А.БААТАРХУЯГ: ӨРӨГ БА СӨРӨГ

Асуудлыг ердөө явцуу тойрог дотроо хараад АН гэсэн хүрээлэл дотор би л ганцаараа байх ёстой гэх дарангуй бодолд идэгдсэн хүн хол явдаггүйг одоо харж байна. Read more of this post

А.БААТАРХУЯГ: ДАВТАХ УУ ? НӨХӨД ӨӨ ?

А.Баатархуягийн нэн сонирхолтой аналитик өгүүллийг сонирхоно уу !!! Миний бодлоор сүүлийн үед гарсан бичвэрүүд дотроос “бүхнийг багтаасан” хамгийн сайн анализ болжээ… Read more of this post

А.БААТАРХУЯГ: 30 ГЭР БҮЛ, 60 ТЭРБУМ

Өдгөө хоёр “том” нам тус тусдаа энэ хэмжээний мөнгө босгохыг эрмэлзэж байна. Үүнээс илүүг зарцуулах боломжийг хаасан өмнөх хуулиудыг саяхан МАН бүрэн бусниулж орхилоо. Хугацааг богиносгож, тараах материалын хэмжээг зааж, ухуулагчдын цалин хөлс, тоог хязгаарлаж, амлалт өгөх, эд зүйлс тараах, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт үзүүлэхийг хориглож… Хэдий ийм хязгаарлалт хийсээр байгаа боловч сонгуулийн өртөг өссөөр… Read more of this post

“БҮРЭН ЗУРАГЛАЛ” ХИЙГЭЭД “БҮРЭН” АСУУДЛЫН ТУХАЙ…

Саяхан “Ийгл” телевизээр ээлжит “Бүрэн зураглал” нэвтрүүлэг гарав. Энэ удаад ёстойгоосоо “бүрэн зураглал” болжээ. Эхлээд УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХ-ийн “гацааны” тухай ярив. Тэгснээ коронагийн тухай ярив. Тэгснээ хямралын тухай ярив. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “яах гэж байгаа ?” тухай асуув. Нөгөөх нь: “төсвийн хөрөнгө оруулалтыг (конторын барилгууд ?!) зогсоовол эдийн засаг борцлогдоно” гэв. Дараа нь Монголбанкны Лхагвасүрэнгээс “мөнгө байгаа юу ?” гэж асуув. Нөгөөдөх нь “мөнгө байгаа” гэж хариулав. Ямар ч асуудал алга. Нэгэнт “ямар ч асуудал байхгүй” учраас нэвтрүүлэг төрийн дуулал, төрийн сүлд, төрийн далбаа, шашин, ёс суртахууны асуудлыг ярив. Товчдоо бол “Бүрэн зураглал” нэвтрүүлэг монголын “Дайн ба энх” зохиол болжээ… Read more of this post

Г.УЯНГА: ХЭЗЭЭ…?!

МАН-ын генсектэй таван үг сольж суулаа. 1981 оны 11 сард төрсөн, надаас бараг долоо дүү, гэхдээ л дөч шахаж яваа залуу. Манай үеийн залуусын тухай, түүнээс үүдээд нам намын залуусын тухай ярилцаж суунгаа Д.Амарбаясгалан дарга “Намайг ухаан сэхээ төрөх арваад настай байхад л Бат-Үүл, Элбэгдорж гэдэг хүмүүс байсан, арван жил төгсөхөд мөн л эд нар байж л байсан. Их сургууль төгсөхөд мөн л эд байсан, бизнесээ хийж байхад байж л байсан, намын нөхөдтэй танилцаад юу ч мэдэхгүй залуу “цүнх баригч” байхад байж л байсан. Нийслэлийн иргэдийн хуралд дэвшихэд байж л байсан. Одоо би МАН-ын генсек. Гэтэл мөн л эд нар байж л байх юм…” гээд бид элгээ хөштөл инээлдэж билээ. Read more of this post

АРЕВА ХИЙГЭЭД “МОНГОЛ ЗУУЧЛАГЧДЫН” ТУХАЙ

Саяхан буюу 2018 оны 12 дугаар сард Францын Үндэсний Санхүүгийн Прокурорын шүүх хурал болжээ. “Францад болсон шүүх хурал Монголд ямар хамаатай юм ?” гэж манай лаларын сэхээтнүүд бодож магадгүй. Чухам Монголтой холбоотой асуудлаар болсонд хамаг учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

Г.УЯНГА: СИСТЕМ БА СЭДЭВ

Би заримдаа боддог юм. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол гэж…
Хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх асар их амбицтай, хувийн ямар ч бизнесгүй залуусыг шилж авчирч яамдаа удирдуулаад, зөвлөхөөр нь Монголын хамгийн сайн мэргэжилтнүүдийг шилж авчирч ажиллуулаад ганцхан арван жил тасралтгүй бодлого явуулахсан гэж… Гэвч ялсан намын үй олон гишүүд намын дарга-ерөнхий сайдаасаа ажил нэхэж зовоодог тул, “Бидний хүчээр Ерөнхий сайд болчихоод хаа хамаагүй хүнд албан тушаал өгч бидний доромжиллоо” гээд гомдогсод бүгд нийлж түүнийг унагах төлөвлөгөөндөө орох тул боломжгүй. Систем дэмжихгүй гэсэн үг.
Read more of this post

Г.УЯНГА: БИ МӨНГӨНД ЯЛАГДМААРГҮЙ БАЙНА !

Яагаад та нар, бид ийм хүлцэнгүй, номхон юм бэ? Нийгэм буруу яваад байна. Бид харваас алдаатай замаар явж байгаа нь илхэн байна шүү дээ. Яагаад энэ бүхнийг хүлцэж байгаа юм бэ?
Өнөөдөр дөчтөнгүүдийн цаг үе ирж байна. Бид олонх болж хараахан чадаагүй ч, хүссэн хүсээгүй ойрын ирээдүйн хорин жил та биднийх. Бидний хүүхдүүд ямар нийгэмд амьдрахыг бид шийднэ. Гэтэл…
Ардчилал бол олонхийн засаглал. Харин өнөөдөр цөөнх, бүр хэтэрхий цөөнх засаглаж байна. Ухаалаг цөөнх биш мөнгөлөг цөөнх!
Read more of this post