Г.УЯНГА: ХЭЗЭЭ…?!
2020/04/02 3 Comments
МАН-ын генсектэй таван үг сольж суулаа. 1981 оны 11 сард төрсөн, надаас бараг долоо дүү, гэхдээ л дөч шахаж яваа залуу. Манай үеийн залуусын тухай, түүнээс үүдээд нам намын залуусын тухай ярилцаж суунгаа Д.Амарбаясгалан дарга “Намайг ухаан сэхээ төрөх арваад настай байхад л Бат-Үүл, Элбэгдорж гэдэг хүмүүс байсан, арван жил төгсөхөд мөн л эд нар байж л байсан. Их сургууль төгсөхөд мөн л эд байсан, бизнесээ хийж байхад байж л байсан, намын нөхөдтэй танилцаад юу ч мэдэхгүй залуу “цүнх баригч” байхад байж л байсан. Нийслэлийн иргэдийн хуралд дэвшихэд байж л байсан. Одоо би МАН-ын генсек. Гэтэл мөн л эд нар байж л байх юм…” гээд бид элгээ хөштөл инээлдэж билээ. Read more of this post