И.А.КРЫЛОВ. ДӨРВӨЛ

Сүүлдээ ч Крыловын ёгт үлгэр нь арай дээр юм уу гэж бодох болов… Read more of this post

АЛТАН ЗУЛЫН ӨВЧИН

Тюльфан хэмээх алдартай, бас түгээмэл сайхан цэцгийг монголоор алтан зул гэнэ. Энэ цэцэгтэй холбогдон аль эрт Голландад болсон явдлыг сонирхуулах гэж байна. Уг нь цэцэгтэй биш, банк санхүүгийн луйвартай холбоотой юм. Одоо ч гэсэн сургамжтай болов уу. Учир нь алтан зулын оронд металл алт, цалин мөнгө, түүний дотор төрөл бүрийн ашигт малтмал байсан ч ялгаагүй “хөгийн өвчин” тусгадагт асуудлын мөн чанар оршино. Ингээд өмнө нь хэсэг хэсгээр нь орчуулан хүргэж байсан мөнөөх номын нэгэн бүлгээс танилцуулж байна… Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 4

Энд суут Гегелийн “Түүхийг ангилахуй” гэсэн товч хэсэг буй. Гегель бидний мэддэг цаг хугацааны болон нийгэм-эдийн засгийн формац гэхчлэн материаллаг шинжээр ангилаагүй, харин мөнөөх “дух” буюу сүнсний хөгжлөөр ангилсан юм. Ер нь бол хүний нийгмийн түүхийг оюун санааны зүйлээр ангилах ихээхэн түвэгтэй ажил боловч Гегель үүнийг хийж чадсан юм. Тэрээр хөгжлийн диалектикийнхаа алдарт “тезис-антитезис-синтез” гэсэн гурвалаа ашиглан үүнийг хийж чадсан бөлгөө. Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 3

Гегелийн энэхүү лекц нүсэр том, “бүх түүхийг” гүн ухааны хувьд багтаасан суурь бүтээл гэдгийг нэгэнт дурдсан. Энд ялган авч орчуулсан хэсэг бол “Дэлхий дахины түүхийн газар зүйн үндсүүд” хэмээх газар зүйн детерминизмын үндэслэлээ гаргасан тун өчүүхэн хэсэг болно. Энэ хэсэгт монгол болон нүүдэлчдийн тухай маш товч өгүүлсэн байдаг. Манайхан үүнийг огт үзэлгүйгээр сургаар сонссоноо буруу зөрүү ярьж цуурдаг, энэ нь голчлон хүн ичиж үхмээр гаж хэлбэртэй болдог, амаараа хэчнээн ч засаж хэлсэн ч “монгол сэхээтэн” ер тоодоггүй болохоор би яг энэ хэсгийг ялган авч орчуулсан юм. Ганц удаа ч гартаа барьж үзээгүй, ядахдаа хальт ч болтугай хараагүй, үзээгүй байж аливаа “эрдэм номоор” амнаасаа хөөс сахруулан цэцэрхэж, мэдэмхийрэх сэхээтэн нэрт балай өвчтэй юмнууд Монголоос өөр газраас олдохгүй буй за…Гегель Монголыг зориуд судлаагүй, түүнийг нарийн сайн мэдэхгүй хэдий ч 200 гаруй жилийн өмнө Монголыг оруулсан философийн систем бүтээж чадсан ба энэ нь түүний суу ухааныг баталгаатай гэрчилнэ буй за… Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 2

Дэлхийн гүн ухааны суутнууд, тэдний сор бүтээлээс монголчууддаа танилцуулахыг аминдаа их хичээх. Өөдөөс баярлалаа гэхгүй гэхэд нулимахгүй байж болмоор. Саяхан германы сонгодог философийн гол төлөөлөгчийн нэг Людовиг Фейербайхын “Шашны мөн чанар” бүтээлийг чадан ядан орчуулж олны хүртээл болгов. Гэтэл манай “ардчилсан сэхээтний” зарим ингэж дүгнэж байна: “Судлаач” хочтой Ганхуягийн бичиж байгаа зүйлийн агуулга их алсаас эхлэдэг. Жишээ нь шашингүй үзлийн тухай нэгэн герман философчийн аль 19-р зуунд бичсэн эрэгцүүлэлийг орчуулж тавьсан нь өнгөц харахад гэмгүй “мэдээлэлийн” чанартаа боловч алсуураа ардчилалын үндэс болсон хувь хүн түүний итгэл үнэмшил, хүний амьдралын сүнслэг чанарыг үгүйсгэж улмаар социализмийг зөвтгөх философийн үндэслэлийг хүмүүсийн тархинд цацаж байгаа арга нь гэж ойлгогддог.”
Хэрэв монголын “ардчилагчид” Людовик Фейербахыг хүртэл “социалист” гэх болтлоо балай тэнэг болж, дэлхийн философ сэтгэлгээний сонгодог туурвилуудыг үгүйсгэх хэмжээнд очсон бол тэднийг үтэр түргэн зайлуулах цорын ганц арга л үлдэнэ…
Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 1

Георг Вильгельм Фридрих Гегелийг (1770-1831) сонссон хүн олон ч уншсан хүн энэ дэлхийд цөөн, тэр дундаас ойлгосон хүн хуруу дарам цөөн. Харин Монголд бол нэрийг нь барьж солиорох баагий үй түм. Гегель, одоогийн “барууны” дуудлагаар Хегел бол германы сонгодог философийн ноён оргилын нэг, романтизмын философийн эцэг болой. Дэлхий дээр философийн систем бүтээж чадсан хүн суут гэсэн ангилалд орох бөгөөд ийм эрхэм алдрыг философич болгон хүртээд байдаггүй. Харин Гегель “абсолют идеализмын” гэгдэх бараг төгс гэмээр систем бүтээж суут хэмээх алдрыг хүртсэн цөөн суутны нэг юм. Түүний олон бүтээл мөнхөд алдаршсаны дотор “Түүхийн философийн лекцүүд” бүр ч цуутай. Чухам эндээс л хүн төрөлхтний түүхийг үзэх үзэлд эргэлт гарсан бөгөөд ухаандаа К.Марксын түүхэн материализм эндээс эхтэй. Read more of this post

ГАМШГИЙГ ДАВСАН САНХҮҮЧ

Манай эдийн засаг ер бусын хүнд байдалд ороод байна. Удахгүй дефольт ч зарлаж магадгүй. Ийм хүнд үед яах ёстой вэ гэдгийг би аль эртнээс судалж байгаа юм. Хүнд байдлаас гарах олон жишээ дэлхий дахинд байна. Гэхдээ худал яриад, байгаа бүхнээ зарж худалдаад хямралаас гарсан жишээ ганц ч байхгүй. Харин бүхий л хүч чадлаа дайчилж, зохион байгуулалтын ер бусын хатуу арга хэмжээ авдаг нь дэлхий нийтийн жишиг аж. Ингээд орчуулан буй мөнөөх номын нэг хэсгээс (параграф) толилуулж байна. Өмнө нь 5 хэсгийг Та бүхэн нэгэнт уншсан билээ… Read more of this post

ЗЭСИЙН ҮЙМЭЭН

Өмнө нь би нэгэн чухал номны хэд хэдэн бүлгээс орчуулж уншигчиддаа танилцуулсан билээ. Хэрэв санаж байгаа бол “Бүдүүлэг залуучууд”, “”Миллиард байхгүй хүн тонилж л байг”, “Америкийн ГУЛАГ”, “Егор Гайдарын сургагч багш нар” өгүүллүүд миний блогт байгаа. Одоо дурдан буй номын бас нэг хэсгийг (параграф) толилуулж байна. Энд өгүүлж буй зүйлс манай өнөөгийн нөхцөл байдалтай ихээхэн төстэй болохоор нь ингэж байгаа юм… Read more of this post