КОГНИТИВ ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХ НЬ
2019/10/08 1 Comment
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад шинжлэх ухааныхаа тухай бүр мартчихаж. Одоо энэ “алдаа”-гаа засна аа. Эдүгээ шинжлэх ухаан хөгжөөд бараагүй хол хөгжиж шинэ үеийн цоо шинэ шинжлэх ухаанууд бий болж байна. Шинжлэх ухааны энэхүү эрчимтэй хөгжил нь манай хувьд хоёр асуудал үүсгэнэ. Нэг талаас шинжлэх ухааны хөгжлийг гүйцэх асуудал. Энэ ч манай нөхцөлд бараг боломжгүй, нэн хүнд. Нөгөө талаас шинэ шинжлэх ухааныг шууд авснаар зам алгасаж, дундаас нь дайрч орох өргөн боломж нээгдэж байна. Шинэ шинжлэх ухааны нэг нь когнитив шинжлэх ухаан юм. Когнитив гэдэг нь латины cognitio буюу мэдлэг, танин мэдэхүй гэсэн үгнээс гаралтай бөгөөд ухамсар, сэтгэлгээтэй холбоотой оюун ухаан үзэгдлүүдийг хэлдэг. Бүдүүн тоймоор “сэтгэлгээний”, “оюун ухааны” шинжлэх ухаан гэж төсөөлж болох байх. Энэ удаа когнитив шинжлэх ухааны талаар ОХУ-ын Эдийн засгийн Дээд Сургуулийн Социал шинжлэх ухааны факультетийн сэтгэл зүйн департаментын удирдагч, когнитив судалгааны Лабораторийн тэргүүлэх ажилтан, сэтгэл зүйн ухааны доктор Мария Фаликманы уншсан лекцийг товчлон орчуулж хүргэж байна. Яагаад товчлон орчуулсан гэхээр лекц нь их урт юм… Read more of this post