СТИВЕН МАНН: ХАОСЫН ОНОЛ БА СТРАТЕГИЙН СЭТГЭЛГЭЭ

Манайд “хаосын онол” гэж цуурдаг нь олон боловч энэ талаар мэддэг нь тун цөөн гэдгийг батлан хэлэх байна. Хаосын онолын эх зохиол уншсан монгол сэхээтэнтэй би энэ хир таарч байгаагүй. Ингээд аргаа ядаад “хаосын удирдлага” хэмээх геополитикийн номлолыг практикт нэвтрүүлсэн, түүнийг АНУ-ын үндэсний ашиг сонирхолтой уялдуулсан суут хүн Стивен Маны 1992 онд бичсэн “Хаосын онол ба стратегийн сэтгэлгээ” хэмээх алдарт өгүүллийг орос хэлнээс орчуулан хүргэж байна. Стивен Ман бичдэг биш, ажилладаг хүн учраас тун цөөн юм бичсэн, тэгээд ч түүний бичвэрийн ихэнхи нь нууц байдгийг дурдаж байна. Системийн хандлага, системийн онол, синергетик, хаосын онол зэрэг орчин үеийн онолын нэр томъёо, ойлголтуудыг “монгол сэхээтэн ойлгох болтол” орчуулах нь угаасаа тамын, бараг бүтэшгүй ажил гэдгийг би сайн мэднэ. Ер нь бол бид бүхэн энэ түвшинд хүртэл сэтгэж үйлдэж чадвал л сая амжилт олж болно. Ямар ч гэсэн хэд хэд уншвал үндсэн утга агуулгыг ойлгож болно гэж бодож байна… Read more of this post

И.В.СТАЛИН. “МАРКСИЗМ БА ҮНДЭСТНИЙ АСУУДАЛ”

Энэ удаа И.В.Сталины “Марксизм ба үндэстний асуудал” хэмээх суут бүтээлийг толилуулж байна. Учир нь Монголд үндэстний үзлийн тухай амаа цангатал ярих боловч түүний онолын үндэслэлийг мэддэг байтугай гадарладаг хүн бараг байхгүй. XXI зуун гарчихаад байхад аль дивангалавын Сталиныг яагаад орчуулсан юм ? гэж олон хүн асууна байх. Учир нь өнөө үеийн үндэстний үзлийн талаарх онол, концепцууд бараг бүгдээрээ И.В.Сталины эл бүтээлийг сайчлах, муучлахыг хослуулан “тойрон эргэж” байдаг гэвэл нэг их хилс дүгнэлт болохгүй. Ялангуяа үндэстний тухай Сталины тодорхойлолтыг одоо ч гэсэн ихэд анхааран судалдаг.
Эл бүтээлийг нэлээд эрт монгол хэлнээ орчуулж, түүвэр зохиолд нь оруулж хэвлэсэн боловч эдүгээ олдохоо байсан ховор зүйл болжээ. Иймээс түүнийг дахин шинээр орчуулан хүргэх нь дээр гэж үзэв. Өмнөх томчуудын орчуулгаас би дээрдүүлнэ гэж бараг байхгүй боловч эрхбиш орчин үеийн хүн учраас зарим нэг зүйл дээр шинэ нэр томъёо мэтийг “дээрдүүлэн” хэрэглэхийг хичээв.
Read more of this post

АРМИЙН ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ ГЕРАСИМОВ: ДАЙНЫ ИРМЭГ ДЭЭРХ ДЭЛХИЙ

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны онолын өгүүллийг орчуулан хүргэж байна. В.Герасимов ОХУ-ын Цэргийн Шинжлэх ухааны Академи дээр уншсан лекц дээрээ тулгуурлан энэ өгүүллийг саяхан буюу 2017 оны 03 дугаар сарын 13-нд бичсэн байна. Геополитик, ялангуяа цэрэг дайны асуудлаар ярих, цэцэрхэх дуртай манайханд орчин үеийн дайны мөн чанар болон түүнд хэрхэн бэлтгэхийг шинжилсэн эл өгүүлэл таалагдана гэж найдаж байна. Read more of this post

АЛЕКСАНДР ТЕНЧОЙ: АЛИНА КАБАЕВА ХИЙГЭЭД МОНГОЛ-ТАТААР УГСААТ ОРОСЫН АЛДАРТНУУД

Оросын зохиолч Александр Тенчойн 2 дахь өгүүллийн орчуулгыг нийтэлж байна. Яарахгүй бол манайхан өмнөх өгүүллийг нь мартчихаж магадгүй гэж болгоомжлов. Үүнтэй холбогдуулан миний аль эрт орчуулсан М.Д.Каратеевын “Орос ба татаарууд” (2008.10.20) өгүүллийг сөхөж үзэхийг зөвлөж байна. Энэ өгүүлэл https://ganaa.mn/2008/10/20/utui/-д бий. Read more of this post

АЛЕКСАНДР ТЕНЧОЙ: ТАГАНКА, ЧЕРТАНОВО, КИШИРСКАЯ…ГЭХЧЛЭН МОСКВАГИЙН МОНГОЛ-ТАТААР ОЛОН НЭРИЙН ТУХАЙ…

Оросын Төрийн Думын депутат Михаил Слипенчук Монголд аялсныхаа дараа сүлжээнд орос олон үгийн гарвалын (этимологи) тухай сонирхолтой сэдэв хөнджээ. Үүнийг нь Оросын зохиолч Александр Тенчой өлгөн авч 2 өгүүлэл бичсэний эхнийхийг хүргэж байна. Монголчуудад нэн сонирхолтой нь эргэлзээгүй. Одоо удаах нэн сонирхолтой өгүүллийг орчуулан хүргэж байна. Харин мэдэмхийрээд, цэцэрхээд, загнаад, балайраад байвал больж л орхино шүү… Read more of this post

ОРОСЫН ТҮШМЭДҮҮДЭД ЮУ ХОРИГЛОДОГ ВЭ ?

Манайд офшшорын тухай маргаан ид явагдаж байна. Оффшорын асуудал бол үнэн хэрэг дээрээ төрийн албан хаагчдын асуудал юм. Олон юм ярилгүй сайн мэддэгээрээ Орост энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг бичье. Хятад бол хамгийн чанга нь мэдээж. Барууныхан ч гэсэн сул биш л дээ. Ингээд Оросын туршлага. Гэхдээ би уг хуулийг маш их товчилж, голдуу хориглосон зүйлсийг оруулав. Энэ нь залхуу монголчуудад тохирох хамгийн үр ашигтай хэлбэр гэж бодож байна. Read more of this post

ВАЛЕНТИН КАТАСОНОВ: ХЭРЭВ ДОЛЛАР УНАВАЛ “АПАКАЛИПСИС” УНШ

Манайхан геополитикт дэндүү дуртай ард түмэн. Пивоны ширээний ард бол Монгол хүн дэндүү гайхамшигтайг ярих юм биш. Сүүлийн үед АНУ-д болж буй үйл явдлын талаар олон хүн цуурах. Гэхдээ мэргэжилтний үгийг сонсох нь хамаагүй дээр л дээ. Ингээд МГИМО-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор Валентин Катасоновын “СП”-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна… Read more of this post

АКАДЕМИЧ И.П. ПАВЛОВ: ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН УХААНЫ ТУХАЙ – II

Суут И.П.Павловын лекцийн төгсгөл. Энэ лекцийг уншиж үзээд өөрийнхөө, өөрсдийнхөө монгол ухааныг харьцуулаад үзэхэд юм юм л бодогдоно байх. Ер нь орос, монгол хүнд төстэй зүйл их бий л дээ. Би И.П.Павловын энэхүү лекцийг орчуулснаа гавъяа гэж бодохгүй ч манайханд эрэгцүүлэн бодох, харьцуулан жиших олон зүйл гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл огт боддоггүй, угаасаа толгойгүй лаларууд нетээр над руу сүрэглэн дайрч, доромжилж байна. Ажил хийсэн нэгнээ хараан зүхэх бол “сонгодог монгол ухаан” юм. Гэхдээ ийм тэнэг аргаар надад саад болно, миний нэр төрийг гутаана гэвэл ёстой горьд. Ингэх тусам чинь би улам их бичнэ… Read more of this post