МОНГОЛЫН НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ

Энэ өгүүллийг ч гэсэн залуучуудынхаа хүсэлтээр дахин хэвлэж байна. Манай нийгмийн харилцааг гадаадын аль нэг онолоор тайлбарлах нь бараг бололцоогүй юм. Залуу судлаачдын арга зүйд хэрэг болж магадгүй л юм. Read more of this post

МОНГОЛ МЕНТАЛИТЕТ

Манайхан улс орноо ингэж ч, тэгж хөгжүүлэх хэрэгтэй гэж ярихдаа маш “сайн”. Харин үүний тулд монголынхоо нийгмийг сайтар судлах ёстойг голдуу “мартана”. Улс төрийн өгүүллүүдийг бол жигтэйхэн “сайн” ойлгоно, харин шинжлэх ухааны өгүүллийг бараг “тоохгүй”. Одоо энэ гажгийг өөрчлөх цаг болсон. Иймээс нэлээд эрт бичсэн боловч одоо ч чухал хамгийн шилдэг хоёр өгүүллээ давтан нийтлэхээр шийдэв. Гадаадад орчуулж уншаад байхад манай Монголд уншихгүй байж болмооргүй. Учир нь би гадаадынханд зориулж бичээгүй. Өөр бичих “юм” надад маш их байна, гэхдээ л Та бүхэн шинжлэх ухаанаас эхлэх ёстой гэж санана. Энэ удаа Та бүхнийг уншина гэж найдаж байна. Ингээд эхний өгүүлэл… Read more of this post

МЕТАФОР БУЮУ ХУВИРАЛ

Орон нутгийн сонгууль гэж нэг новшийн юм нь болдгоороо болж, заваардгаараа заваарч байна. Эндээс би ч, бас Та ч гэсэн нэг их гойд юм хүлээгээгүй гэж санана. Энэ бол Монгол төрийн системийн задралын нэг л жишээ. Цаашдаа ч хачин хачин юм олон болно доо…
Системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй гэж би мянган удаа хэлсэн санагдана. Харин энэ удаад улс төрд ч, Та бидний хэн хэнийх нь үзэл, үйлдэлд гарсан зарим хувирлын тухай мэдээлэл зүйн үүднээс ярих гэсэн юм.
Read more of this post

ХЯМРАЛЫН ҮР, ТҮҮНД ТАВИХ ОНОШ

Манай уншигчид надаас саяын сонгуулийн тухай асуух гэж сонирхож байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ шууд хэлэхэд би зодолдож, заваарч, хөл толгойгоо алдсан хүмүүсийн тэнэг үйлдлийг тайлбарлаад байх хүсэл үнэхээр алга байна. Одоо бид оюун сэтгэлгээний арай дээд түвшинд сэтгэж, дүгнэлт хийх ёстой. Би шинжлэх ухааны хүн учраас системийн дүгнэлт хийхийг хүсч байна. Энэ өгүүллийг би Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өдрүүдэд Н.Энхбаярын гэргийг гүтгэсэн хэргээр шүүхээр шийтгүүлснийхээ маргааш нь бичсэн юм. Хэрэв ухаардаг сэхээрдэг төртэйсэн бол хямралаас гарах, үндэстнээ аврах гарцыг олоход хувь нэмрээ оруулмаар л байх юм.  Бид энэ адгийн системийг заавал өөрчлөх ёстой гэдэг дүгнэлтэд Таныг хүрнэ гэж найдаж байна. Харин гарц, арга зам бол цаг ямагт байдаг л юм. Read more of this post

ХУУЧИН БАЙШИНГАА НУРААХААС ӨМНӨ ШИНИЙГЭЭ БАРЬ

Энэ өгүүллийг нэлээд эрт 2005 оны сүүлчээр бичсэн юм. Тухайн үед бүрэлдэж байсан улс төрийн нөхцөл байдалд хийсэн энэхүү анализ өнөөдөр хэрэг болох юм гэж би үнэхээр бодож байсангүй. Эл өгүүлэл саяхан “Улс төрийн сонин”-д гарсны дараа нэлээд олон уншигчид надаас хүссэн учраас блогтоо дахин нийтэлж байна. Та нэг няхуур шиг уншаад үзээрэй. Read more of this post