монголд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ шинэ мэдээллийг хүргэж байна. Төр санаатай болохоор нь “юм хийчих байх” гэж горьдох юм байна ш дээ. Тэр шинэ сайд майд, шинэ яам заамныхан нь уншихчаа болно биз… Read more of this post

ХЯТАД РУУ ТӨМӨР ЗАМ БАРИНА

Бид Монголын мэдээг гадаадаас авдаг болоод тун олон жил болж байна. Уул уурхай гэхэд л түүж авна уу гэхээс ганц хүн байтутай, бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэн ч барахгүй их юм өдөр болгон гарч байна. Тэхдээ гол гол сонин содон юм бол мэдээж байх л даа… Read more of this post

NASA-ГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛААС…

Манайхан сүүлийн үед газрын ховор металл гэж их ярьж байгаа. Гадаадынханд асар олон лиценци өгсөн байгаа. Тэрийг нь сонирхож байгаа монгол гэж бараг байхгүй. Мань мэтийн цөөн хүн л “Алтнаас үнэтэй шороо” гэх мэт өгүүлэл бичсэн байх. Энийг хүртэл “хүнээс хуулсан” гэж шүүмжлээд өнгөрсөн. Яасан ч “юм” ойлгодоггүй ард түмэн байдгийм ?! “Атга шороо” зарчихад яадгийм гэж манайхан сийхгүй бодно доо. Одоо энэ чинь их аюултай юм байна гэж дахин сануулж байна… Read more of this post

ХАМГИЙН ТЭНЭГ НЬ МАНАЙХ…

Биднийг сонгууль монгууль гэж цэцэрхэж суухад олон улсын зах зээлд зарчмын ихээхэн өөрчлөлт гарч байна. Энийг манайханд хэлээд нэмэргүй л дээ. Ухаандаа “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж 2011 оны 4 дүгээр сарын 12-нд хэлсэн гэх мэт. Өөдөөс бараг л хуц гэсэн дээ. Одоо хувьцаа чинь байна уу гэж би асуух эрхтэй. Үнэхээр тэнэг ард түмэнтэйгээ би сайн мэддэг юм, гэхдээ нэгэнт ингээд төрчихсөн юм чинь хэлээд л байна даа. “Ухаан орж” магадгүй гэж санасан хэрэг шүү дээ… Read more of this post

ИЙПОО

IPO-г манайхны зарим нь айпоо гэнэ, зарим нь ийпоо гэнэ. Ийпоо нь арай “монголжуу” юм шиг байгаам. Алин байлаа ч гэсэн тэр компани ийпоо гаргаад ёстой “алаад хаяж” гэх мэт ярих. Монголын ийпоо бүгдээрээ шахам нүүрсний компанийх гэдгийг нэг муу мэдээд байдаг юм. Харин ямар хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэж, тэр нь Монгол Улсад ямар ашиг өгөх, тухайлбал өөрт нь ямар хамаатайг олонхи нь үл мэднэ. Тэгсэн атлаа “эдийн засгийн онол”-оор бол ёстой “нисээд өгнө”. Манайхны хувьд “онол хэтрэхээр оргүй болдог” гэсэн хэллэг яг таарна. Миний хувьд монголчуудынхаа нүүрсний мэдлэгийг нэмэх гэж ёстой үйлээ үзэж байна. Аналитик өгүүлэл бичихээр “загнана”, зураг үзүүлэхээр “уйдана”. Одоо хичээл маягтай юм орвол бас л загнах болов уу, яах бол… Read more of this post

ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС №10

Ингээд Дэлхийн банкны хийсэн Өмнөговийн дэд бүтэц төслийн зургийн хэсэг дуусч байна. Түүнээс хойш төсөл олон болж, бас асар их өөрчлөгдөж, зураг нь ч олон болсон. Таван Толгойн асуудал эхлэхэд эдгээр тоо баримт тооцоолол хэрэг болно гэж бодсон юм. Read more of this post

“СТРАТЕГИЙН” БОЛОМЖ

Австралид дахин үер болж эхэллээ. Уурхайн муж Квислендэд шинээр барьсан далан сэтэрлээ л бол ноднингийнхоосоо илүү живэх гэж байна. Үер лав л долоо хоног нэмэгдэх учраас хүмүүсийг нүүлгэж эхэлжээ. Энэ бол ойрын жилүүдэд нүүрс, коксны үнэ асар их өснө гэсэн хэрэг юм. Бусдын зовлонд баярлах нь хаашаа юм, харин энэ бол манай хувьд стратегийн боломж гэж бодож байна. Read more of this post

ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 9

Уг нь бол Таван Толгой удахгүй пижигнээд эхлэхэд Та нарт хэрэг болно гэж бодоод цуврал зураг үзүүлж эхэлснийг санаж байгаа гэж бодно. Ингээд ахиад хэдэн зураг үзүүлье. Read more of this post