№2. АРМИЙН ГЕНЕРАЛ В.ГЕРАСИМОВ: УРЬДЧИЛАН ХАРАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭТ ЗҮЙЛ
2017/09/27 2 Comments
Баруунд генерал В.Герасимовыг Оросын орчин үеийн цэргийн шинэ онолыг үндэслэгч, цэргийн бодлогын үндсийг тодорхойлогч гэж үзэн түүний бүхий л үйлдлийг анаж байдаг. Цэргийн онол практикийн олон бүтээл байдаг боловч ихэнхи нь хаалттай байдгийг манайхан гадарлана байх. Миний үзэж мэдсэн хэмжээнд генерал В.Герасимовын бүтээлүүдэд орчин үеийн дайны мөн чанар, агуулгыг хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тусгасан байдаг.
2013 оны 01 дүгээр сард ОХУ-д Засгийн Газрын төлөөлөл болон ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлага оролцсон томоохон зөвлөгөөн болсон ба түүнд бидний сайн мэдэх армийн генерал В.Герасимов “Зэвсэгт хүчнийг хэрэглэх хэлбэр болон аргуудын хөгжлийн үндсэн хандлагууд, цэргийн шинжлэх ухааныг боловсронгуй болгох тулгамдсан асуудлууд” сэдэвт гол илтгэл тавьж, улмаар онол-практикийн өгүүлэл бичсэн юм. Энэ өгүүлэл тэр дороо дэлхийн дэлхийн цэрэг-улс төрийн хүрээлэлд “хит” болж, түүнээс байнга иш татдаг болсон. Гадаадынхан байнга иш татаж, ашигладаг эл өгүүллийг монголчуудад орчуулан хүргэх нь монгол судлаачийн үүрэг гэж үзэж байна. Учир нь эл өгүүллийн агуулга, мөн чанарыг сайтар ухаж ойлговол Монголд хэрэгтэй маш олон санаа олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Read more of this post